Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/209

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтопгох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа шүүгдэгчийн өмгөөлөгч А

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 186 дугаар зүйлийн 186.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 201625013596 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1958 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ерөнхий цэргийн команд, оператив тактик мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ахмадын зөвлөлийн дарга. дасгалжуулагч ажил эрхэлж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат өргөө хорооллын 407-3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь Зэвсэг хүчний 311 дүгээр ангид багш дасгалжуулагчаар ажиллаж байхдаа тэмцээний бэлтгэлтийн явцад галт зэвсэг болох 1134 ширхэг сумыг завшиж хууль бусаар олж авсан, 1326 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан, мөн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 7.62 мм-ийн автоматын 700 ширхэг сумын

О.Гантулгад хууль бусаар борлуулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Миний бие Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид 2002 оноос эхлэн захирагчийн орлогчоор ажиллах болсон. 2004 онд цэргийн тэтгэвэрт гарч 2004 оны 08 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ахмадын зөвлөлийн дарга, биеийн тамирын дасгалжуулагчаар тасралтгүй 13 жил ажилласан. Энэ хугацаанд байгууллагын тамирчин, албан хаагчдыг буудлагын тэмцээнд дасгалжуулж Зэвсэгт хүчний хэмжээнд

 

1

 

081803

 

3 удаа 2 дугаар байр, 2 удаа 3 дугаар байр, 3 удаа 5 дугаар байранд тогтмол орж байсан учраас анги байгууллагаас миний хөдөлмөрийн үнэлж байсан. Гэвч би өөрийн болчимгүй үйлдлээсээ болж сум галт зэвсэг хадгалсан, борлуулсан гэх хэрэгт холбогдож өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Миний бие цаашдаа сум галт зэвсэгтэй холбогдохгүй амьдрах боломжтой. Өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.

Иргэний нэхэмжпэгч Э.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ. Би тамирчдад 7.62 мм-ын хоөр төрлийн нийт 6500 ширхэг сумыг тэмцээний бэлтгэлд зориулж ангийн захирагчийн зөвшөөрлөөр олгосон Энэ 2 төрлийн сум нь АКМ бууны сум бөгөөд нэг нь галт хошуутай, нөгөөх нь энгийн сум юм. Галт хошуутай сумыг 7.62 мм-ын Т-45 маркийн сум бөгөөд энэ сумнаас 260 ширхэгийг, нөгөө төрлийн буюу 7,62 мм-ын ПС маркийн энгийн сумнаас 6240 ширхэгийг олгосон. Энэ сумыг надаас багийн ахлагч Г хүлээн авсан. Би 6500 ширхэг сумыг бөөнөөр нь өгөөгүй, Г нь тухай бүр ирээд буудах сумныхаа тоог захиалга өгөөд сумаа авдаг. Захиалгын дагуу тухайн өдөр сумыг өгч, орой нь тамирчдад сум хүлээлгэн өгсөн баримтаар тулган дараагийн өдрийн сумыг олгодог Би буудаж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй, харин орой нь тамирчид сум тараасан хуудсыг нь авч 6500 сумнаас хэдэн сум авсан, одоо хэдэн сум үлдэж байгаа талаар тооцоо хийдэг...гэх мэдүүлэг хх/-ийн 118-119 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: 61-20 УНУ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр 35x15см хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй хайрцаг дээр 7.62 ПСГС ОБР.42 Д76-75-60 ВУФЛ124/73к 700шт гэсэн бичлэл бүхий төмөр сав байсныг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн дүгээр хороо 407-3 тоотод орж, урд жижиг өрөөний зүүн хана дагуулан тавьсан 4 хаалгатай шкафны урд хаалгыг нээж үзэхэд доод ёроолд хэсэгг цагаан өнгийн уутанд цаасан хайрцагтай дотроо 20 ширхэг сумтай 6 хайрцаг нийт 122 ширхэг сум, цэнхэр өнгийн гялгар уутанд 4x4 хэмжээтэй цаасан хайрцагтай дотор 18 хайрцаг жижиг гар бууны мэт сум нийт 312 ширхэг сум, Бор өнгийн цаасан уутанд боосон 1 цаасан уутандаа 20 ширхэгээр багцалсан 3 боодол, задгай 3 ширхэг нийт 63 ширхэг сум, улаан хошуутай 3 ширхэг ногоон хошуутай 3 ширхэг цаасан хошуутай 3 ширхэг, шар хошуутай нийт 10 ширхэг сум, Даавуун шар өнгийн уутанд Винтовын сургалтын сум 38 ширхэг, автоматын сургалтын сум 80 ширхэг нийт 118 сум, Бялт нь цохигдсон гар бууны сум 1 ширхэг зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/

Галт зэвсгийн лабораторийн шинжээчийн 6084 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн буудлагад хэрэгдээгүй сумнууд нь ажиллагаатай буудлага үйлдэж болно. Харин шинжилж буй 9x18 мм калибртай 1 ширхэг буудлагад хэрэглэгдсэн сум нь ажиллагаагүй буудлага үйлдэхгүй.

Шинжилж буй 7,63x39 мм калибртай, 7,62х54мм калибртай, 9x18мм калибртай, мөн 26мм калибртай сумнууд нь өөрсдийн ижил калибрийн сумны байр гол төмөр бүхий галт зэвсгүүдэд таарч тохирон буудлага үйлдэгдэнэ

Шинжилгээнд ирүүлсэн 7,62x39 мм калибртай ПС загварын сумнууд, 7,62x39 мм калибртай Т-45 загварын сумнууд, 7,62x54 мм калибртай дохионы сумнууд нь байлдааны зориулттай. Харин 7,62.39мм калибртай хоосон сумнууд болон 7,62x54 мм калибртай хоосон сумнууд нь дуу чимээ, сургалтын зориулалттай

Шинжилж буй сумнууд нь ангийн зориулалтгүй.

Шинжилж буй 7,62x39 калибртай ПС загварын сумнууд, 7,62x39 мм калибртай Т- 45 загварын сумнууд, 7,62x54 мм калибртай ЛПС загварын сумнууд, 9x18 мм калибртай

 

сумнууд, мөн 36 мм калибртай дохионы сумнууд нь байлдааны галт зэвсэг мөн...гэх дүгнэлт /хх-ийн 24-27 дугаар хуудас/

Гэрч БГ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Бэлтгэлд, дасгалжуулагтайгаа нийлээд 14 хүн гарсан. Бэлтгэлд гарахдаа 7,62 мм-н буюу АКМ маркийн бууны гэрэлт буюу Т-45 загварын сум 260 ширхэг, ердийн буюу ПС загварын 6240 ширхэг сум авч бэлтгэлд гарсан. Бэлтгэлд 45-50 хоног гардаг. Сумыг би нярав Жамсранжаваас хүлээж авсан. Буудлагын талбай дээр ангиуд зэрэгцэн бэлтгэлд гарсан тул өдөр бүр буудахгүй, хувиарьт өдрөө буудахаар тооцсон, 260 ширхэг гэрэлт сум бэлтгэлд авч гарсан бууг оруулахад ашиглах зорилгоор авч гарсан. Бусад 6240 ширхэг ердийн сум нь бэлтгэлд ашиглахаар авч гарсан, уг 6240 сумыг 13 тамирчдад хуваахаар нэг тамирчин бэлтгэлтийн үед 480 ширхэг сумаар буудахаар тооцсон, бэлтгэлтэй өдрөө буудлага хийхэд нэг удаа буудлага үйлдэж, хэдэн ч сумаар буудаж болно. Буудлагын бэлтгэл дээр би өөрөө хяналт тавьсан, би бэлтгэлтийн үеэр гадаадад үүрэг гүйцэтгэх багийн ажиллагааны бэлтгэл, шалгалт өгөх гээд тамирчдыг 10 хоног авсан. Энэ үед Будсүрэн дасгалжуулагч бэлтгэлийг хариуцан үлдсэн Тэмцээний бэлтгэлийн дараа ангийн удирлагад бэлтгэлд авч гарсан сум хэрэглэлийг бүрэн ашиглаж аюулгүй ажилласан талаараа амаар илтгэдэг. Би өөрөө хяналт тавьж байх үедээ сумыг нарийн тооцож олгодог байсан, чөлөөтэй байх үед Будсүрэн орлож байхдаа ямар журмаар буудуулдаг байсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 дүгээр хуудас/

Гэрч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Буудлагын өдөр Г дэслэгч өнөөдөр энэ сумаар буудуулна гээд тодорхой хэмжээний сум өгдөг байсныг буудлагын талбай дээр очоод тамирчдад тарааж өгдөг байсан. Буудлагатай өдөр сум өгөхдөө өөр өөр тоотой өгдөг байсан, цэмцээн дөхөөд ирэх үед олноор нь сум өгч байсан. Би буудлагын бэлтгэл дээр сумыг нь авч очоод Г дэслэгчийн өгсөн үүргийн дагуу тамирчдад өг гэсэн сумын нь өгдөг байсан, Г дэслэгч гарын үсэг тамирчдаар зуруулдаг Будсүрэн дасгалжуулагч Г дэслэгчийг чөлөөтэй байх үед надад сум өгч байсан, би өгсөн сумыг нь буудлагын талбай дээрх тамирчдад өгсөн Цх гэдэг хүн Б дасгалжуулагчаас сум зээлж авсан талаар мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/

Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сард Будсүрэн бид хоёр тааралдахад Будсүрэн надад Цэрэнсодном агсаны нэрэмжит буудлагын тэмцээн энэ жил болох гэж байгаа, орох уу гэхээр нь би хувиараа оролцоно гэж хэлээд бэлтгэл хийх сум хэрэгтэй байна гэж хэлж байсан. Би сейфэндээ байсан 12 хайрцаг 192 ширхэг сумыг тэмцээний бэлтгэлд ашиглах гээд Будсүрэнд аваачиж өгсөн. Би бэлтгэлт гарах гэж байхад манай эхнэрийн биеийн байдал муудсан тул бэлтгэлд гараагүй, тэмцээнд оролцоогүй юм. Будсүрэн дараа нь надтай уулзаад сум хураагдсан гэж хэлэхээр нь миний өгсөн сум хураагдсан юм байх гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 дугаар хуудас/

Гэрч М Түр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тэмцээний • бэлтгэлд 45 хоног гарсан. 7 хоногт 3-4 удаа буудлага хийдэг байсан, нэг буудахдаа 30 сумаар бууддаг. Онохгүй тохиолдолд дахин сум өгч буудуулдаг байсан Хатанбүүвэй гэдэг залуу бид нарт сум тараадаг байсан. Будсүрэн багш буудлагын бэлтгэлтэй өдөр хэдэн удаа дуудна гэж тооцоо гаргаад Хатанбүүвэйд сум өгдөг байсан. Буудлага хийж дууссаны дараа Будсүрэн дасгалжуулагч болон Гэрэлт-Од хоёрын хэн байгаа нь гарын үсэг зуруулдаг байсан боловч яг тухайн өдрийн буудсан сумын тоотой тулж байгаагүй. Бид нар анзааралгүй гарын үсэг зурчихдаг байсан, бэлтгэлдээ анхаарч байсан болохоос тухайн өдрийн гарын үсэг зуруулж байгаа баримт нь буудсан сумтай тохирч байсан эсэхийг анхаарч байгаагүй.. .гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/

 

3

 

Гэрч Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сард Зэвсэгт хүчний 3 төрөлтийн тэмцээний бэлтгэлтийн үед 4 дүгээр сарын 20- ны үеэр 5 толгой дахь Чингисийн хүрээнд манай тамирчид байрлаж байсан. Тухайн үед 311 дүгээр ангийн буудлагын талбай дээр буудлага хийхээр очиход сумаа мартаад очсон, тухайн үед Будсүрэн тамирчидтайгаа бэлтгэл хийж байхад Будсүрэнгээс 7,62 мм-н 700 ширхэг буюу 1 цинкийг авч буудсан, тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Будсүрэнг байрандаа амарч байхад нь сумыг аваачиж өгсөн. Сумыг нь би талбай дээр хэрэглээд маргааш нь амралтын байран дээр байхад буцаагаад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би гэрээ цэвэрлэж байхад гэрт ууттай хүнд зүйл байхаар нь татсан чинь бууны сум байхаар нь Б асуутал буудлаганаас илүү гарсан сум байгаа юм гэж хэлж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тэмцээний бэлтгэлд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл анги дээр 3 төрөлтийн тэмцээнд гарсан. 7.62мм-н сумтай АКМ буугаар өдийн 10-20 ширхэг сумаар буудаж байсан, заримдаа 7 хоногт 2-3 удаа буудаж байсан. Буудлага үйлдэхдээ Будсүрэн дасгалжуулагчаас сумыг аваад буудлага үйлдэж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна

Эрүүгийн 201625013596 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ

Иймд шүүгдэгч Д.Б\г галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчилэн найруулсан хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул Д.Будсүрэнд Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 186 дугаар зүйлийн 186.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдпын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Монгол улсын Зэвсэгт хүчинд тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн, Улсын аварга болон, Олон улсын уралдаан

 

V *

 

тэмцээнүүдэд амжилтгай оролцсон зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хэрэгг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сумыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид буцаан олгох, хэрэгт иргэний бичиг баримт нь ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.Будсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 311 дүгээр ангиас гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36 6, 36.7 дугаар зүйлийн 1, 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 4, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Будсүрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 186 дугаар зүйлийн 186.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Б овогт Д Б-г галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д Б хорих ялыг оногдуулахгуйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  4. Шүүгдэгч Д.Б тодорхой хязгаарлалт хэрэглэх шаардлагагүй болохыг дурьдсугай.

5 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сумыг иргэний нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид буцаан олгох, хэрэгт иргэний бичиг баримт нь ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 311 дүгээр ангиас гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай

  1. Шийтгэх     тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн
 

сЭ

 

5

 

» *


хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.