Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 


            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: О.С
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын Сад холбогдох 1912..................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ аймгийн  .......... сумын ............ баг, “Ө” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Оын С, /РД:*****/,


Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.С нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ....... аймгийн ....сумын ....... багийн “Х..........” гэх газар иргэн М.Бтай “мал хулгай хийсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар баруун гарыг мушгиж, эрүүл мэндэд нь баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, голчийн мэдрэл дарагдлаас үүссэн баруун бугуйн сувгийн хам шинж бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 1912................. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч М.Бы өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрин 18 цагийн орчимд .......... аймгийн ......... сумын Хөөвөр баг, Ханхарын хошуу гэх гэзарт гэртээ ганцаараа байж байхад гаднаас манай саахалт айлын М буюу О.С гэх хүн нь халамцуухандуу гэрийн босго алхаж орж ирээд ямар нэгэн мэндийн зөрүүгүй, шууд над руу дайраад, гараараа миний толгойны баруун шанаа хэсэгт 1 удаа, толгойны ар дагз хэсэгт 1 удаа цохиод авахаар нь би түүний гарыг нь бариад авах үед миний баруун талын гарыг хүчтэй хөшиж мушгиад би газарт хөлийнхөө хоёр өвдгөн дээр сөхөрч унасан. Түүний дараа үргэлжлүүлээд миний ар нуруу хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тухайн үед манай нөхөр гэрийн гаднаас орж ирж таарч түүнийг салгах үед О.С нь миний үснээс үсдэж барьж аваад тавилгүй хэсэг зууралдаж байгаад салсан юм. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үнээгээ сааж байхад манай өвөлжөөн дээр хэдэн адуу, мөн манай сувай голдуу үхрүүд хамт бэлчиж байсан юм. Тэгсэн О.Сын хүү болох Б гэж дууддаг залуу нь бараан зүсмийн морьтой манай өвөлжөөн дээр бэлчиж байсан адуугаа тууж авах үедээ манай үхрийн захад зожигдуу, хоёулахнаа бэлчээд байдаг 2 бярууг адуу руугаа тууж дөхүүлээд өөрийнхөө адуутай хамт нийлүүлээд туугаад явж байсан. Тэгсэн нэг бяруу нь салаад наашаа гэр рүүгээ гүйгээд ирсэн. Нөгөө бярууг нь хамт туугаад аваад явсан. Маргааш нь манай нөхөр Бын туугаад аваад явсан бяруугаа авах гээд очих үед бяруу ч байхгүй, Б ч байхгүй байсан ба түүнээс хойш бяруу маань байхгүй болсон. Бяруу туугаад аваад явах үед бүрий тасарч байсан. Гэхдээ бол ойр орчны зүйл бүрэн харагдаж байсан. Миний бодлоор Б манай бярууг хулгай хийх зорилгоор авч явсан. Түүнийг нь тэр үедээ Мт хэлүүлсэн, түүнээс болж өс санаж, намайг цохиж зодсон. Намайг цохиж зодож байх үедээ чамайг алаад хүүрэнд чинь 5 сая төгрөг, амьдын сүгнүүдээ гээд агсраад байсан ба танай бярууг манайх хулгай хийж авсан төлбөр мөнгийг нь чамд өгөхгүй хуулинд хахууль өгнө, хууль чинь гууль болсон, танай хорин морийг бугуйлдаад хулгай хийгээд дуусгана, та нар юу олж долоох юм гэрийн хүн чинь гэрч хийдэггүй юм гээд манай нөхрийг надаас сал, энэ тэрээ гээд л зөндөө агсарч өгсөн. Би шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтэй танилцсан, санал нийлж байна. Би Улаанбаатар хотод нарийн мэргэжпийн эмчид үзүүлнэ. Миний гар бол одоог болтол эдгэрээгүй байна. Мөн тархи, нуруу, ууцаа үзүүлнэ. Түүний дараа шинжээчид дахин үзүүлнэ. Тухайн маргаан болох үед манай гэрт манай нөхөр, 4 дүгээр ангийн хүүхэд, хоёр нялх хүүхэд болон С нар байсан. Миний бие өмнөх шигээ хэвийн ажлаа хийж чадахгүй байгаа учраас эмчилгээ хийлгэнэ. Одоогоор хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 ху/,
*Хохирогч М.Бы дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлнэ гэж мэдүүлсэн. Гэхдээ одоо зав зай муутай, ганц гэр, мөнгө төгрөг байхгүй учраас Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлж амжихгүй учраас дахин шинжилгээ гаргуулах хүсэлгүй байна. Харин өмнө нь Архангай аймаг орж эмнэлэгт үзүүлсэн, наашаа, цаашаа явсан, эм тарианы мөнгө төгрөг гээд нийтдээ 530.000 мянган төгрөг зарцуулсан. Тиймээс би О.Саас 530.000 мянган төгрөг нэхэмжилж байна. Мөн маш их гомдолтой байна. Уг нэхэмжилж байгаа мөнгөтэй холбоотой баримтуудыг би цуглуулж байсан боловч хүүхдүүд тоглоод ураад хаячихсан байна лээ. Аймгийн төврүү 2 удаа, сумын төврүү 2-3 удаа явж үзүүлсэн, эм тариа авсан гээд нийтдээ яг 530.000 төгрөг болсон. Би илүү мөнгө нэхээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 ху/, 
*Хохирогч М.Бы дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би анх мэдүүлэг өгөх үедээ цаг хугацаагаа андуурж хэлсэн байна. Тухайн асуудал болох үед 5 дахь өдөр байсан бөгөөд сургуулийн хүүхэд ирсэн байсан. Мөн тэр үед манай нөхөр календарь дээр он сарыг нь мартчихаж магадгүй гээд тэмдэглэж байсан. Бас тухайн асуудлаас хойш ажпын эхний өдөр буюу 1 дэх өдөр сумынхаа эмчид үзүүлж тодорхойлолт хийлгэж авч байсан. Ингээд цаг хугацаагаа нарийн тооцож үзэхэд О.С нь намайг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зодсон байна. Манай нөхрийн тэмдэглэж байсан хуанлинаас үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг тэмдэглэсэн, сумын эмчид үзүүлсэн тодорхойлолтыг үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр үзүүлсэн байсан. Тийм учраас цаг хугацааны тухайд эргэлзэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 ху/, 


*Хохирогч М.Бы дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн маргаан дөнгөж болж өнгөрсөний дараа сумынхаа эмнэлэгт хугацаа алдалгүй үзүүлж, тодорхойлолт хийлгэж аваад эмчилгээ бичүүлж авсан. Тэр үедээ бол нутгийн айл, саахалт нутагладаг хүмүүс учраас яахав, гар удахгүй зүгээр болчих байх гэж бодсон боловч гэмтсэн гар маань улам их өвчин орж эдгэх нь битгий хэл бүүр дордсон. Ингээд 2019 оны 12 дугаар сар гаргаад хуулийн байгууллагад хандах болсон. Тэрнээс биш тухайн хугацаа алдсан гэх хооронд бол гар хуруугаа бэртээж гэмтээчихээд ямар ч хамаагүй хүнээс мөнгө нэхээд байгаа зүйл байхгүй. Бичлэг хийсэн гэх хүүхэд маань өөрөө 11 настай жаахан хүүхэд юм. Тэгээд тухайн үед бичлэг хийсэн гар утас нь эвдэрсэн. Түүний дараа 3 настай дүү нь гар утасных нь сим картыг нь хүртэл зажилсан. Тиймээс тухайн гар утсыг хаясан, одоо бол байхгүй. О.С л намайг цохиж зодсон. Нилээн их согтуу байх шиг байсан. Гэхдээ О.С нь өөрийнхөө хийсэн үйлдлээ бол мэдэж байсан. Би 2019 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймаг Нэгдсэн эмнэлэгт гэмтсэн гараа үзүүлсэн ба түүнийхээ зураг, хариуг аваад шүүх эмнэлэгт үзүүлсэн, шүүх эмнэлэг нь миний картнаас хуулбарлаж өгсөн. Манай гэрт орж ирээд танай үхрийг авсан яадаг юм гээд барьж авахаар нь би өөдөөс нь гараараа эсэргүүцэл үзүүлэхэд О.С миний гарыг гараараа барьж аваад гарын ар хэсэг рүү буюу эсрэг тийш нь хүчтэй мушгисан, тэгээд л гар гэмтсэн. Тухайн үед хэрвээ би өргөдөл өгсөн бол гар битгий хэл толгой тархи хүртэл гэмтэлтэй байсан. Миний бие өмнө нь гэмтэж бэртэж байсан зүйл бол огт байхгүй, архаг хууч гэхээр өвчингүй амьдрал ахуйгаа залгуулдаг гар маань л байгаа юм. Би маш их гомдолтой байна. Би тухайн асуудлаас болж зарлагадсан мөнгө төгрөгний хагас хугас өөрт байгаа материалаа өөрийнхөө өмгөөлөгчөөр дамжуулан зохих газарт нь хүргүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 ху/, 


*Гэрч Г.Эы өгсөн: “...М.Б нь бол манай эхнэр, харин О.С бол манай саахалт айлын хүн байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүүгийнхээ өвөлжөө рүү морьтой ганцаараа явж байхад манай саахалт айлын О.С морьтой явж байгаад таарцгаасан. тэгэхээр нь би түунтэй мэнд мэдээд сайн байна уу гэхэд миний өөдөөс чи миний хүүг хулгайд шаасан байна танай бярууг авсан байсан ч яадаг юм, өөрийнхөө 20 морийг гаргаад ир би бугуйлдаж байгаад устгаад, дуусгаад өгье гэхээр нь би түүнд хандаж чи ингэж болохгүй. Чи бид хоёр өрөө өвөлжөө, хараа хаваржаа улс хоорондоо ингэж өсөрхөөд яахав. Айл аймаг улс хоорондоо эвтэй найртай байя л гэж би бодож явдаг, тэрнээс биш хулгай хийгээд бай гэдэггүй. Хууль нь үнэн зөвийг олоод өгнө биз гэхэд надад хандаад хууль гэдэг чинь гууль болсон, гэрч байхгүй, гэрийн хүн чинь бяруу хулгай хийсэн асуудал дээр гэрч болохгүй. Хулгай хийсэн байсан ч төлбөрийг чинь төлөхгүй гэхээр нь би түүнд хандаж хуулийн газарт улаан нүүрээрээ тулъя гэж ярьцгааж явсаар байгаад .......... аймгийн ......... сумын Хөөвөр баг, Ханхарын хошуу гэх газарт манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд би мориноосоо бууж шээгээд гэрийн гадаа үлдэж О.С манайх уруу орсон. Би бие засч дуусаад гэртээ яваад орох үед манай эхнэр газарт унасан, харин О.С дээрээс нь дарсан зууралдаж байхаар нь О.Сыг дээлнийх нь захнаас татаж арай гэж салгаж авсан. Тэгсэн О.С танайхан бол амьдын сүгнүүд, та нар бол чадахгүй, танай 20 морийг хулгай хийж дуусгана, ална тална, та эхнэрээсээ сал би эхнэрийг нь чинь ална гээд ярих ярихгүй зүйл их яриад байхаар нь би аргаа бараад чиний аавыг нас барсан байхад би чамд яаж тус болж байлаа гэхэд харин овоо зөөлөрсөн, тэгээд манайхаас явсан. Тэгсэнээ 2 ахиж манайд ирээд гэр оронд орж ирээд дахиад элдэв зүйл яриад агсраад байсан. Харин гэхдээ бол элдэв зодоон цохион болсон зүйл бол болоогүй. Одоо бол манай эхнэрийн гар нь өвдөөд гэр орны ажлаа хийж чадахгүй байна. Мөн саяхан өөрийнхөө хүү Дтэй намайг бэлчээр дээр явж байхад хүртэл над руу дайраад чамайг моринд чинь чиргүүлээд тавьсан байхад хэн чамайг алсан гэх юм гээд л дайраад байсан. Тэгсэн хүү Д танай үхрийг авсан гэж хэн гэрчлэх юм гээд дарамталцгаагаад байсан. Миний зүгээс О.Сыг цохиж зодсон зүйл бол байхгүй. Харин манай эхнэрийг газарт унагасан байхаар О.Сын дээлний захан дээрээс нь барьж аваад татаж салгасан, түүнээс өөр зүйл бол байхгүй. О.С бол эрүүл шахуу л зөв зүгээр явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 ху/, 
*Гэрч Г.Эы дахин өгсөн: “...Би уншиж бичиж чадна, бүрэн дунд боловсролтой. М.Б нь манай эхнэр байгаа юм. Манай эхнэр л эхлээд цагдаад мэдүүлэг өгөхдөө 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болсон гэж андуурч хэлээд тэр цаг хугацаагаар л явсан байна. Уг нь тухайн маргаан болох үед цаг хугацааг нь мартчихаж магадгүй гээд өөрийнхөө календарь дээр тухайн асуудалд болсон өдрийг дугуйлж тэмдэглэсэн юм. Тэгээд тухайн тэмдэглэсэн цаг хугацаагаа харахад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэж тэмдэглэсэн байсан. Тиймээс тухайн асуудал нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 ху/, 
*Насанд хүрээгүй гэрч Т.Мын өгсөн: “...Өнгөрсөн намар хичээл ороод хагас бүтэн сайны амралтаараа хөдөө өвөө болох Г.Эыд очсон байсан. Тэгээд нэг өдөр гэртээ байж байхад гаднаас М гэж дууддаг ах согтуу орж ирээд үхрийг чинь авсан юм, амьдын сүгнүүдээ гэж хэлээд эмээгийн толгой руу ямар ч байсан нэг удаа цохиод эмээг газарт унагааж, нуруун дээр нь гараараа цохиод байсан. Тэгсэн өвөө гаднаас орж ирээд М ахыг татаж аваад орны урд аваачаад суулгасан. Тэгсэн М гэх ах 20 гаран морьдоо гаргаад хойтон намар дуусгаж өгнө өө, 5 адуу гаргаад ир 3 адууг нь бугуйлдана гээд л ярьж байсан. Тэгээд би зурагт үзээд анзаараагүй. Би өвөө эмээгийндээ хөдөө заримдаа очсон байж байхад тэр М гэж дууддаг ах орж ирдэг байсан. Тэгээд л би таньдаг болсон. Манай өвөөгийн ойрхойн саахалт байдаг айл. М ахад эмээг цохиулсаны дараа эмээгийн хамраас нь цус гоожоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 ху/,
*О.Сын гэрчээр өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр шиг санаж байна. Учир нь манайх ямар ч л байсан хуц, ухнаа 2019 оны 10 дугаар сарын 17-ны үеэр шиг санаж байна, тавьсан юм. Тэгээд манай хүүхдийг малын хулгайд шалгаад байсан учраас тэдний гэрт очиход Г.Эы том банди, бэртэй нь хамт байсан юм. Тэгэхээр нь би аав чинь хаана байна гэхэд аав урд адуу хашиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.Этай очиж уулзаад чи айл аймаг байж хүүхэд хулгайд шаагаад гэх утга бүхий зүйл ярилцаад хугас архи хувааж уугаад Г.Эы гэрт нь очсон. Гэхдээ бол М.Бг цохиж зодсон зүйл бол огт болоогүй. Би 2019 оны 10 дугаар сарын 07-ны үеэр тэднийд очоогүй, харин 10 дугаар сарын 20-ны үеэр л очсон. Ямар ч л байсан би тэдний гэрээр очиход хагас бүтэн сайн өдөр таарч байсан. Дээрээс нь манайх 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуц, ухнаа тавьсан. Тэр өдрөөс 2-3 хоногийн дараа л байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Эыд 1 удаа очсон. 2019 оны 12 дугаар сарын 10-д гарсан байхад 1 удаа л буусан, түүнээс өөр очоогүй. Би Т.Быг цохиж зодоогүй, ганц хоёр хатуу үг хэлэх нь хэлж байсан. Түүнийгээ би хүлээн зөвшөөрч байна. Одоо бол би яг ямар зүйл ярьснаа санахгүй, мартсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 ху/,
*Гэрч Э.Тын өгсөн: “...М.Б нь миний ээж байгаа юм. Харин О.С бол төрөл садангийн харилцаа холбоо байхгүй, айл аймаг л хүмүүс байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Ямарч байсан сургуулийн хүүхэд тараад хүүхдээ аав ээж дээрээ авчирч өгөөд, тэр далимандаа өөрийнхөө өвөлжөөн дээр эхнэрийн хамт солом буулгаж байхад манай саахалт айлын О.С нь хойд зүгээсээ морьтой ирээд та нар яах гээд байгаа пиздаанууд уу гээд намайг заамдаад авахаар нь би түүнд хандаж та уулзах хүнтэйгээ л уулз, би өрх тусгаарласан тусдаа амьдралтай хүн гэж хэлээд харин О.С нь манай аавынх уруу яваад аавтай уулзаад хээр байж байсан. Тэгээд би тухайн үед гэртээ харьж машинаа тавиад мотоцикль аваад өвөлжөөн барьсан байсан өөрийнхөө гэрт ирсэн. Тэгээд тэр өдрөө дахиж аавынд очоогүй. Маргааш нь өглөө нь очиход манай ээж гараа гэмтээчихлээ О.С миний гарыг мушгичихлаа гэж ярьж байсан ба миний харахад урьд өдөр зүгээр байсан гарынх нь хуруу тэр өглөө тахийж мурийсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,
*Гэрч Т.Бийн өгсөн: “...М.Б нь миний хадам ээж юм. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буюу 5 дахь өдөр сургуулийн хүүхдээ авч, хадам аав, ээж дээрээ авчирч өгөөд өвөлжөөн дээрээ нөхрийн хамт очиж солом буулгаж байхад манай саахалт айлын О.С нь хойд зүгээс морьтой ирээд мориноосоо бууж ирээд манай нөхрийг заамдаад та нар яах гээд байгаа пиздагууд вэ гээд элдэв юм яриад байсан. Манай нөхөр хариуд нь би өрх тусдаа гарсан хүн, та уулзах хүнтэйгээ л уулз гэхэд О.С нь манай аавынхруу яваад өгсөн. Маргааш өглөө нь нөхрийн хамт хадам аавынд очиход хадам ээжийн гар нь эвгүй болчихсон гээд би үсийг нь самнаж өгсөн. Тэгэхэд сул үс зөндөө их байсан. мөн үнээгээ сааж чадахгүй байсан учраас би үнээг нь сааж өгсөн. Урд өдөр нь манай хадам ээжийн гар нь зүгээр байсан. Солом хамж өгөөд, бидэнд туслаад байсан. О.Сад зодуулснаас болоод одоо хүртэл гар нь зүгээр болохгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 ху/,
*Гэрч Б.Жгийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М.Б гэх эмэгтэй хүн ирж үзүүлсэн ба тухайн үед баруун гарын сарвуугаа атгаж чадахгүй их өвдөлттэй, толгой бас их өвдсөн зовуурьтай байсан. Рентгенд гарынхаа зургийг харуулж, нарийн онош тодруулах шаардлагатай гэж явуулсан. Тухайн үед үүсэн гэмтэл нь шинэ гэмтэл байсан ба үүсээд 2-3 хоног л өнгөрсөн гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 ху/,
*Гэрч Б.Жгийн дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би М.Бы биеийн байдлыг үзэж 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тодорхойлолт бичиж өгсөн. Энэ тодорхойлолтын цаг хугацаа, огноо нь М.Бы биеийг үзсэн гэх цаг хугацаатай тохирч байгаа. Би М.Быг ажил дээр ирж биеээ үзүүлсэн цаг хугацаанд нь тэр дор нь тодорхойлолт хийж өгсөн. М.Б гээд настай эмэгтэй хүн орж ирээд биеийн байдлаа үзүүлэх гэхэд нь ямар шалтгааны улмаас хандаж байгаа талаар нь асуухад тэр эмэгтэй хүн надад хандаад 2-3 хоногийн өмнө гэртээ байж байхад гаднаас хүн орж ирээд гарыг минь мушгисан. Тэгээд гар өвдөөд байна гэж үзүүлээд тодорхойлолт хийлгээд явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 91 ху/,
*Гэрч Б.Жгийн дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би М.Б гэх хүнийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр биеийн байдлыг нь үзээд тэр дор нь өөрийн тамга тэмдэгтэй тодорхойлолтыг хийж өгсөн. Харин эмчийн хөтөлдөг эрүүл мэндийн үзлэгийн маягт, бүртгэл дээр бичиж, бүртгэхээ мартсан байна. Түүнээс өөр зүйл байхгүй. О.С, М.Б нарыг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 ху/,
*Гэрч Ж.Эгийн өгсөн: “...О.Стай ханилж суугаад 30 жил амьдарч байна. Харин М.Б бол манай саахалт айлын хүн юм. Тухайн маргаан болдог өдөр манай нөхөр гэрээсээ 13 цагийн орчимд архи дарс уугаагүй малд явна гээд мордож яваад 15 цаг өнгөрч байхад гэртээ эрүүл орж ирсэн. Элэг түрүү муутай учраас нэг их архи дарс уугаад байдаггүй хүн байгаа юм. Гэр орондоо агсам согтуу тавиад байдаггүй, төлөв томоотой зантай, уурлаж уцаарлаад байдаггүй, зан ааштай бөгөөд манай нөхөр нь сумын сайн малчин, аймгийн аварга малчин, сумын алдарт уяач, аймгийн алдарт уяач зэрэг цол шагналаар шагнагдаж байсан хүн байгаа юм. Олон жил айл аймаг нутаглаж байгаа учраас М.Бтай өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 ху/,
*Гэрч Ж.Эгийн дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хагас бүтэн сайн өдөр шиг л санаж байна. Сургуулийн хүүхдүүд гэртээ ирцгээсэн байсан. Гэхдээ хэрхэн, яаж маргалдсан талаар бол би мэдэхгүй. Ямар ч л байсан манай төрсөн дүү болох Ж.Д нь М.Бд очсон гэх өдрийн орой нь манайд ирээд ээжийн бие муудаад байна хамт явах уу гээд явсан. Тиймээс тэр тэр өдөр л маргаан нь болсон байх. М.Б, О.С нарын маргаан нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр болсныг мэдэхгүй байна. Манай хадам ээж Архангай аймгийн Тана арцат гэх эмнэлэгт яг хэд хоног хэвтсэн талаар нь бол мэдэхгүй байна. Ямар ч л байсан биднийг эргэх гээд очих үед эмнэлгээсээ гараад 1 юм уу 2 хонож байсан байх. Ямар ч л байсан эмнэлгээс гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 ху/,
*Гэрч З.Хын өгсөн: “...О.С ах 2000 оноос хойш морь уяж ахтайгаа хамт нийлж олон жил нөхөрлөсөн юм. Манай ах юун хүн зодох, бие хаа муутай элгээр нас барахаа дөхөж байсан хүн байгаа юм. Тийм байж хүн зодсон гэхээр санаанд нэг л орохгүй байна. Зан аашны хувьд бол хүнтэй их эвтэй, маргалдаад байдаггүй, төлөв томоотой, хүнд их тусархуу л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 ху/,
*Гэрч Л.Сын өгсөн: “...О.С бид хоёр бол төрөл садангийн холбоотой. Харин М.Б бид хоёр бол төрөл садангийн харилцаа холбоо байхгүй, нэг нутгийн таньдаг хүмүүс байгаа юм. Би болсон хэргийн талаар мэдэхгүй байна. 1996 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас О.С гэх айл малтайгаа ирээд түүнээс хойш одоог хүртэл айл аймаг нутаглаж байна. О.С нь морь мал уядаг, нутгийнхаа хүмүүсийн дунд нэр хүнд сайтай, бие хаа муутай учраас архи дарс уудаггүй, төлөв томоотой хүн байгаа юм. Мөн намайг байнга л тусалж дэмждэг, нутгийн сайхан ах байгаа юм. О.С болон М.Б нарын хооронд таарамжгүй харьцаа байдаг эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 ху/,
*Гэрч Л.Сын дахин өгсөн: “...Би нүдээр бол хараагүй, М.Б, О.С нарын маргаан болсон өдрийн маргааш хадам ээжийг эргэхээр явах уу гээд О.С, Д, Э эгч нар явцгаагаад оройдоо ирцгээсэн. Манайх тэр өдөр нь нэг гэрээ өвөлжөөндөө бариад нүүдэл хийсэн. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй. Маргаан болсон гэх цаг хугацааг мэдэхгүй байна. Хадам ээж Архангай аймгийн Тана арцат гэх эмнэлэгт хэвтэж байгаад аймгийн төвд гарсан байсан. Тэгээд манайх эргэх гээд явсан. Миний тооцож байгаагаар бол манай хадам ээж тэд нарыг аймагт өөр дээр нь очихоос 10 гаруй хоногийн өмнө хэвтсэн шиг санаж байна. Хадам ээж эмнэлэгт хэд хоног хэвтсэн, эмнэлгээс гараад хэд хонож байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94 ху/,
*Гэрч П.Бын өгсөн: “...Очирбатын Сыг би танина. Бид 2000 оноос хойш одоог хүртэл найз нөхдийн холбоотой байгаа. Төвшрүүлэх суманд нутагладаг, манай малчин найз байгаа юм. С нь Архангай аймгийн алдарт уяач, мөн аймгийн сайн малчин, Монгол улсын улаан загалмай нийгэмлэгийн нигүүлсэнгүй манлай малчин зэрэг цол тэмдгээр шагнагдаж байсан, нийгмийн идэвхитэй зүтгэлтэн малчин хүн байгаа юм. Түүнийг Очирбатын С гэдэг, ээж нь А гэж хүн байсан юм. С нь Архангай аймгийн Өгийнуур суманд төрж өссөн, одоог хүртэл төрсөн аймагтаа ажиллаж амьдарч байна. С нь Архангай аймгийн Өгийнуур сумын 10 жилийн ЕБС-д 8 дугаар анги хүртэл суралцаж төгсөөд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжпийн сургуульд малын эмчийн сургуульд суралцаж байгаад төгссөн. Үүний дараа Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт малын бага эмчээр ажиллаж байгаад иргэний цэргийн үүргээ биелүүлж цэргийн алба хаасан хүн байгаа юм. С нь төлөв даруу, ажилсаг, олондоо нэр хүндтэй, нийтэч, олон хүмүүстэй найз нөхөд, ядарсан хүмүүст тусч сэтгэлтэй хүн байгаа юм. Хааяа архи уудаг боловч залуудаа архи дарс ууж байгаагүй 50 нас гараад архи амсаж эхэлсэн, сая бага зэрэг архи дарс ууснаас болоод хэрэгт холбогдчихсон байх. Түүнээс энэ тэнд хүнтэй маргалдаад яваад байдаг хүн биш, архийг тэр бүр уугаад байдаггүй, ховор уудаг. С морь мал уядаг учраас Архангай аймгийн Төвшрүүлэх, Өгийнуур, Хашаат, Хотонт, Эрдэнэбулган сумдын нутагт танил найз нөхөд ихтэй, морь уядаг хүмүүс болон уяач нар дундаа нэр хүндтэй төдийгүй Архангай аймгийн Засаг дарга байсан Ц гэх хүний хурдан морийг хүртэл сойж байсан хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 ху/,
*Гэрч Ж.Дгийн өгсөн: “...О.С бол манай хүргэн ах. Харин М.Бтай бол төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. О.С ах нь ах дүүдээ тус дэмтэй, гэр бүлээ удирдаад зөв сайхан л авч яваа хүн, архи дарс нэг их уугаад байдаггүй, төлөв томоотой хүн байгаа юм. М.Б болон О.С ах нарын маргааныг бол мэдэхгүй. Нарийн он сарыг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч л байсан манай ээжийн бие муудаад ямар ч байсан очихгүй бол болохгүй байх гэж бодоод би О.С гэх айлд очиход О.С ах гэртээ байхгүй байхаар нь гэртээ би ирээд байж байхад Г.Э нь над уруу залгаад О.С нь манайд байна М.Бтай жаахан маргаад байна гэхээр нь би өө тийм үү гээд ээжийн бие тааруу сандаргаад байна гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл яриагүй. Түүний дараа Г.Э ах ахиж манайх уруу залгаад М мордоод явчихлаа ажаагийн бие яасан бэ гайгүй юу гэж асуусан. Тэгсэн төд удалгүй О.С ах над руу залгаад ээжийн бие гайгүй юу маргааш өглөө эртхэн явцгаая гэж ярьсан. Тэгээд бид тэр хоёрын маргалдсан гэх өдрийн маргааш нь Архангай аймаг Эрдэнэбулган сумын төвд ээж дээр очсон. Тэр үед манай ээж хувийн эмнэлэгт 7 билүү 10 хоног хэвтээд гэртээ гарч ирээд улсын эмнэлэгт хэвтэх гэж байсан. Тэр үед ээж ойр ойрхон хэвтээд байсан учраас цаг хугацааг нь бол санахгүй байна. Тана арцат гэх эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлгээсээ гарсан өдрийнхөө орой нь ээжийн бие ахиж их муудаж сандаргасан тул эмнэлгээс гараад гэртээ 1 хоносон буюу эмнэлгээс гарсан өдрийнх нь маргааш нь бид явж очсон. Тиймээс манай ээжийн Тана арцат эмнэлгээс гарсан өдөр нь М.Б, О.С нар маргасан гээд байгаа маргаан болсон. Тэр өдөр О.С ах нь Г.Э ахынд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 ху/,
*Гэрч Ж.Сын өгсөн: “...О.С бол манай хадам ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Харин М.Бтай бол төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. О.С ах нь байдаг энгийн хүн, морь л уях их сонирхолтой хүн байгаа юм. Маргаан болсон гэх цаг хугацааг нь мэдэхгүй. Ямар ч л байсан манай нөхөр Л.С нь малд явж ирчихээд О.С ах М.Б эгч хоёр Хотонт сум уруу цагдаад дуудагдсан гэнэ гэж л ярьж байсан. Тэднийг маргалдсан гэх өдрийг мэдэхгүй байна. Мэдэх зүйл байхгүй. Манайх л нүүх гэж байх үед манай эгч Д залгаад О.С ах бид хоёр явах гэж байна гэж л ярьж байсан. Гэхдээ бол яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг бол мэдэхгүй байна. Ямарч байсан 2019 оны 10 дугаар сард байсан юм. Манай хадам ээж эмнэлэгт хэд хоног хэвтсэн талаар мэдэхгүй байна. Одоогоос хэдэн сарын өмнө болохоор мартсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 ху/,


*Шинжээч Б.О өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 565 тоот дүгнэлтийг мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ж.Баттамирын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор иргэн М.Бы биед нь үзлэг хийж, поликлиникийн үзлэгийн карт, рентген зургийг үндэслэж гаргасан. Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Тогтоолд гэмтсэн цаг хугацааг бичээгүй байсан. Харин картанд 2019 оны 10 дугаар сарын 28-ны эмчийн үзлэг бичигдсэн байсан тул цаг хугацааг тухайн цаг хугацаанд гэмтсэн байх боломжтой гэж гаргасан. М.Б нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэс заслын эмчид үзүүлсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 03-нд баруун гарын бугуй, сарвууны рентген зураг авахуулж ирсэн байсан. Рентген зургийг шинжээч өөрөө хараад унших боломжтой. Тухайлбал ясны хугарлын зураг тодорхой ил харагддаг. Манайд рентген зургийг гэрэлтүүлэн хардаг аппарат байдаг. Дүрс оношлогооны эмч бол бие даасан нарийн мэргэжлийн эмч мөн боловч гэмтэл, мэс заслын эмч болон бусад чиглэлийн эмч нар рентген зургийг хараад уншиж болно. М.Б нь баруун гарын бугуй, сарвууны рентген зураг авахуулсан боловч тухайн үед рентгений эмчээр бичүүлээгүй байсан ба уг зурагт гар сарвуунд ямар нэгэн хугарал байгаагүй ул шууд хараад бичсэн юм. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох, үеэр эвгүй хөших, ахуйн хүрээнд ямар нэгэн үйлдэл хийх үедээ хүн өөртөө гэмтэл учруулах боломжтой....” гэх мэдүүлэг /хх-ийн 105-107 ху/,


*О.Сын яллагдагчаар өгсөн: “...Би тус гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр шиг санаж байна. Учир манайх ямар ч л байсан хуц ухнаа 2019 оны 10 дугаар сарын 17-ны үеэр шиг санаж байна, тавьсан юм. Тэгээд манай хүүхдийг малын хулгайд шаагаад байсан учраас тэдний гэрт очиход Г.Эы том банди, бэртэй нь хамт байсан юм. Тэгэхээр нь би аав чинь хаана байна гэхэд аав урд адуу хашиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.Этай очиж уулзаад чи айл аймаг байж хүүхэд хулгайд шаагаад гэх утга бүхий зүйл ярилцаад хугас архи хувааж уугаад Г.Эы гэрт нь очсон. Гэхдээ бол М.Бг цохиж зодсон зүйл бол огт болоогүй. Тухайн үед манай хүүхдийг хулгайн хэрэгт гүтгэсэн байсан учраас би элдэв зүйл ярьсан байж болно. Ямар ч л байсан цохиж зодоогүй. Тэгсэн гэнэт Г.Э нь надад ээж чинь бие тааруу байна гэж хэлээд би шууд л гараад явсан өөр зүйл бол болоогүй. Тухайн өдөр нь би гэртээ байсан би гэрээс гардаг ч хүн биш. Би тухайн үед согтууруудах ундаа хэрэглээгүй байсан. Гэртээ 2 литр айраг л уусан байсан. Мөн Г.Эы гаргаж ирсэн тал шил архийг л хувааж уусан. Одоо 3-4 сар болж байгаа учраас ярьсан хэлсэн зүйлээ бол мартсан байна. Тэрнээс бол болсон үйл явдалыг бол маш сайн санаж байна. Тэдний гэрийн тэр хавьд байдаг учраас малд явангаа Г.Эыхаар орж яагаад хулгайн хэрэгт манай хүүхдийг гүтгэсэн талаар ярилцъя л гэж бодож очсон. Би 1965 онд Архангай аймгийн Өгийнуур суманд төрж, 1972 онд Өгийнуур суманд 10 жилийн сургуульд сууж ерөнхий боловсрол эзэмшиж улмаар малын бага эмч мэргэжлээр 1983 оноос 1985 оны хооронд Өгийнуур сумын Тоглох багт эмчээр, 1985 оноос 1988 оны хооронд цэргийн алба хаасан, цэргийн албанд байхдаа ариун цэврийн даргалагч хийж байсан, 1988 оноос 1990 оны хооронд Өгийнуур сумын Туяа нэгдэлд сувай мал маллаж, 1990 онд гэр бүлтэй болж түүнэс хойш мал маллаж байна. Миний хөдөлмөрийг улс төрөөс үнэлж мянгат малчин, сумын сайн малчин, аймгийн аварга малчин, сумын алдарт, аймгийн алдарт уяач, монголын улаан загалмайн нийгэмлэгийн манлай малчин зэрэг цол тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй хүн байгаа юм. Би өөрийн сарын дундаж орлогоо тодорхой хэлж мэдэхгүй байна. Г.Э гэх айлд Г.Э, М.Б, нэг жаахан хүүхэд утас бариад сууж байсан. Тэр үөд М.Б нөгөө хүүхдээ бичлэг хийгээрээ гэж хэлж байсан. Тиймээс тухайн бичлэгт л нэг зүйл байгаа байх. Гэрт Г.Э эхлэж орсон, би араас нь орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 ху/,


*О.Сын яллагдагчаар дахин өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би М.Быг зодоогүй, биед нь гэмтэл учруулаагүй. Хатуу үг хэлчихээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 180-183 ху/,


*“Т” эмнэлэгт иргэн Н.Т хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-30 ху/,
*Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/27 дугаартай тодорхойлолт /хх-ийн 63 ху/,
*Б овогт Оын С /РД:А******/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 ху/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 ху/,
*Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай тодорхойлолт /хх-ийн 67 ху/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 88-89 ху/,
*Шинжээчийн мэдүүлгийг танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн  ху/,
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 108-109 ху/,
*Хохирогч М.Бы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 565 дугаартай 
1.    М.Бы биед баруун гарын дунд хурууны 3-р үений суналт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5.    Цаашид ерөнхий хөдөлморийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 137 ху/,
*Эмчийн бичилт хийсэн талаарх баримт, эмнэлгээр үйлчлүүлсэн картын хуулбар хэсгүүд /хх-ийн 138-141ху/,
*Хохирогч М.Бы эмнэлгээр үйлчлүүлсэн талаарх баримтууд, зургууд /хх-ийн 145-153 ху/,
*Рентгэн зургууд /хх-ийн 155-156, 170 ху/,
*Буянтай ачтан эмнэлгийн оношилгоо /хх-ийн 158 ху/,
*Хохирогч М.Бы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай 
1.    Шинжээч эмч Б.Отгонжаргалын гаргасан шинжээчийн № 565 тоот дүгнэлтийн 1, 2, 3 ба 4-р асуултын хариултууд үндэслэлтэй, 5-р асуултын хариулт үндэслэлгүй байна.
2.    Иргэн Бжгон овогт М Бы /........./ биед, баруун гарын 3-р буюу дунд хурууны 3-р үе, 3, 4-р хурууны 1-р үений суналт гэмтэл учирч, 3-р буюу дунд хурууны хөдөлгөөн хагас нугалсан байрлалд хязгаарлагдаж, үзүүрийн үе, дунд үе, алга хурууны үе хөдөлгөөнгүй болж, атгах, тэнийлгэх хөдөлгөөн хязгаарлагдсан, 4-р хуруу буюу ядам хурууны хөдөлгөөн хагас нугалсан байрлалд бага хэмжээгээр хязгаарлагдаж, дунд үе ба алга хурууны үений хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан байна. Бугуйн үенд гэмтэл тогтоогдсонгүй.
3.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох болон үеэр хөших, хөшигдөх үед үүсэх боломжтой.
4.    Баруун гарын 3-р буюу дунд хурууны 3-р үе, 3, 4-р хурууны 1-р үений суналт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, 3-р буюу дунд хурууны хөдөлгөөн хагас нугалсан байрлалд хязгаарлагдаж, үзүүрийн үе, дунд үе, алга хурууны үе хөдөлгөөнгүй болж, атгах, тэнийлгэх хөдөлгөөн хязгаарлагдсан, 4-р хуруу буюу ядам хурууны хөдөлгөөн хагас нугалсан байрлалд бага хэмжээгээр хязгаарлагдаж, дунд үе ба алга хурууны үений хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 15. Дээд мөч. 90-ийн 1, 2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5-10% тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.    Учирсан гэмтэл нь хуучин гэмтэл байх тул гэмтэл учирсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Иргэн М.Бы Поликлиникийн үзлэгийн картанд, 2019.10.28-нд амбулаторид үзүүлэхдээ баруун гарын сарвуу бугуйгаар өвдөнө гэсэн зовиуртай байсан, 2019.12.03-нд мэс заслын эмчийн үзлэгийн оношинд *Баруун гарын шууны зөөлөн эдийн няцрал* гэсэн байгаа нь дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6.    Баруун гарын дунд мэдрэл, тохойн мэдрэлийн гэмтэл байгаа эсэхийг тогтоох мэдрэлийн цахилгаан бичлэг хийлгээгүй байх тул дээрх мэдрэлүүд гэмтэлтэй гэж үзэх үндэслэлгүй гэх дүгнэлт /хх-ийн 159-160 ху/, 
*Хохирогч М.Бы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1076 дугаартай 
1. Б.О 2019.12.06-ний өдрийн 565 тоот дүгнэлтийн 1-р хариулт, С.Х 2020.03.25-ны өдрийн 145 тоот дүгнэлтийн 1, 2-р хариултын баруун 3, 4-р хурууны үений суналт гэмтэл гэснээс бусад хариултууд тухайн үедээ үндэслэлтэй байна. 
2. М.Бд учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 
3. М.Бы биед тухайн үед баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, голчийн мэдрэл /n.medianus/-ийн дарагдлаас үүссэн баруун бугуйн сувгийн хам шинж /саграl tunnel syndrome/, 3.4-р хурууны үений хөдөлгөөний хязгаарлагдал гэмтэл учирчээ. Үүний улмаас ГССҮТөвд 2020.08.21-нд баруун бугуйн сувгийн голчийн мэдрэл /n.medianus/-ийг чөлөөлөх хагалгаа хийгдсэн байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.    Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн мушгих, дарах, хөших, шахах хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 166-169 ху/,
*Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 173-174 ху/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Сад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.С нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр .......... аймгийн ......... сумын ......... багийн “Х” гэх газар иргэн М.Бтай “мал хулгай хийсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар баруун гарыг мушгиж, эрүүл мэндэд нь баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, голчийн мэдрэл дарагдлаас үүссэн баруун бугуйн сувгийн хам шинж бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.С үйлдсэн болох нь:
Хохирогч М.Бы өгсөн: “...О.С гэх хүн нь халамцуухандуу гэрийн босго алхаж орж ирээд ямар нэгэн мэндийн зөрүүгүй, шууд над руу дайраад, гараараа миний толгойны баруун шанаа хэсэгт 1 удаа, толгойны ар дагз хэсэгт 1 удаа цохиод авахаар нь би түүний гарыг нь бариад авах үед миний баруун талын гарыг хүчтэй хөшиж мушгиад би газарт хөлийнхөө хоёр өвдгөн дээр сөхөрч унасан. Түүний дараа үргэлжлүүлээд миний ар нуруу хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тухайн үед манай нөхөр гэрийн гаднаас орж ирж таарч түүнийг салгах үед О.С нь миний үснээс үсдэж барьж аваад тавилгүй хэсэг зууралдаж байгаад салсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 ху/, хохирогч М.Бы дахин өгсөн: “...Мөн маш их гомдолтой байна. Уг нэхэмжилж байгаа мөнгөтэй холбоотой баримтуудыг би цуглуулж байсан боловч хүүхдүүд тоглоод ураад хаячихсан байна лээ. Аймгийн төврүү 2 удаа, сумын төврүү 2-3 удаа явж үзүүлсэн, эм тариа авсан гээд нийтдээ яг 530.000 төгрөг болсон. Би илүү мөнгө нэхээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 ху/, хохирогч М.Бы дахин өгсөн: “...Ингээд цаг хугацаагаа нарийн тооцож үзэхэд О.С нь намайг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зодсон байна. Манай нөхрийн тэмдэглэж байсан хуанлинаас үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг тэмдэглэсэн, сумын эмчид үзүүлсэн тодорхойлолтыг үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр үзүүлсэн байсан. Тийм учраас цаг хугацааны тухайд эргэлзэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 ху/, гэрч Г.Эы өгсөн: “...Хулгай хийсэн байсан ч төлбөрийг чинь төлөхгүй гэхээр нь би түүнд хандаж хуулийн газарт улаан нүүрээрээ тулъя гэж ярьцгааж явсаар байгаад .......... аймгийн ......... сумын Хөөвөр баг, Ханхарын хошуу гэх газарт манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд би мориноосоо бууж шээгээд гэрийн гадаа үлдэж О.С манайх уруу орсон. Би бие засч дуусаад гэртээ яваад орох үед манай эхнэр газарт унасан, харин О.С дээрээс нь дарсан зууралдаж байхаар нь О.Сыг дээлнийх захнаас татаж арай гэж салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 ху/, гэрч Г.Эы дахин өгсөн: “...Тэгээд тухайн тэмдэглэсэн цаг хугацаагаа харахад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэж тэмдэглэсэн байсан. Тиймээс тухайн асуудал нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 ху/, насанд хүрээгүй гэрч Т.Мын өгсөн: “...Тэгээд нэг өдөр гэртээ байж байхад гаднаас М гэж дууддаг ах согтуу орж ирээд үхрийг чинь авсан юм, амьдын сүгнүүдээ гэж хэлээд эмээгийн толгой руу ямар ч байсан нэг удаа цохиод эмээг газарт унагааж, нуруун дээр нь гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 ху/, гэрч Э.Тын өгсөн: “...Маргааш нь өглөө нь очиход манай ээж гараа гэмтээчихлээ О.С миний гарыг мушгичихлаа гэж ярьж байсан ба миний харахад урьд өдөр зүгээр байсан гарынх нь хуруу тэр өглөө тахийж мурийсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/, гэрч Т.Бийн өгсөн: “...Маргааш өглөө нь нөхрийн хамт хадам аавынд очиход хадам ээжийн гар нь эвгүй болчихсон гээд би үсийг нь самнаж өгсөн. Тэгэхэд сул үс зөндөө их байсан. мөн үнээгээ сааж чадахгүй байсан учраас би үнээг нь сааж өгсөн. Урд өдөр нь манай хадам ээжийн гар нь зүгээр байсан. С хамж өгөөд, бидэнд туслаад байсан. О.Сад зодуулснаас болоод одоо хүртэл гар нь зүгээр болохгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 ху/, гэрч Б.Жгийн өгсөн: “...тухайн үед баруун гарын сарвуугаа атгаж чадахгүй их өвдөлттэй, толгой бас их өвдсөн зовуурьтай байсан. Рентгенд гарынхаа зургийг харуулж, нарийн онош тодруулах шаардлагатай гэж явуулсан. Тухайн үед үүсэн гэмтэл нь шинэ гэмтэл байсан ба үүсээд 2-3 хоног л өнгөрсөн гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 ху/, гэрч Б.Жгийн дахин өгсөн: “...Би М.Бы биеийн байдлыг үзэж 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тодорхойлолт бичиж өгсөн. Энэ тодорхойлолтын цаг хугацаа, огноо нь М.Бы биеийг үзсэн гэх цаг хугацаатай тохирч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 ху/, хохирогч М.Бы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1076 дугаартай дүгнэлт /хх-ийн 166-169 ху/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцож үнэлсэн болно.
Харин хохирогч М.Бы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо шинжээчийн 3дүгнэлт гарсан бөгөөд  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 565 дугаартай дүгнэлтүүдийг тус тус шүүх нотлох баримтад үнэлээгүй бөгөөд харин Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1076 дугаартай дүгнэлтийг нотлох баримтад үнэлсэн болно. Учир нь хохирогч М.Б нь шинжээчийн өмнөх дүгнэлтүүдийн дараа буюу 2020оны 08 дугаар сарын 21-ны өдөр  ГССҮТөвд баруун бугуйн сувгийн голчийн мэдрэл /n.medianus/-ийг чөлөөлөх хагалгаа хийгдэж үүний дараа Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа тул энэхүү дүгнэлтийг шүүх нотлох баримтад үнэлсэн болно.

Шүүгдэгч О.Сын өмгөөлөгч В.Удвалын Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн 2020 оны 01дүгээр сарын 10ны өдрийн Эрүүгийн хуултд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсон байгаа тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсгийг журамлан О.Сад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.  Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт ” Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.”гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч О.Сыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад хуулийн хугацаанд нь Эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан байгаа тул дахин хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй болно. 
Шүүгдэгч О.С нь хохирогч М.Быг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, голчийн мэдрэл дарагдлаас үүссэн баруун бугуйн сувгийн хам шинж зэрэг нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1076 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:
2.3.1.Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар журамласан байна.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч О.С нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм. 

Архангай аймгийн Прокурорын газраас О.Сын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.    
Иймд шүүгдэгч О.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Хохирогч М.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч О.С нь хохирогч М.Бд хохирол  3.000.000 /гурав сая/ төгрөг төлсөн, хохирогч нь хавтаст хэргийн материалтай танилцах үед “санал хүсэлтгүй, хэргийг түргэн шийдүүлмээр байна” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
Хохирогч М.Б нь өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч О.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй áîëîõûã òóñ òóñ äóðäàх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                              ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Оын Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сад шүүхээс оногдуулсан торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ