| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
| Хэргийн индекс | 176/2017/0236/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/199 |
| Огноо | 2017-07-01 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/199
| Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д. Буянтогтох даргалж, ^ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд- Эрдэнэ шүүгдэгчийн өмгөөлөпч Ж.Ц шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэпг зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Х овогт Б Н-т холбогдох эрүүгийн 201719000382 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв. ф Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 30 настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторын мэргэжилтэй, ам бүл-4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 4 дүгээр хороо хөдөө оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/ Шүүгдэгч Б.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 11-12-ны өдөр иргэн Б.Чадраабалын 2 тооны Ф морийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хохирогч Б.Ч учруулсан хохирлоо төлж барагдуулж хохирол болгосон. Хохирогч Б.Ч сайн дураараа эвлэрсэн гэв. |
| 1 |
| 081815 |
| Хохирогч Б.Ч хэрэг буртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө хоёр тооны морь алдсан. Алдсан морьдууд нь хонгор зүсмийн, 15 настай зүүн гуяндаа жижиг зуузай тамгатай, нөгөө морь нь хүрэн алаг зүсмийн, 14 настай зүүн гуяндаа жижиг зуузай тамгатай 2 морь байсан. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай нутагт амьдардаг Г нь над руу ярьж нэг хүнтэй хөдөө таарсан чинь зугтаад уулздаггүй энэ хүн юм хулгай хийж явсан болов уу гэж хардаж байна, Туул голын бургас руу зугтаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г уулзахаар гараад яваад очсон чинь 2017 оны 05 дугаар сраын 12-ны өдөр алдсан хоёр морины нэг болох Хонгор зүсмийн морийг унасан залууг Туулын бургасаар хөөцөлдөж байж барьж авсан. Тэгэхэд өөрийгөө Н гэдэг, би Хэнтий аймгийн Батширээт сумаас явж байна, би ер нь хулгай хийх гэж яваа, таны энэ морьтой цуг авсан морийг махалаад Хүчит шонхор зах дээр 500.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Би шууд цагдаагийн газарт мэдэгдсэн цагдаагийнхан ирээд Нямбаярыг барьж аваад явсан...гэх мэдүүлэг /хх- ийн 8 дугаар хуудас/ ^ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26-27 дугаар хуудас/ Гэрч Д.Гхэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад айл руу явах гэтэл замд үл таних хүн айлын адуун дунд явж байхаар нь Ч руу утсаар ярьж “хонгор зүсмийн морь унасан хүн уулзахгүй зугтаагаад байна энэ хүн юм хулгай хийж яваад юм болов уу, Туул голын бургас руу явчихлаа, хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй Чл хүрч ирээд нөгөө хүнийг хайгаад Туулын бургас оруулж барьж явсан Ямар учраас зугтаагаад байгааг асуухад би хулгай хийх гэж явсан юм, өмнө хоёр морь аваад явсан гэдгээ хэлсэн.Тэгэхээр нь бид нар цагдаад утсаар мэдэгдэж, Чадраабал миний алдсан хонгор морь мөн байна, энэ морьтой хамт алаг морь байх ёстой гэж хэлсэн чинь Нямбаяр гэдэг залуу би тэр морийг махлаад хотод # Хүчит шонхор зах дээр зарсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгг цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Нямбаяр нь 2017 оны 05 дугаар сарын 11-12-ны шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Чадраабалын 2 тооны морийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Б.Ч “тэгэхээр нь би Ганболдтой уулзахаар гараад яваад очсон чинь 2017 оны 05 дугаар сраын 12-ны өдөр алдсан хоёр морины нэг болох Хонгор зүсмийн морийг унасан залууг Туулын бургасаар хөөцөлдөж байж барьж авсан. Тэгэхэд өөрийгөө Нямбаяр гэдэг, би Хэнтий аймгийн Батширээт сумаас явж байна, би ер нь хулгай хийх гэж яваа, таны энэ морьтой цуг авсан морийг махалаад Хүчит шонхор зах дээр 500.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Би шууд цагдаагийн газарт мэдэгдсэн цагдаагийнхан ирээд Нямбаярыг барьж аваад явсан"... гэх мэдүүлэг, Гэрч Д.Г... “Ч хүрч ирээд нөгөө хүнийг хайгаад Туулын бургас оруулж барьж явсан. Ямар учраас зугтаагаад байгааг асуухад би хулгай хийх гэж явсан юм, өмнө хоёр морь аваад явсан гэдгээ хэлсэн.Тэгэхээр нь бид нар цагдаад утсаар мэдэгдэж, Чадраабал миний алдсан хонгор морь мөн байна, энэ морьтой хамт алаг морь байх ёстой гэж хэлсэн чинь Нямбаяр гэдэг залуу би тэр |
| 2 |
| морийг махлаад хотод Хүчит шонхор зах дээр зарсан гэж хэлж байсан”...гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгм Б.Н үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Н Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Н холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Шүүхэд хохирогч Б.Ч нь шүүгдэгч Б.Н сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж ирүүлсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Б.Чнь шүүгдэгч Б.Н эвлэрч байх тул Б.Н холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б Чадраабал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248 1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Х овогт Б Нбусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн
|
|
6 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нямбаярт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.