Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныгтус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч-т холбогдох 1834000000444 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт, Төв аймаг Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн Жунай гэх газар хөдөө оршин суух хаягатай, урьд ял шийтгэлгүй, Ч гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Балган” гэх газар “хонь хөөлөө” гэх шалтгаанаар нагац ах Л.Бандьтай маргалдан, улмаар Л.Бандийг баруун хөлөн тус газар өшиглөн зодсоны улмаас эрүүл мэндэд нь "баруун шилбэ ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ч-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн нутаг “Балган” гэх газар “хонь хөөлөө” гэх шалтгаанаар нагац Б маргалдан, улмаар Л.Бандийг баруун хөлөн тус газар өшиглөсний Б эрүүл мэндэд “баруун шилбэ ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Бандийн “Ч-ийг чи яагаад манай хонийг туугаад Жавхаа ахын хоньтой нийлүүлсэн юм бэ гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм пиздаа минь хонио авахгүй яасан юм гэж хэлэхээр нь би ахархаад танай өвөлжөө дээр очиж манай хонь идээгүй гэж хэлэхэд намайг хөл рүү өшиглөсөн. Би өшиглөхөд нь газар унаад миний хөл эвгүй болчихлоо гэж хэлэхэд дээр сууж байгаад гараараа толгой руу цохисон. Би дахиад хөл эвгүй болчихлоо гэхэд инээгээд адууны чих чихдэж байгаа юм шиг миний хоёр чихийг мушгиад байсан. Би өмнөөс нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй гадаа сууж байгаад босоод гишгэх гэтэл миний баруун хөл гишгэж болохгүй байсан би гэртээ хариад хэвтсэн гутлаа тайлахад хавдсан байсан...”гэх мэдүүлэг /хх-8 тал/,

Гэрч Д.Ч-ийн “Бандь ах Лхасүрэн эпнийн аяга угаасан усыг над руу цацсан. Тэгээд би уурлаад гэрээс чирч гаргаад гэрийн зүүн талд хавирч унагаагаад та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Бандь ахын өөдөөс архи үнэртүүлэн ахынх нь хөл болохгүй байна гэж хэлэхээр нь би маягалаад байгаарай гэж хэлээд чихнээс нь татаад Лхасүрэн эгчийг боль гэж хэлэхээр нь би яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-12 тал/,

Гэрч Л.Лхамсүрэнгийн “Ч ирээд байж байхад дүү Б ирээд манай гэрт чи яагаад хонь нийлүүлсэн юм бэ гэж хэлээд маргаад байсан. Тэгээд Бандь Ч хоёр гэрээс гарсан. Гадаа гараад ноцолдоод байхаар нь би та хоёр боль гэж хэлэхэд Ч яваад өгсөн...Би хараагүй гэрийн гадаа гараад барилдаад байгаа юм шиг ноцолдоод байсан.” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/

Шинжээчийн 2018 оны 11 сарын 29-ны өдрийн 760 дугаартай дүгнэлтэд: “Л.Бандийн биед баруун шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх-17 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Л.Бандийн “биед баруун шилбэ ясны хугарал бүхий “гэмтэл учруулсан Д Чийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объекгив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 АУгаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал эРҮҮл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан (удаан)” мөн РМын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр (15-35%) тогтонги ДЛаар алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг ойлсон байх тул хохирогч Л.Бандийн биед учирсан “биед баруун шилбэ ясны ал бухий “ гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Ч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг хамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, д Чийн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Хохирогчийн зүгээс уг гэмт хэргийн улмаас үүдэн гарсан хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчийн зүгээс “780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн эмчилгээний зардал болох хохирол барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” талаар шүүхэд мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж узэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байгаа, гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж,

Уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан 90 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг сануулж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг харгалзан үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг римт шүүхэд ирээгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, ДУгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч-ийг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
  3. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.
  4. Шүүхийн    шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шүүхийн    шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үилдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид нардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
  6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
  7. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ