| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00362/И |
| Дугаар | 389 |
| Огноо | 2018-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 389
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум, Мандал баг, ....................... гэх газар оршин суух, ******* овогт Б.Э /РД:..................../
Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Мандал-Овоо сумын ******* нэгдлийн Мандал бригадад 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед аав Бадарчингийнд өрх тусгаарлаагүй амьдарч байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгоход улсад ажилласан жил бичигдээгүй тул хохироход хүрээд байна. Иймд миний 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд Мандал-Овоо сумын ******* нэгдлийн Мандал бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдлийн Мандал бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт:
Нэхэмжлэгч Б.Э нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдлийн Мандал бригадад 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл болон 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч Ц.М , М.Ц нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 657 дугаар Б.Э нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдлийн Мандал бригадад 1980-1982 он, 1982-1985 он, 1985-1989 онуудад малчинаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Б.Э ы хүсэлтийг хангаж, түүний Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдлийн Мандал бригадад 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл болон 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Э ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн Б.Э г /РД:................../ Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдлийн Мандал бригадад 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл болон 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР