| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0061/Э |
| Дугаар | 117/ШЦТ/2020 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 117/ШЦТ/2020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд Улсын яллагчаар М.Гансувд
Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Тт холбогдох эрүүгийн 1934003870383 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Шивээ говь ХХК-д ХАБ-н ажилтан, ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдардаг, тоотод түр оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх О.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч О.Т нь 2019 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрд хул” ХХК-ний уурхай кемпэд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхдаа тус компаний эзэмшлийн 85-н генераторын зэс ороомог/стачер/, мөн уурхайн тайлбайгаас 1 тонны хэмжээтэй усны цагаан сав 1 ширхэг зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон
тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч О.Т нь 2019 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрд хул” ХХК-ний уурхай кемпэд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхдаа тус компаний эзэмшлийн 85-н генераторын зэс ороомог/стачер/, мөн уурхайн тайлбайгаас 1 тонны хэмжээтэй усны цагаан сав 1 ширхэг зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
тал/
тогтоол /хх-ийн 227 тал/
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2019 оны 05 дугаар сарын 30-нд “Эрд хул” уурхай дээр ирсэн. Намайг ирэхэд манай 1 тонны усны сав, 85 маркийн генераторын стачер 1 ширхэг алдагдсан байсан. 1 тонны усны сав нь 230.000, 85-н генераторын стачер нь
Батсайхан надруу 89750361 дугаарын утсаар залгасан байсан...өглөө 07 цаг 40 минутанд эргүүлж залгасан, тэгсэн чинь шөнө юм алдагдсан юм шиг байна, хүрээд ирэх үү гэж асуусан. Тэгээд тэр өдрөө...уурхайруу шууд гарсан.2019 оны 05 дугаар сарын 21-ний 11 цаг 50 минутын үед шууд ирээд харуулуудыг дагуулаад эд зүйлүүдээ шалгасан. Тэр үед жижиг зэс ороомог стачер, усны сав байхгүй болсон байсан...ер нь бол О.Тийг сэжиглэж байна. Намайг явахад ямар ч мөнгөгүй байсан хүн дандаа парламент тамхи татдаг болсон. ” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
О.Тийг сэрээж ээлжинд гаргачихаад О.Т 1 тонны цагаан сав байхгүй байна гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/
гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/
залуу залгаад манай ажлын хүмүүс хорхог боодог хийх гээд байна, чи ахдаа 30.000 төгрөг шилжүүлээдхээч, би чамд 1 тонны сав өгье гэсэн...идэж уух юм аваачиж өгсний маргааш намайг дуудаад би энэ хамгаалагч нарын дарга нь байгаа юм, энэ сав миний сав байгаа юм харин шалганы хамгаалагчид битгий харагдаарай гэсэн. Тэгээд яваад очиход төв зам уруудаад очоод ухраад зогсож бай, ах нь өөрөө аваачаад өгнө гэсэн. Тэгсэн 1 тонны саваа өөрөө өнхрүүлээд ирсэн, тэвшин дээр тавьж өгөөд, чи дээшээ очоод зогсож бай би залгана гэсэн, очоод байж байсан чинь ах нь чамд дахиад нэг юм өгнө, чи байж гэсэн. Тэгээд хүлээгээд байж байсан чинь стачер гээд нэг төмөр зүйл надад авчирч өгсөн. 2019 оны 05 сарын 21-нээс
22-ны хавцаа О.Т надруу залгаад ах нь цагдаа дээр байцаагдаж байгаа, надруу битгий залгаарай би л чамруу залгана гэсэн...1 тонны саваа нөгөө юмтай нуугаад байж бай чи намайг танихгүй гэж хэлээрэй гэсэн...цагдаа намайг Б.Анхбаяр ахаар дуудуулаад ирээд би яг ямар асуудалд орсноо тэр үед ойлгоод юмнуудыг нь авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
- Гэрч А.Осорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би Эрд хул ХХК-д 2016 оноос эхлэн ажиллаж байгаа. 2019 оны 05 дугаар сарын эхээр байх яг хэзээ
гэдгийг санахгүй байна. 85 генераторын стачер, 1 тонны усны сав алдагдсан. Стачер нь цоожтой модон амбаарт байсан, усны сав нь складны гадна байсан. эд
зүйлс алдагддаг өдөр би хамгаалагч Д.Батсайханы хамт шөнө кемпийг тойрч байсан чинь 85 генератор байсан амбаарын 2 ширхэг банзны хадаасыг сугалж
ороод банзыг босгож тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/
/ндрахад чи уурхайн карьерь руу явдаг зам дээр зогсож бай гэж хэлээд кемп :үүгээ ороод генератор байгаа амар руу хаалгаар нь ороод статерыг нь тайлж зваад Ундрахын зогсож байгаа газар нь очиж статерыг аваад явчих дараа нь би -амаас авна гэж хэлээд өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 213-214 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Т нь 2020 оны 3 сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус тус гаргажээ. /хх-ийн 213, 222 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 3 сарын 26-ны өдөр 26 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шйидвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-227, 234 тал/ 2020 оны 3 сарын 26-ны өдөр яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч О.Т нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.
О.Тт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч О.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Тт холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА