Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар   2021/ШЦТ/19

 


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Агаар хөтлүүлж, 
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Э 
Шүүгдэгч Д.Б, Б.Б
Хохирогч Ж.А, О.Б, А.А нарыг оролцуулан Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д овогт Дын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бийн Б нарт холбогдох 19120******** дугаартай õýðгийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, ........... аймгийн ............ сумын ........... дугаар баг, ..............эрэг гэх газарт оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Д овогт Дын Б, регистрийн дугаар: /../

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав,эгч нарын хамт, ..........аймгийн ............... сумын ............ дугаар баг, ................ гэх гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Бийн Б, регистрийн дугаар: /../

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө .............. аймгийн ................ сумын .................гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны, хээр зүсмийн морийг, О.Бын эзэмшлийн соёолон насны, хээр зүсмийн морийг тус тус хулгайлж, хохирогч нарт тус бүр 800.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2017 оны 09 дүгээр сарын эхээр ................ аймгийн ............... сумын .................дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр .............. аймгийн .................... сумын 6 дугаар баг, ................... гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай, хээр морь, дал, цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үед:
Шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “2017 оны намар, 8 сард О.Сын адууг авч, агтанд өгсөн нь үнэн. Эзгүй манай адуунд 10 гаран хоног байсан. О.Б, А.А нарын адууг би аваагүй. Өөрийнхөө унаган адууг зарсан. Би мал янзлахдаа согтуу байсан. Ард хотонд байдаг Нтай хамт хоёр адууг янзалсан. Гарал үүслийн бичиг авах гэсэн боловч багийн Засаг дарга байхгүй хөдөө явсан, утас нь холбогдохгүй байсан. Өөрийнхөө унаган адууг зарчхаад хүүхэдтэйгээ хоёулаа хэрэгт холбогдож байгаадаа гомдолтой байна. Манай банди Улаанбаатар хотод ажил хийдэг. Жил гаран хугацаанд хэрэгт шалгагдаж байгаа гээд ажлаа хийж чадаагүй. А.А гэх хүн манай бэр. Би А.Агийн очсон нь үнэн. Тэгээд А.А манай адууг төлчих, О.Бын адууг төлж яах юм гэж хэлсэн. А.Агийн нөхөр нь “хулгайн үхэр байсан ч хамаагүй өгчихгүй юу, борлуулчихна” гэж хэлж байсан гэв.”
Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “тухайн өдөр өөрийнхөө хоёр адууг янзалсан. Хулгайн адуу биш. Маргааш нь намайг гарал үүслийн бичиг ав гэхээр нь очиж авсан.  Би худал мэдүүлэг өгөөгүй. Үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн гэв.”
Хохирогч Ж.А мэдүүлэхэдээ: “2013 оны 04 дүгээр сарын дундуур Улаан чулуут гэх газар Д.Б хүргэн Дагватай хамт ирээд мөнгөний хэрэг болоод байна шүдлэн адуу авах уу гэж асуусан. Адуу авахгүй гэсэн чинь та шүдлэн үхэр авчих гээд байсан. Тэгээд шүдлэн үхэр авахаар болоод 270.000 төгрөгөөр шүдлэн үхэр худалдаж авсан. Д.Баас авсан үхэр манайхтай айл байдаг Нын үхэрт явдаг байсан. 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Д.Б нь манайд мэдэгдэлгүйгээр Нын үхрээс хөөгөөд явчихсан байсан. Нын эхнэр Д.Бийг үхэр авч явсан талаар хэлсэн.Тэгээд би хүүхэдтэйгээ хамт Д.Бийн очсон чинь гэрийнхээ ард 3 мотоциклийн гэрэл тусгачихсан үхэр гаргаж байсан. Би очих гэсэн чинь Д.Б гэрийнхээ араас тойроод гараад ирэхээр нь юу болсон талаар асуухад “А эгчээ уучлаарай, би танд ор үхрийг нь өгье” гэхээр нь өгчих байх гэж бодоод тухайн үед чимээгүй орхисон. Манай үхэр 1.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Одоо болтол хохирол төлбөр төлөхгүй байгаа учраас цагдаад өргөдөл өгсөн. Одоо 1.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч О.Б мэдүүлэхэдээ: “2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө манай нэг тооны адуу, А.А эгчийн нэг тооны адуу алга болсон. Тухайн үед би өөрөө байгаагүй.  Цагаан давааны ар руу оторт гарсан байсан. Адуу алдсан талаар А.А эгчээс мэдсэн. Тэгээд орой нь давааны араас Архангай аймагт орж ирсэн. Хоёр хээр адууны толгой байсан. О.А эгч болон нөхөр нь нэг нь манай адууны толгой байна гэж таньсан. Би хоёр адууны толгойг хараад манай адууны толгой биш байна гэдгээ хэлсэн. Алдагдсан адуу 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэв.” гэв.
Хохирогч А.А мэдүүлэхдээ: “Манай цөөн тооны адуу О.Бын адуунд байдаг. О.Б манай хоёрын адуу ижилхэн О үсгэн тамгатай. 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө манай хязаалан насны нэг тооны морь, О.Бын нэг тооны морь алга болчихлоо хайгаад олохгүй байна гэж О.Бын ээжийнх нь төрсөн дүү хэл өгсөн. Үүнээс нэг сарын өмнө О.Бын адуунаас манай гусран даагатай гүү алга болсон. Алга болсон гүүний даага нь Д.Бийн гадаа давхиж очоод байсан. Манай нөхөр хүүхэд хоёр гүүгээ хайгаад олохгүй Д.Бийнд очиход Д.Бийн банди, хүргэн Дагва хоёр нь байсан. Д.Б 2 адуу махлаад дүү охинтойгоо хамт борлуулах гээд явсан байсан. Тэгээд тухайн үед Д.Бийг хардаад өнгөрсөн. Үүнээс сар гаран хугацааны дараа хязаалан үрээгээ алдсан. Манай нөхрийн эгч махны ченж хийдэг. Тэгээд нөхрийнхөө эгч рүү утсаар яриад дахиад адуугаа алдчихлаа, наагуур чинь гарын үүслийн бичиггүй мах байна уу гэж асуухад Д.Б хоёр адуу өгчхөөд явсан, хурдан ирж үз гэсэн. Тэгээд очтол ченж нь мах аваагүй гээд гүрийгээд байсан. Цагдаатай хамт очиж, граж руу нь ороход адууны хоёр толгой байсан. Нэг толгой нь манай адууны толгой мөн байсан. Д.Б 130, 190 килограммтай хоёр адууны мах өгсөн байсан. Д.Б худал мэдүүлэг өгч, хүн гүтгэж байна. Би О.Бын адууг битгий өг, хулгайн адуу байсан ч хамаагүй орны адууг нь аваад ир гэж би хэлээгүй. Д.Б О.Бын ээжийнд халамцуу орж ирчхээд танай хоёрын адууг төлье гэж хэлсэн. О.Бын ээж “чи авсан юм уу гэж асуухад би аваагүй гэхдээ төлнө” гээд байсан. Тэгээд Д.Бт манай адууг авсан бол төл. Аваагүй гэж байгаа бол арьсыг нь аваад ир, арьсан дээр нь О үсгэн тамга байгаа гэхэд Д.Б нэг нь хулгайн адуу мөн гэхдээ танай адуу биш гээд байсан. Тэгээд арьс нь айлын амбаарт байгаа гээд адууны арьсыг харуулахгүй байсан” гэв.

*Эрүүгийн 1912007420152 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч А.Агийн өгсөн: “...Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Цагаан ус гэдэг газар 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө адуугаа бэлчээрт гаргаад маргаааш нь буюу 14-нд адуугаа хураатал манай хонгор азаргатай адуунаас 2 хээр зүсмийн зөв талын гуяндаа шинэхэн О үсгэн тамгатай, имгүй, хязаалан үрээ алга болсон. Мөн манай адуутай хамт байсан Бийн хээр зүсмийн соёолон үрээн цуг алдагдсан байсан. Тухайн үед Бийг манай адууг авчихлаа гэж би сэжиглэж байсан.  Тэгээд зах дээр мал мах шалгадаг цагдаагаар шалгуулахаар миний алдсан хязаалан үрээний толгой Бгэдэг ченжийн мах хадгалах грашнаас гараад ирсэн. Би тухайн захын цагдаатай хамт очиж адууныхаа толгойг үзээд таньсан. Бченж Б гэдэг хүн алдсан 2 хээр үрээг махлаад махыг нь толгойтой нь хамт авчирч өгсөн байсан. Тэгээд адуугаа Бийг хулгайлсан байна гэж мэдсэн.Цагдаагаас Бийг дуудаад хэрэг үүсгэн шалгаж эхлэхэд Б манайд ирээд та адууныхаа толгойг буруу таньчихсан байна гээд хэлчих би хохирлыг чинь төлье гэж хэлсэн. Саяхан 2020 оны 01 сарын 31-ний өдөр манайд Б ирээд хоноод явахдаа адууны чинь хохирлыг 2 хуваагаад төлчихье гэхээр нь би ахиад хулгайн адуу авчраад өгчихвөө гэсэн чинь болохгүй бол үхэр хүртэл өгөх юм яриад явсан. Одоог хүртэл хохирол барагдуулаагүй байна. Би алдсан хээр хязаалан үрээгээ 800.000 төгрөгөөр үнэлж байна. Тарган үрээ байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдсан малаа олж хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 ху/,
*Хохирогч А.Агийн дахин өгсөн:  “...  Би дүгнэлттэй танилцсан. Өнөөдөр дүгнэлт гаргасан Ц даргатай уулзаад яагаад хязаалан насны адууг шүдлэн гэж шинжилж үзээд дүгнэлт гаргасан талаар асуусан. Надад тайлбарлаж хэлэхдээ шүдний хувьд шүдлэн насны адууны шүд байна. Хязаалан насны адууны гаргах ёстой шүдний цогц нь гаргаагүй болохоор хязаалан гэж дүгнэлт гаргах боломжгүй гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёр олон жил мал маллан амьдарч байна. Манай адуунд байсан хээр зүсмийн гүү 2016 оны 05 дугаар сарын 20-ны орчимд унагалж одоо толгой нь олдоод байгаа хээр зүсмийн хязаалан үрээ гарсан юм. Манай нөхөр зун унагалсан гүүний унага дараа жилдээ шүд нь адууных нь өсөлт хөгжилтөөс болж тухайн насныхаа адууны гаргах ёстой шүдний цогц нь гарахгүй байх үе байдаг гэж ярьсан. Миний хувьд энэ талаар яг мэдэх зүйл байхгүй байна. Эрүүл байсан. Бтай бол Цэнхэр сумын төвөөс гарах гэж явахад манай нөхөр Т бид хоёртой таарсан. Б Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч дуудаад байна гэрээсээ явна гэж яриад надаас Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаад адууныхаа толгойг буруу таньсан байна гэж хэлээд өгөөч гэж гуйсан. Би хохирлоо авмаар байна гэж хэлсэн. Б Т ахтай хамт гурвуулаа очоод хэсгийн төлөөлөгчид адууныхаа толгойг буруу таньсан байна гэж хэлээд өгвөл би хохирлыг нь төлнө гэж хэлсэн. Тэгээд намайг нөхөртэйгөө хамт харихаар явахад Б хэсгийн төлөөлөгчтэй уулзалгүй шууд бид хоёртой хамт мотоциклоор хойно урдаа орж явсаар байгаад манайд ирсэн. Тэгээд дахин нөгөө ярьсан яриагаа яриад хохиролд чинь адуу өгье, үхэр өгье гэж гуйгаад суугаад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 ху/,
*Хохирогч О.Бын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт хоносон цавьдар азаргатай адуунаас манай өөрийн хээр зүсмийн соёолон насны морь, А эгчийн хязаалан насны хээр зүсмийн үрээ хоёр хулгайд алдагдсан. Адуугаа өглөө нь очиж бүртгэхэд байхгүй байсан. Урьд орой нь бүрэн байсан. Би орой болгон адуугаа бүртгэж бэлчээрт нь гаргадаг. Тэгээд адуугаа хайж аймгийн төв орж ирээд зах хариуцсан цагдаа Жамбалсүрэнтэй хамт ченжүүдээр зарагдсан мах шалгуулсан. Цагдаа Жамбалсүрэн Б гэж эмэгтэй ченж 2 тооны гарал үүсэлгүй мах зарсан байна гэж ярьсан. Б гэх ченжийн гэрт нь очоод хашаан дотор нь орж шалгахад мах хадгалдаг агуулахаас нь А эгчийн хээр зүсмийн хязаалан насны үрээний толгой олдсон байсан. Манай адуунд А эгчийн адуунууд байдаг юм. Нэг шөнө манай хоёрынхоос нэг, нэг тооны адуу хулгайд алдагдсан. Б 2 тооны адууны мах зарсан байсан. Цагдаагаас шалгаад А эгчийн хээр зүсмийн хязаалан насны адууны арьс олдоогүй. Б болохоор зах дээр зарсан гээд ярьсан. Б ахын банди нь болохоор хээр зүсмийн адууны ширийг гэртээ үлдээсэн гэж яриад худлаа үнэн яриад өдий хүргэсэн. Сүүлдээ Б ах манайхаар ирээд толгойгоо буруу таньсан байна гээд цагдаад хэлчих. Хохирлыг чинь барагдуулна гэж ярьсан байсан. Б ах А эгч, Т ахад энэ талаар ярьсан байсан. Би А эгч, Т ахаас Б ах толгой буруу таньсан байна гэж цагдаад хэлчих гэж ярьсан яриаг нь сонссон. Би гомдолтой байна. Миний адуу хурдан удмын адуу байсан. Би Бахаас хулгайд алдсан морио 2,500,000 төгрөгөөр даага байхад нь худалдаж авсан. Уяж уралдуулж байсан өргөмжлөл медаль нь байгаа. Би худалдаж авсан үнээр нь үнэлнэ. 2,500,000 төгрөгөөр үнэлнэ. 2017 онд хязаалан насандаа Эрдэнэбулган сумын Баяр наадамд б-д, Булган сумын Баянбулаг багийн өдөрлөг наадамд 7-д хурдалсан. 2019 соёолон насандаа Их тамир сумын Ээжийн овоо гэх наадамд айргийн 3-д хурдалсан. Сум, аймгийн Баяр наадамд түрүүлж айрагдаагүй. Жижиг наадамд 10 дотор худалж байсан. Дааган насандаа их хурдан адуу байсан. Сургаж уралдуулж чадаагүй өнгөрсөн. Унаач хүүхдээ гэмтээчих гээд байдаг адуу болохоор нь хязаалан наснаас нь эхлэн уралдуулж эхэлсэн. Би харсан, А эгчийн адууны толгой мөн байсан. А эгчийн адууг би хариулж өгдөг болохоор сайн таньж байна. Миний адууны толгой олдоогүй. Б мах зарахдаа өөрийнхөө хээр алаг зүсмийн гүүний хуучирсан толгойг А эгчийн адууны толгойтой хамт мах худалдаж авсан ченжид өгсөн байсан. Би өөрөө морь уядаг, хүүхэд байхаасаа эхлэн мал маллан амьдарч байгаа болохоор энэ талаар хараад мэднэ. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 ху/,
*Хохирогч О.Бын дахин өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Алдсан гэх адууныхаа уяж уралдуулж байсан талаар гаргаж өгөх баримт алга байна. Адуу алдах үед манай адууг ээжийн дүү Бмаллаж байсан. Би өөрөө цагаан давааны ард үхэр оторлож явсан учраас надад утсаар хэлсэн. Нэг шөнө манайхаас хээр морь, А эгчийнхээс хээр үрээ алга болсон. Уг адуунууд манай цавьдар азаргатай адуунд байсан. Манай хээр морь адуунаас салж байгаагүй. Манай азарга морь хасдаггүй. А эгчийн манай хоёрын адууг нэг хүн хулгайлсан байх, нэг шөнө алга болсон. Орой адуу бөөгнүүлэхэд байсан, өглөө байгаагүй. Манайх адуугаа хашдаг байж байгаад манай аав О аймгийн төвд, би давааны ард зайтай отроор явсан. Хүн бүл муутай Бах орой адуугаа хашиж чадаагүй, бөөгнүүлээд орхи гэсэн. Гэрийнхээ гадна орой нь бөөгнүүлэхэд бүрэн байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 ху/,
*Гэрч О.Бын өгсөн: “...2019 оны 11 дугээр сарын 13-ноос 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын 4-р багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт байсан адуунаас миний хээр зүсмийн морь мөн манай адуунд адуу нь байдаг айлын 1 тооны хээр үрээ зэрэг 2 тооны адуу алга болсон байсан. Би өөрөө үхэрээ оторлоод Их тамир сумын нутаг давааны ард байсан гэтэл А эгч залгаад манай адууны толгой олдсон бас нэг хээр толгой байна чиний алдсан адууны толгой мөн үү ирээд үзээдэх гэж утсаар ярьсан тэгээд очиж үзсэн үзэхэд тэр адууны толгойн эрүүг нь заасан байсан учир толгойгоор нь сайн таних боломжгүй байсан. Миний алдсан адуу хээр зүсмийн хавчиг соёолон 6 настай морь байсан зөв гуяндаа “0”үсгэн тамгатай байсан. Тэр миний үздэг адууны толгой бол миний алдсан адууны толгой биш байсан. Хамт алдсан адууны толгой олдсон учир тэр адууг авсан хүн л миний морийг авсан гэж бодож байна алга болсон хоёр адуу нэг шөнө хамт нэг адуун дотроос алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 ху/,
*Гэрч Б.Тын өгсөн: “...Би өөрөө Цэнхэр сумын 4-р багийн нутаг Хужиртын үзүүр гэх газар мал маллан амьдардаг манай хэдэн цөөхөн адуу Б гэх залуугийн адуунд Цагаан ус гэдэг газар байсан. Гэтэл 2019 оны 11 сарын 14 өдөр Бын ах Бутсаар1 яриад танай хээр урээ манай Бын хээр морьтой хамт алга болсон байна гэж утсаар ярьсан тэгээд тэр өдөр тэр хавиар нь хайгаад ооогүй аймагруу ченж нараас сурсан гэтэл Бгэх ченж дээр гарал үүсэлгүй 2 адууны мах орсон талаар сонссон тэгээд очих үедээ цагдаа авч очсон гэтэл тухайн Бгэх чэнж мах болон толгой шийр огт байхгүй гэсэн цагдаа гражруу ороод хоёр адууны толгой гаргаж ирсэн тэр гаргаж ирсэн хоёр толгойны нэг нь манай алдсан хээр үрээний толгой мөн байсан. Тэгэхээр нь хэн авчирч өгсөн талаар асуутал Цагаан ус гэх газар Б гэх залуу авчирч өгсөн гэж хэлсэн. Гэтэл цагдаа хоёр тогойгоо аваад цагдаа дэр оч гэсэн тэгээд л цагдаа дээр очиж гомдол гаргасан. Миний хулгайд алдсан адуу бол Улаан хээр зүсмийн зөв гуяндаа “О” үсгэн тамгатай, хязаалан насны үрээ, ямар нэгэн имгүй байсан. Намайг хээр үрээтэй талаар манай эхнэр болон манай адуу байдаг айлын Б Бнар сайн мэднэ. Би Б гэх залууг хардаж сэжиглэж байна яагаад гэвэл тэр тухайн үед хоёр адуу аймаг оруул зарсан байсан, мөн тэр хоёр адууг худалдаж авсан ченжийнх гражнаас миний хээр үрээний толгой гарч ирсэн тийм болохооор би Б гэх хүнийг миний үрээг/авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 ху/,
*Гэрч Б.Тын дахин өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би эхнэр Агийн хамт Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаад явсан. Тэгтэл замд Б мотоцикль уначихсан ганцаараа явж байсан. Надтай уулзаад цаашаа гэртээ харихаар явахад нэг замаар хойно урдаа ороод явсан. Бийн мотоциклийн бензин дуучихлаа гээд манайд орж ирсэн. Манайд орой болтол байж байгаад хонохоор болсон. Б ахаа би танай хоёр тооны адууны хохирлыг төлнө, та цагдаад очоод адууныхаа толгойг буруу таньсан байна гэж хэлчих, би 2 тооны адууны чинь оронд адуу өгий гэж хэлсэн. Эхнэр А бид хоёр хүнээс хулгай хийж ирээд өгчихвөө гэж хэлэхэд тэгвэл үхэр өгий гэж хэлсэн. Эхнэр бид хоёр Бтай ярьж байгаад мөнгийг нь авий гэж хэлсэн. Б төлнө гэж яриад манайхаас явсан. Одоо болтол төгөөгүй байна. Би зах хариуцсан цагдаагийн хамт Б гэж эмэгтэй чөнжийн хашаанд эхнэр Агийн хамт орсон. Б гэдэг эмэгтэй эхлээд мах аваагүй гэж хэлсэн. Цагдаа мах авсан байна гэж яриад мах хадгалдаг агуулах буюу граш руу нь орсон. Грашд нь 2 тооны хээр зүсмийн адууны толгой шалан дээр нь байсан. Би хараад өөрийнхөө хээр зүсмийн хязаалан насны адууны толгойг таньсан. Тэгээд энэ манай адууны толгой мөн байж гэж хэлэхэд Б энийг Б аьчирч өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид нар Бийг сэжиглэж байсан нь үнэн болсон. Манай эхнэр А хүртэл таньсан. Цагдаа шалгаад Батхаягийн хүү Баас 2 тооны адууны мах зарсан байна гэж хэлэхэд гэрт шир нь байгаа гээд хээр алаг зүсмийн адууны нэг ширхэг шир авчир үзүүлсэн. Тэр нь бол манай адууны шир биш байсан. Би Бийпхүү Бд энэ хээр зүсмийн үрээний шир хаана байгааг асуухад хаячихсан гэж хэлсэн. Б болохоор цагдаад ярихдаа зах дээр танихгүй хүнд зарчихсан гэж хэлсэн. Тэгээд яагаад 2 тооны адуу нядласан байж хоёр арьсаа хоёлунг нь зарахгүй хээр зүсмийн адууны арьсыг нь зарсан талаар асуухад хээр алаг зүсмийн адууныхаа арьсыг гэртээ буцаагаад аваачсан гэж худлаа яриад байсан. Бид нар анх эхлээд Бийг сэжиглэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 ху/,
*Гэрч Б.Тын дахин өгсөн: “...Манай эхнэр А хохирогчоор оролцсон. Тэгээд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал зүйчээр манай адууны шүдийг үзүүлж дүгнэлт гаргуулсан байна гэж эхнэрээсээ сонссон. Шүд нь шүдлэн насны адууны шидтэй байна гэж дүгнэсэн байна. Манай хээр зүсмийн адуу хязаалан насны адуу байгаа юм. Манай адуу зун гарсан унага гэдгээрээ шүд нь насандаа шүдлэхгүй оройтож шүдэлж байж магадгүй гэж эхнэртээ хэлсэн. 2016 оны 05 дугаар сарын 20-д гарчихсан байхад унагасан хээр зүсмийн гүүнээс гарсан манай өөрийн унаган адуу байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 ху/,
*Гэрч А.Агийн өгсөн: “...Манайх 2019 оны 11 дугээр сарын 13-ноос 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын 4-р багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт байсан адуунаасаа 1 тооны адуу алдсан мөн манай мал хардаг залуугийн 1 морь хамт нэг дороос нэг адуун дотроос алга болсон. Тэгээд тэр мэдсэн өдрөө тэр хавиараа хайсан тэгээд олдоогүй аймгийн төврүү сураг тавьтал эмэгтэй Бгэх мал мах авдаг чэнжид гарал үүсэлгүй 2 адууны мах орсон талаар дуулсан тэгээд очихдоо цагдаа авч очиж шалгуулсан тухайн хүний граж дээр очсон тэгээд ороод үзтэл хоёр хээр адууны толгой байсан нэг адууны толгой манай алдсан адууны толгой мөн байсан. Манайх 10-аад адуутай болохоор би өөрийн адууны зүс им тамгыг сайн мэднэ. Манай хулгайд алдсан адуу улаан хээр зүстэй зөв гуяндаа “О” үсгэн тамгаатай хязаалан насны адуу байсан. Хамт цуг алга болсон манай мал хардаг залуугийн адуу мөн хээр зүсмийн “О” үсгэн тамгатай адуу байсан. Миний сэжиглэж байгаа хүн бол Б гэх цагаан ус гэх газар байдаг хүн байгаа юмаа тэр хүн тухайн үед аймаг оруулж адууны мах зарсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 ху/,
*Гэрч С.Бын өгсөн: “...Би Д.Б гэх хүнийг танина өмнө Д гэх хүнээс мал авч гаргаж байх үед мал гаргалцаж өгч байсан юм тэгээд л зүс мэддэг тэрнээс биш ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2019 оны 11 сарын 14-ны үед намайг гэртээ байж байтал Б халамцуу хүүтэйгээ хамт ирээд манай охин руу хотруу мөнгө шилжүүлээд өгчих би маргааш нөгөөдрөөс нэг хөгшин гүүгээ янзлаад авчирч өгье гэсэн тэгэхээр нь би за тэг гээд охин руу нь 300.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэр өдрөө би Улаанбаатар хотруу явсан маргааш намайг Улаанбаатар хотоос ирж явах үед Бийн дүү болох Батцэцэг гэх эмэгтэй утсаар адууны мах өгье гэж ярихаар нь би 5500 төгрөгөөр 1кг махыг нь авья гэж хэлсэн тэгтэл энд 5800 гэж байна гэсэн тэгэхээр би асууж байгаад хэлье гэсэн тэгээд би эргэж залгаад 5800 төгрөгөөр нь авахаар болсон тэгээд манай склад дээр адууны махаа хэллээд манай охиныг байхад өгөөд явсан байсан. Тэр үед нь би өөрөөс нь авах ёстой мөнгөө аваад үлдсэн мөнгийг нь бодоод л дансруу нь хийсэн. Нэг адуу мах нь 126кг, нөгөө адууны мах нь 191 кг болж байна гэж манай охин надад хэлсэн тэгээд л би тэр хэлээр мөнгийг тооцож бодсон нийт 1.838.000 /нэг сая найман зуун гучин найман мянган/ төгрөг болсон. Адууны махтай хамт хоёр адууны толгой авсан нэг толгойны эрүүг салгасан байсан нөгөө толгой бол бүтнээрээ байсан. Манай скаладнаас хураан авсан хоёр толгой Б гэх хүний авчир зарсан адууны толгой мөн. Тэр өдөр би өөр хүнээс ямар нэгэн Мал мах аваагүй яагаад гэвэл би өөрөө хотоос аймаг руу ирж явсан юмаа. Намайг хотоос ирчихээд маргааш нь гэртээ байж байтал цагдаатай хамт хоёр эрэгтэй эмэгтэй хүн ирсэн цагдаа Бийн өгсөн адууны толгой байна уу гэсэн тэгэхээр байна гээд л гаргаж өгсөн тэр үед тэр цагдаатай хамт ирсэн нэг эрэгтэй хүн нь манай үрээний толгой мөн байна гээд байсан. Тэгээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,
*Гэрч С.Бын дахин өгсөн: “...Намайг Баас 2 тооны адууны мах, 2 тооны адууны толгой авахад манай мах хадгалдаг агуулахад өөр хүнээс авсан адууны толгой байгаагүй. Мах нь толгойтойгоо ирсэн, Б гарал үүслийнхээ бичгийг өгнө хэлсэн болохоор Баттөр гэдэг махны ченжид зарсан. Б гарал үүслийнхээ бичгийг авчирч өгөөгүй. Би байгаагүй, гэхдээ надтай Б утсаар байнга яриад манай охин Өнөржаргалтай уулзаад өгсөн. Би удаагүй ирээд махаа үзсэн. Б 2 тооны адууны махтай хамт толгойг нь танайд үлдээлээ шүү гэж хэлээд явсан. Маргааш өдөр нь цагдаа ирээд шалгахад Бийн авчирч өгсөн адууны толгойг үзүүлсэн. Хоёр тооны адууны махыг Баттөрд зарсан гэдгээ хэлсэн. Хоёр тооны адууны толгойг цагдаа хураагаад авч явсан. Хоёулаа хээр зүстэй, нэг толгой нь эрүүтэй, нөгөөх нь эрүүгүй байсан. Насыг мэдэхгүй байна. Би адууны шир аваагүй. Би малын арьс шир авдаг хүн биш, зөвхөн махыг нь худалдаж авч дамжуулан зардаг нь үнэн. Би аваагүй. Цагдаа Бийн зарсан адууны махтай хамт ирсэн адууны толгойг хулгайн адууны толгой байна гэж хэлээд аваад явахаар нь Бтай утсаар ярих гээд болоогүй. Би Бийг гэртээ байгаа байх гээд гэрт нь өөрийнхөө машинтай очоод хүүтэй нь уулзаад бага гэрээс нь хээр алаг зүсмийн адууны арьсыг авчирч цагдаад үзүүлсэн. Нөгөө хээр зүсмийн адууны арьс нь Бийг бага гэрт нь байгаагүй, хүү Б нь өглөө хээр зүсмийн адууны арьс нь бага гэрт хээр алаг зүсмийн адууны арьстайгаа хамт байсан гэж ярьсан. Хаана байгааг нь мэдэхгүй, аав Б мэднэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 ху/,
*Гэрч Б.Бын өгсөн: “...Д.Б гэх хүн манай аав байгаа юмаа. 2019 оны 11 дүгээр сарын 14-нд өдөр 11:00 цаг өнгөрч байхад би адуугаа хурааж авчирч өгсөн 2 тооны адууг Н, Д, аав Б нар хамтарч төхөөрсөн гэсэн би хониндоо яваад 17:00 цаг өнгөрч байхад үхэр, хонио хамт туугаад малаас ирсэн намайг малаас ирэхэд адуугаа төхөөрөөд дууссан аймаг явах гэж байсан. Манайх 7 настай хээр морь, дал, цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Хүргэн ах Дийн портер маркын хөх өнгийн 44-22 АРХ улсын дугаартай авто машинаар аав Б, хүргэн ах Дийн хамт ачиж Архангай аймгийн төвд махны ченж Бгэдэг хүнд зарсан гэсэн. Хоёр адууны махаа зараад нэг сая найман зуун мянган төгрөг /1,800,000 / болгосон гэж аав ярьж байсан. Аав Архангай аймгийн төв ороод махаа зарах гээд орой болоод гарал үүслийн бичиг аваагүй юм шиг байна. Тухайн үед махаа зарахдаа хоёр адууны толгойгоо хамт авч яваад мах авсан ченжид махны хамт өгсөн гэсэн. Хоёр адууны ширийг гэрт үлдээсэн. Одоо алаг адууны шир цагдаа дээр байгаа.  Хээр адууны ширийг мэдэхгүй байна. Манайх хоолгүй болоод 2019 оны 11 дүгээр сарын 10-нд өөрийн хөгшин цагаан ямаагаа алж идээд арьсийг нь тушаагаагүй манай хөдөө гэрт хүргэн ах Дийн амбаарт байгаа. Би өчигдөр Архангай аймгийн төвд цагдаагийн хошууч Чимэддорж гэдэг хүнд Хээр адууны ширийг нэг ямааны арьстай Архангай аймгийн төвд ченжид зарсан гэж хэлсэн нь үнэн тухайн үед би сандараад балмагдсан байсан. Аав Бийн нядлаж зарсан Хээр алаг гүү эм тамга байхгүй Хээр моринд мөн адил эм тамга байхгүй. Аав Б хоёр адууны махаа ачихдаа хоёр адууныхаа ширийг ачиж явах гээд байхаар нь ааваа хоёр адууныхаа ширийг үлдээчих идэшээ идсэний үеэр үнэд орохоор нь өгье гэж би хэлээд хоёр адууны ширийг бага гэртээ хийчээд өчигдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 16-нд адууны ширээ үзсэн чинь хээр адууны шир байхгүй болсон байна. Аав Б хээр адууны ширийг бага гэрт оруулж хийсэн би хээр алаг адууны ширийг бага гэрт оруулж хийсэн. Энэ Хээр алаг зүсний адуу , Хээр зүсний адуу хоёр манай адуу мөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 ху/, 
*Гэрч Д.Бийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-нд өдөр 10:00 цаг өнгөрч байхад хүү Быг яваад адуугаа хөөгөөд ир гэсэн хүүхэд адуугаа хурааж авчирч өгсөн би 2 тооны адууг хүү Бтай хамжиж барьж аваад Нынд очиж адуу янзалж өгөөч гэж хэлээд Ныг авчирсан бид хоёр хээр морийг нядлаж төхөөрсөн, Н ажилтай гээд явсан тул Д бид хоёр Хээр алаг гүү нядалж янзалсан хүү Б хониндоо явсан. Би хүргэн Дийн портер маркийн хөх өнгийн 44-22 АРХ улсын дугаартай авто машинаар хүргэн Дийн хамт ачиж Архангай аймгийн төвд махны ченж Б гэдэг хүнд өдөр 14 цаг 10 минутын үед зарсан. Би хоёр адууны махаа зараад нэг сая найман зуун мянган төгрөг /1,800,000 / болсон. Би Архангай аймгийн төв ороод махаа зарахын тулд багийн даргаас бичиг авах гээд багийн дарга олдоогүй орой болоод гарал үүслийн бичиг аваагүй гаралгүй зарсан. Тухайн үед махаа зарахдаа хоёр адууны толгойгоо хамт авч яваад мах авсан ченжид махны хамт өгсөн мах ачихдаа алаг адууны ширийг дэвсээд дээр нь махаа ачаад махан дээрээ гялгар бүтээлгээр бүтээгээд хээр адууны ширийг эвэхээд портерийн тэвшин дээр хамт шарга ямааны арьстай тавьсан тэгээд аймгийн төвд ирээд зах дээр байхад нэг ченж ирээд энэ арьс ширээ өгөх үү? гэхээр нь би хээр адууны ширийг 5800 төгрөгөөр шарга ямааны арьсыг  10,000 төгрөгөөр зарсан. Алаг адууныхаа ширэн дээр махаа тавьсан байсан махны ченжүүд адууны шир ялгаагүй авна гэхээр Б гэдэг ченжид махаа зарсан мөн алаг адууны ширийг 5500 төгрөгөөр зарсан. Хээр алаг адууны шир ченж Б гэдэг хүнд байгаа. Манайх шарга зүсний ямаа алж идсэн. Миний нядлаж зарсан Хээр алаг гүү эм тамга байхгүй Хээр моринд мөн адил эм тамга байхгүй. Хээр адуу 10 гаран настай бүдүүн адуу байсан. Манайх нэг азарга хорь гаран тооны адуутай энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн энэ хоёр адууг манай адуу гэдгийг Н, Д нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 ху/,
*Гэрч Д.Бийн дахин өгсөн: “...Өмгөөлөгч Д.Бын уншиж өгч байгаа мэдүүлэг бол миний тухайн үед анх цагдаад баригдаад мэдүүлэг өгсөн мэдүүлэг мөн байна. Би болсон асуудлын талаар үнэн зөвөөр нь ярьсан. Миний ярьсан зүйл уншиж өгсөн гэрчийн мэдүүлэгт үнэн зөв бичигдсэн байна. Хээр зүсмийн морины арьсыг ямааны арьстай хамт махаа зарах гэж яваад малчин захад танихгүй хүнд зарсан. Хээр алаг зүсмийн гүүний арьсыг махтай нь хамт Б гэдэг эмэгтэй ченжид зарсан нь үнэн. Өмнө нь энэ талаар ярьсан. Хээр зүсмийн морь 10 настай, хээр алаг зүсмийн гүү хөгширсөн 15 настай адуу байсан. Манай хүү Улаанбаатар хотод голцуу байдаг, Улаанбаатар хотод ажил хийдэг. Хөдөө хааяа нэг ирдэг. Манай хүү сүүлийн жилүүдэд хөдөө байгаагүй болохоор адуугаа сайн танихгүй. Би хөдөө ганцаараа малтайгаа байдаг. Би хээр зүсмийн адууныхаа арьсыг малчны захад зарсан. Манайх 21 тооны адуутай, 6 морьтой. Мах зарахдаа Б гэдэг эмэгтэйд нядалсан 2 тооны адууныхаа толгойг хамт зарсан. Нэг ёсондоо 2 адууныхаа толгой, махыг бүгдийг нь Б эгчид зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 ху/,
*Гэрч Ж.Нын өгсөн: “...2019 оны 11 сарын дундуур Б ирээд адуу гаргалцаад өг гуйхаар нь очиход өөрийн 20 орчим тооны адууг хашсан байсан. Хүү нь нэг хээр адуу барьж өгөхөөр нь Бийн хамт гэрийнх нь гадаа нядалсан. Тэр адуу нь багцаагаар соёолон насны, үрээ морь байсан. Уг адуу тарга хүч сайтай адуу байсан. Хээр зүсмийн адуу нядалж дуусаад би ажилтай гэдгээ хэлээд явсан. Дараа нь алаг гүү нядална гэж ярьсан. Бийн саахалт айлын Д ирж адуу нядлалцана гэж ярьж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Б нь малаа өөрөө малладаг, хүү Б нь хотод ажил хийдэг, хөдөө байдаггүй. Би Бийн адууг нэг бүрчлэн мэдэхгүй. Нядалсан адуу нь ямар им тамгатай байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 ху/,
*Гэрч П.Дийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сард шиг санагдаж байна. Б нь өглөө эрт гэрийнхээ гадаа хээр зүсмийн адуу нядалж байгаа харагдсан. Би Бийнд очиход хээр зүсмийн адуу гаргаад дуусчихсан байсан. Алаг зүсмийн гүү уяатай байсныг нядалж өгсөн. Машинаа өгөөч гэхээр нь би машинаа өөрөө жолоодоод аймаг орж эмэгтэй хүнд аваачиж өгсөн. Махаа зарахдаа толгойг нь хамт өгсөн. Махаа зараад Баянбулагаас үнээ ачаад гэртээ ирсэн. Тухайн үед Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Им, тамгагүй хээр, алаг зүсмийн гүү байсан. Нөгөөх нь хээр морь байсан байх. Би сайн мэдэхгүй.. Надтай явахдаа арьс авч яваагүй, махыг нь авч явсан. Адууны 2 толгой байсан:. Б бид хоёр аймгийн захад малын арьс зараагүй. Б нь цөөн малтай, эхнэр нь нас барсан, гэртээ ганцаараа байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/,
*Гэрч Ж.Бын өгсөн: “...2019 оны 11 сарын эхээр айлууд өвөлжөөндөө буугаад удаагүй байхад Б 2 адуу алдчихлаа, нэг нь манайх, нөгөө үрээ нь манай адуунд явдаг, А эгч, Т ахынх байсан гэж ярьсан. Удалгүй аймгийн төв яваад хулгайд алдсан адууныхаа толгойг оллоо гэж А эгч ярьж байсан. А цөөхөн адуутай учраас Бын адуунд адуугаа нийлүүлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 ху/,
*Гэрч Р.Он өгсөн: “...2019 оны 11 сарын эхээр манай хүү Б утсаар яриад манай хээр зүсмийн үрээг А эгчийн үрээтэй хамт шөнө хулгайлаад явсан байна гэж ярьсан. 2 хоногийн дараа байх, А эгч аймгийн төвөөс адууныхаа толгойг олсон гэж байсан. Хундан азаргатай адуунаас эдгээр 2 тооны адуу алдагдсан. Манайх алдсан адуугаа бага насанд нь уядаг байсан. Сүүлийн нэг, хоёр жил уяагүй, медаль өргөмжлөл авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 ху/,
*Гэрч Р.Сгийн өгсөн: “...2019 оны 11 сарын 10-ны үед А, Т нар Бын адуунаас хээр зүсмийн адуугаа хулгайд алдчихлаа, манай адуутай хамт Бын соёолон насны адуу алдагдсан гэж ярьж байсан. Тэр үед Бын адуу Цагаан-Ус гэх газарт байсан гэсэн. А эгчийн адуу Бын адуунд байдаг. Дараа нь А эгч аймгийн захаас адууныхаа толгойг оллоо гэсэн. Тэр адуу нь хязаалан насны үрээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 ху/,
*Гэрч Д.Бийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сар Б өвс муутай гээд үхрээ цагаан давааны ард отроо аваачаад ирж очин байсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны орой нар жаргахаас өмнө адуугаа бөөгнүүлж гэрийн ард Шанд гэх газарт бэлчээрт нь үлдээсэн. Тэр өдөр их хүйтэн байсан. Намайг адуугаа бөөгнүүлэн тоолж, гэрийнхээ гадаа авчирахад харанхуй болсон. Би хаших гэснээ болиод гайгүй байх гэж бодоод маргааш нь бүртгэхэд орой бүртгэсэн газраас яваад Хуурайгийн хаваржааны хажууд байсан. Тэгээд очиход Бын хээр үрээ, Агийн үрээ хоёр байхгүй байсан. А эгчийн үрээ нь арай бага, хязаалан насны үрээ байсан. Бынх соёолон адуу байсан. Би энэ талаар утсаар хэлэхэд А эгч аймаг явж адуугаа олно гээд явсан. Удалгүй А эгчийн үрээний толгой аймгийн захаас олдсон бөгөөд махтайгаа хамт зарагдсан байна гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 ху/,
*Шинжээч Ж.Цын өгсөн: “...Би тухайн үнэлгээг мөрдөгч, Л.Эрхэмбаярын тогтоолын дагуу 2 адууны толгойтой ирсэн тогтоолд заасан асуултын дагуу тухайн 2 толгойны шүдээр насыг нь тогтоосон юм. Бид нарт анх адууны насыг шүдээр нь тогтооход баримтлах зарчим байдаг юм. Жишээ нь хязаалан адуу гэдэг бол 4 настай адууг хэлдэг. Хязаалан насны адуу нь шүдлэн насны адуунаас ялгарах шинж нь \үүдэн голын хоёр шүд нь ясан шүдээр солигдож урагсан адууг хязаалан адуу гэж үзнэ. Шинжилгээнд ирүүлсэн хоёр адууны толгой буюу жижиг адууны толгойн дээд эрүүний сүүн шүднүүд ясан шүдээр солигдож ургаагүй байсан учир шүдлэн адуу байна гэж дүгнэсэн юм. Бас энэ дээр нэг зүйл байж болно. Хохирогч нь хязаалан адуу гэдгийн учир нь намар орой гарсан адуу бол шүд нь хожуу ургах асуудал байдаг. Тэр талаар хязаалан адуу байх боломжтой. Харин миний үзсэн адууны толгойны шүдний хувьд яалтачгүй шүдлэн адууны толгой байсан. Ер нь адуу шүд намар солигдож ургаж эхлээд хавар бүрэн гүйцэж ургасан байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89 ху/,
*Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116 ху/,
*Б.Бын яллагдагчаар дахин өгсөн: “...Би худал мэдүүлэг өгөөгүй болохоор тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн 2 тооны адуу нь манай өөрийн өмчийн адуу байгаа юм. Тэгээд манай аав Төхөөрсөн нь үнэн. Би худал мэдүүлэг өгөөгүй. Өөрийн адуунаас 2 тооны хээр зүсмийн, хээр алаг гүү нийт 2 тооны адуу төхөөрч янзалсан үнэн. Би тэр талаар л мэдүүлэг өгсөн. Түүнээс худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Өөрийн адуунаасаа авчирч гэрийн гадаа нядалсан юм. Би байхгүй байсан. Хониндоо явцан байсан. Аав Б нь өглөө намайг хониндоо явахад 2 тооны адуу нядална гэж байсан. Тэгээд орой хониноосоо ирэхэд нядалсан байсан. Яг зарахдаа бол аваагүй. Харин маргааш нь би Архангай аймгийн төв орж ирээд 3 дугаар багийн засаг дарга П гэх хүнээс гарал үүслийн бичиг авчихаад мах зарсан ченж болох Бгэх хүн рүү аваачиж өгөх гээд гэрт нь очиход гэрийн гадаа нь цагдаа нар ирээд цагдаагийн газар луу аваад явсан байсан. Тэгсэн орой нь Бах над руу гар утсаар ярьж нөгөө гарал үүслийн бичгийг авч явсан юм. Адуунуудыг өдрийн цагаар төхөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-120 ху/,
*Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгч Н.Эын хамт мэдүүлэг өгнө. Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны үеэр өөрийн адуунаас хээр зүсмийн, дал алаг, нас нийлсэн гүү, улаан хээр зүсмийн нас нийлсэн гүү зэрэг 2 тооны адуу нядалсан. Миний нядалсан 2 тооны адуу ямар нэгэн им тамгагүй байсан. Адуунаа нядлахдаа Ныг дуудаж хамт нядалсан. Н хээр зүсний адуунаас янзлалчихаад гэрлүүгээ явсан. Алаг зүсмийн гүүг хажуу саахалт айлын хүн болох Дийн хамт гаргаж янзалсан. Уг адуунуудаа янзалчихаад аймгийн төв рүү Дийн портер машинд ачиж ирээд малчны зах дээр ирээд зогсоход ченжүүд ирж үзээд зарах юм уу гээд байсан. Ханшийг нь асуухад 5800 төгрөг байсан, би махаа Б гэдэг ченжид зарсан. Тэгээд би гэрт нь аваачиж өгсөн. Гарал үүслийн бичгээр гэхээр нь хөдөө явчихсан байсан учраас авч чадаагүй гэдгээ хэлсэн. Маргааш нь би хүү Бтаа багийн даргаас гарал үүслийн бичиг аваад мах авсан хүнд аваачиж өг гэж хэлээд би өөрөө хужирт явсан. Тэгсэн манай хүү ченжид гарал үүсэл аваачиж өгөх гэхэд цагдаа, сэргийлэх болоод явчихсан. Тэгсэн чинь А.А хээр зүсмийн адууны толгойг хараад манай адуу гэж хэлээд байсан. Тэгсэн О.Б нь нөгөө адууны толгойг харчихаад манай адууны толгой биш байна гээд байсан. Тэгээд хужир ачаад Цэнхэр суманд ирэхэд цагдаа зогсоогоод аймаг руу авчирсан. Тэгээд аймагт ирсэн. Би ирээд А.Ад хандаж чи малаа зөв таньсан уу гэхэд манай адууны толгой мөн байна гэсэн. Тэгсэн О.Б болохоор манай адууны толгой биш байна гээд байсан. Ийм л зүйл болсон. Би хулгай хийгээгүй, миний нядалсан адуунууд нас нийлсэн адуунууд байсан. Өөрийн эзэмшилийн хүрэн зүсмийн сартай нас нийлсэн морьтой адуун дээрээ очиж адуугаа гаднаа тууж авчран адууны хашаандаа хашиж Нын хамт адуун дотроосоо хээр зүсмийн дал алаг нас нийлсэн гүү ,хээр зүсмийн нас нийлсэн морь нийт 2 тооны адууг барьсан юм.Уургаар барьж аваад мяндсан ногтоор ногтолж хашаан дотроо уясан юм. Нядлахдаа Н бид хоёр хүрэн иштэй хутгаар нядалсан юм. Би өөрийн өмчийн 15 тооны адуутай бөгөөд намайг өөрийнхөө адуунаас нядалсан гэдгийг Н Д, Нэргүй, Чаргай нар мэднэ. Би 2019 онд 15 тооны адуу тоолуулсан бөгөөд дээрх нядадсан адуунууд нь тоонд орсон. Би урьд нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Намайг Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч дуудахаар нь би яваад очсон. Яваад очиход А.А нь өөрийн нөхөртэй хамт байж байсан ба хэсгийн төлөөлөгч ажилтай болчихлоо, дараа дуудахаар ирээрэй гэхээр нь А.А, түүний нөхөр Б нарын хамт Агийн гэрт ирсэн. Тэнд ганц нэг архи уусан. Тэгсэн чинь А.А О.Б нь манай адууны толгой биш гээд байгаа юм чинь чи ганцхан манай адууны хохирлыг барагдуулчихвал би өргөдлөө буцаагаад авчихъя гээд гуйгаад байсан. Би хариу дуугараагүй. А надад хандаж орыг нь өгөхдөө битгий хулгайн юм өгөөрэй, чи гэрийнхэнээсээ нуугаад л өгчих гэсэн. Би хариуд нь өнчин өрөөсөн хүүхэдтэй хүн, би хулгай хийгээгүй гэсэн. Дараа нь би Н, Нэргүй нарын хамт явж байгаад Бтай таараад чи одоо намайг ямар ямар адуу нядалсан гэдгийг энэ хоёр хүнээс асуу гэхэд Б надад манай эхнэр өргөдөл өгөөд байна лээ, би хэрэггүй гэж хэлсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-110 ху/,
*Хохирогч О.Сын өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн нутаг Янгиртай хясаа гэх газар чөдөртэй нь бэлчээрт гаргаад дүү Вын гэрийн ойролцоо орхичихсон байсан. Гэтэл манай байдсан гүү Чын адуунд байхад нь очиж авч чадахгүй байж байгаад алдчихсан. Алдсанаас 7-8 хоногийн дараа манай дүү В араас нь хайж явсаар байгаад Б хулгайлаад Анхаа гэх залууд агтанд аваачаад зарсныг нь мэдчихсэн байсан. Б над дээр өөрөө ирээд таны адуу гэж мэдээгүй чөдөртэй алаг байдсан гүү эЗэнгүй яваад байхаар нь хулгайлсан юмаа миний буруу, намайг уучлаарай цагдаад битгий мэдэгдээрэй би таны хохирлыг барагдуулна эхнэр өнгөрчихсөн өнчин хүүхдүүдтэй хэцүү байна гээд уйлаад байхаар нь цагдаад мэдэгдээгүй. Тухайн үед хязаалан байдас байсан. Тэр үеийн ханшаар 400.000 төгрөгөөр үнэлж байна. Хээр алаг зүсмийн зөв талын гуяндаа чандмань тамгатай адуу байсан. Би гомдолгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 ху/,
*Гэрч Б.Аын өгсөн: “...2017 оны 08 сарын сүүл 09 сарын эхээр би Өвөрмонгол улсын иргэн Чандмань гэдэг хүний мөнгөөр адуу худалдаж авсан. Тэгээд мөнгөө тараагаад нэгтгэж, Цэнхэр сумын гүүрний ард бөөгнүүлж байгаад том машинд ачсан. Б хээр алаг зүстэй гүүг 500.000 төгрөгөөр зарсан. Өөрөө хөтөлж ачирч өгөөд мөнгөө аваад явсан. Би мал зарсан хүмүүсээ цагдаад бүртгүүлж байсан. Удалгүй В ирж манай гүүг Б хулгайлж чамд зарсан байна гэсэн. Би үнэнээ хэлсэн. Өдрийн цагаар айл саахалтын хүнийхээ малыг авчирч өгч байна гэж бодоогүй. Уг гүү нь хээр алаг зүстэй, урд хоёр хөлөндөө тушаа, чөдрийн ором гарчихсан байсан. В нилээд хэдэн хоног чөдөртэй байлгасан гэж ярьж байсан ба шинж тэмдэг нь таарч байсан. Сүүлдээ Вын ах Сын гүү болж таарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 152-154 ху/,
*Гэрч Б.Вын өгсөн: “...Манайх 2017 оны 09 сард Янгиртай хясаанд намаржиж байхдаа С ахын хээр алаг зүсмийн хязаалан насны байдсан гүүг гэрийнхээ ард чөдөртэй орхисон. 2 хонуулаад үзтэл чөдөр нь тасраад явсан байсан. Би хайж яваад Цийн дүү Чын адуунд орсон байсан. Очиж авна гэж бодож байтал алга болсон. Тэр хавиар сураглахад Цагаан-Усанд байдаг Б гэх залуу агтанд хээр алаг зүсмийн байдас зарсан байсан. Үүнийг сонсоод Бтай уулзахад авснаа хүлээсэн. Б манай ах Стай уулзахад уйлаад эхнэр нас барсан хэцүү байна гэж уйлаад, хохирол барагдуулаад цагдаад мэдэгдээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 155-157 ху/,
*Гэрч Б.Бын өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод ажил хийж байсан. Энэ үед манайх Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг Цагаан ус гэх газарт намаржиж байсан. Манайх Янгиртай хясаанаас 5-6 км зайтай, Өндөр хөтөл, Шанаган нэртэй уулын ард манай Цагаан ус гэдэг манай нутаглаж байгаа газар байгаа, урд талд нь Янгиртай хясаа байдаг. Ц, Ч ах нарын адуу намар болохоор гараад ирдэг. Бусад айлынх нь адуу гарч ирдэг талаар мэдэхгүй байна. Би Цагаан ус гэх газарт төрснөөсөө хойш амьдарч байна. Цэргээс 2017 оны 05 дугаар сард ирсэн. Тэгээд нэг хэсэг байж байгаад удаагүй Улаанбаатар хотод ажилд оруулахаар болоод намайг явуулсан. Түүнээс өмнө 10 ангиа төстөлөө хөдөө Цагаан усанд байсан. Манай аав хөдөө Цагаан усанд гэртээ ганцаараа байдаг. Би хааяа ирж очдог. Ээж 2013 онд нас барсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 158-160 ху/,
*Гэрч Б.Чын өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр манайх Янгиртай хясаанд намаржиж байхад өдрийн цагаар чөдөртэй хээр алаг зүстэй хязаалан насны байдсан гүү байхаар нь чөдрийг нь аваад тавьчихсан. Чөдөр нь бага зэрэг хөлийг нь холгосон байсан. Би баглаатай явж байхаар гэж бодоод чөдрийг нь авсан. Тэр өдрөө урагшаа Тамирын гол явсан. Маргааш нь Вын алаг зүсмийн байдсан гүү чөдөртэй байхаар нь чөдөрийг нь аваад тавьчихлаа, танайх юм уу гэж асуусан. В ах, манай гүү гэж хэлээд адуугаараа орсон байх гэж байсан. Уг гүү манай адуунд нийлээгүй, харин чөдөртэй байхдаа манай адууны захад байсан. Би чөдрөөс нь салгасан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-163 ху/,
*Гэрч П.Дийн өгсөн: “...Бийг хүрэн байдсан гүү авсан талаар мэдэхгүй. 2017 оны 09 дүгээр сард Бтай саахалт нутаглаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165 ху/,
*Гэрч Ё.Цийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр манайхыг янгиртай хясаанд намаржиж байхад манай доод талын өлөнд хээр алаг зүстэй нэг тооны хязаалан насны байдсан гүү сул явж байсан. Манайх гүүгээ бариад адуу гэрийн гадаа байсан. Орой гүүгээ тавиад, адуугаа гаргахад манай адуутай нийлсэн байж байгаад хойшоо засмал замын ард руу гарсан. Маргааш нь манайх Өндөр хөтөлын шороон замтай газраас адуугаа хураахад хээр алаг зүсмийн байдсан гүү нь манай адуунаас алга болсон байсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа С ах ирж сураад явахаар нь хэлсэн. Удаагүй Цагаан-Усны Б гэх залуу зарчихсан байна гэж В ярьж байсан. Тэр өглөө адуугаа хураахад өөр айлын адуу байгаагүй, дамжаад явчихаар адуу байгаагүй. Намар байсан болохоор айлын азарга хураана гэж байхгүй, шөнө алга болсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168 ху/,
*Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би О.Сын адуун дотроос нь аваагүй. Харин айл айлын адуугаар яваад байхаар нь барьж аваад хүнд өгсөн үнэн. Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Харин алдуул мал завшсан үнэн. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2017 оны 09 сарын үеэр миний нутгалдаг нутаг буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3 дугаар баг Цагаан ус гэх газар Ч гэх хүн тухайн хээр алаг зүсмийн шүдлэн байдас чөдөртэй явахаар нь чөдрийг нь ногттой нь хамт аваад сул тавьсан гэсэн. Тэгээд тухайн хээр алаг зүсмийн адуу манай нутгаар айл айлын адуугаар10 гаран хоносон тэгэхээр нь би барьж аваад Анхаа гэх хүнд 400.000 төгрөгөөр зарсан, юм. Ийм л зүйл болсон. Архи ууцан явж байгаад түүнийхээ халуунд тухайн 1 тооны хээр алаг зүсмийн адууг хүнд зарсан. Зарсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би тухайн 1 тооны адууг Анхаа гэх хүнд зарахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3 дугаар баг Цагаан ус гэх газар ганцаараа явж байхаар нь наанаас нь морьтой очоод уураглаад барьж авсан юм. Өөрийн өмчийн хүрэн зүсмийн хязаалан насны морьтой явсан. Одоо тухайн морь байхгүй. 2019 оны өвөл идэш идэхдээ тухайн хүрэн зүсмийн морио идчихсэн юм. Тухайн үед гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан модон уурга одоо байхгүй. Хугараад дуусчихсан. Би тухайн үед мэдээгүй байсан. О.Ст би өөрөө таны нэг тооны адууг хүнд зарчихсан шүү гэж хэлээд уучлалт гуйсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 176-180 ху/,
*Хохирогч Ж.Агийн өгсөн: “...Намайг 2014 08 дугаар сарын 17-ны орой бүрэнхий болж байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан-Ус гэх газар гэртээ байхад манай хажуу саахалт айлын Б гэдэг залуу манайд ирээд Нын үхрээс Б үхэр зарахаар туугаад гэр рүүгээ авч явсан талаар надад хэлсэн. Би Баас тодруулж асуухад Нын эхнэр Д тэгж ярьж байна лээ гэж хэлсэн. Би Д руу утсаар залгаад асуухад Б манай үхэрт байсан танай хар сарлагийн эр үхрийг зарж борлуулна гээд мотоциклтой гэр рүүгээ туугаад явлаа, танд хэлээгүй юу гэж надад хэлсэн. Би хүү Бат-Эрдэнийн хамт мотоцикьтой Цагаан ус гэх газар байх саахалт айл Бийн гэрт бүрэнхий болсон хойно очиход Бийн гэрийн гадаа 3 мотоциклийн гэрэл тал, талаас нь тусгаад Д, А, Б өөрөө, хүү Б нар манай хар зүсмийн сарлагийн эр үхрийг гаргаж байсан. Би Бийг дуудаад гэрт нь орж уулзаад яагаад манай үхрийг гаргаж байгаа юм гэж асуухад Б уучлаарай эгчээ би оронд нь үхэр өгье гэж хэлээд бид хоёр тохиролцсон. Тэр явдлаас хойш Б орныхоо үхрийг өгөөгүй өдийг хүргэсэн. Тухайн үед манай хулгайд алдсан үхэр байсан айл болох Нын эхнэр Д нь одоо бурхан болсон Н л байгаа. Дараа нь 2014 оны өвөл би Бтай таараад үхрээ авъя гэж хэлэхэд тэр үхэр чинь 600.000 төгрөг болсон би бэлэн мөнгийг нь удалгүй өгнө гэж хэлээд одоог болтол өгөөгүй. Би тэр үхрийг 2013 оны 04 дүгээр сард 270.000 төгрөгөөр Баас бэлэн мөнгөөр нь хар зүсмийн, сарлагийн шүдлэн, эр үхэр худалдаж авч байсан манай эзэмшлийн үхэр. Манайх Монголын үхэртэй байсан болохоор Нын үхэртэй хамт бэлчдэг байсан юм. Нын үхэрт байсан манай хар зүсмийн, сарлагийн хязаалан, эр үхрийг Б, Д, А, Бийн хүү Б нар гаргаж байсан. Би тухайн үед Нын эхнэр Доос утсаар залгаж асуухад Б танай үхрийг зарж, борлуулна гэж хэлээд мотоциклтой гэр рүүгээ туугаад явлаа гэж надад хэлсэн. Би сарлагийн хязаалан, эр үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 198-199 ху/,
*Гэрч Ё.Бгийн өгсөн: “...Би Бийг мэднэ нэг нутгийн хүмүүс байгаа юм. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Би 2014 оны 08 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Цагаан ус гэх газар байх Н гэдэг айлд орой бүрэнхий болж байхад очсон. Тэдний гэрийн гадаа байхад Нын талийгаач эхнэр Д чи Ч ахынд очоод танай үхрийг Б аваад явчихлаа гээд хэлээдэх гэж надад хэлсэн. Би Нынхаас мордоод Цагаан усанд байх Ч ахын гэрт очиход эхнэр А, хүүтэйгээ хамт байсан. Би Дын хэлснийг А эгчид хэлэхэд очиж үзнэ гээд хүүтэйгээ мотоциклтой явсан. Өөр зүйл сайн мэдэхгүй. Би Нын гэрт нь ороогүй гэрийнх нь гадаа Нын талийгаач эхнэр Дтой таараад Д намайг Ч ахынх руу явуулсан. А манай нутгийн хүн байгаа юм. Айл саахалт байдаг. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Би Бийн гэрт очоогүй, шууд харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-202 ху/,
*Гэрч Д.Бийн өгсөн: “...Би Аг мэднэ бид нар нэг нутгийн хүмүүс байгаа юм. Би 2013 онд тийм А гуайд үхэр зарж наймаа хийсэн асуудал байхгүй. Тийм зүйл болоогүй. Бүгд нэг нутгийн хүмүүс байгаа юм. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Би 2014 онд Нын үхрээс үхэр авч гаргаж зарсан асуудал байхгүй, тийм зүйл болоогүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 203-205 ху/,
*Гэрч Б.Бын өгсөн: “...Би Аг мэднэ бид нар нэг нутгийн хүмүүс байгаа юм. Би 2013 онд тийм А гуайд үхэр зарж наймаа хийсэн асуудал байхгүй. Тийм зүйл болоогүй. Бүгд нэг нутгийн хүмүүс байгаа юм. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Би 2014 онд Нын үхрээс үхэр авч гаргаж зарсан асуудал байхгүй, тийм зүйл болоогүй. Би 2013 онд ерөнхий боловсролын сургуульд сурч байсан болохоор тэр асуудлын талаар сайн мэдэхгүй байна.Д гэдэг хүн манай хүргэн ах бусад хүмүүс нь манай нутгийн хүмүүс өөр ямар нэгэн харилцаа байхгүй.Миний санаж байгаагаар 2014 оны 08 дугаар сард манайх өөрийнхөө үхрийг айлын үхрээс авч ирээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Цагаан ус гэх газар байх гэрийнхээ гадаа авч ирээд гаргаж янзлаад манай аав Б аймгийн төв рүү борлуулахаар авч явсан. Тухайн үхрийг хэний үхрээс авч ирснийг би сайн санахгүй байна. Манай аав Б хэлэхдээ үхрээс салж явсан үхэр гэж хэлсэн санагдаж байна. Хар зүсмийн, хязаалан байна уу шүдлэн настай, сарлагийн эр үхэр байсан. Үхрийг хэн хэн янзалсан талаар сайн мэдэхгүй байна. Хэн, хэрхэн яаж авчирсан болохыг мэдэхгүй байна. Уг нядалсан үхэр нь манай өөрийн эзэмшлийн үхэр байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 206-208 ху/,
*Гэрч С.Чийн өгсөн: “...Манайх 2013 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Өвөр улаан чулуу гэх газар гэртээ байхад Бийн дүү, хүргэн Дтэй хамт ирээд мөнгөний хэрэг байна шүдлэн адуу авах уу гэж асуухаар нь эхнэр бид хоёр адуу авахгүй үхэр авъя гэж хэлээд явуулсан. Удалгүй Б, дүү, хүргэн дүү Дийн хамт гурвуулаа манай гэрт ирээд шүдлэн үхэр худалдаж ав гэж тохиролцоод манай хажуу айл Нын үхэрт явдаг сар зүсмийн, сарлагийн ногооны шүдлэн үхэр зааж өгөөд манайх 270.000 төгрөг Бт өгсөн. Тэгээд Баас 270.000 төгрөгөөр ногооны шүдлэн үхэр худалдаж авч байсан. Тэр үхэр нь Нын үхэртэй явдаг байсан. Би 2014 оны 08 дугаар сард Улаанбаатар хот ажлаар явсан байсан. Тэгээд удалгүй 08 дугаар сарын сүүлээр хөдөө гэртээ ирэхэд манай эхнэр А Баас худалдаж авсан Нын үхэрт байсан манай хар зүсмийн хязаалан үхрийг Б өөрөө манайд хэлэлгүй аваад зарж, борлуулаад надад баригдаад оронд нь өөр үхэр өгье гэж хэлсэн талаар надад хэлсэн. Тухайн үед манай эхнэр Бийг манай үхрийг гэрийнхээ гадаа гаргаж байхад нь өөрөө очиж уулзсан юм шиг байна лээ. Манай эхнэр А, Б, Бийн дүү, Д нар байсан. Хар зүсмийн, шүдлэн, сарлагийн эр үхэр байсан. Б нь манай үхрийг 2014 онд эхнэр бид хоёроос нууцаар авч гаргаж борлуулаад манай эхнэрт баригдсаныхаа дараа орны үхэр, орны мөнгийг нь өгнө гэж хэлээд одоог болтол өгөхгүй байгаа. Мөн асуухаар одоохондоо өгөх юм алга удахгүй өгнө гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 209-211 ху/,
*Гэрч С.Агийн өгсөн: “...Би 2014 оны 8 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна үдэш болж байхад Эрдэнэбулган сумын 3-р баг Цагаан ус гэх газар Бийн гэрт очсон. Мотоциклийн гэрэл тусгахад үхэр гаргаж байсан, би тусласан. Үхэр янзалж байхад А хүүтэйгээ хамт ирээд Бийг уулзаадахъя гээд гэрлүү нь орсон. Би янзлалцаж дуусаад гэрлүүгээ явсан. Янзалсан үхэр нь хар зүсмийн сарлагийн үхэр байсан. Б Д нар байсан. Тэр үед гадаа нь хоёр морь уяатай байсан, хоёр мотоциклийн гэрэл тусгаад янзалж байсан. Б голдуу мотоцикльтой малдаа явдаг. Хэний үхэр байсныг мэдэхгүй. Сүүлд Чэ ярихдаа А бид хоёр Баас худалдаж авсан үхрээ Нын үхэртэй хамт явуулдаг байсан. Тэр үхрийг Б хэлэлгүйгээр гаргаад янзалсан байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-213 ху/,
*Гэрч Ж.Нын өгсөн: “...Тухайн үед манай ойролцоо зусдаг Агийн үхэртэй манай үхэр хамт явдаг байсан. 2019 оны 08 дугаар сард Б манай үхрээс нэг үхэр авч явсан байсан. Би тухайн үед байхгүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Б үхрийг өөрөө авч явсан гэж дараа нь ярьж байсан. Тухайн үхрээ гэрийнхээ гадаа гаргаад зарсан гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 ху/, 
**Гэрч П.Дийн өгсөн: “...Манайх 2019 оны 08 сард Цагаан-Усанд байхад Б үхэр гаргаж зарж байна гэж дуулдсан. Өөрийнхөө үхрийг гаргаад зарсан гэж байсан. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 216-217 ху/, 
Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн учраас мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 234-237 ху/, 
*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-08 ху/,
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Чимэддоржийн илтгэх хуудас, гэрэл зургууд /хх-ийн 07-09 ху/,
*Хохирогч О.Бын хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 ху/,
*Хохирогч Агийн хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 269 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 ху/,
*Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, мал зүйч Ж.Цын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай малын нас, хүйсийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 78 ху/,
*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 941, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 121-122 ху/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 128-129 ху/, 
*Д.Б, Б.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 137-138 ху/,
*Хохирогч О.Сын хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт /хх-ийн 170 ху/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 183-187 ху/,
*Хохирогч Агийн хулгайд алдагдсан гэх 1 тооны сарлагийн үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт /хх-ийн 219 ху/,
*Архангай аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 239 ху/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 241-242 ху/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө .................. аймгийн.......... сумын ................... гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны, хээр зүсмийн морийг, хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч О.Бын эзэмшлийн 1 тооны /соёолон насны, хээр зүсмийн/ адууг хулгайлж,  800.000 төгрөгийн хохирол учирсан 2017 оны 09 дүгээр сарын эхээр ............ аймгийн ................... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учирсан, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ............. аймгийн ................ сумын ................. дугаар баг, ......................... гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учирсан, мөн шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай, хээр морь, дал, цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан ус гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны, хээр зүсмийн морийг, хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч О.Бын эзэмшлийн 1 тооны /соёолон насны, хээр зүсмийн/ адууг хулгайлж,  800.000 төгрөгийн хохирол учруулсан 2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Цагаан ус гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Агийн өгсөн: “...Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Цагаан ус гэдэг газар 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө адуугаа бэлчээрт гаргаад маргаааш нь буюу 14-нд адуугаа хураатал манай хонгор азаргатай адуунаас 2 хээр зүсмийн зөв талын гуяндаа шинэхэн О үсгэн тамгатай, имгүй, хязаалан үрээ алга болсон. Мөн манай адуутай хамт байсан Бийн хээр зүсмийн соёолон үрээ цуг алдагдсан байсан. Тухайн үед Бийг манай адууг авчихлаа гэж би сэжиглэж байсан.  Тэгээд зах дээр мал мах шалгадаг цагдаагаар шалгуулахаар миний алдсан хязаалан үрээний толгой Бгэдэг ченжийн мах хадгалах грашнаас гараад ирсэн. Би тухайн захын цагдаатай хамт очиж адууныхаа толгойг үзээд таньсан. Бченж Б гэдэг хүн алдсан 2 хээр үрээг махлаад махыг нь толгойтой нь хамт авчирч өгсөн байсан. Тэгээд адуугаа Бийг хулгайлсан байна гэж мэдсэн.Цагдаагаас Бийг дуудаад хэрэг үүсгэн шалгаж эхлэхэд Б манайд ирээд та адууныхаа толгойг буруу таньчихсан байна гээд хэлчих би хохирлыг чинь төлье гэж хэлсэн. Одоог хүртэл хохирол барагдуулаагүй байна. Би алдсан хээр хязаалан үрээгээ 800.000 төгрөгөөр үнэлж байна. Тарган үрээ байсан. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 12 ху/, Гэрч Б.Тын өгсөн: “...Би өөрөө Цэнхэр сумын 4-р багийн нутаг Хужиртын үзүүр гэх газар мал маллан амьдардаг манай хэдэн цөөхөн адуу Б гэх залуугийн адуунд Цагаан ус гэдэг газар байсан. Гэтэл 2019 оны 11 сарын 14 өдөр Бын ах Бутсаар яриад танай хээр үрээ манай Бын хээр морьтой хамт алга болсон байна гэж утсаар ярьсан тэгээд тэр өдөр тэр хавиар нь хайгаад олоогүй аймаг руу ченж нараас сурсан гэтэл Бгэх ченж дээр гарал үүсэлгүй 2 адууны мах орсон талаар сонссон тэгээд очих үедээ цагдаа авч очсон гэтэл тухайн Бгэх чэнж мах болон толгой шийр огт байхгүй гэсэн цагдаа гражруу ороод хоёр адууны толгой гаргаж ирсэн тэр гаргаж ирсэн хоёр толгойны нэг нь манай алдсан хээр үрээний толгой мөн байсан. Тэгэхээр нь хэн авчирч өгсөн талаар асуутал Цагаан ус гэх газар Б гэх залуу авчирч өгсөн гэж хэлсэн. Гэтэл цагдаа хоёр тогойгоо аваад цагдаа дээр оч гэсэн тэгээд л цагдаа дээр очиж гомдол гаргасан. Миний хулгайд алдсан адуу бол Улаан хээр зүсмийн зөв гуяндаа “О” үсгэн тамгатай, хязаалан насны үрээ, ямар нэгэн имгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 ху/,
Хохирогч О.Бын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт хоносон цавьдар азаргатай адуунаас манай өөрийн хээр зүсмийн соёолон насны морь, А эгчийн хязаалан насны хээр зүсмийн үрээ хоёр хулгайд алдагдсан. Адуугаа өглөө нь очиж бүртгэхэд байхгүй байсан. Урьд орой нь бүрэн байсан. Би орой болгон адуугаа бүртгэж бэлчээр нь гаргадаг. Тэгээд адуугаа хайж аймгийн төв орж ирээд зах хариуцсан цагдаа Жамбалсүрэнтэй хамт ченжүүдээр зарагдсан мах шалгуулсан. Цагдаа Жамбалсүрэн Б гэж эмэгтэй ченж 2 тооны гарал үүсэлгүй мах зарсан байна гэж ярьсан. Б гэх ченжийн гэрт нь очоод хашаан дотор нь орж шалгахад мах хадгалдаг агуулахаас нь А эгчийн хээр зүсмийн хязаалан насны үрээний толгой олдсон байсан. Манай адуунд А эгчийн адуунууд байдаг юм. Нэг шөнө манай хоёрынхоос нэг, нэг тооны адуу хулгайд алдагдсан. Б 2 тооны адууны мах зарсан байсан. Цагдаагаас шалгаад А эгчийн хээр зүсмийн хязаалан насны адууны арьс олдоогүй. Б болохоор зах дээр зарсан гээд ярьсан. Б ахын банди нь болохоор хээр зүсмийн адууны ширийг гэртээ үлдээсэн гэж яриад худлаа үнэн яриад өдий хүргэсэн. Сүүлдээ Б ах манайхаар ирээд толгойгоо буруу таньсан байна гээд цагдаад хэлчих. Хохирлыг чинь барагдуулна гэж ярьсан байсан. Б ах А эгч, Т ахад энэ талаар ярьсан байсан. Би А эгч, Т ахаас Б ах толгой буруу таньсан байна гэж цагдаад хэлчих гэж ярьсан яриаг нь сонссон. Би гомдолтой байна. А эгчийн адууны толгой мөн байсан. А эгчийн адууг би хариулж өгдөг болохоор сайн таньж байна. Миний адууны толгой олдоогүй. Б мах зарахдаа өөрийнхөө хээр алаг зүсмийн гүүний хуучирсан толгойг А эгчийн адууны толгойтой хамт мах худалдаж авсан ченжид өгсөн байсан. Би өөрөө морь уядаг, хүүхэд байхаасаа эхлэн мал маллан амьдарч байгаа болохоор энэ талаар хараад мэднэ. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 ху/,Хохирогч О.Бын дахин өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Алдсан гэх адууныхаа уяж уралдуулж байсан талаар гаргаж өгөх баримт алга байна. Адуу алдах үед манай адууг ээжийн дүү Бмаллаж байсан. Би өөрөө цагаан давааны ард үхэр оторлож явсан учраас надад утсаар хэлсэн. Нэг шөнө манайхаас хээр морь, А эгчийнхээс хээр үрээ алга болсон. Уг адуунууд манай цавьдар азаргатай адуунд байсан. Манай хээр морь адуунаас салж байгаагүй. Манай азарга морь хасдаггүй. А эгчийн манай хоёрын адууг нэг хүн хулгайлсан байх, нэг шөнө алга болсон. Орой адуу бөөгнүүлэхэд байсан, өглөө байгаагүй. Манайх адуугаа хашдаг байж байгаад манай аав О аймгийн төвд, би давааны ард зайтай отроор явсан. Хүн бүл муутай Бах орой адуугаа хашиж чадаагүй, бөөгнүүлээд орхи гэсэн. Гэрийнхээ гадна орой нь бөөгнүүлэхэд бүрэн байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 ху/,Гэрч О.Бын өгсөн: “...2019 оны 11 дугээр сарын 13-ноос 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын 4-р багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт байсан адуунаас миний хээр зүсмийн морь мөн манай адуунд адуу нь байдаг айлын 1 тооны хээр үрээ зэрэг 2 тооны адуу алга болсон байсан. Би өөрөө үхэрээ оторлоод Их тамир сумын нутаг давааны ард байсан гэтэл А эгч залгаад манай адууны толгой олдсон бас нэг хээр толгой байна чиний алдсан адууны толгой мөн үү ирээд үзээдэх гэж утсаар ярьсан тэгээд очиж үзсэн үзэхэд тэр адууны толгойн эрүүг нь заасан байсан учир толгойгоор нь сайн таних боломжгүй байсан. Миний алдсан адуу хээр зүсмийн хавчиг соёолон 6 настай морь байсан зөв гуяндаа “0”үсгэн тамгатай байсан. Тэр миний үздэг адууны толгой бол миний алдсан адууны толгой биш байсан. Хамт алдсан адууны толгой олдсон учир тэр адууг авсан хүн л миний морийг авсан гэж бодож байна алга болсон хоёр адуу нэг шөнө хамт нэг адуун дотроос алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 ху/,Гэрч С.Бын өгсөн: “...Би Д.Б гэх хүнийг танина өмнө Д гэх хүнээс мал авч гаргаж байх үед мал гаргалцаж өгч байсан юм тэгээд л зүс мэддэг тэрнээс биш ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2019 оны 11 сарын 14-ны үед намайг гэртээ байж байтал Б халамцуу хүүтэйгээ хамт ирээд манай охин руу хотруу мөнгө шилжүүлээд өгчих би маргааш нөгөөдрөөс нэг хөгшин гүүгээ янзлаад авчирч өгье гэсэн тэгэхээр нь би за тэг гээд охин руу нь 300.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэр өдрөө би Улаанбаатар хотруу явсан марааш намайг Улаанбаатар хотоос ирж явах үед Бийн дүү болох Батцэцэг гэх эмэгтэй утсаар адууны мах өгье гэж ярихаар нь би 5500 төгрөгөөр 1кг махыг нь авья гэж хэлсэн тэгтэл энд 5800 гэж байна гэсэн тэгэхээр би асууж байгаад хэлье гэсэн тэгээд би эргэж залгаад 5800 төгрөгөөр нь авахаар болсон тэгээд манай склад дээр адууны махаа манай охиныг байхад өгөөд явсан байсан. Нэг адуу мах нь 126кг, нөгөө адууны мах нь 191 кг болж байна гэж манай охин надад хэлсэн тэгээд л би тэр хэлээр мөнгийг тооцож бодсон нийт 1.838.000 /нэг сая найман зуун гучин найман мянган/ төгрөг болсон. Адууны махтай хамт хоёр адууны толгой авсан нэг толгойны эрүүг салгасан байсан нөгөө толгой бол бүтнээрээ байсан. Намайг хотоос ирчихээд маргааш нь гэртээ байж байтал цагдаатай хамт хоёр эрэгтэй эмэгтэй хүн ирсэн цагдаа Бийн өгсөн адууны толгой байна уу гэсэн тэгэхээр байна гээд л гаргаж өгсөн тэр үед тэр цагдаатай хамт ирсэн нэг эрэгтэй хүн нь манай үрээний толгой мөн байна гээд байсан. Тэгээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,Гэрч Ж.Нын өгсөн: “...2019 оны 11 сарын дундуур Б ирээд адуу гаргалцаад өг гуйхаар нь очиход өөрийн 20 орчим тооны адууг хашсан байсан. Хүү нь нэг хээр адуу барьж өгөхөөр нь Бийн хамт гэрийнх нь гадаа нядалсан. Тэр адуу нь багцаагаар соёолон насны, үрээ морь байсан. Уг адуу тарга хүч сайтай адуу байсан. Хээр зүсмийн адуу нядалж дуусаад би ажилтай гэдгээ хэлээд явсан. Дараа нь алаг гүү нядална гэж ярьсан. Бийн саахалт айлын Д ирж адуу нядлалцана гэж ярьж байсан.. Нядалсан адуу нь ямар им тамгатай байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 ху/, Гэрч П.Дийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сард шиг санагдаж байна. Б нь өглөө эрт гэрийнхээ гадаа хээр зүсмийн адуу нядалж байгаа харагдсан. Би Бийнд очиход хээр зүсмийн адуу гаргаад дуусчихсан байсан. Алаг зүсмийн гүү уяатай байсныг нядалж өгсөн. Машинаа өгөөч гэхээр нь би машинаа өөрөө жолоодоод аймаг орж эмэгтэй хүнд аваачиж өгсөн. Махаа зарахдаа толгойг нь хамт өгсөн. Махаа зараад Баянбулагаас үнээ ачаад гэртээ ирсэн. Тухайн үед Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Им, тамгагүй хээр, алаг зүсмийн гүү байсан. Нөгөөх нь хээр морь байсан байх. Би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/Гэрч Ж.Бын өгсөн: “...2019 оны 11 сарын эхээр айлууд өвөлжөөндөө буугаад удаагүй байхад Б 2 адуу алдчихлаа, нэг нь манайх, нөгөө үрээ нь манай адуунд явдаг, А эгч, Т ахынх байсан гэж ярьсан. Удалгүй аймгийн төв яваад хулгайд алдсан адууныхаа толгойг оллоо гэж А эгч ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 ху/,гэрч Р.Он өгсөн: “...2019 оны 11 сарын эхээр манай хүү Б утсаар яриад манай хээр зүсмийн үрээг А эгчийн үрээтэй хамт шөнө хулгайлаад явсан байна гэж ярьсан. 2 хоногийн дараа байх, А эгч аймгийн төвөөс адууныхаа толгойг олсон гэж байсан. Хундан азаргатай адуунаас эдгээр 2 тооны адуу алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 ху/,гэрч Р.Сгийн өгсөн: “...2019 оны 11 сарын 10-ны үед А, Т нар Бын адуунаас хээр зүсмийн адуугаа хулгайд алдчихлаа, манай адуутай хамт Бын соёолон насны адуу алдагдсан гэж ярьж байсан. Тэр үед Бын адуу Цагаан-Ус гэх газарт байсан гэсэн. А эгчийн адуу Бын адуунд байдаг. Дараа нь А эгч аймгийн адууныхаа толгойг оллоо гэсэн. Тэр адуу нь хязаалан насны үрээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 ху/,гэрч Д.Бийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сар Б өвс муутай гээд үхрээ цагаан давааны ард отроо аваачаад ирж очин байсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны орой нар жаргахаас өмнө адуугаа бөөгнүүлж гэрийн ард Шанд гэх газарт бэлчээрт нь үлдээсэн. Тэгээд очиход Бын хээр үрээ, Агийн үрээ хоёр байхгүй байсан. А эгчийн үрээ нь арай бага, хязаалан насны үрээ байсан. Бынх соёолон адуу байсан. Би энэ талаар утсаар хэлэхэд А эгч аймаг явж адуугаа олно гээд явсан. Удалгүй А эгчийн үрээний толгой аймгийн захаас олдсон бөгөөд махтайгаа хамт зарагдсан байна гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 ху/,Хохирогч А.Агийн хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 269 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 ху/,Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, мал зүйч Ж.Цын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай малын нас, хүйсийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 78 ху/, *Хохирогч О.Бын хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 ху/,Хохирогч О.Сын өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн нутаг Янгиртай хясаа гэх газар чөдөртэй нь бэлчээрт гаргаад дүү Вын гэрийн ойролцоо орхичихсон байсан. Гэтэл манай байдсан гүү Чын адуунд байхад нь очиж авч чадахгүй байж байгаад алдчихсан. Алдсанаас 7-8 хоногийн дараа манай дүү В араас нь хайж явсаар байгаад Б хулгайлаад Анхаа гэх залууд агтанд аваачаад зарсныг нь мэдчихсэн байсан. Тэр үеийн ханшаар 400.000 төгрөгөөр үнэлж байна. Хээр алаг зүсмийн зөв талын гуяндаа чандмань тамгатай адуу байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 ху/, гэрч Б.Аын өгсөн: “...Б хээр алаг зүстэй гүүг 500.000 төгрөгөөр зарсан. Өөрөө хөтөлж ачирч өгөөд мөнгөө аваад явсан. Би мал зарсан хүмүүсээ цагдаад бүртгүүлж байсан. Удалгүй В ирж манай гүүг Б хулгайлж чамд зарсан байна гэсэн. Би үнэнээ хэлсэн. В нилээд хэдэн хоног чөдөртэй байлгасан гэж ярьж байсан ба шинж тэмдэг нь таарч байсан. Сүүлдээ Вын ах Сын гүү болж таарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 152-154 ху/, гэрч Б.Вын өгсөн: “...Манайх 2017 оны 09 сард Янгиртай хясаанд намаржиж байхдаа С ахын хээр алаг зүсмийн хязаалан насны байдсан гүүг гэрийнхээ ард чөдөртэй орхисон. 2 хонуулаад үзтэл чөдөр нь тасраад явсан байсан. Тэр хавиар сураглахад Цагаан-Усанд байдаг Б гэх залуу агтанд хээр алаг зүсмийн байдас зарсан байсан. Үүнийг сонсоод Бтай уулзахад авснаа хүлээсэн. Б манай ах Стай уулзахад уйлаад эхнэр нас барсан хэцүү байна гэж уйлаад, хохирол барагдуулаад цагдаад мэдэгдээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 155-157 ху/,Гэрч Б.Чын өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр манайх Янгиртай хясаанд намаржиж байхад өдрийн цагаар чөдөртэй хээр алаг зүстэй хязаалан насны байдсан гүү байхаар нь чөдрийг нь аваад тавьчихсан. Чөдөр нь бага зэрэг хөлийг нь холгосон байсан. Би баглаатай явж байхаар гэж бодоод чөдрийг нь авсан. Тэр өдрөө урагшаа Тамирын гол явсан. Маргааш нь Вын алаг зүсмийн байдсан гүү чөдөртэй байхаар нь чөдөрийг нь аваад тавьчихлаа, танайх юм уу гэж асуусан. В ах, манай гүү гэж хэлээд адуугаараа орсон байх гэж байсан. Уг гүү манай адуунд нийлээгүй, харин чөдөртэй байхдаа манай адууны захад байсан. Би чөдрөөс нь салгасан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-163 ху/, гэрч Ё.Цийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр манайхыг янгиртай хясаанд намаржиж байхад манай доод талын өлөнд хээр алаг зүстэй нэг тооны хязаалан насны байдсан гүү сул явж байсан. Манайх гүүгээ бариад адуу гэрийн гадаа байсан. Орой гүүгээ тавиад, адуугаа гаргахад манай адуутай нийлсэн байж байгаад хойшоо засмал замын ард руу гарсан. Маргааш нь манайх Өндөр хөтөлын шороон замтай газраас адуугаа хураахад хээр алаг зүсмийн байдсан гүү нь манай адуунаас алга болсон байсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа С ах ирж сураад явахаар нь хэлсэн. Удаагүй Цагаан-Усны Б гэх залуу зарчихсан байна гэж В ярьж байсан. Тэр өглөө адуугаа хураахад өөр айлын адуу байгаагүй, дамжаад явчихаар адуу байгаагүй. Намар байсан болохоор айлын азарга хураана гэж байхгүй, шөнө алга болсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168 ху/, Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би О.Сын адуун дотроос нь аваагүй. Харин айл айлын адуугаар яваад байхаар нь барьж аваад хүнд өгсөн үнэн.гэх мэдүүлэг,  Хохирогч О.Сын хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт /хх-ийн 170 ху/, хохирогч Ж.Агийн өгсөн: “...2014оны 08 дугаар сарын 17-ны орой бүрэнхий болж байхад  Б гэдэг залуу манайд ирээд Нын үхрээс Б үхэр зарахаар туугаад гэр рүүгээ авч явсан талаар надад хэлсэн. Би Баас тодруулж асуухад Нын эхнэр Д тэгж ярьж байна лээ гэж хэлсэн. Би Д руу утсаар залгаад асуухад Б манай үхэрт байсан танай хар сарлагийн эр үхрийг зарж борлуулна гээд мотоциклтой гэр рүүгээ туугаад явлаа, танд хэлээгүй юу гэж надад хэлсэн. Би хүү Бат-Эрдэнийн хамт мотоцикльтой Цагаан ус гэх газар байх саахалт айл Бийн гэрт бүрэнхий болсон хойно очиход Бийн гэрийн гадаа 3 мотоциклийн гэрэл тал, талаас нь тусгаад Д, А, Б өөрөө, хүү Б нар манай хар зүсмийн сарлагийн эр үхрийг гаргаж байсан. Би Бийг дуудаад гэрт нь орж уулзаад яагаад манай үхрийг гаргаж байгаа юм гэж асуухад Б уучлаарай эгчээ би оронд нь үхэр өгье гэж хэлээд бид хоёр тохиролцсон. Би тухайн үед Нын эхнэр Доос утсаар залгаж асуухад Б танай үхрийг зарж, борлуулна гэж хэлээд мотоцикльтой гэр рүүгээ туугаад явлаа гэж надад хэлсэн. Би сарлагийн хязаалан, эр үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 198-199 ху/, Гэрч Ё.Бгийн өгсөн: “...Би 2014 оны 08 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Цагаан ус гэх газар байх Н гэдэг айлд орой бүрэнхий болж байхад очсон. Тэдний гэрийн гадаа байхад Нын талийгаач эхнэр Д чи Ч ахынд очоод танай үхрийг Б аваад явчихлаа гээд хэлээдэх гэж надад хэлсэн. Би Нынхаас мордоод Цагаан усанд байх Ч ахын гэрт очиход эхнэр А, хүүтэйгээ хамт байсан. Би Дын хэлснийг А эгчид хэлэхэд очиж үзнэ гээд хүүтэйгээ мотоцикльтой явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-202 ху/,Гэрч С.Чийн өгсөн: “...Удалгүй Б, дүү, хүргэн дүү Дийн хамт гурвуулаа манай гэрт ирээд шүдлэн үхэр худалдаж ав гэж тохиролцоод манай хажуу айл Нын үхэрт явдаг сар зүсмийн, сарлагийн ногооны шүдлэн үхэр зааж өгөөд манайх 270.000 төгрөг Бт өгсөн. Тэгээд Баас 270.000 төгрөгөөр ногооны шүдлэн үхэр худалдаж авч байсан. Тэр үхэр нь Нын үхэртэй явдаг байсан. Тухайн үед манай эхнэр Бийг манай үхрийг гэрийнхээ гадаа гаргаж байхад нь өөрөө очиж уулзсан юм шиг байна лээ. Манай эхнэр А, Б, Бийн дүү, Д нар байсан. Хар зүсмийн, шүдлэн, сарлагийн эр үхэр байсан. Б нь манай үхрийг 2014 онд эхнэр бид хоёроос нууцаар авч гаргаж борлуулаад манай эхнэрт баригдсаныхаа дараа орны үхэр, орны мөнгийг нь өгнө гэж хэлээд одоог болтол өгөхгүй байгаа. Мөн асуухаар одоохондоо өгөх юм алга удахгүй өгнө гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 209-211 ху/,Гэрч С.Агийн өгсөн: “...Би 2014 оны 8 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна үдэш болж байхад Эрдэнэбулган сумын 3-р баг Цагаан ус гэх газар Бийн гэрт очсон. Мотоциклийн гэрэл тусгахад үхэр гаргаж байсан, би тусласан. Үхэр янзалж байхад А хүүтэйгээ хамт ирээд Бийг уулзаатахъя гээд гэрлүү нь орсон. Би янзлалцаж дуусаад гэрлүүгээ явсан. Янзалсан үхэр нь хар зүсмийн сарлагийн үхэр байсан. Б Д нар байсан. Тэр үед гадаа нь хоёр морь уяатай байсан, хоёр мотоциклийн гэрэл тусгаад янзалж байсан. Б голдуу мотоцикльтой малдаа явдаг. Хэний үхэр байсныг мэдэхгүй. Сүүлд Чэ ярихдаа А бид хоёр Баас худалдаж авсан үхрээ Нын үхэртэй хамт явуулдаг байсан. Тэр үхрийг Б хэлэлгүйгээр гаргаад янзалсан байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-213 ху/,Гэрч Ж.Нын өгсөн: “...Тухайн үед манай ойролцоо зусдаг Агийн үхэртэй манай үхэр хамт явдаг байсан. 2019 оны 08 дугаар сард Б манай үхрээс нэг үхэр авч явсан байсан. Би тухайн үед байхгүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Б үхрийг өөрөө авч явсан гэж дараа нь ярьж байсан. Тухайн үхрээ гэрийнхээ гадаа гаргаад зарсан гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 ху/, Хохирогч Ж.Агийн хулгайд алдагдсан гэх 1 тооны сарлагийн үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт /хх-ийн 219 ху/,зэрэг нотлох баримтуудаар, 
Мөн шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай, хээр морь, дал, цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Агийн өгсөн: “...Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Цагаан ус гэдэг газар 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө адуугаа бэлчээрт гаргаад маргаааш нь буюу 14-нд адуугаа хураатал манай хонгор азаргатай адуунаас 2 хээр зүсмийн зөв талын гуяндаа шинэхэн О үсгэн тамгатай, имгүй, хязаалан үрээ алга болсон гэх мэдүүлэг, хохирогч О.Бын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт хоносон цавьдар азаргатай адуунаас манай өөрийн хээр зүсмийн соёолон насны морь, А эгчийн хязаалан насны хээр зүсмийн үрээ хоёр хулгайд алдагдсан гэх мэдүүлэг, Гэрч Ж.Нын өгсөн: “...2019 оны 11 сарын дундуур Б ирээд адуу гаргалцаад өг гуйхаар нь очиход өөрийн 20 орчим тооны адууг хашсан байсан. Хүү нь нэг хээр адуу барьж өгөхөөр нь Бийн хамт гэрийнх нь гадаа нядалсан. Тэр адуу нь багцаагаар соёолон насны, үрээ морь байсан. Уг адуу тарга хүч сайтай адуу байсан. Хээр зүсмийн адуу нядалж дуусаад би ажилтай гэдгээ хэлээд явсан. Дараа нь алаг гүү нядална гэж ярьсан. Бийн саахалт айлын Д ирж адуу нядлалцана гэж ярьж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Б нь малаа өөрөө малладаг, хүү Б нь хотод ажил хийдэг, хөдөө байдаггүй. Би Бийн адууг нэг бүрчлэн мэдэхгүй. Нядалсан адуу нь ямар им тамгатай байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 ху/,Гэрч П.Дийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сард шиг санагдаж байна. Б нь өглөө эрт гэрийнхээ гадаа хээр зүсмийн адуу нядалж байгаа харагдсан. Би Бийнд очиход хээр зүсмийн адуу гаргаад дуусчихсан байсан. Алаг зүсмийн гүү уяатай байсныг нядалж өгсөн. Машинаа өгөөч гэхээр нь би машинаа өөрөө жолоодоод аймаг орж эмэгтэй хүнд аваачиж өгсөн. Махаа зарахдаа толгойг нь хамт өгсөн. Махаа зараад Баянбулагаас үнээ ачаад гэртээ ирсэн. Тухайн үед Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Им, тамгагүй хээр, алаг зүсмийн гүү байсан. Нөгөөх нь хээр морь байсан байх. Би сайн мэдэхгүй.. Надтай явахдаа арьс авч яваагүй, махыг нь авч явсан. Адууны 2 толгой байсан Б бид хоёр аймгийн захад малын арьс зараагүй. Б нь цөөн малтай, эхнэр нь нас барсан, гэртээ ганцаараа байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/,*Гэрч С.Бын дахин өгсөн: “...Би Бийг гэртээ байгаа байх гээд гэрт нь өөрийнхөө машинтай очоод хүүтэй нь уулзаад бага гэрээс нь хээр алаг зүсмийн адууны арьсыг авчирч цагдаад үзүүлсэн. Нөгөө хээр зүсмийн адууны арьс нь Бийг бага гэрт нь байгаагүй, хүү Б нь өглөө хээр зүсмийн адууны арьс нь бага гэрт хээр алаг зүсмийн адууны арьстайгаа хамт байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 ху/,*Б.Бын яллагдагчаар дахин өгсөн: “...Тухайн 2 тооны адуу нь манай өөрийн өмчийн адуу байгаа юм. Тэгээд манай аав Төхөөрсөн нь үнэн. Өөрийн адуунаас 2 тооны хээр зүсмийн, хээр алаг гүү нийт 2 тооны адуу төхөөрч янзалсан үнэн. Өөрийн адуунаасаа авчирч гэрийн гадаа нядалсан юм. Би байхгүй байсан. Аав Б нь өглөө намайг хониндоо явахад 2 тооны адуу нядална гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-120 ху/,зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 
Иймд шүүгдэгч Д.Бийг хохирогч А.Агийн эзэмшлийн 1тооны  /хязаалан насны, хээр зүсмийн/ адууг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч О.Бын эзэмшлийн 1 тооны /соёолон насны, хээр зүсмийн/ адууг хулгайлж,  800.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Ж.Агийн 1 тооны /сарлагийн/ үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн мөн шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай, хээр морь, дал, цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжтэй байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:”... Бийн 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Цагаан ус гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь шүүгдэгч Д.Б нь өөрийн үхрээ буцааж авсан, өдрийн цагаар нууцаар биш маллаж байсан хүнд нь хэлээд туугаад явсан энэ нь хулгайлах гэмт хэрэг биш бөгөөд хулгайн гэмт хэрэг гэж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар зүйлчилж хэргийг 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн  2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэрэг биш алдуул мал ашигласан завшсан байх тул зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү. мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан ус гэх газраас хохирогч О.Бын эзэмшлийн соёолон насны, хээр зүсмийн морийг хулгайлж, хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. мөн шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгөөгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтүүдийг тус тус хүлээн авах боломжгүй юм.
Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн..” бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байх боловч “...үргэлжилсэн болон давтан үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хамгийн сүүлчийн үйлдэл төгссөн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж тодорхойлно...” гэж Улсын Дээд Шүүхийн 2010 оны 07дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор тайлбарласан мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3дахь хэсэгт”...гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно гэж заасан байна. 
Түүнчлэн хохирогч Ж.Агийн 1 тооны сарлаг үхрийг мөн өөрийн үхрээ буцааж авсан, өдрийн цагаар нууцаар биш маллаж байсан хүнд нь хэлээд туугаад явсан энэ нь хулгайлах гэмт хэрэг биш гэж маргаж байгаа хэдий ч бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчид нь  мэдэгдэлгүйгээр нууцаар хууль бусаар авч захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөн байх тул шүүгдэгч Д.Б нь хохирогч О.Сын 1тооны адууг мөн хохирогч Ж.Агийн 1 тооны сарлаг үхрийг тус тус хулгайлж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл алдуул мал завших гэж бусдын өмчлөл эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж, бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэл төрж, шамшигдуулсан захиран зарцуулсан байдагаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдах тул хохирогч О.Сын нэг тооны хээр алаг зүсмийн хягаалан насны адуу нь шүүгдэгч Д.Бын эзэмшил өмчлөлд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжээгүй байна.


Мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан ус гэх газраас хохирогч О.Бын эзэмшлийн соёолон насны, хээр зүсмийн морийг хулгайлж, хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт нь хохирогч О.Бын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт хоносон цавьдар азаргатай адуунаас манай өөрийн хээр зүсмийн соёолон насны морь, А эгчийн хязаалан насны хээр зүсмийн үрээ хоёр хулгайд алдагдсан. Нэг шөнө манай хоёрынхоос нэг, нэг тооны адуу хулгайд алдагдсан. Б 2 тооны адууны мах зарсан байсан. Цагдаагаас шалгаад А эгчийн хээр зүсмийн хязаалан насны адууны арьс олдоогүй. Б болохоор зах дээр зарсан гээд ярьсан. Б ахын банди нь болохоор хээр зүсмийн адууны ширийг гэртээ үлдээсэн гэж яриад худлаа үнэн яриад өдий хүргэсэн. Сүүлдээ Б ах манайхаар ирээд толгойгоо буруу таньсан байна гээд цагдаад хэлчих. Хохирлыг чинь барагдуулна гэж ярьсан байсан. Хохирогч О.Бын дахин өгсөн: “...Нэг шөнө манайхаас хээр морь, А эгчийнхээс хээр үрээ алга болсон. Уг адуунууд манай цавьдар азаргатай адуунд байсан. Манай хээр морь адуунаас салж байгаагүй. А эгчийн манай хоёрын адууг нэг хүн хулгайлсан байх, нэг шөнө алга болсон зэрэг мэдүүлгүүдээр, мөн шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгөөгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт нь хохирогч О.Бын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт хоносон цавьдар азаргатай адуунаас манай өөрийн хээр зүсмийн соёолон насны морь, А эгчийн хязаалан насны хээр зүсмийн үрээ хоёр хулгайд алдагдсан гэх мэдүүлэг, Гэрч Ж.Нын өгсөн: “...2019 оны 11 сарын дундуур Б ирээд адуу гаргалцаад өг гуйхаар нь очиход өөрийн 20 орчим тооны адууг хашсан байсан. Хүү нь нэг хээр адуу барьж өгөхөөр нь Бийн хамт гэрийнх нь гадаа нядалсан. Тэр адуу нь багцаагаар соёолон насны, үрээ морь байсан. Уг адуу тарга хүч сайтай адуу байсан гэх мэдүүлэг, Гэрч П.Дийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сард шиг санагдаж байна. Б нь өглөө эрт гэрийнхээ гадаа хээр зүсмийн адуу нядалж байгаа харагдсан. Машинаа өгөөч гэхээр нь би машинаа өөрөө жолоодоод аймаг орж эмэгтэй хүнд аваачиж өгсөн. Махаа зарахдаа толгойг нь хамт өгсөн.Им, тамгагүй хээр, алаг зүсмийн гүү байсан. Нөгөөх нь хээр морь байсан байх. Би сайн мэдэхгүй.. Надтай явахдаа арьс авч яваагүй, махыг нь авч явсан. Адууны 2 толгой байсан:. Б бид хоёр аймгийн захад малын арьс зараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/,зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байгаа тул өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэв.
“Олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж, 2015 оны Эрүүгийн хуулинд тайлбарласан бөгөөд 2020 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар олон тооны мал гэж “наймаг бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ. 
Мөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж шүүх дүгнэв. 
Учир нь шүүгдэгч Д.Бийн 4 тооны бог мал хулгайлсан үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. 
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3дахь хэсэгт” Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж мөн хуулийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Д. Бийн 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Цагаан ус гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан ус гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны, хээр зүсмийн морийг, О.Бын эзэмшлийн соёолон насны, хээр зүсмийн морийг тус тус хулгайлж, хохирогч нарт тус бүр 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэв. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг бусдын мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Быг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Бийг бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Б.Быг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Ад 800.000 төгрөгийн, хохирогч О.Бт 800.000 төгрөгийн, хохирогч Ж.Ад 1000.000 төгрөгийн, хохирогч О.Ст 400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 293 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 12 сарын 23-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 12 сарын 23-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна. 
Харин шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч О.Ст учруулсан 400.000 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирогч О.Сын өгсөн”..би гомдолгүй..”гэх мэдүүлэг,  /1-р хх-ийн 150-151хуу/ харин шүүгдэгч Д.Баас 800.000төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ад мөн 800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Бт 1000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ад тус тус олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй мөн шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 25000 төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж, хохирогч Ж.Ад, 25000 төгрөгийг шүүгдэгч Д.Баас  гаргуулж, Б.Тт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3 4,дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Дын Бийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д овогт Бийн Быг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэг заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 /нэг/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Баас 1000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж,Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Бийн 10-12 тоотод оршин суух хохирогч Б овогт Ж А /РД:ж*******/-д, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, ....... аймгийн .............сумын . гэх газар оршин суух хох.................ирогч А овогт Он Б /РД:а*********1/-т, 800.000/найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо баг Хужиртын үзүүр гэх газар оршин суух хохирогч Боржигон овогт  Аюушжавын А /РД:..../-д  тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4,1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж,  хэрэг  охянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 25000 /хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулагийн 10-12тоотод оршин суух хохирогч Б овогт Жийн А /РД:../-д, 25000 /хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо баг Хужиртийн үзүүр гэх газар оршин суух Боржигон овогт Балчиндэндэвийн Т /РД:а******/-т тус тус олгосугай. 
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ