Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

Улсын яллагчаар Г.Энхбат

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 2034000000272 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, .... ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг 03-04 тоотод оршин суух хаягтай, урьд нь ... 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, Д.Б. /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Б нь Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цэгээн цагаан нуур” гэх газар 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Ц.О руу чулуу шидэж, толгойг нь хагалан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримта^ ЧУ8Р9Щ932

1

Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цэгээн цагаан нуур” гэх газар 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Ц.Отгонболд руу чулуу шидэж, толгойг нь хагалан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

®                     - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн

  1. тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх- ийн 66 тал/

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх- ийн 65 тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 65 тал/

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №206 дугаартай “...Ц Отгонболдын биед толгойн ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-ийн 18-19 тал/

Хохирогч Ц.Отгонболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13-аас 14 цагийн орчим би гэртээ байж байтал ‘‘Цэгээн цагаан нуур” гэх газрын тэрүүгээр байсан манай адуу болон отроор яваа ф айлуудын адууг 3 машин, 2-3 мотоциклтой хүмүүс бөөгнүүлээд хөөгөөд байхаар нь би ганцаараа мотоциклтой очоод тус сумын багийн засаг дарга Мөнхбат гэх залуутай уулзаад “яагаад адуу туугаад байгаа юм” гэж асуутал “би мэдэхгүй дарга нартай очоод уулз” гэхээр нь би мөнгөлөг өнгийн улсын дугаарыг нь санахгүй байна КЛҮГЕР маркийн машинтай явж байсан тус сумын засаг дарга Отгон-Эрдэний сууж явсан машины хажууд очоод “та нар болиоч” гээд машиных нь урдуур ортол засаг дарга нь цонхоороо “зайл пиздаа минь” гэхээр нь дараагийн хар өнгийн марк улсын дугаарыг нь сайн санахгүй байна машинтай явж байсан хүмүүс дээр очоод “та нар болиоч муу адуунууд нь унаад байна” гэтэл орлогч засаг дарга гэх 30 орчим насны залуу машинаасаа бууж ирээд “битгий солиор ална шүү муу лалар минь” гэхээр нь би “чи тэгвэл намайг зодчих” гэтэл “чи зодвол үхнэ биздээ” гээд машиндаа суугаад манайхны адууг туугаад цаашаа явсан. Тэгэхээр нь би тууж явсан адууны урдуур мотоцикптойгоо ортол Баатармөнх гэх залуу адууны голд мотоциклоо домхраадаад бууж ирээд баруун гараараа чулуу аваад надруу нэг удаа шидтэл, хажуугаар оноогүй гарсан ахиад чулуу аваад өөдөөс шидсэн чинь миний хажуу талд явж байсан Даваа гэх залуу миний хөлрүу цохичихлоо гэсэн. Би цохисоныг нь хараагүй. Тэгэхээр нь би надруу чулуу шидсэн Баатармөнх гэх залуу руу хоёр гараараа цохих дээд дайрсан боловч цохисон үгүйгээ мэдэхгүй байна. Тэгтэл миний дагзнаас цус гарсан байсан. Тухайн үед Баатармөнх намайг яаж цохисоныг нь би мэдэхгүй ф байна...Түүнээс хойш зодоон болоогүй...Өөр ямар нэгэн хүн намайг зодоогүй тул биед ямар нэгэн хохирол учраагүй...Надад эм тариа авсан баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 тал/

Гэрч М.Мэнд-Амарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дээрх адууг хөөх үеэр адууны эзэд гэх хүмүүс ирж тууж байсан адууг эргүүлж тууж ажилд хүндрэл учруулж байсан. Тэр үеэр мотоциклтэй адуу тууж байсан Баатармөнх мотоциклээсээ бууж эсэргүүцэл үзүүлж байсан. Малчидтай маргалдах үеэр Баатармөнх нь уг малчидын, нэгтэй маргалдаж , улмааР нэг нэгнийгээ цохьж зодсон аСуудал гаргасан тул би очиж уг зодооныг зогсоосон. Би зодоон болход ойролцоо ^ байсан. Зодоон болохыг харсан ба хараад шууд очоод салгасан. Тэр үеэр төрийн албац хаагчид болон малчид хоорондоо зөрчилдсөн. Уг зодоон тэр асуудлаас болж гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/

Гэрч Г.Ганзоригын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020.04.03 ны өдөр би 14 цагийн үед “Цэгээн цагаан нуур” гэх газар очтол 2000 гаруй адуу 10 аад мотоциклтой залуучууд харж байхаар нь бид нар ертөнцийн зүгээр баруун зүг рүү 1 км орчим адууг тууж байтал нөгөө залуучууд урдуур нь хэрээд туулгахгүй байхаар нь бид нар танай адууг нутгийн хэл гаргаад орхино гээд учрыг нь хэлээд тууж байтал жижүүр Баатармөнхийг хоёр залуу зодож байхаар нь бид нар хараад машинтайгаа яваад очтол хэсгийн төлөөлөгч Мэнд-Амар миний машинаас гарч гүйгээд Баатармөнхийг зодоод байсан залууг барьж аваад салгатал, орлогч засаг дарга Баатөрмөхийг барьчихсан зогсож байсан. Тэгтэл нөгөө залуу та нарыг ажилгүй болгоно пиздаа, ална гээд чарлаад байсан. Түүнээс хойш зодоон болоогүй учир зүйгээ олоод салцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/

Гэрч Г.Ууганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг яваад очихход зодоон болцон байсан Отгонболдын толгой хэсгээс цус гарсан байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/

Гэрч Б.Отгон-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Отгонболд миний толгой хагарсан гэж хэлсэн. Гэхдээ надад тэрийгээ ф харуулаагүй. Баатармөнх нь миний гар болон толгой руу цохисон, өвдөж байна гэсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 тал/

Яллагдагч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг Цэгээн цагаан нуур гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ц.Отгонболдын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэмт буруу дээрээ маргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б нь 2020 оны 5 сарын 05- ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 22, 65 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 5 сарын 14-ний өдөр 57 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд ф мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-66, 72 тал/ 2020 оны

  1. сарын 14-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

Д.Бөд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад

 

  • Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Авидбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Б бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
     
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.МӨНХТУЯА