Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/184

 

 

 

 

                                        

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат, улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иншебуу овгийн Лувсангийн Төмөрсүхэд холбогдох 2034002420166 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,.... суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Цэмцгэр хотхон 1-1 тоотод оршин суудаг, ам бүл 1, Л.Т

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Л.Т нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Цэдэвсүрэнгийн өмчлөлийн тоёота имт маркийн 60-61 ТӨҮ улсын дугаартай автомашины шил, эд ангийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас 718 600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Л.Т нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Цэдэвсүрэнгийн өмчлөлийн тоёота имт маркийн 60-61 ТӨҮ улсын дугаартай автомашины шил, эд ангийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас 718 600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Гүндалайн: “...нэг согтуу хүн машин руу юм шидээд ард талын хаалга хонхойлгосон. Тэгээд цаашаа яваад өгсөн. Би зугтаачих байх гэж бодоод араас нь машинтайгаа дагаад явтал урдаас машин руу шилтэй архи шидсэн. Тэгтэл машины урд талын шил хагарсан. Мөн хүрч ирээд машины урд хэсэг рүү өшиглөөд машин хонхойлгосон байсан...” гэх мэдүүлэг /хх- 4 тал/,

\

Гэрч А.Цэдэвсүрэнгийн: “...гэрээсээ нөхөр 3 хүүхдийн хамт явж байгаад дэлгүүр ороод гарч ирээд хөдлөх гэтэл нэг танихгүй согтуу хүн миний машин руу малгайтай архи мэт зүйлээ шидсэн. Миний машины арын хаалганы цонхны харалдаа хонхойсон байсан. Гэтэл нөгөө согтуу хүн дахиад архиа урд шил рүү > шидээд хагалчихсан. Мөн машины урд хэсэг рүү дахиад өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-7-8 тал/,

Шүүгдэгч Л.Тийн гэрчээр мэдүүлсэн: “...0.5 литрийн архи уучихаад гарч, дахиж архи авах гээд дэлгүүр орж явтал нэг залуу мөрлөөд машинд суугаад зугтаачихсан. Би архи дэлгүүрээс аваад гарч ирээд булан тойроод явж байсан адилхан өнгөтэй машин урдаас гараад ирэхээр нь газраас чулуу аваад шидсэн чинь урд цонхыг нь хагалсан. Би тухайн машин дотор явж байсан хүнтэй уулзаж уучлалт гуйсан. Тэгтэл уг машины жолооч та андуураад миний машины цонхыг хагалчихлаа гэж байсан. Тэгээд цагдаа ирээд намайг авч явсан. Тухайн үед согтуу байсан учраас машины дугаарыг нь харж амжилгүй андуураад өөр хүний машины урд шилийг хагалсан...” гэх мэдүүлэг/хх-9 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тоёота ист маркийн 60-61 ТӨҮ улсын дугаартай автомашины эвдрэлд үнэлгээ тогтоосон “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 13-16/, болон бусад хаваст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Т нь 2020 оны 04 сарын 16- ний өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ. /хх-43 тал/,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг

  • хүлээн авч 2020 оны 04 сарын 16-ны өдөр 38 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-49 тал/ 2020 оны 04 сарын 16-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Л.Тэд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Л.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2034002420166 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Т нь энэ хэрэгтээ цагдан


Л.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.МӨНХТУЯА