| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0029/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Т.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өөлд овогт Тгийн Мд холбогдох 2112................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав ээж, ах, дүүгийн хамт ............. аймгийн ................ сумын ................... баг, ..................... 0000 тоотод оршин суух, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ял биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Ө овогт Тгийн М /РД:А********/,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.М нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ........... аймгийн .........сумын .......... багийн нутаг, ................. тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн С.Нг зодож, улмаар түүний баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2112.................... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч С.Нн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын төвд найз Хын хамт гэртээ харих гээд явж байгаад Т.М тааралдаж маргалдаад салсан. Тухайн үед би согтуу байсан учраас юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд гэртээ ороод байж байтал Т.М нь өөрийн төрсөн ахын хамт ирээд намайг чирч гаргаад, газар унагаж байгаад хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Энэ үед манай ээж С болон Т.Мгийн ээж ирж биднийг салгасан юм. Тэгээд гэрт орж хамраас гарсан цусаа цэвэрлээд, цонхоор толгойгоо гаргаж байгаад угааж байхад Т.М нь дахин ирж цонхоор татаж гаргаад ахин хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Энэ үед манай ээж С, Т.Мгийн ээж, төрсөн ах нь, түүний найз охин биднийг салгасан. Юунаас болж бид маргалдсаныг би мэдэхгүй байна. Манай найз Х мөн нилээн согтуу байсан. Т.М нь намайг нилээд олон удаа өшиглөж зодсон, яг хэдэн удаа өшиглсөн болохыг би мэдэхгүй байна. Миний биед баруун нүд хөхөрч хавдсан, баруун шуунд хоёр хэсэг газар зулгарсан, цээжний зүүн хэсэгт зулгарсан, толгой хоёр хэсэг газарт зулгарсан байсан. Одоо миний хамраас үе үе цус гараад байгаа, мөн толгой өвдөөд байгаа. Тухайн үед би Т.Мг зодсон асуудал байхгүй. Би гомдолтой байна, шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгоно. Мөн эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 ху/,
*Т.Мгийн гэрчээр өгсөн: “...2021 оны 01 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би Архангай аймгийн Өлзийт сумын төвд Ээ /гэж дууддаг/ ахынд Ээ ах, Н, Х нарын хамт Хараа нэртэй 0.5 литрийн савалгаатай архи хувааж уучихаад тэндээс гарч өөрийн найз болох Хишигээгийнхээс очиж утсаа аваад буцаад явж байтал Н, Х хоёртой гудамжинд таарсан. Гэтэл Н муу гуйлгачин минь гээд намайг 2 удаа нүүр хэсэгт цохиод авсан. Тэр үед Х бид хоёрыг орхиод шууд яваад өгч харагдсан. Ингээд би Нэс салаад гэртээ ороод ахдаа хандаж “би зодуулчихлаа, хоёулаа хамт очоод Нтэй уулзаад ирье” гэж хэлж өөрийн төрсөн ах Т.Бийг дагуулаад Нийн гэрт очоод чи яагаад намайг цохиж байгаа юм гэхэд Н ахин намайг цохиод авсан. Ингээд би Нийг барьж аваад гэрээс нь гарч гадаа хавирч унагаж байгаад дээрээс нь гараараа хоёр гурван удаа нүүр хэсэгт нь цохисон. Энэ үед манай ах, ээж, Б ахын эхнэр салгасан. Энэ үед Н нь Б ахын гарруу нь өшиглөсөн. Энэ үед нь би чи миний ахыг бас зодоод байна ш дээ гээд хоёр цохьсон. Тэр үед Нийн ээж болон манай ээж Б, манай бэр эгч нар бид хоёрыг салгаж, Нийг гэрт нь оруулсан. Гэтэл Н байшингийнхаа цонхоор цээжээ гаргасан орилоод байхаар нь би очоод цамцнаас нь татаж цонхоор нь гаргаж ирээд ахин бид хоёр зодолдож, би Нийг газар унагаж байгаад хоёр гурван удаа өшиглөсөн юм. Энэ үед Нийн ээж болон манай ээж, бэр эгч, Б ах нар салгаад би гэртээ очсон. Ингээд гэртээ харьсан. Энэ асуудлаас болж цагдаад дуудагдаж ирсэн гэж бодож байна. Би найзтайгаа 2 литрийн савалгаатай пиво уусан. Н, Х, Ээ ах нартай 1 шил архи хувааж уусан байсан. Бид хоёр хоёулаа согтуу байсан. С.Н нь гудамжинд надтай тааралдаад намайг муу гуйлгачин гээд цохисон, энэ асуудлаас болж зодолдож маргалдах болсон. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний биед гэмтэл учраагүй. Тухайн үед хажууд манай ээж, бэр эгч маань байсан. С ах эхнэртэйгээ байсан, мөн манай ах Б нар байсан. Манай ах Т.Б Нийг зодож цохисон асуудал гаргаагүй, би л Нийг зодож цохисон. Би архи уусан үедээ нутгийнхаа залууг зодож цохисон асуудал гаргасандаа гэмшиж байна. Би гэм буруугаа ухамсарлаж байна. С.Нийг хохиролгүй болгоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 ху/,
*Гэрч Т.Бийн өгсөн: “...2021 оны 01 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад миний дүү Т.М нь орж ирээд намайг Н зодчихлоо, очиж учраа олно гээд гарсан. Би араас нь ээж болон найз охин Эын хамт яваад очиход Н, дүү Т.М нар нь хашаан дотор хэрүүл маргаан хийгээд зогсож байсан. Гэтэл М нь Нийг хавирч унагаад зодсон. Энэ үед би салгах гээд очиход Н миний оёдол тавиулсан гарруу өшиглөчихсөн юм. Тэгээд гар хөндүүрлээд би ойртоогүй. Гэтэл М Н нар нь дахин барьцалдаж аваад М нь хоёр удаа Нийг цохиод авсан. Энэ үед Нийн ээж болон манай ээж тэднийг салгаад Нийг гэрт нь оруулсан. Ингээд явах гэтэл Н нь цонхоор цээжээ гаргачихсан орилоод байсан. Гэтэл М нь цонхоор татаж гаргаж ирээд ахин газар унагаж байгаад хэдэн удаа өшиглөсөн. Ингээд дахин салгаж Нийг гэрт нь оруулаад, бид харьцгаасан. Тэд адилхан согтуу байсан. Т.М нь Нийг гар, хөлөөрөө цохиж, зодсон. Яг хэдэн удаа цохиж, зодсон гэдгийг мэдэхгүй байна. Миний харснаар Н Т.Мг цохиж, зодоогүй. Мөн би Нийг зодоогүй. Миний биед гэмтэл учраагүй, миний гар зүгээр...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 ху/,
*Гэрч Ш.Бын өгсөн: “...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 ху/,
*Гэрч Б.Сгийн өгсөн: “...2021 оны 01 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө манай хүү Н нь шөний 01 цагийн орчимд гэртээ орж ирээд унтах гэж байхад гаднаас Т.М нь орж ирээд миний хүүг чирч гаргаад, газарт унагаж байгаад хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Энэ үед би Т.Мгийн ээжтэй хамт салгаж гэрт нь оруулаад хаалгыг нь дараад байж байсан. Гэтэл Т.М нь Нийг цонхоор чирч гаргаад дахин газарт унагаж байгаад өшиглөж, цохиж зодсон. Харин хэдэн удаа цохиж зодсон гэдгийг би мэдэхгүй байна. Тухайн үед Н нь Т.Мг цохиж, зодсон асуудал байхгүй. Нийг Т.Мгээс өөр зодсон хүн байхгүй ба миний хүүгийн баруун нүд нь хөхөрч, толгой нь хоёр газар зулгарсан байсан. Мөн цээж хэсэгтээ хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 ху/,
*Гэрч Б.Гийн өгсөн: “...Миний төрсөн дүү Т.М нь жаахан зөрүүд зантай болохоос биш бусдаар бол хүнд тусч өрөвч нинжин сэтгэлтэй хүнтэй их эвтэй байдаг хүн байгаа юм. Гэтэл сүүлд нутгийн залуу болох Нийг зодсон гэдгийг сүүлд нь мэдсэн. Уг нь хүнтэй зодоон хийгээд байх хүн биш юм байгаа. Т.М нь аав, ээж, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багг амьдардаг. Тэрээр Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуульд сурч, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Т.М нь 2016 оны 10 дугаар сард Орхон аймгийн 0000 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагаад 2017 онд халагдаж ирсэн, Т.М нь ямар нэгэн ажил хийдэггүй гэртээ байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,
*Гэрч М.Тгийн өгсөн: “...Миний төрсөн хүү Т.М ньтөлөв даруу зантай хүнтэй их эвсэг харилцаатай хүнд тусч нутгийн хүмүүст их тусалдаг үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. 2021 оны 01 сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь би санахгүй байна, нутгийн залууг зодсон асуудал гаргасан байсан: Өмнө нь хүнтэй маргалдаж зодолдож, хүн зодоод байсан удаа байхгүй, хүний үгээр явдаг хүүхэд юм. Т.М нь ээж, ах, дүү болон миний хамт Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багт амьдардаг. Хүү Т.М нь Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуульд сурч 9 дүгээр анги төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, 2016 оны 10 дугаар сард Орхон аймгийн 0000 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагаад 2017 онд халагдаж ирээд гэр бүлийн хамт амьдарч байгаа юм. Т.М нь одоогоор ямар нэгэн ажил хийгээгүй байгаа. Өмнө нь хувиараа янз бүрийн ажил хийж байсан. Сүүлд корона вирус гарснаас хойш ажил хийгээгүй, гэртээ байгаа. Тэр бүр архи уугаад байдаггүй, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх тохиолдол байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 ху/,
*Т.Мгийн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан учраас одоо мэдүүлэг өгөхгүй. Би Нэс уучлалт гуйж, хохирол төлбөрт нэхэмжилсэн 150.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 ху/,
*Хохирогч С.Нийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай
1. С.Нийн биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, баруун, зүүн зулай хэсгийн хуйханд зулгаралт, зүүн хацар, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22 ху/,
*Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай албан бичиг /хх-ийн 23 ху/,
*Архангай аймгийн Өлзийт сумын Татварын улсын байцаагчийн тодорхойлолт /хх-ийн 27 ху/,
*Архангай аймгийн Өлзийт сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тодорхойлолт /хх-ийн 28 ху/,
*Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24, 23 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 29-30 ху/,
*Шүүгдэгч Т.Мгийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 31 ху/,
*Ө овогт Тйн М /РД:А**********/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-ийн 32,33 ху/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 ху/,
*Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-49 ху/,
*Хохирогч С.Н нь шүүгдэгч Т.Мгээс хохирол төлбөрт мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-ийн 60 ху/,
*Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 61-62 ху/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.М нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ............ аймгийн ........ сумын ............ багийн нутаг, .................. тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн С.Нийг зодож, улмаар түүний баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.М үйлдсэн болох нь:
Хохирогч С.Нийн өгсөн: “...Тэгээд гэртээ ороод байж байтал Т.М нь өөрийн төрсөн ахын хамт ирээд намайг чирч гаргаад, газар унагаж байгаад хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Тэгээд гэрт орж хамраас гарсан цусаа цэвэрлээд, цонхоор толгойгоо гаргаж байгаад угааж байхад Т.М нь дахин ирж цонхоор татаж гаргаад ахин хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Миний биед баруун нүд хөхөрч хавдсан, баруун шуунд хоёр хэсэг газар зулгарсан, цээжний зүүн хэсэгт зулгарсан, толгой хоёр хэсэг газарт зулгарсан байсан. Одоо миний хамраас үе үе цус гараад байгаа, мөн толгой өвдөөд байгаа. Тухайн үед би Т.Мг зодсон асуудал байхгүй. Би гомдолтой байна, шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгоно. Мөн эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 ху/, гэрч Т.Бийн өгсөн: “...Гэтэл М нь Нийг хавирч унагаад зодсон. Энэ үед би салгах гээд очиход Н миний оёдол тавиулсан гарруу өшиглөчихсөн юм. Тэгээд гар хөндүүрлээд би ойртоогүй. Гэтэл М Н нар нь дахин барьцалдаж аваад М нь хоёр удаа Нийг цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 ху/, гэрч Б.Сгийн өгсөн: “...Т.М нь орж ирээд миний хүүг чирч гаргаад, газарт унагаж байгаад хэд хэдэн удаа өшиглөж зодсон. ...Гэтэл Т.М нь Нийг цонхоор чирч гаргаад дахин газарт унагаж байгаад өшиглөж, цохиж зодсон. Харин хэдэн удаа цохиж зодсон гэдгийг би мэдэхгүй байна. ...миний хүүгийн баруун нүд нь хөхөрч, толгой нь хоёр газар зулгарсан байсан. Мөн цээж хэсэгтээ хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 ху/, хохирогч С.Нийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 ху/, оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 61-62 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.М нь хохирогч С.Нийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, баруун, зүүн зулай хэсгийн хуйханд зулгаралт, зүүн хацар, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд хохирогч С.Нийн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Т.М нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Мгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Т.М нь хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 67-68 ху/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч С.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хавтаст хэргийн материалтай танилцах үед “гомдол байхгүй” /хх-ийн 62 ху/, “хохирол төлбөрт 150.000 төгрөг хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 60 ху/ гэсэн байх тул шүүгдэгч Т.Мг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.М нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Нд учирсан хохирлыг барагдуулсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Тийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн .......... аймгийн .............. хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ