| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00364/И |
| Дугаар | 388 |
| Огноо | 2018-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 388
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ноён сум, .......... оршин суух, ******* овогт Д.У /РД: /
Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс туслах ажилчнаар, 1982 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл тогоочоор, 1986 оны 11 дүгээр сарын 15-наас 1989 оны 1 дүгээр сарын 24-нийг хүртэл зарлага цэвэрлэгчээр, 1991 оны 4 дүгээр сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ардын хурлын гүйцэтгэх хороонд зарлага үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа жилүүд маань тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1982 оны 6 дугаар сарын 16-наас туслах ажилчинаар, 1982 оны 6 дугаар сарын 26-наас 1986 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл тогоочоор, 1986 оны 11 дүгээр сарын 15-наас 1989 оны 1 дүгээр сарын 24-нийг хүртэл зарлага цэвэрлэгчээр, 1991 оны 4 дүгээр сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ардын хурлын гүйцэтгэх хороонд зарлага үйлчлэгчээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Ноён сумаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д овогтой Д.У бус ******* овогтой Д.У мөн болохыг тогтоож өгнө үү. Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг тушаасан болно гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл туслах үйлдвэрийн ажилчин, 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тогооч, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл зарлага, цэвэрлэгч, 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Холбооны салбарт ялгагч, хүргэгч, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газрын зарлага үйлчлэгчээр тус тус ажилласан байдал болон бичиг баримтын жихэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт:
Нэхэмжлэгч Д.У нь Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл туслах үйлдвэрийн ажилчин, 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тогооч, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл зарлага, цэвэрлэгч, 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Холбооны салбарт ялгагч, хүргэгч, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газрын зарлага үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан нь түүнтэй хамт тус үйлдвэрт ажиллаж байсан гэрч Б.Д, Л.Н, Ө.Ш, Я.Ч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 755 тоотоор Д.У нь Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдэлд 1982-1989 онуудад туслах, тогооч, зарлага, цэвэрлэгчээр, Ноён сумын холбоонд 1989 оны 06 сараас 09 саруудад ялгагчаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 773 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 28 тушаал, 1986 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 69 тоот ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9 тоот зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Өмнөговь аймаг Холбооны газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 24 тоот тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Ноён сумын боловсон хүчний эрхлэгчээс 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Д.У ын хүсэлтийг хангаж, түүний Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл туслах үйлдвэрийн ажилчин, 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тогооч, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл зарлага, цэвэрлэгч, 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Холбооны салбарт ялгагч, хүргэгч, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газрын зарлага үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.У т Өмнөговь аймаг, Ноён сумын Боловсон хүчнээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн “Д ” гэх эцгийн нэр нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн “*******” гэх эцгийн нэрнээс зөрүүтэй байх бөгөөд Д.У нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.У ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн Д.У /РД: /-ын Өмнөговь аймгийн Ноён сумын “*******” нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл туслах үйлдвэрийн ажилчин, 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тогооч, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл зарлага, цэвэрлэгч, 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Холбооны салбарт ялгагч, хүргэгч, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газрын зарлага үйлчлэгчээр тус тус ажилласан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Өмнөговь аймгийн Ноён сумын Боловсон хүчнээс олгосон улаан өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д овогтой Д.У бус ******* овогтой Д.У мөн болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.У ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР