| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2018/00482/И |
| Дугаар | 00602 |
| Огноо | 2018-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 00602
| 2018 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2018/00602 | Орхон аймаг |
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ** тоотод оршин суух Боржигон овогт *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг ******* Дэнжийн ******* тоотод оршин суух Харчин овгийн *******-д холбогдох,
1 783 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******иний бие *******-д 2015 оны 8, 9-р сард блокон хашааны өрлөгийг тохирч хийлгэсэн ба байшингийнхаа банзыг алдахгүйн тулд *******-н хашаанд авчирч буулгаж 2 жил болсны дараа авах гээд хашаанд нь иртэл уг банзыг өөрийнхөө барьж байсан байшинд асуулгүйгээр ашигласан байсан. Уг банзыг буулгаж байхдаа сайн хараарай гээд ачааны том машинаар түлээ татаж өгч, 2 жил үнэгүй ярьдаг дугаар бариулсан. Үнийг нь би төлж байсан. Гэтэл банзыг маань өгөхгүй, янз бүрийн шалтаг хэлж сүүлдээ утсаа авахгүй байна. Иймд надад банзны үнэ болох 1 200 000 төгрөг, 2 жилийн ярианы төлбөр 240 000 төгрөг, маяъти машин модны үнэ 300 000 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамж 43 500 төгрөг нийт 1 783 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч *******- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******иний бие 2015 оны 8, 9-р сард ******* гэгч хүнд блокон хашааны өрлөгийг үнэн тохирч 1 200 000 төгрөгөнд хийсэн. Урьдчилгаа 500 000 төгрөг авах байтал тэдний дүү нь авч хэрэглэчээд би авч чадаагүй хэсэг хугацааны дараа 400 хавьцаа мянган төгрөгийг цувуулж барин авсан. Ажил дууссаны дараа *******оос 250 000 төгрөгийг бэлэн авсан. Ажил хийж явах хугацаанд ******* нь нэг маяти гишүүн буулгаж өгсөн. Үнэгүй барьдаг ГОК-ийн 9534-тэй дугаарыг манай эхнэрт өөрөө барьж бай гэж авчирч өгсөн. Ажил дээр хэрэглэж байсан хуучин банз, пурус манай хашаанд авчирч буулгасан. Буулгахдаа анх тавийн банзыг 4 билүү 5 мянгаар авч байсан гэж надад ярьсан. Баримжаа банзны тоо 5-н банз арван хэдэн ширхэг, пурус 20-оод ширхэг, хуучин зах банз нь тасарсан богинохон олон ширхэг байсан. Би үлдэгдэл 550 000 төгрөг аваагүй. Гишүүн буулгаж өгсөн, дугаараа бариулж байгаа юм гэж би үлдэгдэлээ нэхээгүй. Банзыг нь би хэрэглэсэн ******* руу хотод эмнэлэгт байхдаа ярьсан. Очиж байгаад таны банзны үнэ өртөгийг төлнө гэж яриад эмнэлэгээс гараад иртэл багцаагүй их мөнгө нэхэж байна. Ийм их мөнгөний юм байгаагүй. Тодорхой хэмжээний тохирсон үнэ өртөгийг өгөх ёстой гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 1 783 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа талаар шүүхэд тайлбар ирүүлсэн.
Хариуцагч *******-д 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу 2018 оны 5 сарын 31-ний өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх талаар ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул, нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... *******иний бие *******-н хашаанд байшингийнхаа дээврийн банзнуудыг авчирч буулгаж сайн хараарай гээд ачааны том /маяты/ машинаар түлээ татаж өгч, 2 жил үнэгүй ярьдаг мобикомын дугаар бариулсан. Утасны үнийг би төлж байсан. Гэтэл банзыг маань надад хэлэлгүй өөрийнхөө барьж байсан байшинд хэрэглэсэн байсан. Одоо мөнгийг нь өгөхгүй байгаа тул банзны үнэ 1 200 000 төгрөг, 2 жилийн утасны ярианы төлбөр 240 000 төгрөг, маяъти машин модны үнэ 300 000 төгрөг зэргийг гаргуулна. Хамгийн багадаа л 1,0 сая төгрөгийн үнэтэй банз байсан, би 8х7-ын хэмжээтэй байшингаа буулгаад дээврийн банзнуудыг нь авчирч буулгасан юм гэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
Хариуцагч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан дээрх тайлбаруудыг үгүйсгээгүй, няцаагаагүй бөгөөд ...ажил хийж явах хугацаанд ******* нь нэг маяти гишүү буулгаж өгсөн, үнэгүй барьдаг ГОК-ийн 9534-тэй дугаарыг манай эхнэрт барьж бай гэж авчирч өгсөн. Ажил дээр хэрэглэж байсан хуучин банз, пурус манай хашаанд авчирч буулгасан. Буулгахдаа анх тавийн банзыг 4 билүү 5 мянгаар авч байсан гэж надад ярьсан. Баримжаа банзны тоо 5-н банз арван хэдэн ширхэг, пурус 20-оод ширхэг, хуучин зах банз нь тасарсан богинохон олон ширхэг байсан, банзыг нь би хэрэглэсэн, ийм их мөнгөний юм байгаагүй, тодорхой хэмжээний тохирсон үнэ өртөгийг өгөх ёстой гэсэн тайлбар ирүүлж нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг зөвшөөрсөн байна.
*******- нь *******ын хашаанд нь харуулахаар буулгасан банзнуудыг *******ын зөвшөөрөлгүй өөрөө хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх ба, хариуцагч, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжийг оруулсныг хасаж тооцон, банзныхаа үнийг хамгийн багадаа 1,0 сая төгрөгийн банз байсан гэж байх тул банзыг нь 1,0 сая төгрөгөөр тооцон нэхэмжлэлээс 1 540 000 төгрөгийн шаардлагыг хангаж, 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 39 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
*******онгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 429.1.1-д заасныг баримтлан *******-эс 1 540 000 төгрөг гаргуулан *******од олгож, нэхэмжлэлээс 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 39 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА