Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 02575

 

 

 

 

 

 

 

    2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/02575

               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,*******,******* тоотод оршин суух, С.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод байрлах, “Т” ХХК /РД:/-д холбогдох,

 

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлыбартаа: С.Бминий бие 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Т ХХК-ийн Баянзүрх дэх Автоломбард-1 салбараас Хюндай Старекс маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн гэх, хар өнгийн, автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би машины үнэнд 11,500,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 8,500,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж төлсөн. Тухайн машиныг анх худалдан авах болсон шалтгаан гэвэл машин нь упсын дугаар аваагүй, он залуу, автоломбардын хашаанд байсан тул Монголд явж байгаагүй гэдэг итгэлээр худалдан авсан юм. Гэтэл 2018 оын 06 дугаар сарын эхээр миний бие ОХУ-ын Иркутск муж орохоор хилээр гарах үед ОХУ-ын хил гаалийн албанаас миний машинд үзлэг хийж урд талын цонхонд байрлах арлын дугаар байхгүй, жолоочийн талын хаалган дээр байрлах автомашины үйлдвэрлэгдсэн оны бүртгэлийг хуулж аван устгасан, мөн зорчигчийн суудал дор байрлах арлын дугаарыг сольж гагнасан байна гэдэг шалтгаанаар хилээр нэвтрүүлээгүй. Тиймээс би 2018 оны 06 дугаар сарын дундуур хариуцагчид хандаж Монголд явж байсан хуучин автомашинд арлын дугаарыг сольж доголдолтой эд хөрөнгө худалдсан талаар, мөн гэрээнээс татгалзаж буйг мэдэгдэж, автомашины үнийг буцаан шаардсан боловч мөнгийг буцаан төлөхөөс татгалзсан. Гаалиар яаж гаргасан, яаж тийм болгосон гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ машин нь 2013 онд үйлдвэрлэгдсэн машин биш, 2007 оны машин. Монголд олон жил явсан тэрэг байгаа юм. Би сүүлд ломбардаар явж судалж үзэхэд ломбард машин яаж тавьдаг, юуг нь шалгаж авдаг талаар мэргэжлийн хүмүүс байсан. Машин шалгаж авдаг хүмүүс нь 2 сар тутам мэргэжил дээшлүүлдэг сургалтанд суудаг хүмүүс байсан. Ийм машиныг барьцаанд авах ямар ч боломжгүй байсан. Ломбард цаад хүнтэйгээ хуйвалдаад авсан юм уу, менежер нь хуйвалдаад авсан байдаг юм уу мэдэхгүй. Иймд хариуцагч Т ХХК-иас худалдан авсан автомашины үнэнд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Т Б А ХХК нь Н.Агэж хүнтэй зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Энэ гэрээнд заасны дагуу дурдагдаад байгаа тээврийн хэрэгслийг Н.Абарьцаалсан. Үүнтэй холбоотой барьцааны гэрээ байгуулахад юу шаардлагатай вэ гэхээр тухайн тээврийн хэрэгсэл байх ёстой. Тээврийн хэрэгслийн холбогдох бичиг баримт байх ёстой. Хэрвээ Монголд явж байсан юм уу гэрчилгээ олгогдсон байдаг юм бол гэрчилгээний хуулбар юм уу гэрчилгээг авч үлдээд хашаанд байрлуулж мөнгийг нь өгдөг юм. Энэ тээврийн хэрэгслийн хувьд гаалийн бичигтэй ирсэн ба энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн. Эдгээр баримтаас харах юм бол энэ машин Монгол улсад яваагүй, гаалийн бичигтэй байдаг юм. Төрийн байгууллагын гаргаж өгсөн гаалийн бүрдүүлэлттэй холбоотой баримт байсан учраас барьцаанд авахдаа Монголд яваагүй машин гэж барьцаанд авсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг 2007 оны Монголд явж байсан арлын дугаар сольсон байгааг нотлох баримтгүй. Зээлийн гэрээгээр арлын дугаар гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн дугаартай өнөөдрийг хүртэл таарч байдаг. Гэмт хэргийн шинжтэй, 2007 оны машиныг 2013 оны машин болгоод гаалийн бүрдүүлэлт хийгээд зээлийн барьцаанд тавьж, цаашаа худалдан борлуулагдсан бол Цагдаагийн газар хандах ёстой. Гаалийн бүрдүүлэлт болгон дээр баримт явж байдаг учраас н.Ариундэлгэрийг шалгуулах, цаашлаад төрийн албан хаагчийн гэм буруугийн асуудал яригдана. Хэргийн материалаас харахад нэхэмжлэгч нь Т ХХК-нд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Гэтэл тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх бичиг баримтууд, хэрэгт байгаа баримтаас харахад нэхэмжлэгч Т Б А ХХК-иас тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Т ХХК, Т Б А ХХК нь тус тусдаа хуулийн этгээд юм. Мөн захирал нь өөр өөр хүмүүс байдаг. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч С.Бнь хариуцагч Т ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдан авсан Hyundai Starex маркийн автомашин нь үйлдвэрлэсэн он засвартай, хуурамч бичиг баримттай байсан гэх үндэслэлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч худалдах худалдан авах гэрээг С.Бнь Т ХХК-тай бус Т Б А ХХК-тай байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан  нотлох баримтаар Т Б А ХХК-ийн автомашин барьцаалан зээлдүүлэх газар нь М.Ариундэлгэртэй 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий автомашиныг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, Т Б А ХХК, гүйцэтгэх захирал З.Янжив мөн Т ХХК, гүйцэтгэх захирал Я.Мягмарсүрэнг бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээний нотартчаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан байна.

 

Мөн нэхэмжлэгч С.Б-ыннэр дээр “Hyundai Starex” маркийн автомашиныг Т Б А ХХК-иас шилжүүлэхийг зөвшөөрч Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 18/4-7086 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

 

           Нэхэмжлэгч С.Б болон хариуцагч Т ХХК-ийн хооронд худалдах худалдан авах хэлцэл хийгсэн талаар баримт хэрэгт авагдаагүйн, хариуцагчийн худалдах худалдах авах хэлцэлийн тал биш гэх тайлбар нотлох баримтаар нотлогдож байх тул хэлцэлд хамааралгүй этгээдээс үүрэг шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч Т ХХК-иас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т ХХК-иас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.Б-оосулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР