| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0159/Э/211/2021/0009 |
| Дугаар | 2021/ШЦТ/31 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 17.8.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч Т.Э
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б
Иргэдийн төлөөлөгч: О.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Тын Эид холбогдох 1912.................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. аймгийн ................ сумын ................. дүгээр багийн ..................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд тус аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, мөн шүүхийн 2008 10 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял Огдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 01/а дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Ц овогтой Тын Э, РД:..,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Тын Э нь шүүхээс тэнссэн хугацаанд “2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө .............. аймгийн ................ сумын төвд иргэн хамтран амьдрагч Б.Дг тархины хоёр тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, их бие, дээд, доод мөчинд цус хуралт бүхий гэмтэл учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө ................ аймгийн ................. сумын .................... багийн нутаг төвд үйл ажиллагаа явуулдаг Д.Эийн эзэмшлийн Урандөш зоогийн газрын ногоон эрээн өнгийн тавцан, төмөр хөлтэй ширээ, ногоон эрээн өнгийн тавцан, төмөр хөлтэй 3 ширхэг сандал зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж, 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
*Хохирогч Б.Дгийн өгсөн: “...Би Т.Эийг танина. Анх 2017 онд энэ хүнтэй танилцаж байсан. Тэрнээс хойш энэ хүнтэй хамтран амьдарч байгаа. Архангай аймгийн Өлзийт сумын төвд 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө тус сумын харьяат Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ өөрийн өмсөж явсан бакал гутлаар миний толгой, тархи руу өшиглөж би ухаан алдаж унасан. Би өөрийн нүүрээ хамгаалах гээд доошоо хараад хэвтсэн. Тухайн үед би Өлзийт сумын “Уран дөш” гэдэг цайны газар чи цусаа арилга гээд намайг гарч оруулсан. Би тэнд байсан тогооч, зөөгч гээд хүмүүсээс тусламж гуйсан. Хэсэг хугацааны дараа Т.Э нь ахиж намайг хөлөөрөө өшиглөж унагаасан. Тэр цайны газар хоол идэж байсан хүмүүс салгасан. Тэр хойгуур би гарч гүйгээд дугуй засвар ажиллуулдаг айлын хаалга цохиж тэдний гэрт нь орж намайг авраач гэж тусламж гуйсан. Би тэдний гэрийн цонхон талын шкаф дотор орж хэсэг байж байгаад гарсан. Миний өмсөж явсан үслэг, хар алаг куртик нэвтэрсэн. Миний толгойноос цус маш их гарч өмсөж явсан куртик норсон байсан. Би тухайн айлын гэрийн эзэгтэйд хандаж утсаар яриулж өгөөч гэж гуйсан. Тэгсэн тэр эгч утсаа өгч тэр хүний утсаар би Улаанбаатар хотод байдаг өөрийн хүргэн ах Э гэдэг хүнд болсон асуудлын талаар хэлж манай ах цагдаад хэлж мэдэгдсэн байсан. Энэ хүн өмнө нь намайг 2017 онд зодоод шүүхээр орж тэнсэн харгалзсан ялаар шийтгүүлсэн. Намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Миний хувьд энэ хүнд маш их гомдолтой байна. Би ямар ч хөдөлмөрийн чадвар алга байна. Би тахир дутуу боллоо. Т.Э намайг зодох үед Архангай аймгийн Өлзийт сумын “Уран дөш” цайны газрын ажилчид, Т.Этэй хамт явсан Агэх нэрээр дуудаж байсан Өлзийт суманд байдаг хүн, энэ хүн бүх үйл явдлыг мэдэж байгаа. Би Т.Этэй 2016 оны сүүлээр танилцсан. Тэр цагаас хойш энэ хүн намайг цохиж зоддог, үг хэлээр дарамтлах болсон. Зодуулснаас болж үүссэн шарх сорви гэвэл 2017 онд миний толгой хөмсөг хэсэг дээр 2 ширхэг сорвитой, энэ сорви нь тоосгоор цохиж үүсгэсэн сорвитой. Мөн миний зүүн гарын шууны савхан яс хугалж байсан. Энэ шарх сорвийг 2018 онд үүсгэсэн. Мөн 2019 онд миний дээд 4 ширхэг үүдэн шүд гараараа цохиж хугалсан. Миний хамар хэсэг гараараа цохиж хамар яс хугалсан. Урьд өмнө нь энэ талаараа цагдаад хэлж байсан. Хамар шүд цохиулсан асуудлыг би цагдаад мэдэгдээгүй байсан. Миний биед яг ямар бэртэл гэмтэл учирсан болохыг хэлж мэдэхгүй байна. Толгойгоо хагалуулсан гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины хагалгаанд ороод эмчилгээ хийлгээд байж байна. Эмнэлгийн үг хэллэгээр хэлж мэдэхгүй. Миний бие байнга эмчилгээ асаргаа, сувилгаа хэрэгтэй байгаа. Намайг хүн сувилж асарч, сахиуртай байгаа. Би маш их гомдолтой байна. Би гарсан бүх зардлыг нэхэмжилж байна. Миний бие эрүүл мэнд зүгээр болтол учирсан гэмтэл бэртэл эдгээр учирсан хохирол мөнгө нэхэмжилнэ. Цаашид хэдэн төгрөг болох үр дүн гарсан зардлыг тооцож үзээгүй. Надаа учирсан зардал мөнгө гарах бүх зардлыг нэхэмжилнэ. Би гарсан зардлыг бодитоор нэхэмжилнэ, баримт гаргаж өгнө. Т.Э нь байнга биднийг болон ах дүү хамаатан садан үг хэлээр байнга айлган сүрдүүлж дарамталж, сэтгэл санааны хямралд байнга оруулж байна. Утсаар байнга айлган сүрдүүлж, дарамталж байна. Энэ хүнд арга хэмжээ авч өгмөөр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-14 хуу/,
*Хохирогч Б.Дгийн дахин өгсөн: “...Тэр өдөр Т.Э бид хоёр Архангай аймгийн Өлзийт сумын төв рүү оройн 20 цагийн үед очиж шөнийн 02 цагийн орчим хүртэл Т.Э сумын төвд архи уусан. Цуг архи уусан хүмүүсийг нь би танихгүй. Архи ууж байсан хүмүүсээс нь салаад Агэх хүний хамт бид 3 Агэх хүний гэрт очиж банкны карт аваад буцаж “Цайдам” цайны газарт очиж 2,5 литрийн савалгаатай 1 ширхэг пиво 1 шил архи аваад Агэх хүн бид 3 хувааж уучихаад Агэх хүнтэй танилцаж, Эийн ээж надтай адилхан охин хүүхэдтэй хүн байж намайг тоохгүй юм гэж ярих үед Э чи миний ээжийг мууллаа гээд миний нүүр рүү нэг удаа цохих үед би машинаас буугаад зугтаасан. Энэ үед араас Э ирээд намайг цохиж унагаагаад толгой руу өшиглөж зодсон. Т.Э намайг машиндаа буцааж суулгаад “Уран дөш” зоогийн газарт очсон. “Уран дөш” зоогийн газарт ороход Т.Э намайг цусаа угаа гээд би тэр зоогийн газрын ажилтан эгчийн хамт ариун цэврийн өрөө орж цусаа угааж байхдаа надад туслаач, намайг Э гэдэг хүнээс нуугаад өгөөч гэж гуйхад “Уран дөш” зоогийн газрын ажилчид намайг гражид нуусан. Нуугдаад удаагүй байтал чи гарахгүй бол болохгүй байна. Э чамайг хайгаад уурлаад байна. Чамайг одоо зодож цохихгүй гэж байна гэхээр нь гараад зоогийн газрын үйлчилгээний зааланд ортол Э намайг үгийн зөрөөгүй цохиод унагаасан. Унасан байхад ахиж өшиглөж, хүмүүс салгах үед нь би гарч зугтаад айлд орж нуугдаад айлын хүний утсаар хүргэн ах руугаа утсаар хэлж цагдаа ирж авч, эмнэлэг орсон. Ийм асуудал болсон. Уг асуудал Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд болсон. Би Т.Этэй 2016 Оос хойш хамт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулаагүй. Т.Э нь 2016 Оос хойш хамт амьдрах болсон цагаас хойш намайг 2017 онд зүүн хөмсгийг сэт цохисон. Энэ үед хажууд хүн байгаагүй. Улаанбаатар хотод болсон асуудал байгаа юм. 2016 онд зүүн гарын савхан ясыг хугалсан. Энэ асуудал болоход хажууд хүн байгаагүй ба уг асуудал Улаанбаатар хотод болсон. 2019 онд дээд 3 шүдийг имтэртэл, доод нэг шүдийг хуга цохисон. Энэ асуудлаар би цагдаад хандаж байгаагүй. Эдгээр асуудал болох үед хажууд хүн байгаагүй. Харин 2017 онд миний зүүн гарын шууны ясыг хугалж, тухайн үед цагдаад хандаж байсан. Т.Э шүүхээс тэнсэж харгалзах ял авч байсан. Өөр зодож, цохисон асуудал байхгүй. Би эмчилгээ хийлгэхийн тулд хүргэн ах, эгч хоёроосоо мөнгө зээлсэн. Тэр мөнгийг баримтаар нэхэмжилнэ. Мөн миний биед одоо ажил хийж чадахгүй байгаа тул цаашид ажил хийж чадах үгүйгээ мэдэхгүй байна. Тийм учраас цаашдын амьдрал яах болж байна, би мэдэхгүй байна. Эрүүл мэндийг минь нөхөж болохгүй тул би үнэхээр гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-19 хуу/,
*Хохирогч Б.Дгийн дахин өгсөн: “...Тухайн үед “Уран дөш” зоогийн газрын ажилчид байсан. Өөр хэн хэн хамт байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/,
*Хохирогч Б.Дгийн дахин өгсөн: “...Агэх хүн “Уран дөш” зоогийн газарт хамт орсон эсэхийг би мэдэхгүй байна. Би “Уран дөш” зоогийн газарт ороод шууд ариун цэврийн өрөө рүү явсан. Тийм учраас мэдэхгүй байна. Т.Э надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 хуу/,
*Хохирогч Д.Эийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө зоогийн газартаа очиход манай ажилчид их айсан байртай 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Т.Э гэдэг залуу манай зоогийн газар эхнэрийнхээ хамт орж ирээд эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж агсам тавих үедээ манай зоогийн газрын 1 ширээ, 3 сандлыг эвдэлсэн гэж манай ажилчид хэлсэн. Тэрнээс хойш Т.Э манай зоогийн газрын хохиролыг барагдуулаагүй одоог хүрлээ. Би ширээ сандлаа төлүүлмээр байна. Манай зоогийн газрын ширээ, сандлыг Т.Э гэдэг залуу эвдэлсэн. Би энэ сандал ширээгээ 2018 оны 08 сард зоогийн газар нээхдээ авч байсан. Тухайн үед сандал тус бүрийг нь 90.000 төгрөгөөр үнэлэж байна. 1 ширхэг ширээг 250.000 төгрөгөөр үнэлэнэ. Нийт 520.000 төгрөгөөр эвдэрсэн эд зүйлсээ үнэлэж байна. Би гомдолтой байна. Ширээ, сандлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27 хуу/,
*Хохирогч Д.Эийн дахин өгсөн: “...Тухайн үед Т.Э нь 3 ширхэг сандал 1 ширхэг ширээ эвдэлсэн бөгөөд 3 ширхэг сандлыг хаясан харин 1 Ширхэг ширээ нь арын өрөөнд байгаа ашиглах боломжгүй болсон дээрх 1 ширээ, 3 сандлыг ахиж ашиглах боломжгүй засвар авахгүй болсон. Т.Э манай зоогийн газарт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. Би гомдолтой байна. Би ширээ сандлын хохирлоо Т.Эээс гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 хуу/,
*Б.Дгийн гэрчээр өгсөн: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын төвд хээр газар гадаа Т.Эид зодуулсан Т.Э миний гар толгойруу бакалан гутлаар намайг газар унагаад өшиглөж зодсон. Толгойруу олон удаа өшиглөсөн. Өлзийт сумын харьяат гүүрний наахан гэр нь байдаг. Тэр айлд амь амраараа гээд хаалгыг нь тогшоод уг айлд ортол гэрийн эзэгтэй гэртээ байсан. Уг айлд би өглөөний 07 цагийн багцаа орсон. Энэ айлаас цагдаад дуудлага өгсөн. Удалгүй Өлзийт сумын цагдаа, ахлагч П надтай ирж уулзаад намайг Өлзийт сумын эмнэлэгт хүргэж өгч надад эмнэлгийн тусламж үзүүлсэн. Намайг 2019 оны 11 дүгээр сарын 15наас 16 нд шилжих шөнийн 03 цагийн үед гадаа хээр талд зодсон дэргэд Т.Эийн танил Агэдэг хүн хамт байсан. Уг хүн Т Эийн машинд согтуу сууж байсан. Дээрх Агэх хүнийг би хаана байдаг болон жинхэнэ нэрийн мэдэхгүй. Т.Э тухайн уед согтуу байсан. 2019 оны 11 дүгээр сарын 16 шөнө 02 цагийн үед Т.Э машин дотроо надад архи задлаад нэг удаагийн цагаан цаасан аяганд бага хэмжээгээр 2 удаа хийж өгсөн би өгсөн архийг нь уусан. Удалгүй архиа ууж байгаад надруу гичий янхан гэж хэлээд намайг гараараа нүүрлүү цохисон. Энэ үед би машинаас бууж зугтаасан. Миний араас Т.Э хөөгөөд намайг барж аваад шууд газар унагааж нүүр толгойруу өшиглөсөн. Энэ үед би доош харан биеэ хамгаалж хэвтсэн. Энэ үед Т.Э намайг чирээд машиндаа суулгаад хөдлөөд Уран дөш гэх нэртэй зоогийн газрын гадаа ирээд дотогшоо Т.Э намайг авч орсон. Уг газар ороод Т.Э намайг цусаа угаа гэж хэлсэн. Уран дөш зоогийн газрын зохион байгуулагч эгч намайг арын хаалгаар гаргаад грашш руу оруулсан. Удалгүй Т.Э зоогийн газар агсам тавиад байна, чи гар чамайг хайгаад байна гэж хэлсэн би грашшнаас гартал Т.Э намайг дахин зодсон нүүр рүү толгойруу өшиглөсөн. Энэ үед би Уран дөш зоогийн газраас зугтаад гарч гүйгээд Тээгий гэх айлын хаалгыг нүдэж орсон. Толгойдоо 6 см-ийн хэмжээтэй 2 оёдол тавиулсан. Нурууны ард 4 хэсэг газар хөхөрч улайж хавдсан, хоёр гар хоёулаа бугуй сарвуугаараа хавдсан. Баруун нүдний зовхи орчим хөхөрч хавдсан, дух хөхөрч хавдсан. Т.Э бид хоёр гэр бүлээ батлуулаагүй. 2015 Оос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа. Т.Э бид хоёр үндсэн тогтсон хаяг байхгүй. Ах дүүсээр нь орж гараад хОж өнжөөд явдаг. Миний хувьд Улаанбаатар хотод шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна. Архангай аймагт үзүүлэх боломж байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-30 хуу/,
*Гэрч Ц.Цгийн өгсөн: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө “Уран Дөш” зоогийн газар ажил үүргээ гүйцэтгэж байхад 04 цагийн багцаа гаднаас Т.Э өөрийн эхнэрийн хамт А гэх залуугийн хамтаар гурвуулаа орж ирсэн. Т.Эийн эхнэрийн толгойноос цус гарч байсан. Эхнэр нь манай зоогийн газрын 00-д орж цусаа угаасан. Т.Э эхнэрээ аваад гарах гэтэл эхнэр нь би явахгүй, намайг ална амь авраарай гэж хэлсэн. Энэ үед Т.Э манай зоогийн газраас хамт ирсэн Аын хамтаар гараад явсан. Энэ үед эхнэрийг нь өрөвдөөд зоогийн газрын машины грашдаа оруулаад зоогийн газартаа орж ирэхэд Т.Э манай зоогийн газар ороод ирсэн байсан. Надаас эхнэрээ асуусан. Тэгэхээр нь би эхнэрийг чинь унтуулчихсан гэж хэлтэл эхлээд ойлгож байснаа гэнэт уурлаад зоогийн газрын 3 ширхэг төмөр хөлтэй модон сандал эвдсэн нэг ширээний дээд тавцанг хэмхэлсэн. Энэ үед би айгаад эхнэрийг нь гаргаж өгсөн. Жижиг хэмжээтэй шарах шүүгээ над руу шидэх гээд өргөж далайсан энэ үед би очиж шарх шүүгээгээ авсан. Ээлжинд гарч байсан ахлах тогооч А.Аг хөлөөрөө өшиглөсөн, хаана нь өшиглөсөнг би хараагүй. Т.Э намайг зодож цохьсон асуудал байхгүй. Т.Эийн эвдэлсэн дээрх 3 ширхэг сандлыг 2013 оны 08 дугаар сард худалдаж авсан. Шинэвтэр сандал, сандал тус бүрийн үнэ 90,000 төгрөгний үнэтэй. Ширээ 250,000 төгрөгний үнэтэй, дээрх ширээг 2018 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос худалдаж авсан шинэвтэр ширээ. Мөн тухайн хогийн савыг Т.Э хөлөөрөө өшиглөж эвдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 хуу/,
*Гэрч Т.Пын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр өглөөний 08 цагийн үед 7033102 тоот утсаар жижүүрээс надруу залгаад Өлзийт сумын нутаг дэвсгэрт Б.Д гэх хүн Т.Эд зодууллаа гээд дуудлага өгөөд байна.Өлзийт сумын Тээгий гэх айлд байна гэж утсаар яриад байна хаягаар нь оч гэсэн намайг Тээгий айлд яваад очиход Б.Д Т.Э намайг зодож толгойг минь хагаллаа гэж хэлсэн.Энэ үед миний бие Б.Дг Өлзийт сумын эмнэлэгт хүргэж өгч эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Б.Дгийн толгой ар хэсэгт хагарсан бололтой цус гарсан байдалтай байсан. Мөн гар нь шуу бугуй хэсгээрээ хавдсан байсан.Өөр гэмтэл надад ил харагдаагүй. Дуудлага өгсөн өдөр Т.Э дээр очиход согтуу айлд сууж байсан. Т.Эээс Б.Дг ямар санаа зорилгоор бие эрх чөлөөнд нь халдаж зодож цохьсон юм бэ? гэж асуухад хардалтаас болоод Б.Дг зодсон талаар хэлсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 хуу/,
*Т.Эийн гэрчээр өгсөн: “...Би Б.Дг танина. Энэ хүнтэй би хамтран амьдарч байгаа. Гэр бүл болох гэж байсан. Би өөрийн хамтран амьдрагч Б.Дтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцааны улмаас маргалдан хардаж нэг удаа нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан. Алгадуулснаас болж газар унахдаа жижиг ширээний сандал мөргөж толгой хэсэг нь язарч, хагарсан. Сумын эмнэлэг дээр очиж 2 оёо тавиулсан өөр зүйл болоогүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас нэг удаа нүүр хэсэг рүү нь гараараа алгадсан. Алгадуулаад газар унахдаа ширээний ирмэг хэсэг мөргөж унаад толгой хэсэг нь язарч сумын эмнэлэгт очиж 2 оёо тавиулсан. Би өөр бэртэл гэмтэл учруулаагүй. Тухайн үед А гээд манай сумын залуу, Уран дөш гээд зоогийн газрын хүмүүс байсан тэдний үйлчилгээний ажилчид болох тогооч, үйлчлэгч нар байсан, нэрийг нь мэдэхгүй. мэдэхээс Бамбуу гэдэг нэртэй эгч байсан өөр хүн байгаагүй. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Тухайн өдөр бид нар найз нар хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар буудалд орох болж Уран дөш гээд буудал дээр очиход надаа байсан мөнгө хүрээгүй. Тэгэхээр нь би гэр лүүгээ очоод мөнгө аваад ирсэн чинь манай хамтран амьдрагч байхгүй байсан. Хайчсан талаар асуухад танихгүй 4 залуу дагаад гараад явсан гэж буудлын хүн хэлсэн. Тэгээд нилээн удаж байгаад гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь би хардаад маргалдаж цохих эхлэл болсон....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 хуу/,
*Гэрч Г.Хгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр өглөө 10 цагийн багцаа намайг жижүүртэй байхад Иргэн Б.Д бусдад зодууллаа гээд үзүүлсэн. Намайг биеийн байдлыг нь үзэхэд Б.Дгийн толгойн дагз хэсэгт зүсэгдсэн шарх уг шарх нь 1 см гүн 4 см өргөн шарх байсан. Духны зүүн хэсэгт 3 аас 4 см орчим газар хөхөрч хавдсан, баруун гарын шуунд 3 аас 4 см орчим хэмжээтэй улайсан шарх зүүн гарын шуунд 5 аас 4 см орчим газар хөхөрч хавдсан, мөн зүүн гарын сарвууны ар тал хавдаж хөхөрсөн, цээжний зүүн ар талд 4 өөс 6 см орчим хуучин хадваад хүрэнтэж эдгэж байгаа шарх байсан. Баруун мөрөнд 7 оос 8 см орчим хүрэнтэж хавдсан хуучин шархтай байсан. Ууцны орчим зүүн бөөрний орчим 4 өөс 10 см орчим газар хүрэнтэж хөхөрч эдгэж байгаа шарх байсан, баруун гарын алга эрхий хуруу орчим 1 см орчим тав тогтсон хуучин шархтай, баруун хөлийн шилбэний доод гуравны нэгт 1 см орчим газар хуучин шархны сорвитой байсан. Биеийн байдал дунд зэрэг толгой эргэн хөндүүрлэж өвдсөн зовиуртай. Б.Д Т.Эид зодуулсан талаараа надад хэлсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-39 хуу/,
*Гэрч Д.Нын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 07 цагийн багцаа намайг өглөө гэртээ байж байхад манай гэрт гаднаас танихгүй эмэгтэй орж ирээд намайг Д гэдэг, би Эид зодууллаа та надад туслаач, намайг Т.Эээс нуугаад өгөөд гэж хэлсэн. Тухайн үед Д гэж нэрээ хэлээд манай гэрт орж ирсэн эмэгтэйн уруул нь чичирсэн толгой хэсгээс нь цус гарсан байдалтай маш их айж сандарсан байдалтай манай гэрт орж ирсэн. Уг эмэгтэйг би хувцасны шүүгээндээ хийж нуусан хэсэг хугацааны дараа удалгүй хувцасны шүүгээнээс Д гэх эмэгтэй гарч ирээд миний утсыг гуйж хэн нэгэн хүн рүү ярьсан. Удалгүй Өлзийт сумын цагдаа манай гэрт ирж Дг манай гэрээс Өлзийт сумын хүн эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явсан. Б.Д Т.Эид зодуулсан талаараа надад хэлсэн. Тухайн үед манайд бага насны нэг хүүхэд маань унтаж байсан.Өөр хүн манай гэрт байгаагүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 хуу/,
*Гэрч Д.Үгийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын төвд Уран дөш зоогийн газарт барменаар гарч байсан Тухайн шөнө би, А Ц, Э, П нарын хамт ажиллаж байсан. Тухайн үед Э, А, Д нар орж ирээд Б.Дгийн толгойн цусыг манай ажилчин Ц эгчээр угаалгаад Д гэх эмэгтэй намайг Эээс нуугаад өгөөч гэж гуйхад нь манай ажилчид арын грашид оруулж нуусан. Энэ үед Э гадагшаа гарчихсан байж байгаад гаднаас орж ирээд манай эхнэрийг хаана нуусан гаргаж ир гээд агсарч 1 ширхэг ширээ 3 ширхэг сандал эвдэлсэн. Би айсандаа болоод Пын хамт жижиг өрөөнд орж нуугдсан тэрнээс хойш болсон асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Т.Э эхнэрээ зодох үед манай ажилчид байсан. Гаднаас Т.Этэй хамт орж ирсэн А гэх залуу байсан өөр хүн байгаагүй. Эхнэр нь ярихдаа өөр хүнтэй намайг хардаад зодсон гэж ярьж байсан Т.Э нь А эгчийг 1 удаа гар руу нь өшиглөсөн өөр хүн зодоогүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45 хуу/,
*Гэрч П.Пын өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын төвд Уран дөш зоогийн газарт зөөгчөөр гарч байсан. Тухайн шөнө би Ү, А Ц, Э нарын хамт ажиллаж байсан. Тухайн үед би цаана гал тогоонд байсан болохоор анх хэн хэн орж ирсэнг нь мэдээгүй гэнэт хүн орилолдох чимээ гарахаар нь гарахад Э, А, Д нар ороод ирчихсэн байсан Д гэх эмэгтэй толгой хэсгээс нь цус гарч байсан. Манай зохион байгуулагч Ц тухайн эмэгтэйг ариун цэврийн өрөөнд оруулж цусыг нь угааж өгөөд гаргахад Д гэх эмэгтэй намайг Эээс нуугаад өгөөч гэж гуйхад нь манай ажилчид арын грашид оруулж нуусан. Энэ үед Э орж ирээд манай эхнэрийг хаана нуусан гаргаж ир гээд агсарч 1 ширхэг ширээ 3 ширхэг сандал эвдэлсэн. Би айсандаа болоод Үгийн хамт жижиг өрөөнд орж нуугдсан. Тэрнээс хойш болсон асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Манай ажилчид байсан. Гаднаас Т.Этэй хамт орж ирсэн А гэх залуу байсан өөр хүн байгаагүй. Т.Э эхнэртэйгээ ямар асуудлаас болж маргалдсан, зодсон болохыг мэдэхгүй байна. Манай ажилчдаас А эгчийн гар руу нь нэг удаа өшиглөсөн. Өөр хүн зодсон асуудал байхгүй. Миний бие зүгээр....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 хуу/,
*Гэрч А.Агийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын төвд Уран дөш зоогийн газарт тогоочоор гарч байсан. Тухайн шөнө би Ц, П, Ү, Э нар ажиллаж байсан. Тухайн шөнө Т.Э нь өөрийн эхнэр Б.Д гэх эмэгтэйтэй хамт орж ирсэн. Орж ирэхэд нь Б.Д гэх эмэгтэйн толгойноос цус гарч байсан. Манай зохион байгуулагч Ц тухайн эмэгтэйг ариун цэврийн өрөөрүү дагуулж орж цусыг нь угаалгаж цэвэрлэсэн Б.Д гэх эмэгтэй манай ажилчдаас амь авраач гээд гуйгаад байхаар нь манай ажилчид арын хаалгаар дамжуулж грашид нуусан. Гэтэл Т.Э уурлаж манай эхнэрийг оруулж ир гээд шарах шүүгээ аваад шидэх гэж байхад нь манай зохион байгуулагч очиж шарах шүүгээгээ авсан. Намайг угаалгын өрөөнөөс гараад явж байхад авгай олж ир пизда минь гээд миний зүүн гарын бугуй хэсэгт нэг удаа өшиглөсөн ингэж агсрах үедээ 1 ширхэг ширээ 3 ширхэг сандал эвдэлсэн. Энэ үед манай ажилчид эхнэрийг нь гаднаас оруулж ирхэд Э шууд Б.Дгийн хэвлий хэсэг рүү нь цохих үед Д газарт унасан. Э эхнэрийнхээ дээрээс 2 удаа өшиглөж харагдсан. Манай ажилчид боль гээд Эийг салгах үед Б.Д гараад зугтсан, ийм асуудал болсон юм. Т.Э агсам тавьж, эхнэрээ зодох үед манай ажилчид байсан. Гаднаас Т.Этэй хамт орж ирсэн А гэх залуу байсан. Өөр хүн байгаагүй. Т.Э эхнэртэй яагаад маргалдсан талаар мэдэхгүй. Миний гар бэртэж гэмтсэн асуудал байхгүй зүгээр, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51 хуу/,
*Гэрч Д.Эгийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын төвд Уран дөш зоогийн газрын уурын зууханд галчаар гарч байсан. Тухайн шөнө Т.Э нь өөрийн эхнэр Б.Д гэх эмэгтэйтэй хамт орж ирээд эхнэртэйгээ хэрүүл маргаан хийсэн. Эхнэрээ зоогийн газар дотор унагаад өшиглөөд байсан энэ үедээ Уран дөш зоогийн газрын 3 ширхэг сандал, нэг ширхэг ширээг эвдэлсэн өөр асуудал болоогүй. Яг хэдэн удаа өшиглөсөн талаар мэдэхгүй ямар ч гэсэн цээж хэсэг рүү нь өшиглөж харагдсан тэгээд бид нар салгаж болиулсан юм. Т.Э нь надтай цуг ажилладаг хүмүүсийг зодоогүй сүүлд нь ажилчид ярьж байгаа нь А.Аг нэг өшиглөсөн гэж ярьж байсан. Би яг өшиглөх үед нь би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 хуу/,
*Гэрч Б.Өгийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Алтан цайдам зоогийн газар 24 цагаар гарч ажлаа хийж байсан. Т.Э оройн 21 цагийн үед манай зоогийн газар өөрийн эхнэртэйгээ хамт орж ирээд манай зоогийн газраар үйлчлүүлж байсан хүмүүстэй уулзаж байгаад гарсан. Ямар ч байсан эхнэртэйгээ хамт гарсан өөр хэнтэй хамт гарсаныг нь би сайн санахгүй байна. Орж ирсэн тухайн үед эхнэр нь байсан өөр яг хэн байсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 хуу/,
*Гэрч Э.Аын өгсөн: “...Т.Этэй нэг нутгийн хүмүүс учраас тааралдахаараа мэнд устай явдаг. 2019 оны 11 дүгээр сарын дундуур хэдэн найзтайгаа Архангай аймгийн Өлзийт сумын “Уран дөш” гэх нэртэй зоогийн газарт хоол идээд “Нийслэл” нэртэй нэг хүний 3, 4 лааз шар айраг уугаад сууж байсан. Т.Э эхнэртэйгээ тэр ресторанд орж ирсэн. Т.Э эхнэрийн хамт манай ширээнд ирээд суусан. Бид нартай суугаад, тэгсэн Т.Э эхнэртэйгээ маргалдаад, чи яагаад архи уугаад байгаа юм, хэнтэй архи уусан гээд маргалдаад байсан. Тэгээд бид хэд явах гээд гараад явж байтал Т.Э араас гарч ирээд Д ахтай ганц барилдъя гэсэн. Тэгээд тэр хоёр барилдчихаад Т.Э түрүүлээд ресторан руу яваад орсон. Тэгээд бид хэд явах гэж байтал Уран дөш рестораны зөөгч нь гарч ирээд Т.Эийг эхнэрээ зодоод байна гээд энэ хоёрыгоо салга гэж хэлсэн. Тэгээд бид хэд ресторан руу ороод Т.Эийг салгачихаад Д ах тэр хоёртой үлдсэн. Би найз Отой хамт гэр рүү нь явсан. Рестораны зөөгчийн хэлэхэд Д ах түрүүлээд гүйж орсон. Араас нь бид ороход тэр сууж байсан ширээ сандлаа буулгачихсан Э тэр хавиар орилоод, эхнэр рүүгээ уурлаад хашгичаад байсан. Зөөгч цаана нь ширээ сандлаа босгоод янзлаад байсан. Эхнэр нь цаашаа харчихсан зогсож байсан. Т.Эийг эхнэрээ зодож цохиж байхыг бол хараагүй. Эхнэртэйгээ хэнтэй архи уусан, хаана архи уусан гэж маргалдаж байсан. Тухайн үед гадаа зогсож байхад тэр рестораны зөөгч гарч ирээд Т.Эийг эхнэрээ зодож байна гэж хэлсэн. Тэгэхэд Д ах түрүүлж орсон. Биднийг ороход тэр хоёрыг салгачихсан байсан. Тэгээд би найзтайгаа цуг гэр рүү нь явсан. Маргааш нь найзтайгаа цуг Уран дөш ресторан руу ороход Эийг эхнэрээ зодсон талаар хэлж байсан. Би тухайн үед яг зодож байхыг нь хараагүй. Хаана нь цохисныг мэдэхгүй байна. Би хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-61 хуу/,
*Гэрч Н.Аийн өгсөн: “...Би Т.Эийг танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Манай нутгийн хүмүүс намайг Агэж дууддаг. Миний эхнэр Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай. Би 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө яг юу хийж байсан талаараа одоо санахгүй байна. Гэртээ байсан байх. Би Т.Этэй яг энэ өдөр уулзсан эсэх талаараа сайн санахгүй байна. Гэхдээ 11 дүгээр сард уулзах нь уулзсан санагдаж байна. Тухайн үед Т.Этэй Архангай аймгийн Өлзийт сумын төвд уулзсан. Тэр үед биднээс өөр хүн байгаагүй санагдаж байна. Би Т.Эийн эхнэр Б.Д гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 хуу/,
*Гэрч Б.Дгийн өгсөн: “...Б.Д нь миний төрсөн эгч байгаа юм. Миний эгч Б.Д нь эгч дуу цөөтэй, ажилсаг, их тэвчээртэй, гүргэр хүн байгаа юм. Өмнө нь Э гэх хүнтэй нэг хэсэг хамт амьдарсан. Одоо бол аав, ээж, эгч, хүргэн ах, хүргэн ахын гурван хүүхдийн хамт амьдарч байгаа. Б.Д нь Т.Эид зодуулахаасаа өмнө “Гурвалжин” худалдааны төвд барилгын материалын бараа зардаг байсан. Одоо бол эрхэлсэн ажилгүй байгаа. Миний эгч тэр бүр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хааяа нэг хэрэглэдэг. Т.Э нь миний эгч Б.Дгийн биед хүнд гэмтэл учруулсанд би гомдолтой байна. Энэ хэргийг түргэн шуурхай, хуулийн дагуу шийдүүлмээр байна ....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 хуу/,
*Гэрч Н.Эийн өгсөн: “...Би Б.Дгийн хүргэн ах нь байгаа юм. Б.Д нь эелдэг, хүнтэй их зөв харьцдаг, хичээнгүй, ажилласаг хүүхэд байгаа юм. Б.Д нь одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа. Одоогоор ажил хийх боломжгүй байна. Б.Д нь одоо манай гэр бүлийн хамт манайд амьдарч байгаа. Б.Д нь өмнө нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Т.Э гэх залуутай үерхэх болсноос хойш хааяа нэг архи уудаг болсон байх, би сайн мэдэхгүй байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд эмчилгээ хийлгэхэд нь гарсан бодит зардлыг Т.Э гэх хүнээс гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 хуу/,
*Гэрч Б.Чгийн өгсөн: “...Б.Д нь миний төрсөн дүү байгаа юм. Б.Д нь хүнд их тусархуу, цайлган, их тэвчээр хатуужилтай хүн байгаа юм. Одоогоор ажил хийх боломжгүй байгаа бөгөөд манай гэр бүлийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 236 тоотод амьдарч байгаа. Миний дэргэд Б.Д нь архи ууж байгаагүй. Хүмүүс ярихдаа хааяа нэг архи уудаг гэж ярьж байгаа юм, би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 хуу/,
*Т.Бын өгсөн: “...Т.Э нь миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү Т.Э нь сүүлийн үед архи согтууруулах ундаа их хэрэглээд ааш зан нь их эвдрээд байгаа хүн юм өмнө бол их гайгүй хүний үгэнд сайн ордог архи ууж идсэн тохиолдолд гэр орондоо үзэгдэхгүй эрүүл болж байж ирдэг ээж бид нараас айж эмээдэг байсан одоо бол архи уусан үедээ бид нараас айж эмээхээ байсан агсам хүртэл тавьсан үгэнд орохоо больсон. Т.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэр зуур байдаг хүн дээ. Хөдөө дүү дээр хааяа очиж амьдардаг бусад үед ээжтэй хамт амьдардаг болсон. Уг нь 2018 Оос Улаанбаатар хотод Д гэх эмэгтэйтэй хамт амьдарч байгаад салаад ирсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 хуу/,
*Гэрч Д.Мын өгсөн: “...Т.Э нь миний төрсөн эгчийн хүүхэд төрөл садан хүмүүс юм. Миний эгчийн хүү Т.Э нь төлөв даруу зантай хүний үгэнд сайн ордог хүүхэд байсан сүүлийн үед нэг хүүхэнтэй үерхэж нөхөрлөснөөс хойш архи согтууруулах ундаа их хэрэглээд ааш зан нь их эвдрээд байсан хүн юм өмнө бол ямар нэгэн байдлаар бидэнд агсан тавьж байгаагүй тэр Б.Д гэх хүүхэнтэй үерхэж байхдаа ээждээ нэг удаа агсам тавьсан гэсэн тэрнээс хойш агсам тавьж хэрүүл маргаан болоогүй ер нь бол архи уусан үедээ л араншин нь эвдэрдэг эрүүл үедээ их сайн хүүхэд байгаа юм. Т.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэр зуур байдаг хүн дээ. Ээжтэйгээ, 1 дүүтэйгээ, хамт амьдардаг болсон уг нь 2018 Оос Улаанбаатарт ахтайгаа 4-ээ хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141 хуу/,
*Гэрч Д.Бгийн өгсөн: “...Т.Э нь миний төрсөн хүү байгаа юм. Миний хүү Т.Э нь өмнө нь янз бүрийн зан аашгүй ээжийн сайн хүү байсан өнгөрсөн жилээс найзалж нөхөрлөж байгаа нэг хүүхнээсээ болдог юм уу? аль эсвэл өөрөө угаасаа ингэж эвдэрч байгаа юм уу? Яаж мэдэхэв зан эвдэрч архи дарс уучвал биднээс айгаад гэртээ ирдэггүй байсан хүн чинь өнгөрсөн намар ирж агсам тавьсан тэрнээс бол өөр муу зангүй хүү минь байгаа юм.Хүнээс мөнгө төгрөг нууцаар өр тавьж үзээгүй хүүхэд тэр хүүхэнтэй нийлсэнээсээ хойш хүнд өр тавьж мөнгө төгрөг хүртэл зээлэх болсон би уг нь хүүгээ сайн хүү л гэж боддог шүү гэтэл муу хүнтэй л нйилээд зан нь эвдэрч байх шиг байна. Э ажил хийдэггүй. Ах, дүү, би гээд бид 4 хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143 хуу/,
*Гэрч Д.Мын дахин өгсөн: “...Архангай аймгийн Өлзийт сумын сургуульд 1991 онд сургуульд орсод 1999 онд 8 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан тэрнээс хойш сургуульд сураагүй .Э ажил хийдэггүй, хөдөө ээж, ах, дүү нарынхаа хамт мал маллах ажилд нь тус нэмэр болж амьдардаг. Өмнө нь ажил хийж байгаагүй. 1999 онд 8 дугаар анги төгсөж сургуулиас гараад гэртээ байж байгаад 2001 оны 11 сард цэрэгт явж дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагаад 2002 оны 11 дүгээр сард цэргээс халагдаж ирээд одоог хүртэл гэр бүлдээ мал маллаж, ажилд нь туслаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-145 хуу/,
*Гэрч Б.Дын өгсөн: “...Т.Э нь зан байдлын хувьд ер нь их дажгүй зантай хүүхэд байгаа юм, харин сүүлийн үед архи их уугаад зан ааш нь их эвдэрч байх шиг байгаа юм. Архи ууж хүнтэй муудаж, маргалдсан эхнэрээ зодсон гэж сонссон. Тэрнээс биш би хүнтэй маргалдаж муудалцсаныг хараагүй. Э миний үгэнд их сайн ордог, надаас их айдаг хүүхэд байгаа юм. Т.Э ээж, ах, эрэгтэй дүүгийн хамт дөрвүүлээ амьдардаг. Одоогоор ажилгүй гэртээ байгаа. Өмнө нь ямар нэгэн ажил хийж байгаагүй. Э 1991 онд Архангай аймгийн Өлзийт сумын сургуульд сурч, 1999 онд наймдугаар анги төгсөөд сургуулиас гарч 2001 оны 11 дүгээр сард цэрэгт яваад 2002 онд цэргээс халагдаж ирээд гэртээ гэрийнхээ мал аж ахуйд туслаад амьдарч байгаа ямар нэгэн ажил төрөл хийж байгаагүй. Т.Э нь 2001 оны 11 дүгээр сараас 2002 оны 11 дүгээр сарын хооронд Улаанбаатар хотын Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаасан. Тэрээр өмнө нь архи бага уудаг байсан. Одоо харин байнга шахуу архи уугаад ээж, ах нарынхаа үгэнд орохоо болиод байх шиг байгаа юм. Манайд бол тэр бүр орж ирээд байдаггүй, хааяа л нэг орж ирдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147 хуу/,
*Гэрч Э.Үийн өгсөн: “...Т.Э нь зан байдлын хувьд ер нь их дажгүй зантай ах байдаг юм хүмүүс ярихдаа архи уучихаараа их агсам хүнтэй маргалдах гээд байдаг гэж ярьж байхыг нь сонссон би Т.Этэй согтуу байхад нь тааралдаж байгаагүй надтай уулзахдаа дандаа эрүүл уулзаж байсан. Багийн иргэний бүртгэлд ганцаараа гэж бүртгэгдсэн байдаг. Тэгэхдээ одоо бол ээжтэйгээ хамт сумын төвд амьдардаг Тэрээр одоогоор хийсэн ажилгүй гэртээ байгаа....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 хуу/,
*Гэрч П.Аын өгсөн: “...Т.Э бид нар нэг нутгийн хүмүүс. Б.Дг танихгүй. Би 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө сумын төвд Алтан цайдам зоогийн газарт ортол Т.Этэй тааралдаж ах нь дүүдээ пиво авч өгье гэхэд Т.Э ах та надад пиво аваад өг гэсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор би Т.Э болон түүнтэй цуг явсан танихгүй хүүхэнтэй хамт гэртээ очиж өөрийн эхнэр Б.Эаас хаан банкны виза картыг нь авч буцаж Алтан цайдам зоогийн газарт очиж 2,5 литрийн савалгаатай нийслэл нэртэй пиво нэг ширхгийг авч өгөөд тухайн пивоо Т.Э болон түүнтэй хамт явсан хүүхэд хоёртой хувааж уучихаад гэртээ харьсан. Гэртээ хариад шууд унтсан. Би тухайн үед Т.Этэй уулзахаас өмнө гэртээ ганцаараа архи уучихаад нэмж архи уух гээд Алтан цайдам зоогийн газар очоод Т.Этэй тааралдаж пиво уусан юм. Би их согтуу байсан болохоор тухайн үед Т.Э цуг явсан хүүхэнтэйгээ юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би танихгүй бүсгүйтэй юм ярьсан эсэх талаараа санахгүй байна. Ямар ч гэсэн би Т.Этэй нэг хүүхэн цуг явсныг мэдэж байна. Тухайн хүүхэнтэй танилцаад хууч хөөрсөн эсэхээ мэдэхгүй байна. Би тухайн үед согтуу байсан болохоор юу болсныг санахгүй байна. Намайг нутгийн хүмүүс Бааяа, Анхаа гэж ихэвчлэн дууддаг. Ганц нэг хүмүүс Агэж бас дууддаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-178 хуу/,
*Т.Эийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой Архангай аймгийн төвөөс Архангай аймгийн Өлзийт сумын төвд өөрийн хамтран амьдрагч Б.Дгийн хамт очиж айлд пиво уучихаад Уран дөш ресторанд очиж ахиж пиво ууж байгаад ээж, ах нар дээрээ согтуу очихгүй гэж бодоод Уран дөшийн буудалд хОхоор болсон. Гэтэл буудалд хОх мөнгө дутаад би гэрээс мөнгө авчирхаар явсан. Явахдаа Б.Дг өрөөнд нь оруулчихаарай, би мөнгө аваад ирье гэж буудлын ажилчдад хэлсэн. Мөнгө аваад буцаад ирэхэд Д байхгүй болохоор нь хайчсан талаар асуухад одоохон, байгаа гээд буудлын ажилчид гар утсаараа хэн нэгэн рүү залгаад байсан. Тэгэхээр нь би та ямар сонин юм бэ, хүн танихгүй шүү дээ, өрөөнд нь оруулаад байж байгаарай гэж байхад гэж хэлээд тэндээ пиво уугаад цаг гаран хүлээгээд гарч Уран дөш рестораны араар тойроход 2 мотоцикльтой 4 залуу цаашаа шууд зугтаад явсан. Харин Д намайг хараад шууд зугтаад Уран дөшийн урдуур тойроод Уран дөш рүү орсон. Би араас нь ороод чи танихгүй хүмүүстэй юу хийж байгаа юм бэ гээд зүүн хацарт нь алгадахад Б.Д сандал мөргөөд унасан. Ийм л асуудал болсон. Өөр зүйл болоогүй. Уг асуудал болоход Уран дөшийн ажилчид байсан, гаднаас хүн байгаагүй байх. Буудлын өрөөнд ороод байж бай гэхэд гараад танихгүй хүмүүстэй уулзаад зогсож байсан. Намайг хараад зугтаагаад Уран дөш рүү орчихоор нь уур хүрээд алгадсан. Би Дгийн зүүн хацарт нь алгадсан. Алгадахад сандал мөргөж унаад толгой нь хагарсан. Б.Дгийн биед гэмтлийн хүнд зэрэг учирсан талаар шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Бид 2016 оны 10 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа ба гэр бүлээ батлуулаагүй. Би урьд өмнө нь Б.Дг Улаанбаатар хотод 2018 онд зодсон хэргээр Баянгол дүүргийн шүүхээр орж, тэнсэх ял авсан байгаа. Хуулийн дагуу хариуцлага тооцоход татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-164 хуу/,
*Т.Эийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой өөрийн эхнэр Б.Дгийн хамт Өлзийт сумын төвд айлд архи ууж байгаад Өлзийт сумын төвд байдаг Алтан цайдам зоогийн газарт орж А ахын хамт гарч гэрээс нь очиж виза карт аван 1 шил архи, 1 том пиво аван Д, А нарын хамт уугаад байж байхдаа өөрийн эхнэр Дтай архи, пиво уулаа гэсэн ярианаас болж маргалдаж эхэлсэн. Тухайн архи, пивоо ууж дуусаад Анхбаяр ах биднээс салж яваад Д бид хоёр Уран дөш зоогийн газарт орсон. Уран дөш зоогийн газарт ахиж нэг пиво уугаад гэртээ харих гэснээ ээж, ах хоёроос айгаад буудалд хОхоор болж мөнгийг нь төлөх гэтэл мөнгө хүрэхгүй, тал мөнгийг нь өгчихөөд би мөнгөд явсан. Мөнгөнд яваад эргээд ирэхэд Д байхгүй байсан. Буудлын хүнээс асуухад мэдэхгүй гэсэн. Тухайн үед би үйлчлэгчи хандаж би тал мөнгийг нь өгөөд өрөөнд оруулаад байж бай гээд яваад ирж байхад та нар яагаад мэдэхгүй байгаа юм гэж Уран дөшийн гадаа гараад хайтал Уран дөш зоогийн газрын араар тойроод хартал Уран дөшийн зүүн талаас 2 мотоцикльтой 4 хүн хөдлөөд явсан. Намайг хараад Д Уран дөшийн урд талаар нь тойроод Уран дөш зоогийн газар руу орсон. Би араас нь яваад орсон. Д текний хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би чамайг өрөөндөө ороод байж бай гэхэд хаагуур яваад байгаа юм бэ гээд 1 удаа алгадсан. Тэгэхэд Д сандал дээгүүр давж унаад босч ирэхдээ толгойноос нь цус гарчихсан байсан. Тухайн үед 2 сандал газар уначихсан 2 тавцан нь газар салчихсан байсан. Тэгээд би уурлаж буудлын ажилчдад хандан та нарын мэдэхгүй чинь энэ үү гээд ширээн дээр гараараа цохиход ширээний булан хугарч унасан. Миний хажууд байсан ширээ болон сандал эвдэрсэн байсан. Нэг сандал нь яаж эвдэрснийг санахгүй байна. Тухайн үед 3 ширхэг сандал, 1 ширээ эвдэрсэн нь үнэн. Би өөрийн буруугаа ухамсарлаж байна. Би өөр хүнд хүрээгүй, ганцхан Дг зодсон. Би Дг 2-3 удаа алгадсан. Сүүлийн удаа алгадахад сандал дээгүүр давж унасан, өөрөөр зодсон асуудал байхгүй. Би хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй, хариуцлага хүлээе...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-197 хуу/,
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13972 дугаартай дүгнэлтэд:
1.“Б.Дгийн биед тархины хоёр тал бөмбөлөгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн хуйх, нүүр, их бие, дээд, доод мөчинд цус хуралт, шарх, зулгаралт, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх /1-р хх-ийн 73-74 хуу/,
*Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 77-81 хуу/,
*Т.Эийн эвдсэн гэх “Уран дөш” рестораны ширээ сандлын эд зүйлийн үнэлгээг тогтоосон “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны шинжээч Э.Даваасүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 341 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 84 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 85-88 хуу/,
*Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 209 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 89 хуу/,
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтэд:
1.Б.Дгийн биед тархины хоёр тал бөмбөлөгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн хуйх, нүүр, их бие, дээд, доод мөчинд цус хуралт, шарх, зулгаралт, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Б.Дгийн биед учирсан тархины хоёр тал бөмбөлөгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун чамархайн хуйх, нүүр, их бие, дээд, доод мөчинд цус хуралт, шарх, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ба хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-96 хуу/,
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 377 дугаартай “Б.Дгийн биед зүүн хөмсөгний 2 ширхэг сорви, доод үүдэн нэг шүдний булгаралт, доод, дээд үүдэн 3 шүдний имтрэл тогтоогдлоо. Эдгээр нь хэзээ үүссэн цаг хугацаанг нарийвчлан тогтоох боломжгүй ба тухайн үед үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт үгүй тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй болно” гэх дүгнэлт /1-р хх-ийн 102-105 хуу/,
*Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 493 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 108 хуу/,
*Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1700 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц овогтой Тын Э /РД:АЕ83091377/-ийн иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 108 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 113 хуу/,
*Урьд Т.Эид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 642, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 64, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 116-127 хуу/,
*Архангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарн 21-ний өдрийн 29 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /1-р хх-ийн 128-129 хуу/,
*Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /1-р хх-ийн 131-134 хуу/,
*Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн засаг даргын 2020 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 421, 420, 2020 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 422 дугаартай тодорхойлолтууд /1-р хх-ийн 135-137 хуу/,
*Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт /1-р хх-ийн 155-156 хуу/,
*Хохирогч Б.Дгийн гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /1-р хх-ийн 230-244хуу/
*Хохирогч Б.Дгийн толгойн компютерт томографийн шинжилгээ /1-р хх-ийн 245хуу/
*Хохирогч Б.Дгийн гэмтэл согог судлалын үндэсний төв компютерт томографи /1-р хх-ийн 246-250 хуу/
*Хохирогч Б.Дгийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар 2-р хх-ийн 01-07хуу/
*Хохирогч Б.Дгийн эмчилгээний хохирол нэхэмжилсэн баримтууд /2-р хх-ийн 32-54хуу/
*Шинжээч Т.Сгийн өгсөн: Миний гаргасан дүгнэлт үнэн зөв байсан. Б.Д, Т.Э гэх хүмүүсийг танихгүй, Би иргэн Б.Дгийн биед мөрдөгчийн тогтоолын дагуу Гэмтэл согог судлалын үндэсийн төвд 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр очиж үзэж байсан. Би тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан. Би дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 04-нд гаргасан. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/215/421 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу Б.Дгийн дүгнэлтийг гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 21-нд Б.Дгийн биед үзлэг хийсэн. Өөрөөр дахин биед нь үзлэг хийж байгаагүй. Эмнэлгийн бичиг баримтыг үзэж дүгнэлт гаргасан. Тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Би би хэрэг учралаас хойш 5 хОгийн дараа үзлэг хийсэн байсан. Б.Дгийн гэмтэл хуучин байх боломжгүй. Хэрэг болох үед үүссэн байх боломжтой. 2019 оны 11 дүгээр сарын 21-нд мөрдөгчийн тогтоол хүлээн авч, Б.Дгийн биед үзлэг хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 04-нд дүгнэлтийг гаргаж байсан. Дүгнэлтийн эхний хуудаст байх 2019 оны 11 дүгээр сарын 21 гэсэн он сар нь хүнээ үзсэн он сар юм. Дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 04-нд гаргасан юм. 2019 оны 12 дугаар сарын 04-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тэмдэг дарагдсан байгаа. /2-р хх-ийн 124-125хуу/
*Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /2-р хх-ийн 129хуу/
*Сум дундын 1дүгээр шүүхийн 2014оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 131-134хуу/
*Т.Эийн зан байдлын тодорхойлолт /2-р хх-ийн 135-136хуу/
*Архангай аймгийн Давж заалдах шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 38 дугаартай магадлалын хуулбар /2-р хх-ийн 138-139хуу/
*Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10/А дугаартай магадлалын хуулбар /2-р хх-ийн 142-147хуу/
*Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 148-150хуу/
*Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08дугаар сарын 06-ны өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 153-155хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /2-р хх-ийн 156-158хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Эид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс тэнссэн хугацаанд “2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө ............ аймгийн .............. сумын төвд иргэн хамтран амьдрагч Б.Дг тархины хоёр тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, их бие, дээд, доод мөчинд цус хуралт бүхий гэмтэл учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө ............ аймгийн . сумын.............. багийн нутаг төвд үйл ажиллагаа явуулдаг Д.Эийн эзэмшлийн Урандөш зоогийн газрын ногоон эрээн өнгийн тавцан, төмөр хөлтэй ширээ, ногоон эрээн өнгийн тавцан, төмөр хөлтэй 3 ширхэг сандал зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж, 410.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч Т.Э үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Дгийн өгсөн: “...Архангай аймгийн Өлзийт сумын төвд 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө тус сумын харьяат Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ өөрийн өмсөж явсан бакал гутлаар миний толгой, тархи руу өшиглөж би ухаан алдаж унасан. Би өөрийн нүүрээ хамгаалах гээд доошоо хараад хэвтсэн. Тухайн үед би Өлзийт сумын “Уран дөш” гэдэг цайны газар чи цусаа арилга гээд намайг гарч оруулсан. Би тэнд байсан тогооч, зөөгч гээд хүмүүсээс тусламж гуйсан. Хэсэг хугацааны дараа Т.Э нь ахиж намайг хөлөөрөө өшиглөж унагаасан. Тэр цайны газар хоол идэж байсан хүмүүс салгасан. Тэр хойгуур би гарч гүйгээд дугуй засвар ажиллуулдаг айлын хаалга цохиж тэдний гэрт нь орж намайг авраач гэж тусламж гуйсан. Би тэдний гэрийн цонхон талын шкаф дотор орж хэсэг байж байгаад гарсан. Миний өмсөж явсан үслэг, хар алаг куртик нэвтэрсэн. Миний толгойноос цус маш их гарч өмсөж явсан куртик норсон байсан. Би тухайн айлын гэрийн эзэгтэйд хандаж утсаар яриулж өгөөч гэж гуйсан. Тэгсэн тэр эгч утсаа өгч тэр хүний утсаар би Улаанбаатар хотод байдаг өөрийн хүргэн ах Э гэдэг хүнд болсон асуудлын талаар хэлж манай ах цагдаад хэлж мэдэгдсэн байсан. Энэ хүн өмнө нь намайг 2017 онд зодоод шүүхээр орж тэнсэн харгалзсан ялаар шийтгүүлсэн. Намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Миний хувьд энэ хүнд маш их гомдолтой байна. Толгойгоо хагалуулсан гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины хагалгаанд ороод эмчилгээ хийлгээд байж байна. Эмнэлгийн үг хэллэгээр хэлж мэдэхгүй. Миний бие байнга эмчилгээ асаргаа, сувилгаа хэрэгтэй байгаа. Намайг хүн сувилж асарч, сахиуртай байгаа. Би маш их гомдолтой байна. Би гарсан бүх зардлыг нэхэмжилж байна. Миний бие эрүүл мэнд зүгээр болтол учирсан гэмтэл бэртэл эдгээр учирсан хохирол мөнгө нэхэмжилнэ. Т.Э нь байнга биднийг болон ах дүү хамаатан саданг үг хэлээр байнга айлган сүрдүүлж дарамталж, сэтгэл санааны хямралд байнга оруулж байна. Утсаар байнга айлган сүрдүүлж, дарамталж байна. Энэ хүнд арга хэмжээ авч өгмөөр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-14 хуу/, хохирогч Б.Дгийн дахин өгсөн: “...Архи ууж байсан хүмүүсээс нь салаад Агэх хүний хамт бид 3 Агэх хүний гэрт очиж банкны карт аваад буцаж “Цайдам” цайны газарт очиж 2,5 литрийн савалгаатай 1 ширхэг пиво 1 шил архи аваад Агэх хүн бид 3 хувааж уучихаад Агэх хүнтэй танилцаж Эийн ээж надтай адилхан охин хүүхэдтэй хүн байж намайг тоохгүй юм гэж ярих үед Э чи миний ээжийг мууллаа гээд миний нүүр рүү нэг удаа цохих үед би машинаас буугаад зугтаасан. Энэ үед араас Э ирээд намайг цохиж унагаагаад толгой руу өшиглөж зодсон. Т.Э намайг машиндаа буцааж суулгаад “Уран дөш” зоогийн газарт очсон. “Уран дөш” зоогийн газарт ороход Т.Э намайг цусаа угаа гээд би тэр зоогийн газрын ажилтан эгчийн хамт ариун цэврийн өрөө орж цусаа угааж байхдаа надад туслаач, намайг Э гэдэг хүнээс нуугаад өгөөч гэж гуйхад “Уран дөш” зоогийн газрын ажилчид намайг гражид нуусан. Нуугдаад удаагүй байтал чи гарахгүй бол болохгүй байна. Э чамайг хайгаад уурлаад байна. Чамайг одоо зодож цохихгүй гэж байна гэхээр нь гараад зоогийн газрын үйлчилгээний зааланд ортол Э намайг үгийн зөрөөгүй цохиод унагаасан. Унасан байхад ахиж өшиглөж, хүмүүс салгах үед нь би гарч зугтаад айлд орж нуугдаад айлын хүний утсаар хүргэн ах руугаа утсаар хэлж цагдаа ирж авч, эмнэлэг орсон. Ийм асуудал болсон.. Би эмчилгээ хийлгэхийн тулд хүргэн ах, эгч хоёроосоо мөнгө зээлсэн. Тэр мөнгийг баримтаар нэхэмжилнэ. Мөн миний биед одоо ажил хийж чадахгүй байгаа тул цаашид ажил хийж чадах үгүйгээ мэдэхгүй байна. Тийм учраас цаашдын амьдрал яах болж байна, би мэдэхгүй байна. Эрүүл мэндийг минь нөхөж болохгүй тул би үнэхээр гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-19 хуу/, хохирогч Б.Дгийн дахин өгсөн: “...Тухайн үед “Уран дөш” зоогийн газрын ажилчид байсан. Өөр хэн хэн хамт байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 хуу/, хохирогч Б.Дгийн дахин өгсөн: “...Агэх хүн “Уран дөш” зоогийн газарт хамт орсон эсэхийг би мэдэхгүй байна. Би “Уран дөш” зоогийн газарт ороод шууд ариун цэврийн өрөөрүү явсан. Тийм учраас мэдэхгүй байна. Т.Э надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 хуу/, хохирогч Д.Эийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө зоогийн газартаа очиход манай ажилчид их айсан байртай 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Т.Э гэдэг залуу манай зоогийн газар эхнэрийнхээ хамт орж ирээд эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж агсам тавих үедээ манай зоогийн газрын 1 ширээ, 3 сандлыг эвдэлсэн гэж манай ажилчид хэлсэн. Би ширээ сандлаа төлүүлмээр байна. Манай зоогийн газрын ширээ, сандлыг Т.Э гэдэг залуу эвдэлсэн. Би энэ сандал ширээгээ 2018 оны 08 сард зоогийн газар нээхдээ авч байсан. Тухайн үед сандал тус бүрийг нь 90.000 төгрөгөөр үнэлэж байна. 1 ширхэг ширээг 250.000 төгрөгөөр үнэлэнэ. Нийт 520.000 төгрөгөөр эвдэрсэн эд зүйлсээ үнэлэж байна. Би гомдолтой байна. Ширээ, сандлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27 хуу/, хохирогч Д.Эийн дахин өгсөн: “...Тухайн үед Т.Э нь 3 ширхэг сандал 1 ширхэг ширээ эвдэлсэн бөгөөд 3 ширхэг сандлыг хаясан харин 1 ширхэг ширээ нь арын өрөөнд байгаа ашиглах боломжгүй болсон дээрх 1 ширээ, 3 сандлыг ахиж ашиглах боломжгүй засвар авахгүй болсон. Т.Э манай зоогийн газарт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. Би гомдолтой байна. Би ширээ сандлын хохирлоо Т.Эээс гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 хуу/, гэрч Ц.Цгийн өгсөн: “...Т.Эийн эхнэрийн толгойноос цус гарч байсан. Эхнэр нь манай зоогийн газрын 00-д орж цусаа угаасан. Т.Э эхнэрээ аваад гарах гэтэл эхнэр нь би явахгүй, намайг ална амь авраарай гэж хэлсэн. Энэ үед Т.Э манай зоогийн газраас хамт ирсэн Аын хамтаар гараад явсан. Энэ үед эхнэрийг нь өрөвдөөд зоогийн газрын машины грашдаа оруулаад зоогийн газартаа орж ирэхэд Т.Э манай зоогийн газар ороод ирсэн байсан. Надаас эхнэрээ асуусан. Тэгэхээр нь би эхнэрийг чинь унтуулчихсан гэж хэлтэл эхлээд ойлгож байснаа гэнэт уурлаад зоогийн газрын 3 ширхэг төмөр хөлтэй модон сандал эвдсэн нэг ширээний дээд тавцанг хэмхэлсэн. Энэ үед би айгаад эхнэрийг нь гаргаж өгсөн. Жижиг хэмжээтэй шарах шүүгээ над руу шидэх гээд өргөж далайсан энэ үед би очиж шарх шүүгээгээ авсан. Т.Эийн эвдэлсэн дээрх 3 ширхэг сандлыг 2013 оны 08 дугаар сард худалдаж авсан. Шинэвтэр сандал, сандал тус бүрийн үнэ 90,000 төгрөгний үнэтэй. Ширээ 250,000 төгрөгний үнэтэй, дээрх ширээг 2018 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос худалдаж авсан шинэвтэр ширээ. Мөн тухайн хогийн савыг Т.Э хөлөөрөө өшиглөж эвдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 хуу/,Гэрч Т.Пын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр өглөөний 08 цагийн үед 7033102 тоот утсаар жижүүрээс надруу залгаад Өлзийт сумын нутаг дэвсгэрт Б.Д гэх хүн Т.Эид зодууллаа гээд дуудлага өгөөд байна. Өлзийт сумын Тэгий гэх айлд байна гэж утсаар яриад байна хаягаар нь оч гэсэн намайг Тэгий айлд яваад очиход Б.Д Т.Э намайг зодож толгойг минь хагаллаа гэж хэлсэн.Энэ үед миний бие Б.Дг Өлзийт сумын эмнэлэгт хүргэж өгч эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Б.Дгийн толгой ар хэсэгт хагарсан бололтой цус гарсан байдалтай байсан. Мөн гар нь шуу бугуй хэсгээрээ хавдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 хуу/, гэрч Г.Хгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр өглөө 10 цагийн багцаа намайг жижүүртэй байхад Иргэн Б.Д бусдад зодууллаа гээд үзүүлсэн. Намайг биеийн байдлыг нь үзэхэд Б.Дгийн толгойн дагз хэсэгт зүсэгдсэн шарх уг шарх нь 1 см гүн 4 см өргөн шарх байсан. Духны зүүн хэсэгт 3 аас 4 см орчим газар хөхөрч хавдсан, баруун гарын шуунд 3 аас 4 см орчим хэмжээтэй улайсан шарх зүүн гарын шуунд 5 аас 4 см орчим газар хөхөрч хавдсан, мөн зүүн гарын сарвууны ар тал хавдаж хөхөрсөн, цээжний зүүн ар талд 4 өөс 6 см орчим хуучин хадваад хүрэнтэж эдгэж байгаа шарх байсан. Баруун мөрөнд 7 оос 8 см орчим хүрэнтэж хавдсан хуучин шархтай байсан. Ууцны орчим зүүн бөөрний орчим 4 өөс 10 см орчим газар хүрэнтэж хөхөрч эдгэж байгаа шарх байсан, баруун гарын алга эрхий хуруу орчим 1 см орчим тав тогдсон хуучин шархтай, баруун хөлийн шилбэний доод гуравны нэгт 1 см орчим газар хуучин шархны сорвитой байсан. Биеийн байдал дунд зэрэг толгой эргэн хөндүүрлэж өвдсөн зовиуртай. Б.Д Т.Эид зодуулсан талаараа надад хэлсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-39 хуу/, гэрч Д.Нын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 07 цагийн багцаа намайг өглөө гэртээ байж байхад манай гэрт гаднаас танихгүй эмэгтэй орж ирээд намайг Д гэдэг, би Эид зодууллаа та надад туслаач, намайг Т.Эээс нуугаад өгөөд гэж хэлсэн. Тухайн үед Д гэж нэрээ хэлээд манай гэрт орж ирсэн эмэгтэйн уруул нь чичирсэн толгой хэсгээс нь цус гарсан байдалтай маш их айж сандарсан байдалтай манай гэрт орж ирсэн. Уг эмэгтэйг би хувцасны шүүгээндээ хийж нуусан хэсэг хугацааны дараа удалгүй хувцасны шүүгээнээс Д гэх эмэгтэй гарч ирээд миний утсыг гуйж хэн нэгэн хүнрүү ярьсан. Удалгүй Өлзийт сумын цагдаа манай гэрт ирж Дг манай гэрээс Өлзийт сумын хүн эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явсан. Б.Д Т.Эид зодуулсан талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 хуу/, гэрч Д.Үгийн өгсөн: “...Тухайн үед Э, А, Д нар орж ирээд Б.Дгийн толгойн цусыг манай ажилчин Ц эгчээр угаалгаад Д гэх эмэгтэй намайг Эээс нуугаад өгөөч гэж гуйхад нь манай ажилчид арын гражид оруулж нуусан. Энэ үед Э гадагшаа гарчихсан байж байгаад гаднаас орж ирээд манай эхнэрийг хаана нуусан гаргаж ир гээд агсарч 1 ширхэг ширээ 3 ширхэг сандал эвдэлсэн. Би айсандаа болоод Пын хамт жижиг өрөөнд орж нуугдсан тэрнээс хойш болсон асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Т.Э эхнэрээ зодох үед манай ажилчид байсан. Гаднаас Т.Этэй хамт орж ирсэн А гэх залуу байсан өөр хүн байгаагүй. Эхнэр нь ярихдаа өөр хүнтэй намайг хардаад зодсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45 хуу/, гэрч П.Пын өгсөн: “...Гэнэт хүн орилолдох чимээ гарахаар нь гарахад Э, А, Д нар ороод ирчихсэн байсан Д гэх эмэгтэй толгой хэсгээс нь цус гарч байсан. Манай зохион байгуулагч Ц тухайн эмэгтэйг ариун цэврийн өрөөнд оруулж цусыг нь угааж өгөөд гаргахад Д гэх эмэгтэй намайг Эээс нуугаад өгөөч гэж гуйхад нь манай ажилчид арын гражид оруулж нуусан. Энэ үед Э орж ирээд манай эхнэрийг хаана нуусан гаргаж ир гээд агсарч 1 ширхэг ширээ 3 ширхэг сандал эвдэлсэн. Би айсандаа болоод Үгийн хамт жижиг өрөөнд орж нуугдсан. Тэрнээс хойш болсон асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Манай ажилчид байсан. Гаднаас Т.Этэй хамт орж ирсэн А гэх залуу байсан өөр хүн байгаагүй. Т.Э эхнэртэйгээ ямар асуудлаас болж маргалдсан, зодсон болохыг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 хуу/, гэрч А.Агийн өгсөн: “...Тухайн шөнө Т.Э нь өөрийн эхнэр Б.Д гэх эмэгтэйтэй хамт орж ирсэн. Орж ирэхэд нь Б.Д гэх эмэгтэйн толгойноос цус гарч байсан. Манай зохион байгуулагч Ц тухайн эмэгтэйг ариун цэврийн өрөөрүү дагуулж орж цусыг нь угаалгаж цэвэрлэсэн Б.Д гэх эмэгтэй манай ажилчдаас амь авраач гээд гуйгаад байхаар нь манай ажилчид арын хаалгаар дамжуулж гражид нуусан. Гэтэл Т.Э уурлаж манай эхнэрийг оруулж ир гээд шарах шүүгээ аваад шидэх гэж байхад нь манай зохион байгуулагч очиж шарах шүүгээгээ авсан. Намайг угаалгын өрөөнөөс гараад явж байхад авгай олж ир пизда минь гээд миний зүүн гарын бугуй хэсэгт нэг удаа өшиглөсөн ингэж агсрах үедээ 1 ширхэг ширээ 3 ширхэг сандал эвдэлсэн. Энэ үед манай ажилчид эхнэрийг нь гаднаас оруулж ирхэд Э шууд Б.Дгийн хэвлий хэсэг рүү нь цохих үед Д газарт унасан. Э эхнэрийнхээ дээрээс 2 удаа өшиглөж харагдсан. Манай ажилчид боль гээд Эийг салгах үед Б.Д гараад зугтсан, ийм асуудал болсон юм. Т.Э агсам тавьж, эхнэрээ зодох үед манай ажилчид байсан. Гаднаас Т.Этэй хамт орж ирсэн А гэх залуу байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51 хуу/, гэрч Д.Эгийн өгсөн: “...Эхнэрээ зоогийн газар дотор унагаад өшиглөөд байсан энэ үедээ Уран дөш зоогийн газрын 3 ширхэг сандал, нэг ширхэг ширээг эвдэлсэн өөр асуудал болоогүй. Яг хэдэн удаа өшиглөсөн талаар мэдэхгүй. Ямар ч гэсэн цээж хэсэгрүү нь өшиглөж харагдсан. Тэгээд бид нар салгаж болиулсан юм. Т.Э нь надтай цуг ажилладаг хүмүүсийг зодоогүй сүүлд нь ажилчид ярьж байгаа нь А.Аг нэг өшиглөсөн гэж ярьж байсан. Би яг өшиглөх үед нь би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 хуу/, гэрч Б.Өгийн өгсөн: “...Т.Э Оройн 21 цагийн үед манай зоогийн газар өөрийн эхнэртэйгээ хамт орж ирээд манай зоогийн газараар үйлчилүүлж байсан хүмүүстэй уулзаж байгаад гарсан. Ямар ч байсан эхнэртэйгээ хамт гарсан өөр хэнтэй хамт гарсаныг нь би сайн санахгүй байна. Орж ирсэн тухайн үед эхнэр нь байсан өөр яг хэн байсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 хуу/, гэрч Э.Аын өгсөн: “...Бид нартай суугаад, тэгсэн Т.Э эхнэртэйгээ маргалдаад, чи яагаад архи уугаад байгаа юм, хэнтэй архи уусан гээд маргалдаад байсан. Тэгээд бид хэд явах гээд гараад явж байтал Т.Э араас гарч ирээд Д ахтай ганц барилдъя гэсэн. Тэгээд тэр хоёр барилдчихаад Т.Э түрүүлээд ресторан руу яваад орсон. Тэгээд бид хэд явах гэж байтал Уран дөш рестораны зөөгч нь гарч ирээд Т.Эийг эхнэрээ зодоод байна гээд энэ хоёрыгоо салга гэж хэлсэн. Тэгээд бид хэд ресторан руу ороод Т.Эийг салгачихаад Д ах тэр хоёртой үлдсэн. Рестораны зөөгчийн хэлэхэд Д ах түрүүлээд гүйж орсон. Араас нь бид ороход тэр сууж байсан ширээ сандлаа буулгачихсан Э тэр хавиар орилоод, эхнэр рүүгээ уурлаад хашгичаад байсан. Зөөгч цаана нь ширээ сандлаа босгоод янзлаад байсан. Эхнэр нь цаашаа харчихсан зогсож байсан. Тухайн үед гадаа зогсож байхад тэр рестораны зөөгч гарч ирээд Т.Эийг эхнэрээ зодож байна гэж хэлсэн. Биднийг ороход тэр хоёрыг салгачихсан байсан. Маргааш нь найзтайгаа цуг Уран дөш ресторан руу ороход Эийг эхнэрээ зодсон талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-61 хуу/, гэрч Б.Дгийн өгсөн: “...Б.Д нь Т.Эид зодуулахаасаа өмнө “Гурвалжин” худалдааны төвд барилгын материалын бараа зардаг байсан. Одоо бол эрхэлсэн ажилгүй байгаа. Миний эгч тэр бүр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хааяа нэг хэрэглэдэг. Т.Э нь миний эгч Б.Дгийн биед хүнд гэмтэл учруулсанд би гомдолтой байна. Энэ хэргийг түргэн шуурхай, хуулийн дагуу шийдүүлмээр байна ....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 хуу/, гэрч Н.Эийн өгсөн: “...Б.Д нь өмнө нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Т.Э гэх залуутай үерхэх болсноос хойш хааяа нэг архи уудаг болсон байх, би сайн мэдэхгүй байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд эмчилгээ хийлгэхэд нь гарсан бодит зардлыг Т.Э гэх хүнээс гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 хуу/, гэрч П.Аын өгсөн: “...Би их согтуу байсан болохоор тухайн үед Т.Э цуг явсан хүүхэнтэйгээ юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-178 хуу/, шинжээч Т.Сгийн өгсөн: Миний гаргасан дүгнэлт үнэн зөв байсан. Б.Д, Т.Э гэх хүмүүсийг танихгүй, Би иргэн Б.Дгийн биед мөрдөгчийн тогтоолын дагуу Гэмтэл согог судлалын үндэсийн төвд 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр очиж үзэж байсан. Би тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авсан. Би дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 04-нд гаргасан. Эмнэлэгийн бичиг баримтыг үзэж дүгнэлт гаргасан. Тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Би би хэрэг учралаас хойш 5 хОгийн дараа үзлэг хийсэн байсан. Б.Дгийн гэмтэл хуучин байх боломжгүй. Дүгнэлтийн эхний хуудаст байх 2019 оны 11 дүгээр сарын 21 гэсэн он сар нь хүнээ үзсэн он сар юм. Дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 04-нд гаргасан юм../2-р хх-ийн 124-125 хуу/, Т.Эийн яллагдагчаар өгсөн: “...Би Дг 2-3 удаа алгадсан. Сүүлийн удаа алгадахад сандал дээгүүр давж унасан, өөрөөр зодсон асуудал байхгүй. Би хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй, хариуцлага хүлээе...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-197 хуу/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13972 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 73-74 хуу/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 77-81 хуу/, Т.Эийн эвдсэн гэх “Уран дөш” рестораны ширээ сандлын эд зүйлийн үнэлгээг тогтоосон “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны шинжээч Э.Даваасүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 341 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 84 хуу/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 233 дугаартай нэмэлт дүгнэлт /1-р хх-ийн 93-96 хуу/,зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Эийг шүүхээс тэнссэн хугацаанд “2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын төвд иргэн хамтран амьдрагч Б.Дг тархины хоёр тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, их бие, дээд, доод мөчинд цус хуралт бүхий гэмтэл учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг төвд үйл ажиллагаа явуулдаг Д.Эийн эзэмшлийн Урандөш зоогийн газрын ногоон эрээн өнгийн тавцан, төмөр хөлтэй ширээ, ногоон эрээн өнгийн тавцан, төмөр хөлтэй 3 ширхэг сандал зэргийг хууль бусаар устгаж, гэмтээж, 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага Огдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас Т.Эийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцож үнэлсэн болно.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.Энэхүү журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай гэмтэлд дараах гэмтлүүд хамаарна. Үүнд: 3.1.3.тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл Үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна” гэж заасан бөгөөд хохирогч Б.Дгийн биед тархины хоёр тал бөмбөлөгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн хуйх, нүүр, их бие, дээд, доод мөчинд цус хуралт, шарх, зулгаралт, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13972 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Эийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Харин гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд бусад шалтгаанаар хамтран амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамтран амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч харгалзан дэмжигч, амрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондийн харилцааг ойлгО.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг ойлгО.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэх эсхүл хүсээгүй боловч үйлдлээрэ хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байдаг бол бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
Иймд шүүгдэгч Т.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.562.480 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар 3.532.280 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн тул илүү баримтгүй нэхэмжилсэн 30200 төгрөг мөн 12750 төгрөгийн баримт, 6530 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу арилсан /дээр нь балаар гараар тоог бичсэн/ баримтыг нотлох баримтад тооцоогүй тул нийтдээ 49480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 3.513.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Т.Эээс гаргуулж хохирогч Б.Дд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд: 6740 төг, 4900 төг, 41100 төг, 1600 төг, 90000төг, 17526 төг / 2-р хх-ийн 32 хуу/, 59800 төг, 30352 төг, 1250 төг, 850 төг, 4030 төг, 2000 төг /2-р хх-ийн 33хуу/, 15800 төг, 19148 төг, 4900 төг, 4380 төг, 5450 төг, 57300 төг, /2-р хх-ийн 34 хуу/, 33952 төг, 460 төг, 19210 төг,14770 төг, 750 төг, 4840 төг, /2-р хх-ийн 35 хуу/, 17600 төг, 900 төг, 53000 төг, 63040 төг, /2-р хх-ийн 36 хуу/, 1900 төг, 2900 төг, 35500 төг, 15200 төг, /2-р хх-ийн 37 хуу/, 25400 төг, 12750 төг, 6500 төг, 87000 төг, /2-р хх-ийн 38 хуу/, 36000 төг, 12000 төг, 90467 төг, 29331 төг, /2-р хх-ийн 39 хуу/, 40800 төг, 18850 төг, 212924 төг 24200 төг, /2-р хх-ийн 40 хуу/, 8100 төг, 46863 төг, 136200 төг, /2-р хх-ийн 41 хуу/, 12000 төг, 9200 төг, 74800 төг, 7650 төг /2-р хх-ийн 42 хуу/, 220600 төг, 17600 төг, 38400төг, 14670 төг /2-р хх-ийн 43 хуу/, 5000 төг, 138000 төг, 12400 төг, 17000 төг /2-р хх-ийн 44 хуу/, 35300 төг, 58200 төг, 80800 төг, 1600 төг /2-р хх-ийн 45 хуу/, 83500 төг, 125400 төг, 300 төг, 38000төг, /2-р хх-ийн 46 хуу/, 130000 төг, 400төг, 75000 төг, 20600 төг, /2-р хх-ийн 47хуу/, 2200 төг, 41000 төг, 47500 төг, 34900 төг /2-р хх-ийн 48 хуу/, 24555 төг, 3300 төг, 37000 төг, 13500 төг, 2000 төг, 84000 төг, /2-р хх-ийн 49 хуу/, 42999 төг, 25000 төг, 130000 төг, 950 төг, 35000 төг, 34963 төг, /2-р хх-ийн 50 хуу/, 20950 төг, 29460 төг, 14750 төг, 19700 төг, 800 төг, 2600 төг /2-р хх-ийн 51 хуу/, 5000 төг, 17600 төг, 15500 төг, 1200 төг, 2100 төг, 7800 төг, /2-р хх-ийн 52 хуу/, 39800 төг, 130000 төг, 19000 төг, 500 төг /2-р хх-ийн 53 хуу/, 11700 төг /2-р хх-ийн 54 хуу/ зэрэг баримтуудаар нийтдээ 3.532.280 төгрөгийн баримт хэрэгт хавсаргаснаас 12750 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй / баримтны тоо арилсан гараар бичсэн/, 6530 төгрөгийн баримт мөн арилсан тул хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Т.Эээс 3513.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж мөн хохирогч Д.Эт 410.000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Д.Эт учруулсан 410.000 хохирлыг, мөн хохирогч Б.Дд 3.513.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э нь нөхөн төлсөн талаархи баримтуудыг түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Урандөш Саруул ХХК-д учруулсан 520.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул Т.Эид гомдолгүй гэх захирал Д.Э гэх тамгатай бичиг, мөн хохирогч Б.Дгийн ХААН банк дахь 5113090730 тоот данс руу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3.000.000 /гурван сая/ төгрөг, мөн өдөр 513.000 /таван зуун арван гурван мянга/ төгрөг нийтдээ 3.519.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Эийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Эид хорих ял Огдуулах нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял Огдуулах..” гэж заасан бол харин мөн хуулийн 4 дэх хэсэгт”...Ял Огдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял Огдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй…”гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Т.Э нь шүүхээс ял Огдуулахыг тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд уг гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд Огдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Эид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эид 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус Огдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Огдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хОгоор тооцож, 30 /гуч/ хОгийн хугацаагаар хорих ялыг, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020оны 04дүгээр сарын 28-ны өдрийн 01/а дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эид Огдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 22 хОгийн хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор Огдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 5 жил 6 сар 22 хОгийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Огдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Т.Эийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 129 хОгийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Тын Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эид 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Огдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хОгоор тооцож, 30 /гуч/ хОгийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/а дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Огдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 22 хОгийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар Огдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 жил, 6 сар, 22 хОгийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эид Огдуулсан 5 жил, 6 сар, 22 хОгийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 129 /нэг зуун хорин ес/ хОгийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,шүүгдэгчийг бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хОгийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ