Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Шүүх хуралдааны  нарийн бичгийн даргаар У.Солонго

Улсын яллагч: Д.Дэлгэрбаяр

Хохирогч: Б.Түвшинжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо

Шүүгдэгч: Б.Баянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Банзрагчийн Баянжаргалд холбогдох эрүүгийн 201610000258 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

           Монгол Улсын харьяат, Сайншанд суманд 1973 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 4-28 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Банзрагчийн Баянжаргал. /РД:ЕЙ73102712/

                                                                                                                                                                                                             

            Шүүгдэгч Б.Баянжаргал нь Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 4-28 тоотод оршин суух өөрийн гэртээ 2016 оны 06 дугаар сарын 15-ны шөнө иргэн Б.Түвшинжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүн тус газар нь гараараа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Б.Баянжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Түвшинжаргал шөнө манайд ирчихээд манай ээжийг гэрлээ асаа гэж дарамтлахаар нь би жаахан уурлаад цохьчихсон юм билээ, өөр хэлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

    

          Хохирогч Б.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай гэр Баянжаргалын гэрийн цаана байдаг, тэгээд тухайн үед согтуу байсан болохоор  Баянжаргалын гэрээр орсноо санахгүй байгаа юм. Би Баянжаргалаас 550,000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

          Гэрч Ц.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 06 сарын 15-ны өдөр Баянжаргал гадуур хог түүж явж байгаад 15.00 цагийн орчимд архи уучихсан ирсэн ба тухайн өдөр дахиж гэрээсээ гараагүй шөнө 03.00 цагийн үед унтаж байтал Баянжаргалын найз Түвшинжаргал согтуу орж ирээд намайг “гэрлээ асаа” гээд байсан тухайн үед Баянжаргал гэрт унтаж байсан би гэрэл асаатал Түвшинжаргал Баянжаргал дээр очиж суугаад бос гээд татаад байсан. Тэгтэл Баянжаргал гэнэт босож ирээд Түвшинжаргалын нүүрэн тус газар луу нь цохьсон. ...Тэгээд зодоон болсоноос хойш 2016 оны 06 сарын 25-ны үед байхаа Түвшинжаргал манайд ирээд “танай хүү Баянжаргал миний эрүүг хугалсан” гэж агсам тавиад байсан. ...Түвшинжаргалын биед нь ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй сүүлд ирэхэд нь харахад эрүү нь битүү хавдсан байсан” гэсэн мэдүүлэг

 

           Гэрч Ч.Баянтогоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Улаанбаатар хотод байж байгаад 2016.06.20- ны үеэр ирсэн. Намайг ирэхэд манай хүү Түвшинжаргал “эрүү эвгүй болчихсон хоол унд идэж ууж болохгүй байна” гэж хэлж байсан би тухайн үед нь нээх тоогоогүй, ...Тэгээд л архи уухгүй бол болохгүй эрүү өвдөөд байна гээд л архи уугаад л яваад байсан. Эмнэлэгт үзүүл гэхээр даатгалын дэвтэр байхгүй гээд эмнэлэгт очиж үзүүлдэггүй байсан сүүлдээ эрүү нь хавдаад идээ буглаа гоожоод байсан эмнэлэгт үзүүл гэж би зөндөө гуйсан боловч миний үгэнд орж үзүүлдэггүй архи уугаад л яваад байдаг байсан юм. ...Баянжаргал намайг зодож миний эрүүг хугалсан гэж хэлж байсан. ...2016 оны 06 сарын 15-ны өдөр эрүүгээ хугалуулсан юм шиг байна лээ. ...2016 оны 8 сарын сүүлээр Баянжаргал Түвшинжаргалд эмчилгээний зардалд 550,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч Б.Ундрахцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би хөдөө байж байгаад 7 сарын сүүлээр аймагт ирэхэд манай ах Түвшинжаргал эрүүгээ хугалчихсан гээд эрүү хэсгээр нь хавдчихсан хоол унд идэж чадахгүй байсан. Ямар хүн ийм болгосон юм эмнэлэгт үзүүл гэхэд эмнэлэгт үзүүлэхгүй, хэнд зодуулснаа хэлэхгүй байсан. Тэгж явж байгаад 2016.08.10-ны үед эмнэлэгт үзүүлсэн” гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч Б.Баянбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 06 сарын 15 шөнө 03.00 цагийн үед Түвшинжаргал нь согтуу ирчихээд ээжийг гэрлээ асаа гэж загнаад байсан гэсэн тэгээд ээж гэрэл асаатал Баянжаргал ахын хажууд очиж суугаад дуудаад байсан тухайн үед Баянжаргал ах согтуу унтаж байсан ба босож ирээд Түвшинжаргалын эрүүн тус газар луу нь цохьсон гэж ээж Дуламсүрэн болон Баянжаргал ах нар ярьж байсан. ...2016 оны 06 сарын 25-ны өдөр байх Түвшинжаргал ирчихээд ээжид “танай хүү миний эрүүг хугалсан” гэж агсам тавиад байхаар нь би гэрээс хөөж гаргаж байсан. ...манай ах Баянжаргал Түвшинжаргалын эрүүн тус газар луу нь гараар цохьсон гэж хэлж байсан. Зодоон болсоноос 2-3 хоногийн дараа ирчихсэн архи уугаад байж байсан тэгэхэд эрүү нь хавдчихсан маск зүүчихсэн явж байсан” гэсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 258 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 24-25/

          Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг болно.         

           Шүүгдэгч Б.Баянжаргал нь Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 4-28 тоотод оршин суух өөрийн гэртээ 2016 оны 06 дугаар сарын 15-ны шөнө иргэн Б.Түвшинжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүн тус газар нь гараараа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн  дараах  нотлох баримтаар тогтоогдож байна  гэж үзлээ. Үүнд:

           Хохирогч Б.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай гэр Баянжаргалын гэрийн цаана байдаг, тэгээд тухайн үед согтуу байсан болохоор  Баянжаргалын гэрээр орсноо санахгүй байгаа юм. Би Баянжаргалаас 550,000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,  гэрч Ц.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 06 сарын 15-ны өдөр Баянжаргал гадуур хог түүж явж байгаад 15.00 цагийн орчимд архи уучихсан ирсэн ба тухайн өдөр дахиж гэрээсээ гараагүй шөнө 03.00 цагийн үед унтаж байтал Баянжаргалын найз Түвшинжаргал согтуу орж ирээд намайг “гэрлээ асаа” гээд байсан тухайн үед Баянжаргал гэрт унтаж байсан би гэрэл асаатал Түвшинжаргал Баянжаргал дээр очиж суугаад бос гээд татаад байсан. Тэгтэл Баянжаргал гэнэт босож ирээд Түвшинжаргалын нүүрэн тус газар луу нь цохьсон.” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Баянтогоогийн мөрдөн байцаалтад өгсөн:...Баянжаргал намайг зодож миний эрүүг хугалсан гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Ундрахцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би хөдөө байж байгаад 7 сарын сүүлээр аймагт ирэхэд манай ах Түвшинжаргал эрүүгээ хугалчихсан гээд эрүү хэсгээр нь хавдчихсан хоол унд идэж чадахгүй байсан. Ямар хүн ийм болгосон юм эмнэлэгт үзүүл гэхэд эмнэлэгт үзүүлэхгүй, хэнд зодуулснаа хэлэхгүй байсан. Тэгж явж байгаад 2016.08.10-ны үед эмнэлэгт үзүүлсэн” гэсэн мэдүүлэг, Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 258 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч  Б.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.Баянжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн бичиг баримт хураагдан ирээгүй болно.

 

    Хохирогч Б.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Баянжаргалаас 550,000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэгээр  шүүгдэгч Б.Баянжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

     Шүүгдэгч Б.Баянжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдын эрүүл мэндэд  учруулсан хохирлын зардлыг сайн дураараа  нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн гэм буруу нөлөөлсөн  зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.