Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/297

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ю.Энхмаа, шүүгч Ж.Мөнхтуяа/и/ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Н

Улсын яллагч Г.Энхмаа

Хохирогч Р.Ж

 Хохирогчийн өмгөөлөгч Ч.Н Шинжээч Т.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э, М.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн

  1. дэх хэсэгт зааснаар Д.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201519000772 дугаартай 3 хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн. Яс үндэс халх, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн малчин, улсаас авсан Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Төв аймгийн алтан тугалын эзэн, сумын сайн малчин шагналаар улсаас шагнагдаж байсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй Ц овгийн Д

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/

 

Шүүгдэгч Д.Л нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн нутагт иргэн Р.Ж “лам багшийн өгсөн хүрэмийг урлаа" гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөсний улмаас түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

083239

 

Шүүгдэгч Д.Л мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой 17 цагийн үед малаа услах гээд хээр мотоцикольтойгоо явж байхад нэг хүн даллаад зогсоод байхаар нь яваад очтол Ж гэдэг хүн байсан. Жа намайг Хөх, Шар нарынд хүргээд өгчих гэхээр нь би С гэдэг айлынд хүргэж өгөх гээд явж байх замд Жаргалсайхан хоёр удаа мотоциклоос ойчсон. Эхний удаад арагшаа савж унасан бол дараагийн удаад урагшаагаа мотоциклийн өвдөгний хамгаалалтруу нүүрээрээ цохигдоод унасан. Би нэг гараараа мотоциклоо бариад нөгөө гараараа Ж бариад явж байсан. С очиход С саяхан суусан охин, Д гэдэг Ж гэрт хонь хариулах гэж ирсэн хүн согтуу унтаж байсан. Би Ж С гэрт оруулж өгчхөөд цай уугаад гарах гэтэл Жаргалсайхан намайг гэрт хүргэж өг гээд миний малгайг авч шидээд байсан Би тэгэхээр нь боль гээд нэг тонгорч унагаад мотоцикль дээрээ суугаад хөдлөх гэж байтал Жаргалсайхан босож ирээд намайг зуураад байхаар нь би чамайг хүргэж өгч чадахгүй гээд цааш нь түлхээд хөдлөөд явсан. Намайг түлхэхэд Жаргалсайхан газар унаж байсан Батсүхийн гэрийн гэрийн гадаа газраас ургасан ургаа хад байсан. Тэрэн дээр Жаргалсайхан унаад нүдээ сохолсон байх. Би Жаргалсайханыг цохиж зодоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 77-79,81 хуудас/

Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт: Би Ж хорон санаа гаргаж хорлоё гэж бодож очоогүй. Жаргалсайхан намайг хүргээд өг гээд байхаар нь би чамайг хүргэж өгч чадахгүй нөгөө хэдэн залуучуудаа ирэхээр хүргүүл гэсэн чинь мотоциклийн түлхүүр аваад миний малгайг унагахаар нь би түлхээд цааш явж байгаад хар хүйтэнд хөлдөөд үхэх вий гээд авч очсон. Би мотоциклоо бариад Жаргалсайханд чи хойно зүгээр яв гэж хэлээд явж байхад мотоциклоос ойчсон. Яаж ойчсоныг нь санахгүй байна. Сүхбатынд очоод тавагтай идээнээс нь амсчихаад мал хуй болохоо байлаа явлаа гэсэн чинь Ж араас гарч ирээд чирэгдэж зүүгдээд түлхүүр булаацалдаад малгай авч шидээд, хүрэмний товчыг тасалчихсан. Би Ж-ийн мотоцикл дээр байж байгаад түлхсэн. Тэр үед би Ж нүд нь гэмтсэн байх гэж санаанд ч ороогүй яваад өгсөн. Нүд нь гэмтсэнийг маргааш нь мэдсэн. Би ямар хүн цохиж, зодсон биш гайгүй л гэж бодож байсан. Маргааш нь төв дээр байна гэхээр нь гайгүй байлгүйдээ гэж бодоод хойноос нь очсон. Тухайн үед миний өмсөж явсан гутал зөөлхөн ултай байсан. Жаргалсайханыг миний нүд сохорсон гэнээ Та надад эмчилгээний зардал өгөөч гэхээр нь Жаргалсайханыг өрөвдсөндөө 15.000.000 төгрөг тэр дор нь өгсөн. Би Жаргалсайханд гэмтэл учруулаагүй. Би эмчийн хяналтанд байдаг. Хүнд зүйл өргөж болдоггүй. Аргагүй эрхэнд мотоциклтой малдаа явдаг гэв.

Хохирогч Р.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2015 оны 11 дүгээр сарын 14-нд хөдөө гэртээ байсан. Нямдаваа төвөөс ирсэн байсан. Доржрагчаа мөн манайд байсан. Би тэрэнтэй хамт 1 шил архи уугаад ахынд очоод хоол хийж байх хооронд нь унтаад өгсөн байсан. Тэгээд Лхамсүрэн гэдэг хүн ирсэн байсан. Төв аймгаас ирэхэд эмч үзээд энэ хүний нүд нь байхгүй болчихжээ гээд эмнэлэгг очиж үзүүлтэл яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. Би маргааш нь Лхамсүрэнгийн эхнэрт нь хэлсэн. Нүдгүй болсондоо би дэндүү гомдолтой байна. Цохьсон гэж би тухайн үед нь ярьж байсан. Өөрөө ч мэдэж байгаа Намайг Батсүхийн гэрээс гараад Би гараад шээгээд зогсож байхад өөрөө ирээд тэгээд ийм зүйл болсон гэв.

Хохирогч Р.Ж-ы мөрдөн байцаалтанд өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн үед Хөх гэж дууддаг манай саахалт айлын залуу ирээд надад нэг шил архи өгсөн. Хөх надад манай дүү Шар шинэ гэр барьсан Та ерөөсөө очоогүй байгаа гэхээр нь очдог ч юм билүү гэж бодоод хээр нэг шил архи

 

2

 

Доржрагчаатай хамт хувааж уучхаад 14 цагийн үед Шарын гэрт очоод айраг халаалгаж уугаад дараа нь нэг шил архи ууж тасраад нэг мэдэхэд Цогоо гэж дууддаг Л намайг тонгорч унагаад нүдрүү минь өшиглөсөн. Би хүчтэй цохиулаад тэрнээсээ ухаан санаа орж гараад байсан. Шарын эхнэр ээж хоёр хүн аллаа гээд байх шиг байсан. Рагчаасүрэн буюу Шарын ээж намайг хөтлөөд гэртээ оруулахад миний хоёр нүд юу ч харахгүй нүдээ дараад суугаад байсан. Намайг зодуулсны дараа Шар, Хөх хоёр ирээд мотоциклоор намайг гэрт хүргэж өгсөн гэх мэдүүлэг 1 хх- ийн 34-35 хуудас/

Хохирогч Р.Ж мөрдөн байцаалтанд дахин өгсөн: Намайг Лхамсүрэн Сүхбатын гэрийн гадаа зодсон. Би Сүхбатын гэрээс гараад үүдэн хэсэгт нь бие зассан. Тэр үед Лхамсүрэн мотоцикльтой ирж яваа харагдсан ба Лхамсүрэн Сүхбатынд гэрт орхоор нь би араас нь орсон шиг санагдаж байна. Би тухайн үед нилээн согтуу ухаан орж гараад байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд бид хоёр гэрээс гараад хэрүүл маргаан болоод намайг унагаагаад өшиглөчих шиг болсон. Тэгээд миний нүд юм харахгүй халуу дүүгээд байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 36 хуудас/

Шинжээч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 1470, 461 дугаартай 2 шинжилгээнд оролцсон. Учирсан гэмтлүүдийг нотлох баримтын хүрээнд дүгнэсэн. Гар, хөлөөр өшиглөх нь мохоо зүйлийн үйлчлэлд орно. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хөлөөр өшиглөснийг магадлалтай гэж үндэслээд дүгнэлт гаргасан. Бид дүгнэх эрхтэй. Өвчтөний картанд зүүн нүдний цус хуралт гэж тодорхой тусгагдаагүй байсан. Фото зургыг үзэхэд хатуу биетнээс хацрын зулгаралт үүссэн. Энэ бол гараар цохиход үүсэх боломжгүй Үйлчэл нь хатуу биет юм уу гутлын шүргэгдэх үйлдлээр зулгаралт үүссэн байсан Тиймээс өшиглөлт илүү магадлалтай гэж дүгнэсэн. Зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх гэдэг нь нүдний бөөрөнхий хэсэгт шарх үүсэхийг хэлнэ. Шилэнцэрийн хавчуулагдалт гэдэг нь нүдний цөцгий хагараад шархаараа гадагшилж гоожсоныг хэлнэ гэх мэдүүлэг

Гэрч Г.Сүхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14цагийн үед адуундаа явчхаад гэртээ ирэхэд манай гэрт Ж, Д гэх нутгийн хүмүүс архи уугаад сууж байсан. Би үхэртээ яваад 18 цагийн үед ирэхэд манай ээжийнд Жаргалсайхан ах, Доржрагчаа ах хоёр баруун талын орон дээр унтаж байсан. Жаргалсайхан унтаж байгаад сэрээд ирэхэд нь зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан, бага зэрэг цус гарчихсан байсан. Би яасныг нь асуухад Цогоотой муудалцаад Ц намайг өшиглөчихсөн юм гэж хэлсэн.Орой 19 цаг өнгөрч байхад манай дүү Хөх буюу Н ирээд бид хоёр мотоциклоор Жаргалсайхан ах, Доржрагчаа ах хоёрыг хүргэж өгөөд гэртээ ирсэн Манай эхнэр тэр орой Цогоо ах / Л/ Ж хоёр муудалцаад Цогоо ах Жаргалсайхан ахыг өшиглөчхөөд яваад өгсөн гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 37-38 хуудас/

Гэрч Ч.Н мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед би Жаргалсайханы гэрт банкныхаа өрийг дарах гээд морь солих санаатай очоод Жаргалсайхантай тэр талаар ярилцаж тохиролцоод би нэг шил 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи өгөөд гэрийнх нь урд уулан дээр миний хажууд Р.Жаргалсайхан нь Л.Д-ийн гэрт байсан хүнтэй хамт тэр архийг уугаад манай ах болох Сүхбатын гэрт очоод 0.75 литрийн Сархад архийг Жаргалсайхан, Л.Д хоёр хувааж уугаад архи ууж дуусаад Жаргалсайхан нь М.Ш гэрт очмоор байна гэхээр би Ж мотоциклийг бариад Л.Д, Р.Ж хоёрыг сундлаад хүргэж өгсөн Тэгээд Ши-ынхаас Ж-ыг сундлаад түүний мотоцикпийг Ш

 

3

 

барьж явснаа худгийн тэндээс буугаад би гэр руүгээ Ж-ыг сундлаад явсан. Р.Жгазарт унасан зүйл байхгүй. Л.Доржрагчаа, М.Ш-ын гэрт үлдээд удалгүй Шижирбаатар араас машинтай хүргэж ирсэн. Жаргалсайхан манай гэрт унтаад Л.Д ах илүү гэрийн гадаа зогсож байхаар нь би орж унтаарай гэж хэлчхээд Сүхбатын мотоциклийг бариад Жаргал гэх айлд очоод 18 цагийн үед гэртээ иртэл Жаргалсайхан орон дээр унтаж байсан, Л.Доржрагчаа газар унтаж байсан. Би Р.Жаргалсайхан ахыг сэрээгээд харихгүй юм уу гэсэн чинь за тэгье чи намайг хүргээд өг гэсэн. Р Жаргалсайханы зүүн нүд улайгаад цус гойжоод байсан, би арчиж өгчихөөд нүдээ яачихсан юм гэж асуусан чинь дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би ээжээсээ асуусан чинь Д Лхамсүрэн энэ хоёр муудалцсан гэхээр нь юм ярилгүй манай ах Сүхбат бид хоёр Р Жаргалсайхан, Л.Доржрагчаа хоёрыг мотоцикль дээр нэг нэгээр нь сунлаад гэрт нь хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39, 47-48 дугаар хуудас/

Гэрч М.Ш мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 14-15 цагийн үед Ж, Н нар манайд ирсэн. Н бусад нь согтуу байсан. Тэд нар манайд 20 орчим минут болоод надаас бензин аваад явсан. Харин 16-17 цагийн үед Л манайхаас үхэр сураглаж ирээд 10-20 минут болоод явсан. Ж намайг хамт явья гээд хэрүүл өдөх гээд байхаар нь би мотоциклоо асаагаад гэрээс 300 метр орчимд байдаг худгийн орчим буулгаад Нямдаваад сундалсан. Н Ж бид хоёрын араас явж байсан юм. Би буцаж гэртээ ирээд Доржрагчааг машинаараа Нямдаваагийнд хүргэж өгөөд буцсан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/

Г Д мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 14- ний өдөр Ж, Д нар манай хүүгийнд ирсэн байсан. Намайг гэрийн гадаа аргал түүгээд явж байхад урдаас Цогоо гэж дууддаг нутгийн хүн болох Лхамсүрэн ирж яваа харагдсан Тэр үед Жаргалсайхан гэрийн үүдэнд шахуу бие засаад зогсож байсан. Тэр хоёр манай хүү Сүхбатын гэрт ороод хэсэг хугацааны дараа гарч ирээд ноцолдоод байсан. Би тэр хоёр дээр очоод та хоёр болио гэж хэлсэн. Лхамсүрэн Ж-ыг унагаад нүүрлүү нь өшиглөсөн. Тэр үед манай бэр гэрээсээ гараад ирчихсэн, Д манай гэрээс гарч ирж байгаа харагдсан Тэгээд мотоциклоо асаагаад яваад өгчихсөн. Жаргалсайханы нүүр хавдаад зүүн нүднээс нь цус гарч байсан. Өөр шарх сорви байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өдрийн цагаар манай гэрт Ж, Д хоёр манай нөхрийн дүү Хөх гэж дууддаг Нямдаваатай хамт ирсэн. Би 0,75 литрийн архи гаргасан өгөхөд Ж, Д хоёр хувааж уугаад харин Нямдаваад яваад өгсөн.Ж, Д хоёр Нямдаваагийн гэрт орсон Нилээн орой болж байтал гадаа мотоциклын дуу гархаар нь шагайгаад хартал Ж урагшаа бие засах гээд явж байсан ба цаад урдаас нь Л ах мотоциклтой манайхыг чиглээд ирж байсан. Намайг гэртээ ороод удаагүй байхад манайд Л ах, Ж ах хоёр орж ирэхээр нь би цай идээ өгөөд тэр хоёр цай уучхаад гарсан. Удалгүй Л-гийн хашгичих чимээ гараад байхаар нь гайхаад хартал Л, Ж хоёр мотоцикпийн хажууд ноцолдоод тонгорч унагаад гараараа нүдрүү нь 2-3 удаа цохиод байхаар нь би очоод болиочээ гэтэл өндийлгөж ирээд нүдрүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл манай хадам ээж гадаа явж байснаа ирээд бид хоёр хорих гээд дийлэхгүй болиочээ хүн аллаа гэхэд Л мотоциклоо асаагаад яваад өгсөн. Харин Ж босоод Н гэрлүү ороод нилээн унтсан.Тэгээд орой нь түүнийг манай нөхөр, нөхрийн дүү хоёр

 

хүргэж өгсөн. Ж манайд анх орж ирэхдээ ил харагдах ямар нэгэн шарх сорвигүй зүгээр байсан гэх мэдүүлэг/1хх-ийн 50-51 хуудас/

Гэрч Л.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би Жаргалсайханы гэрт байсан. Тэр өдөр Жа, Ня бид гурав хээр гарч нэг шил архийг Жаргалсайхан бид хоёр хувааж уугаад ярилцаад байж байтал Нямдаваа Жаргалсайханыг манай ахын найранд очооч гэхэд нь Жа очоод ирье гээд намайг цуг яваач гэхээр нь бид гурав Ня очоод дараа нь түүний ах болох Сүхбатын гэрт ороход эхнэр Алтанцэцэг нь нэг шил архи гаргаад айраг халааж өгсөн. ...Би уусан архиндаа согтоод тасраад уначихсан байсан. Нэг сэрээд ирсэн чинь Ж нүд хавдаад цус гараад байхаар нь юу болсон юм бэ гэхэд Жаргалсайхан Цогоо буюу Лхамсүрэн өшиглөчихпөө гээд орилоод байсан. Тэгээд Н, С хоёр Жаргалсайхан бид хоёрыг нэг нэгээр маань сундлаад Ж гэрт нь хүргэж өгөөд байж байтал сумын төврүү эмнэлэг дуудаад шөнө нь сумын төв орсон гэх мэдүүлэг /1 хх-ийн 40 хуудас/

Гэрч А.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 23 цагийн үед Хөх, Шар хоёр ардаа манай нөхөр Жаргалсайхан, Доржрагчаа хоёрыг сундлаад авчирсан. Манай нөхрийн нүд нүүр нь их хэмжээний цус болчихсон, толгой эргээд өвдөө байна гэсээр ирсэн. Хөх, Шар хоёр надад Жаргалсайхан Лхамсүрэнтэй муудалцаж зодолдоод нэгийгээ ийм болгочихсон байна. Манай ээж, эхнэр хоёр салгасан байна гэж хэлсэн. Би тэр дор нь цагдаа дуудаад 4 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлээд хотруу орж 1 дүгээр эмнэлэгт шууд хагалгаанд орсон гэх мэдүүлэг/1 хх-ийн 44 хуудас/

Гэрч М.Ө мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг 2015 оны 11 дүгээр сарын 14-ний орой байж байтал манай сумын Мэндээ гэх залуу манай сумын эмнэлэгт Р.Ж зодуулчихсан байна гэж дуудлага өгсний дагуу очиход Ж нь Цогоо гэх хүнд зодуулчихлаа гэж байсан. Ж нүдийг үзэхэд баруун нүд нь хавдчихсан, цус гарсан, хөхөрчихсөн байхаар хэн таны нүдрүү чинь цохьсон юм бэ гэхэд Ц гэдэг хүн зодчихлоо гэсэн. Тэгээд би нүдийг нь цэвэрлээд өвчин намдаах тариа хийгээд шууд сумын эмнэлэгт авч ирээд үрэвслийн эсрэг эмчилгээ хийгээд маргааш өглөө нь Улаанбаатар хотын эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 844 тоот:

-Г.Д нь оюуны хөнгөн хомсдол гэх сэтгэцийн эмгэггэй байна.

-Г.Д нь гэмт хэргиин талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгнө гэх дүгнэлт /2хх-ийн 73 хуудас/

Шинжээч Л Б мөрдөн байцаалтанд өгсөн: Г.Д нь хүмүүсийн хоорондын энгийн үйл хөдлөл, үг хэллэгийг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай гэх мэдүүлэг /2 хх-ийн 72 хуудас/

Хохирогч Р.Ж, гэрч Л.Д нарыг мөрдөн байцаалтанд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл 12 хх-ийн 89 хуудас/

Гэрч Г.Дуламрагчаа, Б.А нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл 2 хх-ийн 90-91 хуудас/

Шүүх шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 425 тоот:

 

5

 

-Р.Ж биед нүд гэмтлийн улмаас зүүн нүд бүрэн хараагүй болсон, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

-Цаашид эрүүл мэнд эмчилгээний үр дүнгээс хамаарна, хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдана гэх дүгнэлт /1 хх-ийн 56 хуудас/

Хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ хийсэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1389 тоот:

-Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 425 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

-Ж биед нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцрийн хавчуулагдалт, нүдний алимны доторх үрэвсэл, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал хамар ясны доторх үрэвсэл, зүүн нүдний ухархайн дотор ханаы доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Эдгээр гэмтлүүд нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой.

-Ж биед хэрэг болохоос өмнө баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хуучин хугарал, бага тархины уйланхайт өөрчлөлт байсан байна.

-Зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцрийн хавчуулагдалт, нүдний алиман доторх үрэвслийн улмаас хараагүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувиар алдагдуулах тул гэмлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1 хх-ийн 61-63 хуудас/

Шинжээч Н.Т мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1389 тоот дүгнэлтийг гаргахад оролцсон. Уг дүгнэлтийн 6.7-д заасан гэмтлүүд /Зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцрийн хавчуулагдалт, нүдний алиман доторх үрэвсэл/ нь бүгд нэг гэмтлүүд бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энэ гэмтлүүд нь цохиход үүсгэгдэнэ.Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дүгнэлтийн 5-д заасан/ Ж биед хэрэг болохоос өмнө баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хуучин хугарал, бага тархины уйланхайт өөрчлөлт/ хуучин гэмтлүүд нь Р Ж хараагүй болоход нөлөөлөхгүй гэх мэдүүлэг/1хх-ийн 64 хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 242 тоот:

  • Д.Л нь Тархины гэмтлийн шалтгаант бие хүний ба төрх үйл органик эмгэг, шинж тэмдэгийн уналт сэтгэцийн эмгэгтэй байна.
  • Д.Л нь гэмт хэрэгт үйлдэхдээ болон одоо хэрэг хариуцах чадвартай

байна.

  • Д.Л нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт /1хх- ийн 124-125 хуудас/

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1035 тоот:

  • Урьд гарсан шүүх эмнэлэгийн үзлэг хийн 245, хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ хийсэн 1389 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
 

 

-Хохирогч Р.Ж нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зүүн нүдэндээ гэмтэл авсны улмаас 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 2015 оны 11 дүгээр сарын 23-ны хооронд УКТЭ-д хэвтэн эмчлүүлж “Зүүн нүдний салстын нэвтэрсэн шарх, шилэнцрийн хавчигдалт, нүдний алимны доторх үрэвсэл", оноштойгоор зүүн нүдний алимыг авах мэс засал хийгдэн хиймэл нүд буюу протез суулгасан байна,

-Уг хиймэл нүдийг гэмтэл авсны дараа 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэс засал эмчилгээгээр суулгажээ гэх дүгнэлт ...12 хх-ийн 60-61 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний

  • өдрийн хэргийн материалаар хийсэн 1470 тоот:

-Р.Ж биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцрийн хавчуулагдалт, нүдний алимны доторх үрэвсэл, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамарын ясны далд хугарал, хамарын таславчний мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байна.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтлийн улмаас 1 нүд нь хараагүй болсон /зүүн нүдний алимыг авахуулах мэс засал хийлгэсэн/, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 31.1 дэх хэсэгт зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэл хамаарна

-Р.Ж 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зүүн нүдэндээ гэмтэл авсны улмаас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын 1 дүгээр Төв эмнэлэгийн

  • нүдний тасагт мэс засалд орж зүүн нүдний алимыг авахуулсан байна...гэх дүгнэлт 12 хх-ийн 115-116 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн нэмэлтээр хийсэн 671 тоот:

-Р.Ж биед тухайн үед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцэрийн хавчигдуулалт, нүдний алимны доторх үрэвсэл, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, нүдний гадна хэсэг, зүүн хацрын зулгаралт /1 хх-ийн 57 хуудас зургийн үзүүлэлт/бүхий гэмтлүүд учирчээ.

-Р.Ж биед учирсан зүүн нүдний гэмтэл нь хүнд гэмтэл, бусад гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарна

-Р.Ж учирсан гэмтлүүд нь гараар цохих, хөлөөр өшиглөх, чулуун дээр унах зэргийн алинд нь ч үүсэх боломжтой, хөлөөр өшиглөх үед үүсэх нь илүү у магадлалтай байна гэх дүгнэлт /2 хх-ийн 246-248 хуудас/ зэргийг шинжлэн судлаж эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдийг үзүүлж таниулав

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалтай гэж шүүх үнэлэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Л Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн нутагт иргэн Р.Ж "лам багшийн өгсөн хүрэмийг

7

 

урлаа” гэх хувийн таарамжгуй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөсний улмаас түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Л нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн нутагт иргэн Р.Ж маргалдаж нүүрэн тус газар нь цохиж, өшиглөсний улмаас түүний зүүн нүдийг гэмтээж бүрэн хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Ямар үйл явдал болж яаж хохирсон талаар хуульд заасан журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт хохирогч Р.Ж мэдүүлсэн... Тэгээд бид хоёр гэрээс гараад хэрүүл маргаан болоод Цогоо гэж дууддаг Лхамсүрэн намайг тонгорч унагаад нүдрүү минь өшиглөсөн. Л С гэрийн гадаа намайг зодсон. Би хүчтэй цохиулаад тэрнээсээ ухаан санаа орж гараад байсан. Шарын эхнэр, ээж хоёр “хүн аллаа" гээд орилоод байх шиг байсан. Д буюу Ш ээж намайг хөтлөөд гэртээ оруулахад миний хоёр нүд юу ч харахгүй нүдээ дараад суугаад байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-35,36 хуудас, 2 хх-ийн 94 хуудас/

Хөндлөнгийн байр сууринаас харсан зүйлээ мэдүүлсэн:

гэрч Г.Д... 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Намайг гэрийн гадаа аргал түүгээд явж байхад Ж,  гэж дууддаг Лн хоёр манай хүү Сүхбатын гэрээс гарч ирээд ноцолдоод Лхамсүрэн Ж-г унагаад нүүрлүү нь өшиглөсөн. Жаргалсайханы нүүр хавдаад зүүн нүднээс нь цус гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/

-Гэрч Б.А... гэрийн гадаа Лхамсүрэнгийн хашгичих чимээ гараад байхаар нь гайхаад хартал Лхамсүрэн, Жаргалсайхан хоёр мотоциклийн хажууд ноцолдоод тонгорч унагаад гараараа нүдрүү нь 2-3 удаа цохиод байхаар нь би очоод болиочээ гэтэл Лхамсүрэн өндийлгөж ирээд нүдрүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл манай хадам ээж гадаа явж байснаа ирээд тэр хоёрыг хорих гээд дийлэхгүй "болиочээ хүн аллаа” гэхэд Лхамсүрэн мотоциклоо асаагаад яваад өгсөн гэх мэдүүлэг/1хх-ийн 50-51хуудас/

Гэрч Л.Д  ... Нэг сэрээд хархад Жаргалсайханы нүд хавдаад цус гараад байхаар нь юу болсон юм бэ гэхэд Жаргалсайхан Цогоо буюу Лхамсүрэн өшиглөчихлөө гээд орилоод байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 40 хуудас/

Хохирогч Р Ж зодуулсныхаа дараа ямар байдалтай байсан, хэнд зодуулсан талаараа хэлж байсныг нь гэрчлэх

-Гэрч Г.С... Ж унтаж байгаад сэрээд ирэхэд нь харахад у зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан, бага зэрэг цус гарчихсан байсан. Би яасныг нь асуухад Цогоотой муудалцаад Цогоо намайг өшиглөчихсөн юм гэж хэлсэн. Манай эхнэр тэр орой Цогоо ах /Лхамсүрэн/ Жаргалсайхан хоёр муудалцаад Ц ах Ж ахыг өшиглөчхөөд яваад өгсөн гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 37-38 хуудас/

-Гэрч Ч.Н... Ж орон дээр унтаж байсан, Р.Ж зүүн нүд улайгаад цус гоожоод байсан, би арчиж өгчихөөд нүдээ

 

8

 

яачихсан юм гэж асуухад ээж Д.Л энэ хоёр муудалцсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39, 47-48 дугаар хуудас/

Гэрч А.Ц ... шөнийн 23 цагийн үед манай нөхрийн нүд нүүр нь их хэмжээний цус болчихсон, толгой эргээд өвдөөд байна гэсээр ирсэн. Хөх, Шар хоёр надад Ж Л муудалцаж зодолдоод нэгийгээ ийм болгочихсон байна. Манай ээж, эхнэр хоёр салгасан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг/1 хх-ийн 44 хуудас/

Гэрч М.Ө ... дуудлага өгсний дагуу очоод Ж нүдийг үзэхэд баруун нүд нь хавдчихсан, цус гарсан, хөхөрчихсөн байхаар хэн таны нүдрүү чинь цохьсон юм бэ гэхэд Цогоо гэдэг хүн зодчихлоо гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Хохирогч Р.Ж зүүн нүд нь бүрэн хараагүй болж эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаарх:

  • Шүүх шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 425

тоот,

-Хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ хийсэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1389 тоот,

-Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1035 тоот,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэргийн материалаар хийсэн 1470 тоот,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн нэмэлтээр хийсэн 671 тоот дүгнэлтүүд,

Шинжээч Н.Т, Т.А, гэрч М.Ө мэдүүлгүүд болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1 хх-ийн 4- 22, 57 хуудас/ зэрэг шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Л болон түүний өмгөөлөгч Ж.Э, М.Ө нар нь өгсөн мэдүүлэг болон гаргасан дүгнэлтэндээ хохирогч Р.Жаргалсайханыг санаатай цохиж өшиглөж зүүн нүдийг нь гэмтээгүй харин Лх нь хохирогчийг санамсаргүй байдлаар түлхсэний улмаас Ж газар унахдаа нүдээ гэмтээсэн тул хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Д.Л нь санаатайгаар хохирогч Р.Ж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан/ зүүн нүдийг бүрэн хараагүй болгосон/ болох нь хохирогч Р.Ж хэргийн талаар удаа дараа тогтвортой өгч байсан мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлгийг нотолж байгаа гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч Д.Л хохирогч Р.Ж бие махбодид

 

9

 

болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Л үйлдсэн хэргийг зүйлчилсэн 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргийн хэргийн шинжтэй тохирсон гэж үзлээ

Энэ төрлийн хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт багасган тогтоосон байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

  1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Д.Л үйлдэлд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Д.Л хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Л нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохиролд тооцон 15 сая төгрөгийг нөхөн төлсөн нөхцөл байдлыг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн

  1. 1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогч Р.Ж нь “Итгэлт Эстимейт” ХХК-иар эрүүл мэндийн хохиролын үнэлгээ тогтоолгон 103.548.086 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас шүүгдэгч Д.Лхамсүрэн нь 15.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэгдэл 88.548.086 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурьдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хиймэл протез нүд 1ш, шүүгдэгч Д Л гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх улаан хүрэн өнгийн хүрэм 1 ширхэгийг хохирогч болон шүүгдэгч буцаан олгож, шүүгдэгч Д.Лхамсүрэнгийн хэрэгг урьдчилан цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12,36.13,

  1. дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл. заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

10

 

5?/

 
  1. Шинэчлэн найруулсан Эруугийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Л холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсүгэй.

.                       2.Шүүгдэгч Цагаан овгийн Д Л-г хүний эрүүл мэндэд хүнд

хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

З.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Л-д 3 /гурав/ жил, 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Л-д оногдуулсан 3 /гурав/ жил, 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Л-н 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд 4 нь оруулан тооцсугай.

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хиймэл нүд 1ширхэгийг хохирогч Р.Жаргалсайханд, улаан хүрэн өнгийн хүрэм 1 ширхэгийг шүүгдэгч Д.Л-д тус тус буцаан олгосугай.
  2. Хохирогч Р.Ж нь 103.548.086 төгрөгийг шүүгдэгч Д.Л-с нэхэмжилснээс шүүгдэгч нь 15.000.000 сая төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаж, хохирогч нь зохих баримтаа бүрдүүлэн 88.548.086 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  3. Шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан V сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж

эдпэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн
  1. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
 

11

 
  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.


Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг