| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2018/0305/Э |
| Дугаар | 301/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 301/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн О.От холбогдох эрүүгийн 1834000000343 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баян- Өнжүүл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх О.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч О.Отгонбаатар нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Кабин” гэх газарт Я.Мэндбаяртай “үхэр хөөлөө” гэх шалтгаанаар маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:
1. Шүүгдэгч О.Отгонбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Бэлчээрээс болж маргаан гарсан. Үхрээ авах гэж очсон. Тэгээд маргалдсан. Тэр хүний бэлчээрийн газар үхрээ тууж очоогүй өөрсдөө хүрээд ирж байгаа юмыг яах юм бэ гээд маргалдсан. Хохиролд
2.000.000 төгрөг төлсөн” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас
№661 дугаартай “...Я.Мэндбаярын биед дээд эрүүний баруун 1 шүдний хугарал, зүүн зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга, бугуйнд цус хуралт, эруүнд зулгаралт, зулайн хуйх, зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга. бугуйнл зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/
/хх-ийн 42 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Отгонбаатарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларс нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 4- дүгээр багийн нутаг “Кабин” гэх газарт Я.Мэндбаяртай “үхэр хөөлөө” гэх шалтгаанаар маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Я.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр...О мотоцикльтой 14 цаг өнгөрч байхад согтуу ирээд үгийн зөрүүгүй мотоцикль мөргөж унагаад миний нүүрэнд 4-5 удаа цохисон, миний гарт байсан шилбүүрийг булааж аваад толгой нуруу зүүн гар луу цохиод байсан...намайг газар дарж унагаад хөлөөрөө миний шүд рүү нэг удаа өшиглөсөн тэгээд нуруу гар хөл рүу 2-3 удаа өшиглөсөн, гутлын түрүүнд байсан гар утсыг эвдчихсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, шинжээч эмчийн
№661 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Ог Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч О.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Хохирогч Я.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд бичгээр гарга “...О.О нь хохирлын 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй...“ гэх хүсэлт /хх-ийн 42 тал/, шүүхээс хохирогч Я.Мэндбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас О.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч О.О холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч О.О тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.О эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тав: Бусад асуудлаар:
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 он сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ташуурыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, эрүүгийн 1834006420282 тоот хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА