Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 124/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн

-улсын яллагчаар А.Азжаргал

-шүүгдэгч А.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дт холбогдох эрүүгийн 2034000940117 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механикч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх А.Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч А.Д нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон тасаг” гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ө.Мөнхнасантай машины цонх цохилоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шанаа, дух, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал' бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: “Ө.Мөнхнасан манай хажуу талын айлд тэжээл буулгаж байсан. Би хөдөөнөөс жаахан согтуу ирсэн байсан. Тэгээд би ороол машины шил рүү нь 2-3 удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2.150.000 төгрөг төлсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Ө.Мөнхнасангийн мэдүүлэг /хх-ийн 4-6, 48 тал/, шүүх эмнэлгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн №1684 дугаартай шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 15-16 тал/, гэрч П.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 10-11, 49 тал/, гэрч С.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 12-13, 50 тал/, шүүгдэгч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Д нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон тасаг” гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ө.Мөнхнасантай машины цонх цохилоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шанаа, дух, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 2

тал\

  • эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-

ийн 22 тал\

-хохирогч Ө.Мөнхнасангийн эмнэлэгт үзүүлэн сторын хуулбар, хохирлын баримтууд \хх-ийн 23-29, 63 тал\

  • Шүүхийн шинжилгээний үнэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн №1684 дугаартай “...Ө.Мөнхнасангийн биед зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шанаа, дух, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 тал/
  • Хохирогч Ө.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Борнуур сумын нутагт 019 оны 12 сарын 19-ний өдөр Буянтөгс гэх айлд малын тэжээл буулгаж байсан чинь нутгийн А.Д гэх залуу хашаа даваад орж ирсэн. Тэгээд хашаан дотор айлын хүмүүстэй уулзаад яваад байсан. Тэгсэн нэг харсан миний бонго маркийн тээврийн хэрэгслийн урд хэсэг дээр гараараа цохисон. Тэгэхээр нь би наанаас нь явж очоод “чи яаж байна” гэсэн чинь юм дуугарахгүй байсан. Тэгтэл намайг заамдаад авсан. Би тавиулах гэтэл гараараа миний нүд рүү цохисон. Тэгээд би нүдээ дараад доош тонгойтол зүүн чих рүү болон шанаан тус газарт 3-4 удаа цохиж, зодож биед гэмтэл учруулсан. Намайг зүгээр байхад А.Д гэх залуу цохиж зодож зүүн нүдний ухархайн яс цөмөрсөн, зүүн хөмсөгт хоёр оёо тавиулсан эмчилгээ хийлгэсэн. Одоо өвдөж байгаа зүйл байхгүй байна. Би Улаанбаатар хотод “Ёнсэй гэх хувийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тухайн эмнэлэгт 2 сая 150 гаран төгрөгний зардал гарсан. Түүнийг А.Д бүрэн барагдуулсан. Би зодуулсан тухайн үедээ өөрийн зардлаар Улаанбаатар хот явж үзүүлж эмчилгээ хийлгэсэн мөнгө 350.000 төгрөг гарсан юм. Гомдол санал байхгүй. Нэхэмжилж байгаа 350.000 төгрөгийг нэхэмжилж байна. А.Д миний машины нүүр лүү цохьсон. Тэгэхээр нь би “яагаад байна гэсэн”. Түүнээс болж маргалдаад А.Д намайг бариад авсан. Тэгтэл гараараа нүүр

лүү цохиж зодож гэмтэл учруулсан. Машины дугуй руу А.Д өшиглөөгүй” гэх мэдүүлэг. /хх-4-5, 6-4, 48-р тал/

-Гэрч П.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 12 сарын 14-ний өдөр манай хашаанд төрсөн дүү П.Бүрэнтөгсбаяр болон Ө.Мөнхнасан нар малын тэжээл буулгаад зогсож байхад манай хашааг даваад А.Д ирсэн. Тэгээд очиход А.Д нь согтуу байсан ба та намайг хулгайч гэсэн юм уу? гэж надаас асуухад ах нь юу гэж тийм юм ярихав 2-уулаа маргааш чамайг эрүүл болохоор хүргэн Ганаа дээр очиж учрыг олъё гэж хэлсэн. Тэгээд п.Бүрэнтөгсбаяр, Ө.Мөнхнасан, А.Д гурав тэжээлээ буулгах гээд машин дээрээ очиж би гэртээ орохоор явтал гэнэт Ө.Мөнхнасан, А.Д хоёр хоорондоо маргалдах шиг болж А.Д нь Ө.Мөнхнасанг 2-оос 3 удаа цохисон. Тэгээд би яваад очиход Ө.Мөнхнасан чи намайг 3 удаа цохилоо шүү гээд хоорондоо зууралдаад байж байхад А.Дийн эхнэр нь манай хойд хаалгаар орж ирээд салгасан. Би яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг харж байхад А.Д нь Ө.Мөнхнасанг 2-оос 3 удаа цохисон. Намайг тэр хоёр дээр очиход Ө.Мөнхнасангийн зүүн нүднээс цус гараад хацрыг нь дагаад урсаж байсан ба чи намайг 3 удаа цохилоо шүү гэж хэлсэн. А.Д Ө.Мөнхнасангийн машины дугуй руу өшиглөсөн талаар мэдэхгүй, би хараагүй” гэх мэдүүлэг /хх-10-11, 49-р тал/

  • Гэрч С.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...намайг байх үед машиных нь өөр эд зүйлийг эвдсэн зүйл бол байгаагүй. Манай нөхөр бид хоёр Ө.Мөнхнасанг нүдний яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь тухайн хагалгаанд орох зардал болох 2.000.000 төгрөгийг нь гаргаж өгсөн. Мөн 4 төрлийн шинжилгээний төлбөр 125.000 төгрөг, цээжний рентген зураг, зүрхний бичлэг хийлгэхэд гарсан 25.000 төгрөгийг гаргаж өгсөн байгаа. Юунаас болж Ө.Мөнхнасан, А.Д нар маргалдсан талаар мэдэхгүй байна. Би хажууд нь байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 12- 13, 50-р тал/

-Шүүгдэгч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “би Мөнхнасанг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна...тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ө.мөнхнасантай юм яриад зогсож байгаад гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохиж биед нь гэмтэл учруулсан...” нэх мэдүүлэг. /хх-ийн 25 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Дийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Ө.Мөнхнасангийн биед “зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шанаа, дух, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан

 

А.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан

/түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ө.Мөнхнасангийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч А.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.Дийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ө.Мөнхнасан нь мөрдөн байцаалтын шатанд нийт 2.465.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч А.Д нь мөрдөн байцаалтын шатанд 2.150.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 315.100 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Дээс 315.100 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Мөнхнасанд олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

550.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын мөнгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч А.Дийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг

 

хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч А.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын мөнгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1.   Шүүгдэгч А.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1.    Шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 \таван зуун тавин таван мянга\ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 эх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дтт оногдуулсан таван зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 \таван зуун тавин таван мянга\ төгрөгөөр торгох ялыг 3

\гурав\ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1.    Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дийг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000

/арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1.    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн
 

505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Д нь хохирогч Ө.Мөнхнасанд хохирлын 2.150.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч А.Дээс

315.100 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Мөнхнасанд олгосугай.

  1.   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн

өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1.   Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ю.ЭНХМАА