| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0360/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/365 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-т холбогдох 1834000000382 дугаартай эрүүгийн хэргийг Төв аймгийн Прокурорын газраас хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн оиеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Төв аймаг Лүн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Д гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Хөх даваа” гэх газраас иргэн Э.Түмэннастын 2 тооны адууг хулгайлж, бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Д.Д нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Лүн сумын АУгаар багийн нутаг “Хөх даваа” гэх газраас иргэн Э.Түмэннастын 2 тооны адууг хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Т “ 2018 оны 2 асрын 27-ны өглөө адуугаа дурандахад тооны адуу байхгүй байсан... Б.Үүрцайх манай адууг хашаандаа хийсэн байсан. Очоод уулзсан чинь Д надад 3 тооны адуу бэлэн 1000000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Тэгээд Д-тай уулзахад танай адуу гэж мэдээгүй өөр хүний адуу гэж бодоод хулгай хийсэн.”гэж хэлсэн.”гэх мэдүүлэг /хх-4,5 тал/,
Гэрч Б.Үүрцайхын “ Д-ын гэрт очиход Д гэртээ ганцаараа 3 тооны адуу малын хашаандаа хашчихсан байсан...нийт 3 тооны адуу зарахаар нь би Д хамт ачаад сумын төвд ирээд гэрийнхээ хашаанд буулгасан... Т гэдэг залуу ирээд Д-аас авсан адууг миний адуу гээд Д надаас авсан 1000000 төгрөгөө өгсөн.” гэх мэдүүлэг /хх-9 тал/
Хулгайд алдагдсан гэх 2 тооны адууны үнэлгээ тогтоосон Орон нутгийн үнэлгээний комиссын үнэлгээ /хх-11 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Э.Т 2 тооны бод малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль •р авсан Д.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Д.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д-н бусдын 2 тооны бод малыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Хохирогч нарын зүгээс уг гэмт хэргийн улмаас үүдэн гарсан хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчийн зүгээс 2 тооны бод мал буюу 2 тооны морийг буцааж өгсөн. Үүрцайхад мөн 1000000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан тул ^гчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг шийтгүүлж байгаа, гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдууллаа.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300000 төгрөгийн үнэ бүхий “Коиконг” маркийн улсын дугааргүй мотоциклыг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Д*т урьд авсан авсан баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ