Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар  2021/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Хохирогч: С.О /онлайн/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: С.М,
Гэрч: С.О,
Гэрч:А.Н нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Л овогт Сын Мт холбогдох 1812................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, эгчийн хамт .......... аймгийн ........... сумын ........ баг, ............ хорооллын ............. тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Л овогт Сын М /РД:а**********/ 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.М нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ............ аймгийн ........ сумын ...............баг, ............. хороололд байрлах ............... хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж иргэн С.Од 1.648.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүх хуралдааны үед: 
Шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: Би бургасан дотор явж байхад талийгаач архи тавьчихсан ууж байсан юм. Би тэр архинаас нь уулцаад, хоёрыг ханцуйлаад явсан юм. Тэгээд Атэй тааралдсан юм. Түүний дараа би Төвшрүүлэх сумруу яваад өгсөн юм. Намар нь ирэхэд талийгаач П надтай уулзаад “За би бие муутай байна, бас олон хэрэгтэй байгаа. Би бие дийлэхгүй байна. Чамайг л энэ хэргийг хийсэн гэж хэллээ шүү. Чи даачих, би харин бүх хохирол төлбөрийг нь барагдуулъя, чи хүлээчих” гэж надаас гуйгаад байсан. Пийн эхнэр Н нь нөхрөө амьд байхад хүртэл чи хэргийг нь хүлээчих гэж гуйж надаас байсан. Н нь би амин зуулгынхаа ганц үнээг зараад хохирлыг нь барагдуулъя. Чи хэргийг нь хүлээчих гэж гуйж байсан.  
Хохирогч С.О мэдүүлэхдээ:... Хохирогч С.О:  2018 оны 07 дугаар сард 11-ний үед  би  Улаанбаатар хотод байсан.  Архангай аймгийн Цэнхэр суманд Их зам хорооллын дагуу байрлалтай хүнсний дэлгүүрт төрсөн ахынхаа хүүхдийг ажиллуулж байсан.  Би өөрөө барааг нь татаж, төлбөр тооцоогоо хийдэг байсан. Тухайн үед Цэнхэр суманд шүлхий өвчин гараад хорио цээр тогтоож манай дэлгүүрийн худалдагч голын хойно байсан учраас дэлгүүррүүгээ явах боломжгүй байсан.  Цэнхэрийн голын гүүрэн дээр цагдаа гарчихсан машин зогсоодоггүй байсан. Тухайн үед дэлгүүрт хулгай орж бараа авч явсан байсан. Одоо шүүхэд гэрчээр оролцож байгаа хүн болох О манай дэлгүүрийн худалдагч хоёр дэлгүүрийн барааг тоолж, Архангай аймгаас шинжээч дуудаж алдсан бараагаа харуулж үнэлгээ гаргуулсан байсан. Би өөрөө барааныхаа тооцоо тайланг гаргаж хохирлоо нэхэмжилсэн. Үүнээс хойш 2 жил хагасын хугацаа өнгөрч байна. Миний хувьд эд хөрөнгөөрөө хохирсон, мөн 2-3 хүн ажилгүй болсон. Миний зүгээс 1.800.000 төгрөг нэхэмжилсэн боловч шинжээчийн дүгнэлтээр 1.600.000 төгрөг гэж үнэлсэн байсан. Шүүгдэгч С.М нь дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо 648.000 төгрөг нэхэмжилж байна гэв.  


Гэрч Н мэдүүлэхдээ: Хэрэг болсон цаг хугацааг сайн санахгүй байна. Би аргал түүгээд явж байсан чинь манай талийгаач нөхөр, С.М хоёр архи уугаад тасраад уначихсан байсан. Хажууд нь шуудайтай юм байхаар нь үзсэн чинь дотор нь баахан юм байсан. Тэгээд би эзэнтэй юм байгаа байх гэж бодоод авсан. Манай талийгаач ширүүн догшин зантай хүн байсан учраас сэрээд аваад ир гээд уурлах байх гэж бодоод дүүгийнхээ байшинд аваачаад авдарт хийсэн байсан. Тэгээд хэд хоногийн дараа А гэх цагдаа ирээд бүртгэж хурааж аваад одоо шүүхэд гэрчээр орж байгаа О гэх хүнд хүлээлгэж өгсөн. 


Гэрч О мэдүүлэхдээ: Тус дэлгүүрийн худалдагч нь Д гэж охин байсан. Би худалдагчид нь тусалдаг байсан. Хэдэн төгрөгийн ямар ямар бараа алга болсон талаар би сайн мэдэхгүй байна. Нгаас хурааж авсан барааг би, дэлгүүрийн худалдагч, хэсгийн төлөөлөгч нар хүлээж авсан. Хулгай орсноос хойш хоёр хоногийг дараа барааг хүлээж авсан гэв. 

    Мөрдөн байцаалтын үед:
    Хохирогч С.Оийн өгсөн:............... аймгийн ........... сумын Тамир багийн Их зам хороололд манай Тамир хүнсний дэлгүүр 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний хооронд хаалгыг нь эвдэж хулгай орж эд зүйл алдагдсан, хэрэг гарах үед би өөрөө Улаанбаатар хотод байсан. Манай дэлгүүрийг манай хамаатаны дүү Д ажиллуулж байсан. Дэлгүүрийн арын хаалгыг эвдлэн ороод лангуун дээр байсан бараанаас хулгайлсан байсан. Цэнхэр суманд шүлхий өвчин гараад хорио цээр тогтоосон байсан учир манай дэлгүүр ажиллахгүй байсан. Манай дүү Д өдөр болгон дэлгүүрээр очиж эргэдэг байсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр очиж үзчихээд маргааш нь буюу 07 дугаар сарын 11-ний өдөр дахиад очоод үзтэл хойд талын хаалгыг нь эвдээд хулгай орсон байсан. Дэлгүүр дотор байсан бараанаас архи, пиво, ундаа, ус чихэр, печень, саван, вок, гээд төрөл бүрийн бараа алга болсон байсан. Хулгай орсны дараа дэлгүүрийн бараагаа тоолж үзэхэд 835.600 төгрөгийн буюу 835.600 төгрөгийн хохирол учирсан байсан. Манай дэлгүүрийн бараанаас өөр зүйл алга болоогүй. Манай дүү Д цахилгаан үүсгүүрийн хонда мотор байхгүй байна гээд байсан чинь сүүлд өөр өрөөнд байсан. Би гомдолтой байна, дутуу байгаа барааныхаа мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,


Хохирогч С.Оийн дахин өгсөн:..тухайн үед дэлгүүрээс хар чингис 0.75тай 4 ширхэг, экс архи 0.75тай 5 ширхэг, хараа архи 0.75тай 5 ширхэг, вива архи 0.75тай 3 ширхэг, титэм архи 0.5тай 2 ширхэг, сэнгүр пиво 2.5тай 6 сав, сэнгүр пиво 0.5тай 10 лааз, алтан тариан гоймон 300 граммтай 5 ширхэг, янтарь ургамлын тос 1 ширхэг, вити угаалгын нунтаг 800 граммтай 1 ширхэг, омо угаалгын нунтаг 400 граммтай 2 ширхэг, иоджуулсан давс 1000 граммтай 1 ширхэг, шүдэнд 4 ширхэг, лиди ариун цэврийн хэрэгсэл 2 ширхэг, обук ариун цэврийн цаас 1 ширхэг, колиган шүдний оо 1 ширхэг, дошида амтлагч 3 ширхэг, наша мариа жигнэмэг 1 ширхэг, ок барааны саван 10 ширхэг, оленка жигнэмэг 3 ширхэг зэрэг эд зүйл алга болсон. Хүнсний дэлгүүрээс гэрийн бүрээс бүслүүр алга болоогүй. Өөр хойно байрлах ногоон байшингийн гадаа бариастай байсан гэрийн зүйлүүдийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр алга болсон. Баримт падаан нь бүрэн байгаа, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эм-си-эс нэрийн бараанаас бараа хүргэгдэж ирсэн. Тэр үед худалдагчаар Д гэдэг оюутан ажиллаж барааг хүлээж авсан. Дутагдсан барааны тооцоог гаргаж өгсөн. Дэлгүүрээс алдагдсан барааны жагсаалтыг нарийвчлан Д гаргасан болохоор сайн мэдэж байгаа. Шүлхий өвчин гарсан учраас дэлгүүр хаалттай, бараа тэр чигээрээ байсан. Үлдэгдэл 1.000.000 төгрөгөө өгчих юм бол гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 118-120 хуу/,


Хохирогч С.Оийн өгсөн: ....манай хадам дүү болох О 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагийн үед утсаар залгаад та дэлгүүр ороод шалгаад үзээдхээч гэсэн юм. Би гэртээ ажилтай байсан болохоор ажлаа дуусгачихаад 18 цагийн үед Тамир дэлгүүр дээр дүү Дтэй очтол урд хаалга нь цоожтой байсан. Бид хоёр хашаа руу нь ороод тойроод дэлгүүрийн арын хаалган дээр нь очиход онгорхой байсан. Тэгээд манай дүү Д тухайн дэлгүүрт ажилладаг болохоор орж гараад дэлгүүрийн бараа байхгүй байна гээд гараад ирсэн. Бид хоёр тэр доороо цагдаа дуудсан. Тухайн үед малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан бүх дэлгүүрүүд хаасан байсан учраас хараа хяналтгүй байсан. Тамир дэлгүүр харуул хамгаалалт байхгүй. Манай хадам дүү болох О дэлгүүрийн хашаа руу хүн амьтан орж гараад байна хулгай ороогүй байгаа та очоод шалгаад өгөөч ээ гээд над руу утсаар залгаж хэлсэн. Би Б, А гэх хүмүүсийг сэжиглэж байна яагаад гэвэл эдгээр хүмүүс дэлгүүрт хулгай орсон гэдгийг мэдсэн өдөр болох 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Тамир дэлгүүрийн хашаанд согтуу явж байсан гэсэн. Намайг дэлгүүртээ орж шалгахад архи, пиво, тамхи, ахуйн хэрэглээний бараанууд болон хонда мотор зэрэг зд зүйлс алдагдсан байсан. Архинууд нь Чингис, Эвок, Хараа зэрэг архинууд төрөл төрлөөрөө, лаазтай Сэнгүр, 2.5 литрийн савлагаатай том пивонууд , гоймон будаа, ургамлын тос, угаалгын нунтаг зэрэг бараанууд алдагдсан байсан. Би дэлгүүрээс алдагдсан архи, пиво, тамхи болон бусад ахуйн хэрэглээний барааг нийт 835.600 төгрөгөөр үнэлж байна. Мөн манай дэлгүүрийн хаалганы цоож болон нэг цонх хагалсан байсныг 489.900 төгрөгөөр үнэлж байгаа тул эдгээр хохирлоо нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/,


Хохирогч Г.Оийн дахин өгсөн:............... аймгийн ........... сумын Тамир багийн нутаг Их зам хороололд байрлах Амгаланбаатар гэх хүний эзэмшлийн байшинд авдар дотор хийсэн байсан архи, пиво, саван, вок, гоймон, печень зэрэг эд зүйлсийг үзүүллээ, эдгээр эд зүйлс манай дэлгүүрээс хулгайд алдагдсан бараа мөн байна, эдгээр барааны архи, гоймон, печень дээр наасан байгаа үнэ бичсэн цаасаар нь таниж байна, манай охин Д амралтаараа дэлгүүрт сууж байхдаа барааны үнийг нь сайн мэдэхгүй гээд эдгээр бараанууд дээр үнэ бичиж нааж байсан юм. Надад хүлээлгэн өгч байгаа эд зүйлсээс архи, пиво, гоймон дутуу байна. Миний хүлээж авсан эд зүйлс дотор Хар чингис, Титэм, Хараа, Вива, Архи зэрэг архинууд тус бүр нэг нэг шил байна эдгээр архинууд тус бүрээсээ 3-аас 4 шил алга болсон байсан. Мөн Сэнгүр пиво бүгд байхгүй байна, Алтан тариа гоймон бас дутуу байна. Би гомдолтой байна, дутуу байгаа барааныхаа мөнгийг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,


Гэрч А.Дгийн өгсөн:...Би 2018 оны 06 дугаар сарын 10-наас ............. аймгийн ........... сумын Тамир багийн нутаг Их зам хороололд байрлах О гэх хүний Тамир хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн. Тэгээд Цэнхэр суманд малын шүлхий өвчин гараад хорио цээр тогтоож манай дэлгүүр 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хаасан. Би хөдөө гэртээ хариад өдөрт дэлгүүрээ эргэж үздэг байсан. Тэгтэл 2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө миний ажилладаг дэлгүүрт хулгай орсон байсан, би 07 дугаар саарын 10-ны өдөр 16 цагийн үед дэлгүүрээ шалгах гээд очтол дэлгүүрийн ар талын хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байсан. Дэлгүүрийн ар талын хаалга хажуу талаасаа түлхүүрийг нь хийж онгойлгодог хятад цоожтой байсан, цоож нь алга болсон, хаалга нь онгорхой байсан. Манай дэлгүүрээс нийт 800.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн бараа алга болсон, архи, пиво, ундаа, чихэр, печень, гоймон, вок, саван зэрэг эд зүйлс алга болсон. Архи гэхэд Ивок, Хар, сүүн чингис, Титэм, шаргал цаастай Экс, Сархад, Вива, 2.3 литртэй Сэнгүр пиво, лаазтай сэнгүр пиво, наборнууд, Алтан тариагийн шар цаастай Лавшиа гэсэн бичигтэй 3 кг савхан гоймон, Лаеди, Олваяс, Софи гэсэн бичигтэй эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, колгет, Пэс, акуапреш зэрэг оонууд, Омо, Ваят гэсэн нэртэй вок, ченж эссэ, алтан навч, парламент, улаан вэст, саарал ЛД гэсэн тамхи зэрэг эд зүйлс алга болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,


Гэрч А.Нгийн өгсөн:.. 2018 оны 07 дугаар сарын 10-ны үед байсан яг хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна, Цэнхэр сумын Буйлан баг Их зам хороололд манай гэрт манай нөхрийн найз Ч шуудайтай юм үүрчихсэн орж ирээд манай нөхөр Пийг дагуулаад гараад явсан. Би тэр хоёрыг анзааралгүй усанд явчихаад эргээд ирсэн чинь гэртээ байхгүй байсан. Тэгэхлээр нь би гэрийн ойр хавиар хайсан чинь манай гэрийн хойд талд байрлах бургасан дотор архи уугаад сууж байсан би Чгийн үүрч  явсан шуудайтай юмыг нь үзтэл дотор нь архи, пиво, саван, вок зэрэг эд зүйл байхаар нь энэ чинь юу юм бэ, хаанаас авсан юм бэ гэж Чгоос асуутал наадах чинь миний юм, би олж ирсэн юм гээд өөр зүйл ярихгүй байсан. Тэгэхлээр нь би тэр шуудайтай юмыг аваад Ихзам хороололд байрлах төрсөн дүү Амгаланбаатарын цоожтой байсан байшинд оруулж авдар дотор нь нуусан. П, Ч хоёрыг архи уугаад байхаар нь тэр зүйлийг нь авсан, би тухайн үед бодохдоо Ч хүний юм хулгай хийсэн байна гэж бодоод үрж дуусгахаас өмнө нуусан. Ч өөрөө надад юм ярихгүй нуугаад байсан, би тэр зүйлийг хулгайн эд зүйл байна л гэж бодсон, Ч шуудай дүүрээ бараа авах гэж байхгүй, тийм мөнгө Чд байхгүй. Намайг цагдаад мэдэгдвэл надад агсан тавих байх гэж айгаад хэлээгүй юм. Хүний юм хулгай хийгээд ууж идээд дуусчих байх, үрээд дуусвал дараа нь эзэн гарч ирвэл Ч П хоёрт төлж барагдуулах мөнгө байхгүй асуудалд орох байх гэж бодоод нуусан юм. Хаанаас хулгай хийснийг нь мэдээгүй, Хар чингис, Сархад, Титэм, том савтай пиво, саван, вок, оо, печень, гоймон зэрэг эд зүйл байсан. Чгийн бүтэн нэрийг нь мэдэхгүй, өмнө цагдаад шалгагдаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ч архи уудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүнд ажил хийж өгөөд явж байдаг, өөр элдэв зан ааш байхгүй юм шиг санагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/,


Гэрч Б.Пийн өгсөн:..2018 оны 07 дугаар сарын 10-ны үед байсан байх он сарыг нь сайн мэдэхгүй байна. Өдөр 16 цагийн үед манайд Ч шуудайтай архи үүрээд орж ирсэн. Манай эхнэр Н усанд явах гээд гараад явахаар нь Чтой хамт гэрийн хойд талд байдаг бургасанд очиж архинаас нь уусан. Ч бид хоёр 2 шил архи, 2 литрийн 3 ширхэг пиво уугаад сууж байсан чинь манай эхнэр Н хүрч ирээд та хоёр хаанаас архи пиво олж ирсэн юм та хоёрыг цагдаад өгнө гэхлээр нь чамайг цагдаад өгвөл хохино шүү гэж хэлсэн чинь дуугай болчихсон, тэгсэнээ Чгийн шуутайтай юм аваад яваад өгсөн, Ч бид хоёр согтсон байсан учир архи ууж байсан газар унтсан. Ч үүрч ирсэн архи, пивоо хаанаас авсаныг нь мэдээгүй, хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй, Чг архи аваад ирэхээр нь баярлаад архинаас нь уусан. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Ч манайд ирэхээсээ өмнө Атэй хамт Б, Банди гэх айлуудаар орсон байна билээ. Чгийн бүтэн нэрийг нь М гэдэг, шуудайн дотор нь ямар ч байсан архи, пиво байсан өөр ямар зүйл байсныг сайн хараагүй, юу юу байсныг нь манай эхнэр сайн мэдэж байгаа байх...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/,
Гэрч Т.Бгийн өгсөн:..М манайд орж ирээгүй, А манай гэрт орой 20 цагийн үед согтуу орж ирээд Ч (М) танайд шуудайтай архи үүрсэн орж ирсэн үү гэж асуухаар нь М манайд орж ирээгүй, юун шуудайтай архи бэ, юу болсон юм бэ гэж асуусан цаадах чинь архи үүрчихсэн явж байгаа гэснээ өөр юм ярилгүй буцаад гараад явсан. Ямар учиртай архи гэдгийг нь надад хэлээгүй. Би сүүлд нь Поос тэр талаар сонссон. М Оийн дэлгүүрээс хулгай хийсэн юм шиг байна лээ, манайд шуудайтай архи үүрч орж ирээд надтай хамт архи уусан гэж П надад ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/,
Т.Мын сэжигтнээр өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед би ............. аймгийн ........... сумын Тамир багийн нутаг Ихзам хороололд байрлах "Тамир” хүнсний дэлгүүр дээр яваад очтол дэлгүүр цоожтой эзэнгүй байсан. Тэгэхлээр нь би цоожийг нь гараараа татсан чинь цойж нь онгойсон тэгээд дотогшоо явж ороод дотор талын хаалгыг нь татсан чинь хаалга нь онгорхой байсан. Би дэлгүүр дотор ороод лангуун дээгүүр өрж тавьсан байсан архи, пивоноос шуудайнд хийж авсан бас лангуун доогуур болон дээр байсан печень, чихэр гээд бараануудаас шуудайруугаа хамаж хийсэн яг ямар ямар бараа байсныг нь харалгүй шуудайндаа хийсэн. Би тэр дэлгүүрээс 50 кг-ийн шуудайнд тэг дундуураас дээгүүр байраа хийгээд гарсан, тэндээс гараад гудманд Атэй таараад Бгийн гэрт очоод архи уух гэсэн чинь эхнэр Маам нь уурлаад А бид хоёр буцаж гараад Пийн гэрт нь очоод Пийг гэрээс нь авч гараад гэрийх нь хойд талын бургасанд очиж архи, пивоноосоо уусан. А, П бид гуравыг архи уугаад сууж байсан чинь Пийн эхнэр Туяа бид нар дээр ирээд юу гэж архи уугаад байгаа юм гээд уурлаад байсан. Тэгэхлээр нь би шуудайтай юмаа Туяад өгөөд гэртээ аваачаад тавьчих гэж хэлсэн юм. А ганц хоёр шил архи ууж байгаад яваад өгсөн, П бид хоёр архиа ууж байгаад согтоод унтаад өгсөн байсан. Маргааш нь би Төвшрүүлэх сумын төврүү явсан, шуудайтай юмнаасаа дахиж юм авч чадаагүй юм. Би хулгай хийсэн бараагаа нэр төрлөөр нь санахгүй байна, одоо санаж байгаагаар 15, 16 шил архи хулгай хийсэн, тэр архинаасаа 10-аад шил архийг нь уусан байсан, бусад барааг нь ямар бараа байсныг нь мэдээгүй. Би дэлгүүрээс хулгай хийхдээ ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/,
Т.Мын яллагдагчаар өгсөн:..Би 2018 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 14 цагийн үед ............. аймгийн ........... сумын Тамир багийн нутагт байрлах Тамир хүнсний дэлгүүр дээр яваад очтол урд талын хаалга нь цоожтой байсан. Тэгээд би хашааны хаалга нь онгорхой байхаар нь дэлгүүрийн хойд талын хаалга дээр нь ирээд хаалганы цоожийг татсан чинь онгойсон. Би дэлгүүр дотор ороод лангуун доор өрж тавьсан архи пивоноос нь шуудайнд хийж авсан бас лангуу доогуур болон дээгүүр байсан печень, чихэр гээд бараануудаас шуудайруугаа хамаж хийсэн. Яг ямар ямар бараа байсанг харалгүй шуудайнд хийсэн. Би тэр дэлгүүрээс 50кг-ийн шуудайнд тэг дундуураас дээгүүр бараа хийгээд гарсан. Тэндээс гараад гудманд Атэй Бгийн гэрээс гэрт очоод архи уух гэсэн чинь Бгийн эхнэр уурлаад А бид хоёр буцаж гараад Пийн гэрт очоод Пийг гэрээс нь авч гараад гэрийх нь хойд талын бургасанд очиж архи пивоноосоо уусан. А П бид гурвыг архи уугаад сууж байсан чинь Пийн эхнэр Туяа бид нар дээр ирээд юу гэж архи уугаад байгаа юм гээд уурлаад байсан тэхэлээр нь би шуудайтай юмаа Туяад өгөөд гэртээ аваачаад тавьчих гэж хэлсэн. А ганц хоёр шил архи ууж байгаад яваад өгсөн. П бид хоёр архиа ууж байгаад согтоод унтаад өгсөн байсан. Маргааш нь би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төв рүү явсан. Шуудайтай юмнаасаа дахиж юм авч чадаагүй. Би архи уумаар санагдаад Тамир хүнсний дэлгүүрийн хашааны хаалгаар дэлгүүрийн арын хаалган дээр очоод цоожийг нь татсан чинь онгойчихсон юм. Тэгээд би дэлгүүр орж бараануудыг хулгай хийгээд шуудайнд хийж гарсан. Би хулгай хийсэн бараагаа нэр төрлөөр нь санахгүй байна. Одоо санаж байгаагаар 15, 16 шил архи хулгай хийсэн. Тэр архинаасаа 10-аад шил архийг нь уусан байсан. Бусад барааг нь ямар бараа байсныг нь мэдээгүй. Би ямар нэгэн багаж хэрэглээгүй. Цоожийг гараараа татсан чинь онгойчихсон юм. Өөр хүн хамт явж байгаагүй би ганцаараа байсан. Би хохирлыг барагдуулаагүй байгаа. Гэхдээ би учирсан хохирол төлбөрийг барагдуулах болно...гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59 хуу/,


Хохирогч С.Оийн дахин өгсөн: “...Өмнөх мэдүүлэгт миний эзэмшлийн “хонда” цахилгаан үүсгүүр алга болсныг өөр өрөөнд байсан гэсэн нь худлаа. Уг мотор нь алга болсон нь үнэн байна. Өмнө нь 1-2 удаа хэрэглэсэн учраас шинэ гэж яриад байгаа юм. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн. Би уг моторыг одоогоос 3 жилийн өмнө Улаанбаатар хотын 100 айл худалдааны төвөөс Цогт гэх худалдааны төвөөс худалдан авч байсан. Би тухайн үед худалдан авч байсан үнийг нь санахгүй байна. Ямар ч гэсэн улаан өнгөтэй байсан. Би мөрдөгч Э.Ат 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг өгсөн эсэхээ санахгүй байна. Харин байнга утсаар ярьдаг байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн Н гэх хүнээс мэдүүлэг авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 216-218 ху/,


Хохирогч С.Оийн дахин өгсөн: “................ аймгийн ........... сумын Тамир багийн нутаг Ихзам хороололд байрлах манай “Тамир” хүнсний дэлгүүр 2018 оны 07 дугаар сарын 10-аас 11-ний хооронд хаалгыг нь эвдэж хулгай орж эд зүйл алдагдсан, хэрэг гарах үед би өөрөө Улаанбаатар хотод байсан, манай дэлгүүрийг манай хамаатны дүү Д ажиллуулж байсан. Манай дэлгүүрийн арын хаалгыг нь эвдлэж ороод лангуун дээр байсан бараанаас хугайлдан байсан. Цэнхэр суманд шүлхий өвчин гараад хорио цээрийн дэглэм тогтоосон байсан учир манай дэлгүүр ажиллахгүй байсан. Манай дүү Д өдөр болгон дэлгүү^ээ очиж эргэдэг байсан гэсэн тэгээд 2018 оны 07 сарын 10-.ны өдөр очиж үзчихээд маргааш нь буюу 07 сарын 11-ний өдөр дахиад очоод үзтэл хойд талын хаалгыг нь эвдээд хулгай орсон байсан гэсэн. Дэлгүүр дотор байсан бараанаас архи, пиво, ундаа ус, чихэр пичен, саван боок гээд төрөл бүрийн бараа алга болсон байсан. Хулгай орсоны дараа дэлгүүрийн бараагаа тоолж үзхэд нийт 835,600 төгрөгний бараа буюу 835,600 төгрөгний хохирол учирсан. Манай дэлгүүрээс бараанаас өөр зүйл алга болоогүй. Манай дүү Д цахилгаан үүсгүүрий хонда мотор байхгүй байна гээд байсан чинь сүүлд нь өөр өрөөнд байсан. Би гомдолтой байна, дутуу байгаа барааныхаа мөнгийг нэхэмжлэж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 239-240 ху/,


Хохирогч С.Оийн өгсөн: “...Миний хохирлыг миний хаан банкны ********** гэсэн тоот данс руу 2019 оны 1, 2, сарын үед 550.000 төгрөгөөр нэг удаа, 450.000 төгрөгөөр нэг удаа тус тус нэг өдөр хийсэн байсан. АМТ-ээр бэлнээр хийсэн байсан бөгөөд дансны дугаар харагдахгүй байсан. Ямар ч байсан миний хохирлын мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар хийсэн байсан. Анх манай найз нар Завхан аймаг явж байна. Архангай аймгийн Цэнхэр сумаар дайраад цэнхрийн гүүрээр гарч байна. Танай дэлгүүрийн тэнд 2,3 хүн харагдах шиг боллоо өөр хүнгүй бид нарыг зогсоохгүй шууд явуулж байна. Дайраад өнгөрлөө гэж ярьсан. Манай найзыг Э гэдэг. Манай найз хулгай орж байна гэж огт яриагүй. Би шүүх хурал дээр мэдүүлэхдээ найзаасаа авсан мэдээллээр манай дэлгүүрт орсон хүмүүсийг тандаж хайж О, сумын цагдаа, руугаа ярьсан. Тэр мэдээллээр гэрт нь нуусан бараагаа олж авч хулгай хийсэн хүн нь Н, Пүдгээ гэдэг хоёр хүн дэлгүүрийн бараа авсан гэж хэлээд байгаа юм. Манай найз Э энэ хэргийн талаар ямар тодорхой мэдээлэлгүй. Манай дэлгүүрт хулгай орсныг мэдэхгүй. Манай сумаар дайран өнгөрөхдөө над руу ярьсан юм. Н нь манай дэлгүүрийн барааг нуугаад өөрөө нуусан газрыг зааж өгч барааг цагдаа болон манай дэлгүүрийн худалдагч нарт хүлээлгэж өгсөн байдаг. Мөн Манай дэлгүүрийн О гэдэг хүн рүү залгаж нэг нутгийн хүмүүс байж ингээд доогуур хоорондоо тохиролцоод өнгөрүүлье гэж ярьсан гэсэн. Мөн би хохирол мөнгийг өөрөө төлнө гээд гуйгаад байсан гэж надад О ярьсан. Тийм учир би Нг хулгай хийсэн гэж бодоод байгаа юм. Дэлгүүрээс эмэгтэй хүн ариун цэврийн хэрэглэл авна. Харин эрэгтэй хүн бол хэзээ ч ариун цэврийн хэрэгсэл авахгүй. Өөрийн нөхөр Пүдгээ буюу Птой хулгай хийсэн байх гэж бодоод байна. Би хохирлоо бүрэн гүйцэт аваагүй байгаа. Үлдэгдэл 685.000 төгрөг дутуу байгаа. Миний хохирлыг барагдуулах юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 247-249 ху/,


Гэрч А.Дгийн дахин өгсөн: “...Би өмнөх мэдүүлэгтээ мотор байсан эсэхийг анзааралгүй өгсөн байна. Би мотор байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би зөвхөн дэлгүүрийн барааг хүлээн авч байсан. Манай суманд шүлхий өвчин гарсан учраас дэлгүүр ажиллаагүй, дэлгүүрээ эргэж тойрч байсан. Моторын тухайд О эгч сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 219-220 ху/,


Гэрч А.Нгийн дахин өгсөн: “...С.Мын хулгай хийсэн гэх эд зүйлд мотор байгаагүй. Манай талийгаач надад ярихдаа С.М  мотор зарна гэж байна, мотор хулгай хийсэн юм шиг байна гэж ярьж байсан. Энэ талаар талийгаач надад 2019 онд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 221-223 ху/,


Гэрч А.Нгийн дахин өгсөн: “...Манай нөхөр П гэртээ байгаагүй. Харин Ч П хоёр гадуур явж байгаад хоорондоо таарсан юм шиг байна лээ. Намайг аргал түүгээд явж байхад гэрийн хойд талын бургасан дотор архи ууцан тасраад хэвтэж байсан. Тэгсэн хажууд нь шуудайтай зүйл байсан. Түүнийг онгойлгож үзсэн чинь дотор архи, хүнсний эд зүйлс ихэнх нь архи байсан. Тэхлээр нь би та нар хаанаас юу юм аваад ирсэн юм. Та хоёрт хэн ханаас ийм их архи өгдөг юм гэж хэлээд нөгөө хоёроос шуудайтай эд зүйлсийг нь булааж аваад дүү Амгаланбаатарын эзгүй байшинд оруулаад авдар дотор нь нуусан юм. Тэгээд тухайн эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гээд нуусан юм. Тухайн үед манай дүү Амгаланбаатар эзгүй хөдөө байсан. Гэрийн түлхүүр нь надад байсан. Тэгээд ч дүү Амгаланбаатарт хэлээгүй. Намайг гэрт нь юм нуусныг мэдэхгүй. Манай гэрт Ч П хоёр огт орж ирээгүй. Манай гэрийн хойд талын бургасан дотор архи уугаад тасарцан хэвтэж байсан нь үнэн. Түүнээс Ч манай гэрт орж ирээгүй. Миний тархи толгой өвдөөд ухаан санаа орж гараад байдаг болохоор зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх. Харин саяны өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Ч П нар тухайн архийг бүгдийг нь уучих юм байх гэж бодоод дүү Амгаланбаатарын гэрт нь аваачиж авдранд нь нуусан юм. Хэзээд эзэн нь гарна тэгэхээр нь өгье гэж бодоод нуусан. Ч, Мт хүн ийм их зүйл өгөхгүй хулгай эд зүйлс байж магадгүй гэж бодоод нуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 241-242 ху/,


Гэрч А.Нгийн дахин өгсөн: “...Талийгаач маань хулгай хийгээгүй байх гэж бодож байна. Талийгаачийг үхсэн болохоор далимдуулж өөрөө мултрах зорилгоор тэгж худлаа хэлж байгаа байх. Би тэгж хажуугаас гуйгаагүй. Мөн хамт байгаагүй. С.М өөрөө худлаа мэдүүлэг өгөөд байна. Би М, П хоёрыг бургасан дотор архи уугаад байж байхаар нь хажууд нь байсан Шуудайтай эд зүйлсийг нь аваад гэрээдээ явсан юм. Ямар ч байсан хамт архи уугаад сууж байсан. П, М нарыг хамт хулгай хийсэн үгүйг би мэдэхгүй байна. Талийгаач маань надад хулгай хийсэн этэр гэж яриагүй. Би бодохдоо Мыг тухайн гэмт хэргийг үйлдсэн байх гэж бодож байна. Өөрөө үйлдчихээд талийгаач руу чихэж байгаа байх. Үхсэн хүн яаж чадхав гээд...” гэх мэдүүлэг /хх-ийн 243-244 ху/,


Гэрч А.Нгийн дахин өгсөн: “...Би О рүү огт яриагүй, утасны дугаарыг нь ч мэдэхгүй, тухайн үед ****** дугаарын утас барьдаг байсан бөгөөд одоо тэр дугаар нь байхгүй, устаж алга болсон. О яагаад тэгж ярьсныг би мэдэхгүй байна, би огт залгаж яриагүй...” /2хх-ийн 86-87 ху/,


Гэрч Г.Оийн өгсөн: “...Н миний гар утас луу залгаад эгчээ таньтай уулзъя танайд яваад очьё гэж хэлсэн. Тэгэхээр нь би юуны тухай надтай уулзах гээд байгаа гэхэд танай дэлгүүрээс хулгай хийчихсэн юм. Нэг нутгийн хүмүүс юм чинь энүүгээрээ тохироод би хохирол төлбөрийг нь барагдуулъя гэж надаас гуйгаад байсан. Мөн цагдаад битгий хэлээрэй гэж гуйгаад байсан. Ганцаараа гэж хэлээгүй. Хүнтэй хамт хулгай хийсэн гэж хэлээгүй. Энүүгээр тохирцгооё гэж гуйгаад байсан тэгэхээр нь би миний эд зүйлс биш О гэх хүний юм байгаа юм. Би дэлгүүрийг нь хардаг хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн аан тийм үү гээд гар утсаа тасалчихсан. Өмнө надтай Н гар утсаар ярьдаггүй байсан. Харин дэлгүүрт хулгай орсны дараа надтай гар утсаар ярьсан тэгээд би Нг хулгай хийсэн гэж сэжиглэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 245 ху/,


Гэрч Г.Оийн дахин өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улаан өнгийн Хонда моторыг Чимэд гэх хүнээс авч байсан юм. Буйлант Өргөө ХХК нь С.О гэх хүний өмч юм. Тухайн моторыг ямар ч байсан Чимэд Улаанбаатар хотоос авчирч өгсөн юм...”/2хх-ийн 109-111 ху/,


С.Мын яллагдагчаар өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг худлаа байсан юм. П намайг энэ хэргийг хүлээчих, би бүх төлбөр тооцоог нь хариуцъя, чи бол тэнсэн аваад гараад ирнэ гээд гуйгаад байсан. Мөн эхнэр Н нь яриан дундуур орж ирээд гуйгаад байсан. Ингэд архиа хувааж уугаад харьцгаасан. Өмнөх мэдүүлэгт П надад нэг бүрчлэн үг зааж өгсөн учраас би тэгж мэдүүлсэн юм. Тамир дэлгүүрт хэн орж хулгай хийсэн гэдгийг мэдэхгүй байна. П яриад байсныг бодоход тэр хулгай хийсэн байх. Пийг хулгай хийсэн гэдгийг Н мэдэж байсан. П хамт архи ууснаас хойш 3 хоногийн дараа чи бид хоёрын уусан архи хулгайн архи байсан юм. Чи даагаад гараарай, харин би төлбөр тооцоог нь даая гэсэн. Би тэгэхээр нь тэгье гэсэн юм. П ганцаараа хулгай хийсэн гэсэн. Хохирогчид учирсан хохилыг П барагдуулсан байх, би хараагүй учраас мэдэхгүй байна. Би Пийн зааж өгсөн үгний дагуу өмнө нь мэдүүлж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 250- 2хх-ийн 03 ху/,


Гэрч О.Мягмарсүрэнгийн өгсөн: “...********** дугаарын данс нь миний данс мөн. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нийтийн худалдааны төвийн Экспресс дээр байхад танихгүй хүн ирээд 550000 төгрөгийг өөр данс руу шилжүүлж өгөхийг гуйсан учраас гүйлгээ хийсэн. Ямар хүн байсныг нь одоо санахгүй байна. Ямар ч байсан жижгэвтэр хүн байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 06-07 ху/,


Гэрч Э.Аын өгсөн: “...Хохирогч С.Од учирсан хохирлыг хэн төлж барагдуулсан талаар би мэдэхгүй байна. М нь хохирлоо төлөх гээд мөнгө хайгаад, Пийн хамт явж байсан. П туслах гэж байгаа гэж ярьж байсан. П нь Мын хулгай хийсэн эд зүйлсээс хамт хэрэглэсэн учраас хохирлыг төлөхөд нь туслахаар явж байсан байх. М нь өөрийн гэсэн хөрөнгө байхгүй, төлбөрийн чадваргүй учраас П тэгсэн байх. М анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг хэргийг ганцаар үйлдсэн, хулгайлж эд зүйлсээ шуудайнд хийгээд авч явсан гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 06-07 ху/, 


Гэрч Г.О, А.Н нарын нүүрэлдүүлж авсан “...Г.О: Би А.Нг танина, нэг нутгийн хүмүүс байгаа юм, төрөл садны холбоо байхгүй. Өс, хонзонгийн асуудал байхгүй, харин өр авлагын асуудал бидний хооронд байхгүй. А.Н: Би Г.Оийг танина, нэг нутгийн хүмүүс байгаа юм, төрөл садны холбоо байхгүй, өс хонзонгийн асуудал байхгүй, өр авлагын асуудал бидний хооронд байхгүй. Г.О: Н над руу ярьсан. Яг ямар дугаарын гар утсаар залгасныг санахгүй байна. А.Н: Би өөрөө О эгч рүү залгааж ярьсан нь үнэн. Би өөрийн барьж байсан ****** дугаарын гар утсаар О эгчийн дугаарыг одоо санахгүй байна.  Г.О: 2018 оны 07 дугаар сарын дундуур ярсан тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Ямар байсан хулгайд алдсан эд зүйлээ хүлээж авсны маргааш над руу Н залгаж ярьсан. А.Н: Би Г.Орүү 2018 оны 07 дугаар сарын дундуур байх тухайн өдрийн он сар өдрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан би өөрөө залгаж ярсан юм. Г.О: Би тухайн үед одоо барьж байгаа **** дугаарын гар утас барьдаг байсан. А.Н: Дэлгүүрийн бараанаас дутуу зүйл байгаа бол тэрийг төлөх гэж залгасан юм бэ? Талийгаач маань өөрөө Мтай хамт архи дарснаас нь хувааж уусан болохоор хамт хэрэгтэн болчих юм болов уу гэж бодоод О эгч рүү залгаж ярсан юм. Талийгаач маань надад ярихдаа М чи олон жил сайн муу юмаар явсан юм чинь энэ үүрчих гээд талийгаачаас гуйгаад байсан гэсэн. Тэхлээр нь талийгаач маань манай эхнэр тэр эд зүйлсийг аваагүй бол өдийд хоёулаа бүгдийг нь үрэн таран хийцэн байгаа гэж хэлсэн гэсэн. А.Н: Талийгаачийг нас барсны дараа М халамцуу манай гэрт орж ирээд нөгөө хэрэг чинь одоо балархана. Одоо хоёулаа яах уу гээд надаас асуугаад байсан. Хариуд би юу тийм зүйл ярих мантай миний сэтгэл санаа тавгүй байна. Чи өрөө наад хэргийнхээ учрыг ол битгий үхсэн хүний яс өндөлзүүлээд бай гэж хэлээд гэрээс хөөгөөд гарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 89-90 ху/,


Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтээр нийт 1.648.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 140 хуу/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15 хуу/,
Гэрэл зураг /хх-ийн 11-14 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63 хуу/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-69 хуу/, 
............. аймгийн ........... сумын Тамир багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74 хуу/,
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /2хх-ийн 112-113 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ............. аймгийн ........... сумын Тамир баг, ...............хороололд байрлах ......... хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, иргэн С.Од 1.648.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.М үйлдсэн болох нь: 
Хохирогч С.Оийн өгсөн: “................ аймгийн ........... сумын Тамир багийн Их зам хороололд манай Тамир хүнсний дэлгүүр 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний хооронд хаалгыг нь эвдэж хулгай орж эд зүйл алдагдсан, хэрэг гарах үед би өөрөө Улаанбаатар хотод байсан. Манай дэлгүүрийг манай хамаатаны дүү Д ажиллуулж байсан. Дэлгүүрийн арын хаалгыг эвдлэн ороод лангуун дээр байсан бараанаас хулгайлсан байсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр очиж үзчихээд маргааш нь буюу 07 дугаар сарын 11-ний өдөр дахиад очоод үзтэл хойд талын хаалгыг нь эвдээд хулгай орсон байсан. Дэлгүүр дотор байсан бараанаас архи, пиво, ундаа, ус чихэр, печень, саван, вок, гээд төрөл бүрийн бараа алга болсон байсан. Хулгай орсны дараа дэлгүүрийн бараагаа тоолж үзэхэд 835.600 төгрөгийн буюу 835.600 төгрөгийн хохирол учирсан байсан. Би гомдолтой байна, дутуу байгаа барааныхаа мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,Хохирогч С.Оийн дахин өгсөн:..тухайн үед дэлгүүрээс хар чингис 0.75тай 4 ширхэг, экс архи 0.75тай 5 ширхэг, хараа архи 0.75тай 5 ширхэг, вива архи 0.75тай 3 ширхэг, титэм архи 0.5тай 2 ширхэг, сэнгүр пиво 2.5тай 6 сав, сэнгүр пиво 0.5тай 10 лааз, алтан тариан гоймон 300 граммтай 5 ширхэг, янтарь ургамлын тос 1 ширхэг, вити угаалгын нунтаг 800 граммтай 1 ширхэг, омо угаалгын нунтаг 400 граммтай 2 ширхэг, иоджуулсан давс 1000 граммтай 1 ширхэг, шүдэнд 4 ширхэг, лиди ариун цэврийн хэрэгсэл 2 ширхэг, обук ариун цэврийн цаас 1 ширхэг, колиган шүдний оо 1 ширхэг, дошида амтлагч 3 ширхэг, наша мариа жигнэмэг 1 ширхэг, ок барааны саван 10 ширхэг, оленка жигнэмэг 3 ширхэг зэрэг эд зүйл алга болсон гэх мэдүүлэг, /хх-ийн 118-120 хуу/ Хохирогч С.Оюунгэрлийн дахин өгсөн: “...Өмнөх мэдүүлэгт миний эзэмшлийн “хонда” цахилгаан үүсгүүр алга болсныг өөр өрөөнд байсан гэсэн нь худлаа. Уг мотор нь алга болсон нь үнэн байна. Өмнө нь 1-2 удаа хэрэглэсэн учраас шинэ гэж яриад байгаа юм. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн. Би уг моторыг одоогоос 3 жилийн өмнө Улаанбаатар хотын 100 айл худалдааны төвөөс Цогт гэх худалдааны төвөөс худалдан авч байсан. Би тухайн үед худалдан авч байсан үнийг нь санахгүй байна. Ямар ч гэсэн улаан өнгөтэй байсан. Би мөрдөгч Э.Ат 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг өгсөн эсэхээ санахгүй байна. Харин байнга утсаар ярьдаг байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн Н гэх хүнээс мэдүүлэг авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 216-218 ху/,Гэрч А.Дгийн өгсөн:...Би 2018 оны 06 дугаар сарын 10-наас ............. аймгийн ........... сумын Тамир багийн нутаг Их зам хороололд байрлах О гэх хүний Тамир хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн. Тэгтэл 2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө миний ажилладаг дэлгүүрт хулгай орсон байсан, би 07 дугаар саарын 10-ны өдөр 16 цагийн үед дэлгүүрээ шалгах гээд очтол дэлгүүрийн ар талын хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байсан. Дэлгүүрийн ар талын хаалга хажуу талаасаа түлхүүрийг нь хийж онгойлгодог хятад цоожтой байсан, цоож нь алга болсон, хаалга нь онгорхой байсан. Манай дэлгүүрээс нийт 800.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн бараа алга болсон, архи, пиво, ундаа, чихэр, печень, гоймон, вок, саван зэрэг эд зүйлс алга болсон. Архи гэхэд Ивок, Хар, сүүн чингис, Титэм, шаргал цаастай Экс, Сархад, Вива, 2.3 литртэй Сэнгүр пиво, лаазтай сэнгүр пиво, наборнууд, Алтан тариагийн шар цаастай Лавшиа гэсэн бичигтэй 3 кг савхан гоймон, Лаеди, Олваяс, Софи гэсэн бичигтэй эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, колгет, Пэс, акуапреш зэрэг оонууд, Омо, Вайт гэсэн нэртэй вок, ченж эссэ, алтан навч, парламент, улаан вэст, саарал ЛД гэсэн тамхи зэрэг эд зүйлс алга болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/ хохирогч С.Оийн өгсөн: “...Миний хохирлыг миний хаан банкны **** гэсэн тоот данс руу 2019 оны 1, 2, сарын үед 550.000 төгрөгөөр нэг удаа, 450.000 төгрөгөөр нэг удаа тус тус нэг өдөр хийсэн байсан. АМТ-ээр бэлнээр хийсэн байсан бөгөөд дансны дугаар харагдахгүй байсан. Ямар ч байсан миний хохирлын мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар хийсэн байсан. Үлдэгдэл 685.000 төгрөг дутуу байгаа. Миний хохирлыг барагдуулах юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 247-249 ху/, гэрч А.Нгийн өгсөн:.. 2018 оны 07 дугаар сарын 10-ны үед байсан яг хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна, Цэнхэр сумын Буйлан баг Их зам хороололд манай гэрт манай нөхрийн найз Ч шуудайтай юм үүрчихсэн орж ирээд манай нөхөр Пийг дагуулаад гараад явсан. Би тэр хоёрыг анзааралгүй усанд явчихаад эргээд ирсэн чинь гэртээ байхгүй байсан. Тэгэхлээр нь би гэрийн ойр хавиар хайсан чинь манай гэрийн хойд талд байрлах бургасан дотор архи уугаад сууж байсан би Чгийн үүрч  явсан шуудайтай юмыг нь үзтэл дотор нь архи, пиво, саван, вок зэрэг эд зүйл байхаар нь энэ чинь юу юм бэ, хаанаас авсан юм бэ гэж Чгоос асуутал наадах чинь миний юм, би олж ирсэн юм гээд өөр зүйл ярихгүй байсан. Тэгэхлээр нь би тэр шуудайтай юмыг аваад Ихзам хороололд байрлах төрсөн дүү Амгаланбаатарын цоожтой байсан байшинд оруулж авдар дотор нь нуусан. П, Ч хоёрыг архи уугаад байхаар нь тэр зүйлийг нь авсан, би тухайн үед бодохдоо Ч хүний юм хулгай хийсэн байна гэж бодоод үрж дуусгахаас өмнө нуусан. Хаанаас хулгай хийснийг нь мэдээгүй, Хар чингис, Сархад, Титэм, том савтай пиво, саван, вок, оо, печень, гоймон зэрэг эд зүйл байсан. Чгийн бүтэн нэрийг нь мэдэхгүй, өмнө цагдаад шалгагдаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ч архи уудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүнд ажил хийж өгөөд явж байдаг, өөр элдэв зан ааш байхгүй юм шиг санагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/ Гэрч А.Нгийн дахин өгсөн: “...С.Мын хулгай хийсэн гэх эд зүйлд мотор байгаагүй. Манай талийгаач надад ярихдаа С.М  мотор зарна гэж байна, мотор хулгай хийсэн юм шиг байна гэж ярьж байсан. Энэ талаар талийгаач надад 2019 онд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 221-223 ху/, Гэрч Т.Бгийн өгсөн:..М манайд орж ирээгүй, А манай гэрт орой 20 цагийн үед согтуу орж ирээд Ч (М) танайд шуудайтай архи үүрсэн орж ирсэн үү гэж асуухаар нь М манайд орж ирээгүй, юун шуудайтай архи бэ, юу болсон юм бэ гэж асуусан цаадах чинь архи үүрчихсэн явж байгаа гэснээ өөр юм ярилгүй буцаад гараад явсан. Ямар учиртай архи гэдгийг нь надад хэлээгүй. Би сүүлд нь Поос тэр талаар сонссон. М Оийн дэлгүүрээс хулгай хийсэн юм шиг байна лээ, манайд шуудайтай архи үүрч орж ирээд надтай хамт архи уусан гэж П надад ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/ Т.Мын яллагдагчаар өгсөн:..Би 2018 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 14 цагийн үед ............. аймгийн ........... сумын Тамир багийн нутагт байрлах Тамир хүнсний дэлгүүр дээр яваад очтол урд талын хаалга нь цоожтой байсан. Тэгээд би хашааны хаалга нь онгорхой байхаар нь дэлгүүрийн хойд талын хаалга дээр нь ирээд хаалганы цоожийг татсан чинь онгойсон. Би дэлгүүр дотор ороод лангуун доор өрж тавьсан архи пивоноос нь шуудайнд хийж авсан бас лангуу доогуур болон дээгүүр байсан печень, чихэр гээд бараануудаас шуудай руугаа хамаж хийсэн.Тэндээс гараад гудманд Атэй Бгийн гэрээс гэрт очоод архи уух гэсэн чинь Бгийн эхнэр уурлаад А бид хоёр буцаж гараад Пийн гэрт очоод Пийг гэрээс нь авч гараад гэрийх нь хойд талын бургасанд очиж архи пивоноосоо уусан. А П бид гурвыг архи уугаад сууж байсан чинь Пийн эхнэр Туяа бид нар дээр ирээд юу гэж архи уугаад байгаа юм гээд уурлаад байсан тэхэлээр нь би шуудайтай юмаа Туяад өгөөд гэртээ аваачаад тавьчих гэж хэлсэн.Би архи уумаар санагдаад Тамир хүнсний дэлгүүрийн хашааны хаалгаар дэлгүүрийн арын хаалган дээр очоод цоожийг нь татсан чинь онгойчихсон юм. Тэгээд би дэлгүүр орж бараануудыг хулгай хийгээд шуудайнд хийж гарсан.Одоо санаж байгаагаар 15, 16 шил архи хулгай хийсэн. Тэр архинаасаа 10-аад шил архийг нь уусан байсан. Өөр хүн хамт явж байгаагүй би ганцаараа байсан. Би хохирлыг барагдуулаагүй байгаа. Гэхдээ би учирсан хохирол төлбөрийг барагдуулах болно...гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59 хуу/, Хохирогч С.Оюунгэрлийн дахин өгсөн: “...Өмнөх мэдүүлэгт миний эзэмшлийн “хонда” цахилгаан үүсгүүр алга болсныг өөр өрөөнд байсан гэсэн нь худлаа. Уг мотор нь алга болсон нь үнэн байна. Өмнө нь 1-2 удаа хэрэглэсэн учраас шинэ гэж яриад байгаа юм. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн. Би уг моторыг одоогоос 3 жилийн өмнө Улаанбаатар хотын 100 айл худалдааны төвөөс Цогт гэх худалдааны төвөөс худалдан авч байсан. Би тухайн үед худалдан авч байсан үнийг нь санахгүй байна. Ямар ч гэсэн улаан өнгөтэй байсан. Би мөрдөгч Э.Ат 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг өгсөн эсэхээ санахгүй байна. Харин байнга утсаар ярьдаг байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн Н гэх хүнээс мэдүүлэг авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 216-218 ху/, Гэрч А.Нгийн дахин өгсөн: “...С.Мын хулгай хийсэн гэх эд зүйлд мотор байгаагүй. Манай талийгаач надад ярихдаа С.М  мотор зарна гэж байна, мотор хулгай хийсэн юм шиг байна гэж ярьж байсан. Энэ талаар талийгаач надад 2019 онд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 221-223 ху/, Гэрч А.Нгийн дахин өгсөн: “...Манай нөхөр П гэртээ байгаагүй. Харин Ч П хоёр гадуур явж байгаад хоорондоо таарсан юм шиг байна лээ. Намайг аргал түүгээд явж байхад гэрийн хойд талын бургасан дотор архи ууцан тасраад хэвтэж байсан. Тэгсэн хажууд нь шуудайтай зүйл байсан. Түүнийг онгойлгож үзсэн чинь дотор архи, хүнсний эд зүйлс ихэнх нь архи байсан. Тэхлээр нь би та нар хаанаас юу юм аваад ирсэн юм. Та хоёрт хэн ханаас ийм их архи өгдөг юм гэж хэлээд нөгөө хоёроос шуудайтай эд зүйлсийг нь булааж аваад дүү Амгаланбаатарын эзгүй байшинд оруулаад авдар дотор нь нуусан юм. Тэгээд тухайн эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гээд нуусан юм. Тухайн үед манай дүү Амгаланбаатар эзгүй хөдөө байсан. Гэрийн түлхүүр нь надад байсан. Тэгээд ч дүү Амгаланбаатарт хэлээгүй. Намайг гэрт нь юм нуусныг мэдэхгүй. Манай гэрт Ч П хоёр огт орж ирээгүй. Манай гэрийн хойд талын бургасан дотор архи уугаад тасарцан хэвтэж байсан нь үнэн. Түүнээс Ч манай гэрт орж ирээгүй. Миний тархи толгой өвдөөд ухаан санаа орж гараад байдаг болохоор зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх. Харин саяны өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Ч П нар тухайн архийг бүгдийг нь уучих юм байх гэж бодоод дүү Амгаланбаатарын гэрт нь аваачиж авдранд нь нуусан юм. Хэзээд эзэн нь гарна тэхлээр нь өгье гэж бодоод нуусан. Ч, Мт  хүн ийм их зүйл өгөхгүй хулгай эд зүйлс байж магадгүй гэж бодоод нуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 241-242 ху/, Гэрч А.Нгийн дахин өгсөн: “...Талийгаач маань хулгай хийгээгүй байх гэж бодож байна. Талийгаачийг үхсэн болохоор далимдуулж өөрөө мултрах зорилгоор тэгж худлаа хэлж байгаа байх. Би тэгж хажуугаас гуйгаагүй. Мөн хамт байгаагүй. С.М өөрөө худлаа мэдүүлэг өгөөд байна. Би М, П хоёрыг бургасан дотор архи уугаад байж байхаар нь хажууд нь байсан Шуудайтай эд зүйлсийг нь аваад гэрээдээ явсан юм. Ямар ч байсан хамт архи уугаад сууж байсан. П, М нарыг хамт хулгай хийсэн үгүйг би мэдэхгүй байна. Талийгаач маань надад хулгай хийсэн энэ тэр гэж яриагүй. Би бодохдоо Мыг тухайн гэмт хэргийг үйлдсэн байх гэж бодож байна. Өөрөө үйлдчихээд талийгаач руу чихэж байгаа байх. Үхсэн хүн яаж чадхав гээд...” гэх мэдүүлэг /хх-ийн 243-244 ху/, гэрч Г.Оийн дахин өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улаан өнгийн Хонда моторыг Чимэд гэх хүнээс авч байсан юм. Буйлант Өргөө ХХК нь С.О гэх хүний өмч юм. Тухайн моторыг ямар ч байсан Чимэд Улаанбаатар хотоос авчирч өгсөн юм...”/2хх-ийн 109-111 ху/,гэрч О.Мягмарсүрэнгийн өгсөн: “...************* дугаарын данс нь миний данс мөн. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нийтийн худалдааны төвийн Экспресс дээр байхад танихгүй хүн ирээд 550000 төгрөгийг өөр дансруу шилжүүлж өгөхийг гуйсан учраас гүйлгээ хийсэн. Ямар хүн байсныг нь одоо санахгүй байна. Ямар ч байсан жижгэвтэр хүн байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 06-07 ху/, гэрч Э.Аын өгсөн: “...Хохирогч С.Од учирсан хохирлыг хэн төлж барагдуулсан талаар би мэдэхгүй байна. М нь хохирлоо төлөх гээд мөнгө хайгаад, Пийн хамт явж байсан. П туслах гэж байгаа гэж ярьж байсан. П нь Мын хулгай хийсэн эд зүйлсээс хамт хэрэглэсэн учраас хохирлыг төлөхөд нь туслахаар явж байсан байх. М нь өөрийн гэсэн хөрөнгө байхгүй, төлбөрийн чадваргүй учраас П тэгсэн байх. М анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг хэргийг ганцаар үйлдсэн, хулгайлж эд зүйлсээ шуудайнд хийгээд авч явсан гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 06-07 ху/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 хуу/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15 хуу/, Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 120 дугаартай дүгнэлт /хх-ийн 140 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.М нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.648.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Мын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. 
Харин С.Мын өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг худлаа байсан юм. П намайг энэ хэргийг хүлээчих, би бүх төлбөр тооцоог нь хариуцъя, чи бол тэнсэн аваад гараад ирнэ гээд гуйгаад байсан. Мөн эхнэр Н нь яриан дундуур орж ирээд гуйгаад байсан. Ингээд архиа хувааж уугаад харьцгаасан. Өмнөх мэдүүлэгт П надад нэг бүрчлэн үг зааж өгсөн учраас би тэгж мэдүүлсэн юм. Тамир дэлгүүрт хэн орж хулгай хийсэн гэдгийг мэдэхгүй байна. П яриад байсныг бодоход тэр хулгай хийсэн байх. Пийг хулгай хийсэн гэдгийг Н мэдэж байсан. П хамт архи ууснаас хойш 3 хоногийн дараа чи бид хоёрын уусан архи хулгайн архи байсан юм. Чи даагаад гараарай, харин би төлбөр тооцоог нь даая гэсэн. Би тэгэхээр нь тэгье гэсэн юм. П ганцаараа хулгай хийсэн гэсэн. Хохирогчид учирсан хохирлыг П барагдуулсан байх, би хараагүй учраас мэдэхгүй байна. Би Пийн зааж өгсөн үгний дагуу өмнө нь мэдүүлж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 250- 2хх-ийн 03 ху/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мын уг хэргийг би үйлдээгүй Б.П би олон хэрэгтэй болох гээд байна чи даачих гэсэн болохоор нь би хийсэн гэж  өмнө нь хэлсэн одоо үнэнээ хэлж байна гэж  мэдүүлсэн, түүний  өмгөөлөгч Н.Энхжаргалын  хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх хүсэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь  Хохирогч С.Оийн өгсөн:............... аймгийн ........... сумын Тамир багийн Их зам хороололд манай Тамир хүнсний дэлгүүр 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний хооронд хаалгыг нь эвдэж хулгай орж эд зүйл алдагдсан, хэрэг гарах үед би өөрөө Улаанбаатар хотод байсан. Манай дэлгүүрийг манай хамаатаны дүү Д ажиллуулж байсан. Дэлгүүрийн арын хаалгыг эвдлэн ороод лангуун дээр байсан бараанаас хулгайлсан байсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр очиж үзчихээд маргааш нь буюу 07 дугаар сарын 11-ний өдөр дахиад очоод үзтэл хойд талын хаалгыг нь эвдээд хулгай орсон байсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 118-120 хуу/Гэрч А.Нгийн өгсөн:.. 2018 оны 07 дугаар сарын 10-ны үед байсан яг хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна, Цэнхэр сумын Буйлан баг Их зам хороололд манай гэрт манай нөхрийн найз Ч шуудайтай юм үүрчихсэн орж ирээд манай нөхөр Пийг дагуулаад гараад явсан. Би тэр хоёрыг анзааралгүй усанд явчихаад эргээд ирсэн чинь гэртээ байхгүй байсан. Тэгэхлээр нь би гэрийн ойр хавиар хайсан чинь манай гэрийн хойд талд байрлах бургасан дотор архи уугаад сууж байсан би Чгийн үүрч  явсан шуудайтай юмыг нь үзтэл дотор нь архи, пиво, саван, вок зэрэг эд зүйл байхаар нь энэ чинь юу юм бэ, хаанаас авсан юм бэ гэж Чгоос асуутал наадах чинь миний юм, би олж ирсэн юм гээд өөр зүйл ярихгүй байсан. Тэгэхлээр нь би тэр шуудайтай юмыг аваад Ихзам хороололд байрлах төрсөн дүү Амгаланбаатарын цоожтой байсан байшинд оруулж авдар дотор нь нуусан./хх-ийн 33-34 хуу/, Гэрч А.Нгийн дахин өгсөн: “...Талийгаач маань хулгай хийгээгүй байх гэж бодож байна. Талийгаачийг үхсэн болохоор далимдуулж өөрөө мултрах зорилгоор тэгж худлаа хэлж байгаа байх. Би тэгж хажуугаас гуйгаагүй. Мөн хамт байгаагүй. С.М өөрөө худлаа мэдүүлэг өгөөд байна. Би М, П хоёрыг бургасан дотор архи уугаад байж байхаар нь хажууд нь байсан Шуудайтай эд зүйлсийг нь аваад гэрээдээ явсан юм. Ямар ч байсан хамт архи уугаад сууж байсан. П, М нарыг хамт хулгай хийсэн үгүйг би мэдэхгүй байна. Талийгаач маань надад хулгай хийсэн энэ тэр гэж яриагүй. Би бодохдоо Мыг тухайн гэмт хэргийг үйлдсэн байх гэж бодож байна. Өөрөө үйлдчихээд талийгаач руу чихэж байгаа байх. Үхсэн хүн яаж чадхав гээд...” гэх мэдүүлэг /хх-ийн 243-244 ху/,Гэрч Т.Бгийн өгсөн:..М манайд орж ирээгүй, А манай гэрт орой 20 цагийн үед согтуу орж ирээд Ч (М) танайд шуудайтай архи үүрсэн орж ирсэн үү гэж асуухаар нь М манайд орж ирээгүй, юун шуудайтай архи бэ, юу болсон юм бэ гэж асуусан цаадах чинь архи үүрчихсэн явж байгаа гэснээ өөр юм ярилгүй буцаад гараад явсан. Ямар учиртай архи гэдгийг нь надад хэлээгүй. Би сүүлд нь Поос тэр талаар сонссон. М Оийн дэлгүүрээс хулгай хийсэн юм шиг байна лээ, манайд шуудайтай архи үүрч орж ирээд надтай хамт архи уусан гэж П надад ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/ Т.Мын яллагдагчаар өгсөн:..Би 2018 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 14 цагийн үед ............. аймгийн ........... сумын Тамир багийн нутагт байрлах Тамир хүнсний дэлгүүр дээр яваад очтол урд талын хаалга нь цоожтой байсан. Тэгээд би хашааны хаалга нь онгорхой байхаар нь дэлгүүрийн хойд талын хаалга дээр нь ирээд хаалганы цоожийг татсан чинь онгойсон. Би дэлгүүр дотор ороод лангуун доор өрж тавьсан архи пивоноос нь шуудайнд хийж авсан бас лангуу доогуур болон дээгүүр байсан печень, чихэр гээд бараануудаас шуудай руугаа хамаж хийсэн. гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59 хуу/ гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. 
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд  хохирогч С.О, гэрч А.Н, гэрч Б.П, гэрч А.Д, гэрч Т.Б нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 120 дугаартай дүгнэлт /хх-ийн 140 хуу/зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч С.Мыг  2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ............. аймгийн ........... сумын Тамир баг, Их зам хороололд байрлах Тамир хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, хохирогч С.Од 1.648.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж үзлээ.  


Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга цонх түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох нуугдах, зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно. Харин нийтийн үйлчилгээний газар буюу /дэлгүүр, музей/ хууль ёсоор нэвтрэн орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол нэвтэрсэн гэж үзэхгүй юм. Шүүгдэгч С.Мын хувьд хохирогч С.Оийн өгсөн:............... аймгийн ........... сумын Тамир багийн Их зам хороололд манай Тамир хүнсний дэлгүүр 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний хооронд хаалгыг нь эвдэж хулгай орж эд зүйл алдагдсан, хэрэг гарах үед би өөрөө Улаанбаатар хотод байсан. Мөн Т.Мын яллагдагчаар өгсөн:..Би 2018 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 14 цагийн үед ............. аймгийн ........... сумын Тамир багийн нутагт байрлах Тамир хүнсний дэлгүүр дээр яваад очтол урд талын хаалга нь цоожтой байсан. Тэгээд би хашааны хаалга нь онгорхой байхаар нь дэлгүүрийн хойд талын хаалга дээр нь ирээд хаалганы цоожийг татсан чинь онгойсон.гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.


Иймд шүүгдэгч С.Мыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Од 1648.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч С.О нь 1000.000 төгрөгийг хүлээн авсан түүний ХААН банк дахь дансны хуулбар /2р хх-ийн 71-72хуу, хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд харин эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1р хх-ийн 15 хуу/ хэрэгт авагдаж хохирогч Г.От хүлээлгэн өгсөн байх боловч түүнийг хохирогч С.Од хүлээлгэж өгөөгүй байгаа тул хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 648000 төгрөгийг шүүгдэгч С.Маас гаргуулж хохирогч С.Од олгох нь зүйтэй байна. 


 Шүүгдэгч С.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо төлж байгаа  нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх зааснаар шүүгдэгч С.Мт 2/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Сын Мыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Маас 648.000 /зургаан зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо дугаар хороолол 69-84 тоотод оршин суугч Б овогт Сийн Ол /РД:Ч********/-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОТГОНЦЭЦЭГ