Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 02630

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/02630

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух ургийн овогтой Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******, “БСБ мегастор” их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах, “Б Ф” ББСБ ХХК /РД:/-д холбогдох,

5,292,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаан наран автомашин зогсоолын газраас “Митцубиши Мираж” маркийн автомашиныг худалдан авахаар ченж Н.Жтой тохиролцсон. Төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байсан тул н:Жамсрандоржийн санал болгосноор “Б Ф ББСБ” ХХК дээр очиж уулзсан. Манайх зээл гаргана, гэхдээ эхлээд 50 хувиа манай байгууллагад төлчих гэсэн. Автомашинаа авч унаад уул өдөө өгсөхөд автомашин хүчгүй байсан. Энэ доголдлын тухай Н.Жид хэлэхэд 2, 3 хоногийн дараа мотор нь жигдрээд зүгээр болно гэсэн. Номероо аваад, автомашинаа оношилгоонд оруулаад Хан-Уул дүүрэгт байрлах “Б Ф ББСБ” ХХК-ийн салбар дээр очсон. Би*******,250,000 төгрөгийн урьдчилгааг  “Б Ф ББСБ” ХХК-ийн данс руу шилжүүлэн бөгөөд*******,250,000 төгрөгийг зээлсэн. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл буюу 3 хоног автомашины доголдлыг харсан. Автомашинд Хаан суудлын бүрээс оёулж,******* шинэ дугуй тавьсан. Машины доголдлын талаар ченж Н.Ж, “Б Ф ББСБ” ХХК-ийн эдийн засагч Н.Эт мэдэгдсэн. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ченж Н.Жтой уулзаж, машиныг буцаан хүлээлгэж өгсөн. Би “Б Ф ББСБ” ХХК-ийн урьдчилгаанд өөрийн орон гэрээ барьцаалж*******,250,000 төгрөг өгсөн. Н.Жийг машин  сольж өг эсвэл мөнгийг минь буцааж өг гэхэд 7,000,000 төгрөгийг өгнө гэсэн. Бид 2 зөвшилцөлд хүрч чадаагүй. Би “Б Ф ББСБ” ХХК дээр очиход гэрээнээс татгалзаж байгааг хэлэхэд намайг хэл амаар доромжилсон. Ингээд би өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би гэрээнээс татгалзаж байгаа мэдэгдлээ удаа дараа “Б Ф ББСБ” ХХК-д шуудангаар, утсаар мэдэгдэж байсан. Иймд 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 144 тоот автомашины зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус цуцлуулах, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Б Ф ББСБ” ХХК-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн*******,250,000 төгрөг, зээлийн шимтгэлд төлсөн*******2,500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг нийт*******,792,500 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийг багасгаж 500,000 төгрөг болгосон гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Ф ББСБ” ХХКнь иргэн Д.Б-ийнзээлээр авто машинтай болох хүсэлтэй байгааг судлан үзэж түүний 8,500,000 төгрөгөөр худалдан авахаар сонгосон “Митсүбиши Мираж” маркийн автомашиныг авто машины лизингийн зээлийн бүтээгдэхүүн нөхцөлөөр урьдчилгаа 50 хувь төлбөр болох*******,250,000 төгрөгийг өөрөө төлж, үлдэгдэл 50 хувь болох*******,250,000 төгрөгийг “БСБ Финанс” ББСБ-ын зээлийн санхүүжилтээр сарын 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар авах боломжтой гэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрийг зээлдэгч Д.Бхүлээн зөвшөөрч талуудын хооронд зээлийн харилцаа үүсч дээрх зээлийн дүн, хүү, хугацаа, шимтгэл зэрэг нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр*******/144 тоот “Авто машины зээлийн гэрээ”, “Фидуцийн гэрээ“-г байгуулсан. Мөн зээлдэгч Д.Бавтомашин худалдан борлуулагчаасаа авсан нэхэмжлэл, авто машины лизингийн зээлийн журмын дагуу манай байгууллага нь зээлийг, урьдчилгаа төлбөрийн хамт нийт 8,500,000 төгрөгийг М.Жанцандоржын дансанд шилжүүлсэн. Зээлдэгч Д.Б-ийнхудалдан авахаар сонгосон уг автомашин нь түүний өөрийнх нь сонголт төдийгүй манай байгууллага нь зөвхөн зээлийн санхүүжилтийг олгох үйл ажиллагаа эрхэлдэг болохоос автомашины худалдаа эрхэлдэггүй. Тиймээс худалдан авсан авто машин таалагдахгүй байна, түүний чанар байдал доголдлын асуудал үүссэн бол худалдагч гэх М.Жанцандоржид хандана. Энэ асуудал дээр манай байгууллага үүрэг хүлээхгүй. Эд хөрөнгийн чанар байдлын доголдол нь зээлийн гэрээ болон фидүцийн гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй. Зээлээр худалдан авсан автомашин хэний эзэмшилд байгаа талаар мэдээлэлгүй байна. Иймд манай байгууллага нь зээлдэгчтэй хуулийн дагуу зохих ёсоор гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэсэн учир нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах санал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөнгөн төлбөрийн үүрэг хүлээгээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч “Б Ф ББСБ” ХХКХХК-д холбогдуулан худалан авсан “Mitsubishi Mirage” маркийн автомашин нь доголтой гэсэн үндэслэлээр хариуцагч “Б Ф ББСБ” ХХКХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээнээс татгалзаж,*******,250,000 төгрөг, зээлийн шимтгэл*******2,500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нийт 5,292,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг 500,000 төгрөгөөр багасгаж,*******,792,500 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээний зүйл доголдолтой байсан нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээнд хамааралгүй учир гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч “Б Ф ББСБ” ХХКХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр*******,250,000 төгрөгийг 8,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашин худалдан авах зориулалтаар зээлж авахаар*******/144 дугаар зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлжээ.

 

Талуудын байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн*******51 дүгээр зүйлийн*******51.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан хуулийн агуулгад нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч талын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Учир нь нэхэмжлэгч зээлийн болон фидуцийн гэрээнээс татгалзах болсон үндэслэлийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан “Mitsubishi Mirage” маркийн автомашин доголдолтой холбон тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Д.Бнь уг автомашиныг автомашин худалддаг ченьж М.Жанцандорж гэх хүнээс 8,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнэ 8,500,000 төгрөгөөс*******,250,000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул “Б Ф ББСБ” ХХКХХК-тай автомашин худалдан авах зориулалтаар зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж*******,250,000 төгрөгийн зээл  авсан тухайд маргаагүй.

 

Хариуцагч зээлийн гэрээний зориулалтын дагуу автомашины төлбөрийн*******,250,000 төгрөгийг нэхэмжлэгчээс,*******,250,000 төгрөгийг зээлдүүлж нийт 8,500,000 төгрөгийг М.Жанцандоржид шилжүүлж, автомашиныг нэхэмжлэгч эзэмшилдээ авч улсын дугаар авсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Mitsubishi Mirage” маркийн автомашиныг худалдах худалдан авах хэлцэл нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд байгуулагдсан нь нотлогдохгүй байхын зэрэгцээ талуудын тайлбараараа үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл худалдах худалдан авах хэлцэл байгуулсан тал харилцан үүрэг хүлээх бөгөөд энэ хэлцэлтэй холбоотой үүргийг хэлцлийн тал бус этгээд хариуцах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул маргааны талаар өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа үзүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг хариуцагч хариуцахгүй.

 

Иймд хариуцагч “Б Ф ББСБ” ХХКХХК-иас*******,792,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн*******51 дүгээр зүйлийн*******51.1, 235 дугаар зүйлийн 235.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Б Ф ББСБ” ХХКХХК-иас*******,792,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-аасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

  

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.АЗБАЯР