| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 176/2020/0200/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/183 |
| Огноо | 2022-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат, улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э холбогдох 2034000000266 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шуугдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны инженер мэргэжилтэй, Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Т.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Т.Э нь Төв аймгийн Аргалант сумын нутаг “Галзуу харын худаг” гэх газар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Л.Бат-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Т.Э нь Төв аймгийн Аргалант сумын нутаг “Галзуу харын худаг” гэх газар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Л.Бат-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Бат-Эрдэнийн: “...намайг зүүн хөлийн шагай руу өшиглөөд унагасан. Би цамцных нь захнаас нь боогоод барьсан чинь миний зүүн гарын долоовор хурууг хазаад миний гарыг ханцуйнаас барьж өчөөд унаган миний нүүр рүү 3-н удаа мөргөж, нүүрэн тус газар гараа атгаж байгаад цохиод байсан юм...” гэх мэдүүлэг /хх-йин 5-6 тал/,
Гэрч Л.Тэрбишийн: “...Би наанаас нь очиж явтал манай хүү Эрэнтовч, Бат- Эрдэнэ гэх залуу 2 ноцолдоод байж байсан. Та 2 юу болж байна гээд салгатал Бат-
Эрдэнэ, Эрэнтовч 2 эвлэрхээр болоод хоёулаа газар сууж байгаад Бат-Эрдэнэ, Эрэнтовчийг шанаадаад авсан. Тэгээд хөөе гэтэл Бат-Эрдэнэ Эрэнтовчийг барьж ноцолдоод эхлэхээр нь би салгаад байж байтал Бат-Эрдэнийн хүү ирээд, бид 2 хамт салгаад хүү нь аавыгаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Шүүгдэгч Т.Эийн гэрчээр мэдүүлсэн: “...чиний хулгайлсан ямаа энэ гээд заасан чихийг чи өөрийнхөө имээр имнэсэн байсан гэхээр нь манай мал ганзага имтэй гээд хэлсэн. Чи намайг урд өмнө согтуу байхад зодсон одоо намайг эрүүл байхад чи муу дийлэхгүй шүү гэж над руу дайрч барилцаж аваад намайг боосон. Би тавиулах гээд оролдоод би дийлэхгүй байсан. Би тэгэхээр нь уруул руу нь гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Тэгсэн зуураад тавихгүй болохоор нь гарыг нь хазаад тэгээд бид 2 газар өнхрөөд би хэсэг манарсан байсан чинь миний дээр гараад хоолой шахаад байхаар нь дахиад нүүр рүү нь цохисон чинь нүдээ дараад гараа тавихаар нь би эргээд дээр нь гарч дээлийнхээ ханцуйнаас нь
бариад дарсан............. намайг хараагаад заналхийлээд байж байтал манай аав
Тэрбиш ирээд салгасан...” гэх мэдүүлэг/хх-9-10 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №219 дугаар “1 .Л.Бат-Эрдэнийн биед баруун нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад шарх, баруун эгэмд зулгаралт, нуруунд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. З.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-13-14 тал/, зэрэг бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Э нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ. /хх-54 тал/,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 05 сарын 20-ны өдөр 60 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-60 тал/ 2020 оны 05 сарын 20-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Эид холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Т.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2034000000266 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Т.Э нь хохирогч Л.Бд 390.000 төгрөгийг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА