| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | Нууцлалын зэрэг Нууцад хамаар |
| Дугаар | 339/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 339/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг
-улсын яллагч Б.Энхболд
-шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр
-шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 1834005800391 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 22- ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт гэх газарт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй Д.М
Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/ Шүүгдэгч Д.М нь "Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 16.00-17.00 цагийн хооронд иргэн Г.Пүрэвсүрэнгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Пүрэвсүрэнгийн эмчилгээний зардлыг нь төлж барагдуулсан гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Дунгармаа намайг Пүрэвсүрэнгээс хуушуур хийх мах аваад ир
гэж явуулсан. Би хуушуурын мах авахаар Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багт байрлах Аглаг бүтээлийн хийд дээр ирсэн. Гэвч Пүрэвсүрэн надад хуушуурын мах өгөлгүй нилээд удсан. Оройн 18 цагийн орчимд Пүрэвсүрэн надад хандаж чамаас архи горьдож ирээгүй шүү гээд манай өвөлжөөг чөлөөлөөд эндээс зайл гэсэн. Тэгэхээр нь би энэ таны өвөлжөө биш шүү гээд барилцаад авсан. Пүрэвсүрэн намайг боогоод миний цээжрүү өвдгөөрөө жийгээд намайг цохисон. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад нүүр лүү нь 2 цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Хохирогч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Төв аймгийн Борнуур суманд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Мын гэрт очход М надад архи аягалж өгөхөд нь би архийг нь уулгүй хоёулаа морь барьсны дараа больё гэхэд М нь надруу уурлан та миний "цагаан алт хулгайлсан байна” гээд уурлаад миний зүүн талын мөрнөөс татаж эргэж харуулаад миний нүүр рүү толгойгоороо мөргөтөл миний хамраас цус гоожоод доошоо газар руу тонгойгоод хувцасаа урж цусаа арчиж байтал М чи өвөлжөөнөөсөө намайг хөөсөн. Дандаа хов ярьдаг гээд намайг цохих гээд миний хувцаснаас бариад авхаар нь би арай гэж гарыг нь тавиултал миний нүүр рүү цохитол миний 2 ширхэг шүд хугарсан. Тэгхээр нь би зугтаагаад өөрийн морь руу гүйтэл намайг ахин барьж аван газар унагаж зодож байтал хүн харж салгасан. Тэгээд би эмнэлэгт ирж үзүүлсэн. Эмчилгээнд гарсан зардал баримтаар 270.000 төгрөг болсон. Маас
Гэрч Т.Дунгармаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Пүрэвсүрэн ах манайх өвөлжөөнөөс хөөгөөд дахин энэ өвөлжөөн дээр өвөлжихгүй шүү холдоорой гээд манай нөхөртэй маргалдаад гараад явсан. Би араас нь удалгүй гартал манай нөхөр М Пүрэвсүрэн ахын доор нь орчихсон байснаа босч ирээд барилцаж авсан. Пүрэвсүрэн ах манай нөхрийн уруулан тус газар нь гараараа 1 удаа цохьсон. Дараа Пүрэвсүрэн ахыг манай нөхөр нүүрэн тус газар нь 1 удаа зөрүүлээд гараараа цохиод авсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дэх хуудас/,
Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... М гэрийн гадаа хүн зодолдож байх шиг байсан. Пүрэвсүрэн ах, М хоёр бие биенийгээ цохиод байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 393 дугаартай:
-Г.Пүрэвсүрэнгийн биед хамар ясны хугарал, зүүн хацар шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд уүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 22 дахь хуудас/,
Med trauma hospital эмнэлэгийн КТГ-ын шинжилгээ, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 23- 26 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь "Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 16.00-17.00 цагийн хооронд иргэн Г.Пүрэвсүрэнгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.М, хохирогч, Г.Пүрэвсүрэн, гэрч Т.Дунгармаа, Б.Нямсүрэн нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 393 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Хохиролын талаар:
Хохирогч Г.Пүрэвсүрэн нь шүүгдэгч Д.Маас эмчилгээний зардалд баримттайгаар 270.000 төгрөгийг, баримтгүйгээр 730.000 төгрөгийг нийт 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогч Г.Пүрэвсүрэн нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ шүүгдэгч Д.Маас эмчилгээ оношилгооны зардалд 1.000.000 төгрөгийг авсан тул санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мын үйлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Мын тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.Мын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг шүүх хуралдаанд гаргасан байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Тав.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА