Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 390

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: *******, *******, .......................... оршин суух ******* /РД:*******/         

        Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Г ,  нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн *******ын Тулга бригадад ******* нэгдэлд 1991-1993 онд мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1991-1993 оныг хүртэл ажиллаж байсан хугацаа маань хасагдахад хүрээд байна. 1991-1993 оныг хүртэл Өмнөговь аймгийн *******ын ******* нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Г  нь Өмнөговь аймгийн *******ын “*******” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, Өмнөговь аймгийн *******ын “*******” ХК-д 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт:

  1. Гэрч Г.Н  шүүхэд өгсөн “1981 оноос 1993 он хүртэл мал маллаж байсан. Тухайн үед бага мал маллаж байсан. Одоо хүртэл мал маллаж байгаа” гэх мэдүүлэг,
  2. Нэхэмжлэгч Н.Г гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,
  3. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 727 тоотоор Н.Г  нь Өмнөговь аймгийн *******ын Тулга бригадын ******* нэгдэлд 1991-1993 онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,
  4. Өмнөговь аймгийн *******ын ******* нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 
  5. 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн бүх гишүүдийн хурлаар ардын аж ахуйтанаар гарагчдад олгосон хөрөнгийн тооцооны хуулбар,
  6. *******ын Сүхбаатар замын нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоол,
  7. Гэрч Д.Ц , Г.Н  нарыг гэрчээр асуулгах хүсэлт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримт авагджээ.

Нэхэмжлэгч Н.Г  нь Өмнөговь аймгийн *******ын “*******” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, Өмнөговь аймгийн *******ын “*******” ХК-д 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Г.Н ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн бүх гишүүдийн хурлаар ардын аж ахуйтанаар гарагчдад олгосон хөрөнгийн тооцооны хуулбар,  *******ын “*******” нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоол, Өмнөговь аймгийн *******ын “*******” нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Н.Г г Өмнөговь аймгийн *******ын “*******” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл малчин, Өмнөговь аймгийн *******ын “*******” ХК-д 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажилласан болохыг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн Н.Г /РД:............./-ын Өмнөговь аймгийн *******ын “*******” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл малчин, Өмнөговь аймгийн *******ын “*******” ХК-д 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажилласан болохыг тогтоож тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Г гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР