| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00361/И |
| Дугаар | 391 |
| Огноо | 2018-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 391
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум, ........................ оршин суух ******* овогт А.О /РД:.................... /
Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.О , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Мандал-Овоо сумын ******* нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаад, 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Мандал бригадын тэмээ эмчилгээний цэгийн санитарчинаар, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаад, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд малчинаар ажиллаж байсан бөгөөд ажилласан жилийг хөдөлмөрийн дэвтэр нээж бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Мандал-Овоо сумын Мандал бригадад санитарч, малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тэмээ эмчилгээний цэгийн санитарч, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчинаар ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт:
Нэхэмжлэгч А.О нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл санитар, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан нь түүнтэй хамт тус үйлдвэрт ажиллаж байсан гэрч М.А , Ц.М нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдлийн 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаартай ажилчин томилох тухай тушаал зэргээр нотлогдож байна. Харин нэхэмжлэгч А.О ийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ******* нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажил эрхэлж байсан эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч А.О ийн нэхэмжлэлийн шаардлагаас Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл санитар, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ******* нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч А.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн А.О /РД:.................... /-ын Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл санитар, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР