| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 176/2020/0199/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/181 |
| Огноо | 2022-05-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат
Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Олхонууд овогтой Дамбадаржаагийн Пилжээд холбогдох эрүүгийн 2034001340275 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ....... төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... оршин суух хаягтай , Ам бүл: 2 охины хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай гэх , урьд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдон шалгагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 25.1 дүгээр зүйлийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан Д.П /РД: /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.П нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт С.Ганболдын эрх хасагдсан жолооны үнэмлэхийг сэргээж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлд оруулж С.Ганболдоос 500.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Пгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Д.П нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт С.Ганболдын эрх хасагдсан жолооны үнэмлэхийг сэргээж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлд оруулж С.Ганболдоос 500,000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.П нь 2020 оны 5 сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 21, 40 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 5 сарын 08-ны өдөр 53 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-41, 46 тал/ 2020 оны 5 сарын 08-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.П нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.
Д.Пд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.П нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Пг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Пгийн 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 14-ний хүртэл сэжигтэнээр цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА