Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/278

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ
 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.О даргалж,

нарийн бичгийн даргад шүүгчийн туслах Х.Ц,

улсын яллагч Ц.Б,

шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Бд холбогдох эрүүгийн 1734002680067 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар багт оршин

суух,

урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэн, 1 жилийн хугацаагаар тэссэн харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ВЮ82102517 дугаарын регистртэй, Боржигон овгийн Бямбасүрэнгийн Баяржаргал

Холбогдсон хэргийн талаар:/Яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Яллагдагч Б.Бнь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Хаяа худаг” гэх газар малын бэлчээрт хохирогч Ё.Сэдтэй маргалдаж улмаар Ё.Сэдийн баруун, зүүн гуя хэсэгт нь өшиглөж, хамар тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг ‘Хаяа худаг" гэх газар малын бэлчээрт хохирогч Ё.Сэдтэй маргалдаж улмаар Ё.Сэдийн баруун, зүүн гуя хэсэгт нь өшиглөж, хамар тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлсэн: “ Би энэ зүйл ангийг зөвшөөрч байна. Миний буруу. Би өөрийн хийсэн үйлдэлээ үнэн зөвөөр хэлсэн. Би хохиролд 300.000 төгрөг хохирогч ё.Сэдэд төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

Хохирогч ё.Сэд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Намайг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Хаяа худаг гэдэг газар 17 цагийн үед хонин дээрээ малаа хараад байж байхад манай сумын Бгэдэг залуу мотоцикльтой Мягмарсүрэн гэдэг залуутай хамт ирсэн. Ингээд тэр 2 надтай мэнд мэдээд Бманай хониноос өөрийнхөө хонийг шүүж үзье гэхээр нь за гээд Бшүүж үзээд надад байхгүй байна гэсэн. Би танай хонийг харах ёстой юм уу гэсэн чинь Бнамайг барьж аваад гуя руу өшиглөсөн дараа нь хавсарч унагааад унасан хойно хамар руу маань бөгжтэй гараараа нэг удаа цохисон. Тэгэхээрнь би юу ч гээгүй эсэргүүцэл ч үзүүлээгүй.

Надад Б300.000 төгрөг өгч хохирлыг маань барагдуулсан. Нэг нутгийн улс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19/

Гэрч У.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Б.Ббид 2 ё.Сэдийн малыг шүүгээд ф байж байтал нэг борлон гарч ирсэн. Тэгэхээр нь яагаад танай хонинд байдаг юм гэсэн энэ борлон манай эгчийнх би танай хонийг маллах ёстой юм уу гээд Б.Бтэр 2 маргалдсан. Тэгтэд Б.Бнь ё.Сэдийг хавсарч унагаасан. Тэгсэн ё.Сэд нь босч ирээд Б.Баяржаргалыг барьж авч чи яахаараа хөгшин настай хүн зоддог юм гээд хоорондоо зууралдсан байсныг би салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23,

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 530 дугаартай дүгнэлтэд:

  1. ё.Сэдийн биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. г.
  5. Ё.Сэдийн биед үүссэн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй /хх-ийн 27-28/

Хохирогч Ё.Сэдийн хүсэлтэд миний бие гомдол саналгүй, Б Бнь хохирол барагдуулсан гэх /хх-ийн 52/,

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/309 дугаартай Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 36/, ял шийтгэлийн лавлагаа шалгахад урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэн, 1 жилийн хугацаагаар тэссэн харгалзаж байсан гэх /хх-ийн 41, 43/, Б.Баяржаргалын хувийн байдлын талаарх танилцуулга /хх-ийн 45-46/ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Бн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана" зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба: "... шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр /450.000 төгрөг/ торгох ял оногдуулах саналыг ...” шүүхэд гаргасныг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ё.Сэдэд учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар

хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

«♦

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Бямбасүрэнгийн Баяржаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ♦ заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Бямбасүрэнгийн Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Бцагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь

Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Бямбасүрэнгийн Баяржаргалд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ШҮҮГЧ  С.ОРОЛМАА