Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/198

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ю.Батсүх

хохирогч С.Б

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө

шүүгдэгч Т.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.З-д холбогдох 201719000202 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-ийн З

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.З нь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бүрд гэх газар С.Б дурангаар эрүүн тус газар цохиж, эрүүний ясыг нь хугалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Т.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хөдөөнөөс найз Түвшинжаргал ирэхээр нь Ногоон довын энгэр гэх газар машин&а зогсоогоод бид нар цасаар нэг нэгнээ угааж тоглосон. Тэгтэл Б, З цас руу чирэхдээ нүүрээрээ харуулдаад уначихсан. З руу Б дайраад байхаар нь би Батчулууныг нэг мөргөж, нэг цохисон. Б бид хоёрыг Т, З

салгасан гэв.

081805

♦ «■ *

.и.

 

Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид нар аймгаас машинтай гарч Ногоон довын энгэр гэх газар зогсож бие биенээ цасаар угаасан. Түүнээс болоод маргаан үүссэн гэж бодож байна Би шүүгдэгч Т.З дурангаар цохиогүй, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглээгүй байсан. Шүүгдэгч надад эмчилгээний төлбөрт 548.960 төгрөг өгсөн. Т.З цаашид гарах эмчилгээний төлбөрөө иргэний журмаар нэхэмжилнэ гэв.

Гэрч Т.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 04-ны өдөр ах Зандраабайдий, түүний найз Түвшинжаргал, Батчулуун нар Төв аймгийн Зуунмод сумын Э бааранд орж нэг шил архи нэг, нэг пиво уугаад, тэндээсээ гарч Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуй ороод нэг шил архи яваад хүргэн ах Э, эгч З нарын хамт Баянцагаан сумын нутаг руу явах замдаа архи уусан. Явах замдаа Бүрд гэх газар зогсож бие засаад цасаар бие биенийхээ нүүрийг угааж тоглосон. Тэгтэл Б намайг цас руу чирж яваад нүүрээсээ газар унаад босч ирснээ над руу уурлаж дайраад нүүр рүү мөргөсөн. Тэгэхэд Түвшинжаргал ирээд намайг салгаж, машинд суулгасан. Тэр хооронд ах Батчулуунтай ® Замаргалдсан байсан, юу болсныг би хараагүй гэв.

Гэрч Т.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Төв аймаг орж найз Отгонжаргалын гэрт очиж уулзаад буцаад Улаанбаатар хот руу Өлзийт хорооллын пост руу орж явтал Зандраабайдий миний утас руу залгаад ярьтал хөдөө урагшаа яваад өгөөч найзыгаа авчрах гэсэн юм гэхээр нь зөвшөөрөөд Төв аймаг Зуунмод сумын усны аж ахуйд Зандраабайдийгийн хадамын гэрт ирсэн. Хадамынх нь гэрт очиход Зандраабайдий, Зандалбал, Түвшинжаргал, Туул нар байсан. Харин Батчулуун урагшаа хашааны цаагуур явган явж харагдсан. Бид нарыг машиндаа суугаад явах гэтэл Батчулуун цаанаас буцаж ирээд хамт явахаар болсон. Б дэлгүүр ороод ирье гээд Батчулуун, Туул, Зандраабайдий нар дэлп/үр орж 0.75 литрийн Соёрхол архи, нэг ундаа, 2.5 литрийн хүрэн савтай пиво аваад машиндаа# суугаад Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг руу явсан. Замдаа архиа хувааж уугаад Батчулуун бие засах гэсэн юм гээд Бүрд гэх газарт зогсоод бүгдээрээ бие засаад замын хажуу талын цасан дээр тоглоод нэг нэгнийхээ нүүрийг цасаар угаагаад тоглоод байсан. З Б араас хөөж гүйгээд барьснаа татаж чангайж явж байгаад нүүрээрээ харуулдаж газар унасан. Босч ирснээ Зандалбал руу уурлаад толгойгоороо З толгой руу 2-3 удаа мөргөсөн. Тэр үед Т, З хоёр ирээд З аваад машинд суулгасан. Удалгүй бүгд машиндаа суугаад явж байтал Батчулуун миний шүд сонин болчихлоо шүд өвдөөд байна гээд цагдаа орно, эмнэлэг орно гээд байсан. Батчулууны нүүр нь халцарчихсан болохоор нь нүүрээрээ унаад шүд нь өвдсөн юм байх гэж бодсон. Тэгээд зам дээр Зандраабайдийтай Батчулуун буугаад үлдсэн...Төв аймагт ирээд Зандраабайдийгийн хадамын гэрт ирээд Батчулууны биеийг асуухад Б, З нар унтаж байна гэхэор нь Ж, Тнарыг Усны аж ахуйд омих айлд буупгаж вгөхөд Т хамт буугаад үлдсэн, нөхөр бид хоёр хот руу гэртээ ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/      ♦

Гэрч Ш.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Өлзийт хороолол руу хүн хүргэж өгөөд Төв аймаг ороод эхнэрийн найзтай уулзаад буцаад хот руу явж байтал Зандраабайдий утсаар яриад бинзен хийгээд өгье, Довын гуанзнаас урагшаа хүн авчрах гэсэн юм яваад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд эхнэр З хамт Усны аж ахуйд Зандраабайдийгийн хадамынх нь гадаа ирэхэд З түүний найз охин Туул, найз Т, дүү З нар байсан, З найз охин Туулаас бусад нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Машиндаа бүгдийг нь суулгаад хөдлөх гэж байтал Батчулуун хүрч ирээд миний мотоцикль урд байгаа машинд

2

 

суугаад явчихъя гэхээр нь Б суулгасан. Тэггэл Б дэлгуүр оръё гээд Туул, З нарыг дагуулаад дэлгүүр ороод 0.75 литрийн Соёрхол архи авчраад замдаа ууцгаасан. Б, Зхоёр бие биенээ цас руу чирч ноцолдож тоглож байгаад Батчулуун нүүрээрээ газар унаад босч ирээд уурлаад толгойгоороо З нүүр рүү хоёр удаа мөргөтөл Түвшинжаргал очоод салгасан. Б, З руу дайраад байхаар нь Зандраабайдий, Батчулууныг хорьсон. тэгтэл Б нь З, З нарын нүдний дуранг бүснээс нь аваад дурангаараа Зандраабайдий руу савж толгой руу нь цохисон. З Б цохиж байхыг хараагүй ..гэх мэдүүлэг / хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны

дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 05-07 тоотод өөрийнхөө гэрт байхад өглөөний 11-152 цагийн үед Батчулуун руу утсаар яриад хаана байна гэж асуутал Эрхэс бааранд байна, яваад ир гэж хэлсэн. Би ганцаараа Эрхэс бааранд очтол З, З, Б нар архи ууж хоносон бололтой байж байсан. Бид нар архи уу, караокед дуулж байгаад 14 цагийн үед З хүргэн ах Энхтөр рүү утсаар яриад хөдөө Баянцагаан, Баян- Өнжүүл сумын зааг Дундговь аймар руу явах чиглэлийн асфальтан зам дагуу Самбарт гэх газар руу яваад өгөөч тэндээсээ өөрийнхөө найз Га, түүний эхнэр Ж нарыг авч ирэх гэсэн юм гэж хэлж байсан. Удалгүй Э ирээд З, З, Б, Т бид нар Э Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад манай найз Гантулгын гэр рүү шууд явцгаасан. Замдаа авсан архи хувааж уугаад бид нар цасаар тоглосон. Зандраабайдий ирж цасаар миний нүүрийг угаагаад тоглосон чинь З, Б хоёр маргалдаад машины хойд талд засмал зам дээр бие биенээ заамдаад зогсож байхаар нь З бид хоёр очиж би З аваад Э ахын машинд суулгаж, Зандраабайдий, Батчулуун хоёр үлдсэн, би Занданбалыг аваад машинд сууж байтал Зандраабайдий, Б нар маргалдаад бие биенээ заамдаад цохилцсон гээд ирж машинд суугаад машин хөдлөх # гэтэл Б, З чи миний эрүүг хугалчихсан байна гээд Батчулуун, Зандраабайдий хоёр замд сууж эмнэлэг орно гэж үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 139 дүгээр шинжээчийн дүгнэлт: С.Б биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг ^ хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Зандраабайдий нь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Бүрд" гэх газар С.Батчулууныг дурангаар эрүүн тус газар цохиж, эрүүний ясыг хугалж, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Гэрч Т.З... “Баянцагаан сумын нутаг руу явах замдаа архи уу уусан. Явах замдаа Бүрд гэх газар зогсож бие засаад цасаар бие биенийхээ нүүрийг угааж тоглосон. Тэгтэл Батчулуун намайг цас руу чирж яваад нүүрээсээ газар унаад босч ирснээ над руу уурлаж дайраад нүүр рүү мөргөсөн. Тэгэхэд Түвшинжаргал ирээд

3

 

намайг салгаж, машинд суулгасан. Тэр хооронд ах БЗандраабайдий маргалдсан байсан, юу болсныг би хараагүй"...гэх мэдүүлэг,

Гэрч Т.З... “З Б араас хөөж гүйгээд барьснаа татаж чангайж явж байгаад нүүрээрээ харуулдаж газар унасан. Босч ирснээ Зандалбал РУУ УУРлаад толгойгоороо З толгой руу 2-3 удаа мөргөсөн. Тэр үед Тл, Зандраабайдий хоёр ирээд Заг аваад машинд суулсан. Удалгүй бүгд машиндаа суугаад явж байтал Батчулуун миний шүд сонин болчихлоо шүд өвдөөд байна гээд цагдаа орно, эмнэлэг орно гээд байсан. Батчулууны нүүр нь халцарчихсан болохоор нь нүүрээрээ унаад шүд нь өвдсөн юм байх гэж бодсон. Тэгээд зам дээр З Батчулуун буугаад үлдсэн...Төв аймагт ирээд Зхадамын гэрт ирээд Б биеийг асуухад Батчулуун, Зандраабайдий нар унтаж байна гэхээр нь Жагаа, Тулга нарыг Усны аж ахуйд очих айлд буулгаж өгөхөд Түвшинжаргал хамт буугаад үлдсэн, нөхөр бид хоёр хот руу гэртээ ирсэн"...гэх мэдүүлэг,

Гэрч Ш..... “Б, З хоёр бие биенээ цас руу чирч ноцолдож тоглож байгаад Батчулуун нүүрээрээ газар унаад босч ирээд уурлаа^ толгойгоороо Зандалбалын нүүр рүү хоер удаа мөргөтөл Түвшинжаргал очоо/Г салгасан. Батчулуун Зандалбал руу дайраад байхаар нь Зй, Бг хорьсон, тэгтэл Батчулуун нь З З нарын нүдний дуранг бүснээс нь аваад дурангаараа Зандраабайдий руу савж толгой руу нь цохисон. З Б цохиж байхыг хараагүй”...гэх мэдүүлэг

Хохирогч С.Б...Баян-Өнжүүл сумын нутаг Үнэгт гэх газар руу явсан. Замдаа архиа ууж дуусгаж, Давааны энгэр гэх газарт зогсож байгаад бид нар машинаасаа буугаад цасаар тоглосон. З цасаар тоглож байгаад бид хоёр газарт унасан, миний нүүр халцарсан байсан болохоор босч ирээд уурлаад яаж байгаа юм бэ гэхэд Зандалбал яадаг юм гээд хоёр нүдний дурангийнхаа оосороос барьж байгаад саваад миний баруун талын дал орчим хоёр удаа цохьсон, тэпгэл Түвшинжаргал ирээд Зг аваад явсан, тэгтэл Зандраабайдий ирээд миний нүүрэнд гараараа нэг удаа цохисон, би газар унаад босоод иртэл амнаас цус гараа^ үүдэнд шүдээр хоёр тийшээ зааг гараад ангайчихсан байсан. Зандраабайдий бид хоёр замын унаанд суугаад аймгийн эмнэлэг орж үзүүлж зураг авахуултал эрүү хугарсан байсан. З бид хоёр хадамынх нь гэрт очиж хоноод маргааш нь Улаанбаатар хот руу орж гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл 1 дүгээр эмнэлэг очиж үзүүл гэхээр нь 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлээд эмнэлэгт хэвтээд маргааш нь хагалгаанд орж 4 хоноод эмнэлэгээс гарсан. шүүгдэгч эмчилгээний зардалд 548.960 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг иргэний журмаар нэхэмжилнэ гэх мэдүүлэг, болон шүүгдэгч Т.З мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Зандраабайдийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдпыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн

4

 

төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд туунд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан байх тул шүүгдэгч Т.Зандраабайдийд оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч Т.З ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгг заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55,1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Зандраабайдий нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэрэгт авагдсан бодит хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

ТОГТООХ нь

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

1 Шүүгдэгч Б овгийн Т З бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.З 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Т.З оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.З оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.З хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Т.Зандраабайдий нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Т.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

Хохирогч С.Б хохирлын 548.960 төгрөг төлсөн, хохирогч С.Б гомдол саналгүй, С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн

 

Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Т.Зандраабайдийд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.