| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00363/И |
| Дугаар | 392 |
| Огноо | 2018-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 392
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Булган сум, ....................... оршин суух, ******* овогт П.Б /РД: ............. /
Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Булган сумын ******* нэгдэлд 1981-1990 онд ямаа маллаж, Булган сумын “*******“-д тус тус ажилласан. Улсад нийт 22 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас ажилласан хугацаа хүрэхгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Булган сумын ******* нэгдэлд, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Өмнөговь аймгийн Булган сумын Хайрхан хувьцаат компанид мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь Өмнөговь аймгийн Булган сумын “*******” нэгдэлд 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, Өмнөговь аймгийн Булган сумын “Хайрхан” ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт:
Нэхэмжлэгч П.Б нь Өмнөговь аймгийн Булган сумын “*******” нэгдэлд 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл болон 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын “Хайрхан” хувьцаат компанид мал маллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч Д.Б , П.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Булган сумын “*******” нэгдлийн 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай ажилд томилох тухай тушаал, Өмнөговь аймгийн Булган сумын “Хайрхан” хувьцаат компаны ерөнхий захирлын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай тушаал, 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Булган сумын “*******” нэгдлээс 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдөр П.Б од олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч П.Б ыг Өмнөговь аймгийн Булган сумын “*******” нэгдэлд 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл болон 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын “Хайрхан” хувьцаат компанид малчнаар ажилласан байдлыг тогтоож, нэхэмжлэгч П.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн П.Б /РД:............. /-ын Өмнөговь аймгийн Булган сумын “*******” нэгдэлд 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчин, Өмнөговь аймгийн Булган сумын “Хайрхан” хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР