Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 

Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Э.Ариунтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Хохирогч Ч.Энхболд

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ариунцацрал

Шинжээч Н.Гүрдорж нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор овогт Батаагийн Болоршагай /ШВ87122411/-д холбогдох эрүүгийн 2016 1000 0195 дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 28 настай эрэгтэй, халх, дээд боловcролтой, интерер дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүү Тэргэлийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 15 дугаар гудамж, 317 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн группэд байдаг, ухаан мэдрэл бүрэн гэх Цоохор овогт Батаагийн Болоршагай /РД:ШВ87122411/

 

Шүүгдэгч Цоохор овогт Батаагийн Болоршагай нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сум, 4 дүгээр баг Улаанбаатар Замын-Үүдийг холбосон хатуу хучилттай зам дээр 33-94 УБК улсын дугаартай Приүс /Рrius/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2- т заасан заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ч.Энхбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Б.Болоршагайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2016 оны 6 сарын 25-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Замын-Үүдээс Улаанбаатар орохоор Приүс 11 маркийн тээврийн хэрэгсэлд мөнгөө төлөөд суусан. Замын-үүдээс гарахдаа талийгаач найз нөхөд гаргаж өгөөд жаахан архи уугаад гэж ярьж байсан. Замын-Үүдээс талийгаач өөрөө машинаа барьж явсан ба Айраг сум дөхөөд би архи уучихсан, чи машин бариад цагдаагийн пост өнгөрөө гэсэн. Би жолооны үнэмлэх байхгүй гэдгээ хэлэхэд үнэмлэх шалгахгүй архи уусан байна уу гэдгийг шалгана гээд уурлахаар нь тээврийн хэрэгслийг жолоодон явсан.  Айраг сумын мөнгө хураах цэгийн урд хоёр хэсэг овоолсон шороо байсан ба би эхний шороо өнгөрөөд дараагийн шороог тойрч гарахаар дөхөж ирэх үед гэнэт намайг жолоо бариад зам дээр асгасан эхний шороог өнгөрөөд дараагийн шороог тойрч гарах гэж байхад хажуу талаас гар орж ирж руль түлхсэн, хэрэв талийгаач руль түлхээгүй байсан бол энэ осол гарахгүй байсан  “ гэсэн мэдүүлэг,

 

     Хохирогч Ч.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай ах 2016 оны 6 сарын 23-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу өөрийн эзэмшлийн 33-94 УБК улсын дугаартай автомашинтай хувийн ажлаар яваад 2016 оны 6 сарын 25-ны өдөр Замын-Үүдэд орж ирсэн юм билээ.  Замын-Үүдээс гарахдаа энэ Болоршагай гэдэг залууг авч явсан юм билээ. 2016 оны 6 сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байхад манай том ах  надруу залгаад  Энхбаатар ах чинь осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би талийгаач ахынхаа утас руу залгахад авахгүй байж байгаад  нэг эмэгтэй хүн аваад өөрийгөө Айраг сумын эмч гээд Энхбаатар Айраг сумын эмнэлэг ирчихсэн дусал залгуулаад байж байна, биеийн байдал нь гайгүй гэж хэлсэн юм. Манай ах бол архи уудаггүй хүн. Хүн дарамталж машинаа бариулах хүн ч биш. Талийгаачийн оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжлэнэ, мөн талийгаачийн машины үнийг нэхэмжлэнэ ” гэсэн мэдүүлэг,             

 

              Гэрч Ж.Цэцэгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүү Болоршагай 2016 оны 6 дугаар сарын 22- ны өдөр Замын-Үүд сум орж аав дээрээ очоод цаашаа БНХАУлсын Эрээн хот явна гэж явсан юм. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр над руу манай хүү залгаад өнөөдөр Улаанбаатар хот явна гэж ярьж байсан. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 26-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд Болоршагай над руу утсаар залгаад ээжээ яанаа би машинтай явж байгаад Айраг сумын орчимд осолд орчихлоо гэж хэлээд утсаа салгасан. Би сандраад юу болсон талаар лавлаж асуух гээд утас руу нь залгатал гар утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

             Гэрч Н.Наранцацралын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед зам тээврйин осол гарсан байна гэсэн дуудлага ирсэн ба жолоочийн хамт Айраг сумаас урагшаа төмөр замын гүүрний цаад талд очиход жижиг суудлын машин онхолдчихсон байдалтай байсан. Бид нарыг очиход машины хажууд нэг хүн хэвтэж байсан ба нэг хүн хажууд нь сууж байсан юм. Тэр үед цагдаа нар оччихсон байсан. Тэгээд газар хэвтэж байсан хүнийг үзэхэд ухаан санаа нь орж гарсан комын байдалтай байсан ба янз бүрийн юм ярьсан байдалтай байсан. Харин хажууд нь байсан хүнийг бол үзээгүй ба ухаангүй комд орсон хүнийг эмнэлэг рүү тээвэрлэн авчирч эмнэлгийн анхан шатны тусламжыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн ба ерөнхий эмчийг дуудаж хамтаар үзлэг хийсэн. Тухайн үед тухайн хүний бие маш хүнд ухаангүй, комын байдалтай байсан, ил харагдах гэмтэл байгаагүй ба дотуур цус алдалттай байсан. Тэгээд тухайн хүний биед үзлэг хийгээд яаралтай аймаг явахгүй бол болохгүй байсан ба тухайн хүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явж байхад замдаа буюу 7-8 орчим км газар яваад л нас барсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

           Гэрч Ж.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад: “...2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн үед Айраг сумаас урагш байх төмөр замын гүүрний урд талд автомашин онхолдсон байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу хэргийн газар дээр очиход засмал замын зүүн талд Приүс маркийн автомашин засмал замруу харсан байдалтай зогсож байсан ба машины зүүн хойд талд нэг хүн хэвтэж байсан. Хажууд нь нэг залуу зогсож байсан ба тэр зогсож байсан залуу би машин барьж явж байгаад онхолдсон юм. Энэ машин энэ хэвтэж байгаа хүний машин байгаа юм. Би Замын-Үүдээс дайгдаж явсан юм. Тэгээд Айраг сумын ойролцоо ирээд энэ машины жолооч чи машин барьчих би ядраад байна гэхлээр нь би машин барьж явсан юм. Тэгээд л ийм зүйл болчихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Батаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орж ирсэн. Ирээд манай гэрт байж байгаад хот явах унаа олсон хил дээр хот явах хүнтэй таарсан гэж хэлээд орой 18 цагийн үед...саарал өнгийн приүс-11 маркийн машин байсан, жолооч нь 40-50 орчим насны эрэгтэй хүн байсан...00:00 цаг өнгөрч байхад Болоршагай надруу утсаар залгаад аав би машинтай онхолдчихлоо гэж хэлсэн би миний хүү зүгээр үү гэж асуутал би зүгээр гэж хэлээд утсаа тасдчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

Шинжээч О.Будсүрэн, А.Мөнхгэрэл, Н.Гүрдорж нарын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн "... 1.33-94 УБК улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн автомашин явж байсан чиглэл буюу зам тээврийн осол болсон газраас ертөнцийн зүгээр урд зүгт 40 метр зайд “Орох хоритой” /2.1/ гэсэн хориглох тэмдэг, зүүн гар тийш заасан сумны хамт, уг тэмдэгнээс урагш 11 метр зайд “Замын цагдаагийн харуул” /5.45/ гэсэн мэдээлэх тэмдэг, уг тэмдэгнээс урагш 3.10 метр зайд “Засварын ажил” /1.20/ гэсэн анхааруулах тэмдэг, уг тэмдэгнээс урагш 60 метр зайд “Тэгш биш зам” /1.13/ гэсэн анхааруулах тэмдэгнүүд байна. 2.Улсын чанартай уг автозамд хийж байсан засварын ажил болон замын нөхцөл байдал осол болоход нөлөөлөөгүй. З.Тоёота Приүс-11 маркийн 33-94 УБК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Болоршагай нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар цагдаагийн нэгдсэн сангаас шүүхэд бүртгэлгүй байна. Зорчигч амь хохирогч Ч.Энхбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСДЕ ангиллын 4462 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. 4. Тоёота Приүс-11 маркийн 33-94 УБК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Болоршагай нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, хэргийн газрын схем зураг дээр автомашины тоормосны мөргүй байна. 5. Тоёота Приүс-11 маркийн 33-94 УБК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Болоршагай нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх,...тэй байх гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 6. Зорчигч амь хохирогч Ч.Энхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.6-д заасан “Жолоочид тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу     хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндсэлэлтэй байна. 7. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Тоёота Приүс-11 маркийн 33-94 УБК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Болоршагай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолодох эрхийн үнэмлэх, ...тэй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэхээр байна...” гэсэн 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-65 дугаар хуудас/

 

            Цогцсонд шинжилгээ хийх шинжээч томилох тухай /хх-ийн 38, 45, 51, 57, /

            Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40, 41-42, 46, 47, 53-54, 58-59, 62, 63/

    Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 23/

             Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг шинжлэн судлав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.Болоршагай нь 2016 оны 6 сарын 25-ны өдрийн 23 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Улаанбаатар Замын-Үүдийг холбосон хатуу хучилттай зам дээр 33-94 УБК улсын дугаартай Приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а,  9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-д заасан заалтыг зөрчиж буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчин онхолдож улмаар уг автомашинд зорчиж явсан Ч.Энхбаатарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүхээс үзлээ.

 

            Уг гэмт хэрэг гарах үед Приүс маркийн 33-94 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Болоршагай жолоодож явсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 8 сарын 15-ны өдрийн 49 дугаартай дүгнэлтэнд: ... Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Тоёота Приүс-11 маркийн 33-94 УБК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Болоршагай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, ...тэй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэхээр байна...” гэсэн дүгнэлтээр шүүгдэгч Б.Болоршагайгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...намайг жолоо бариад зам дээр асгасан эхний шороог өнгөрөөд дараагийн шороог тойрч гарах гэж байхад хажуу талаас гар орж ирж руль түлхсэн, хэрэв талийгаач руль түлхээгүй байсан бол энэ осол гарахгүй байсан ...гэсэн мэдүүлэгээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

 Учир нь шүүгдэгч Б.Болоршагай нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан журмыг биелүүлж чадаагүй байна.  Замын нөхцөл байдлын онцлог буюу зам тээврийн осол болсон газраас ертөнцийн зүгээр урагш 3.10 метр зайд “Засварын ажил” /1.20/ гэсэн анхааруулах тэмдэг, уг тэмдэгнээс урагш 60 метр зайд “Тэгш биш зам” /1.13/ гэсэн анхааруулах  тэмдэг  тэмдэглэлээ байсаар байхад  тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явж чадаагүй, мөн аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй байна.  Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байдаг учир түүнд тохирсон арга хэмжээг жолооч  өөрөө зөв сонгон хөдөлгөөнд оролцох  үүрэгтэй.

 

Иймд  шүүгдэгч Б.Болоршагайг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ч.Энхболд нь нийт хохирлын 15981893 төгрөгийн нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргажээ.

  

 Хохирогч Ч.Энхболдын нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэргийн 179-184,187-195 дугаар талд авагдсан шатахууны 636339 төгрөгийн  үнийн баримт нь талийгаачийг оршуулах болон хоног хураасан өдрөөс зөрүүтэй, юунд зарцуулсан нь тодорхойгүй, мөн 2016 оны 10 сарын 28-нд зарлагдсан шүүх хуралд ирэх үед зарцуулсан 35665 төгрөгний  хоол хүнс, хавтаст хэргийн 146,147,164 талд авагдсан Отгонжаргал, Ганчимэг нарын  галт тэрэгний 74600 төгрөгний билет зэрэг үндэслэлгүй нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнэлгээг хохиролд оруулан тооцох боломжгүй гэж үзлээ. Мөн өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй, бодит хохиролд тооцогдохгүй байх тул нийт 1746604 төгрөгийг  хэрэгсэхгүй болгов.

 

            Хохирогч Ч.Энхболд нь талийгаач Ч.Энхбаатарын эзэмшлийн 33-94 УБК улсын дугаартай Приүс маркийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул уг тээврийн хэрэгслийн үнийг Ашид-Билгүүн ХХК-ний  тогтоосон үнэлгээ болох 4500000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Болоршагай нь  нийт 3000000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд   хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдож байгаа хохирогч Ч.Энхболдын  15981893 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Б.Болоршагайгийн төлсөн 3000000 төгрөгийг хасч, 11235289 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Ч.Энхболдод олгож, 1746604 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

    Шүүгдэгч Б.Болоршагай  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ба шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болно.   

 

Шүүгдэгч Б.Болоршагайд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал, биеийн эрүүл мэнд  зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрч Ж.Цэцэгээгийн “манай хүү 2015 онд гэр бүлтэй байсан юм, хагалгаанд орж группэд орсноос нь хойш эхнэр нь хүүхэдтэй нь хаяад явсан, одоо манай хүү 1 нас 10 сартай хүүтэйгээ надтай хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр шүүгдэгч Б.Болоршагай нь 2014 оны 09 сарын 09-ны өдөр төрсөн  хүүхэдтэй, өрх толгойлсон эрэгтэй болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулж  хүүхдээ асран хүмүүжүүлэх үүргээ зохих ёсоор  хэрэгжүүлэх нөхцөлийг олгох нь зүйтэй гэж үзлээ.