Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 300/ШЦТ/2018

 

 

г

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг, улсын яллагч Б.Эрхэмбаяр, иргэний нэхэмжлэгч Д.Отгонболд,

шүүгдэгч С.Б, Б.М, Э.А нарын өмгөөлөгч Б.Энх- Амгалан,

шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ц.Рашзэвэг, шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Э.Агийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч С.Б, Б.М, Э.А, Э.Э, Э.А, Б.Мэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э, Э.А, С.Б, Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Э.А нарт холбогдох 1834002640177 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүугдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автокранист мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 дүүгийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Авга овогт Э.А /Регистрийн дугаар:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Баяраахан овогт С.Б/Регистрийн дугаар

Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Тайжууд овогт Э.А /Регистрийн дугаар:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гаъяа шагнал, ял шийтгэлгүй Мэргэн ван овогт Б.М

 

Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлсэн, оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Боржигон овогт Б.М

 

Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж 5 дүүгийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Галдай овогт Э.Э /Регистрийн дугаар:

Холбогдсон хэргийн талаар/яллах дугнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Э.А, Э.Э, С.Б, Б.Мэ нар нь Э.А, Б.М нартай тохиролцсоноос өөр гэмт хэрэг болох 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Бөхөг” гэх газарт шинэ нисэх онгоцны буудал руу явах асфальтан замын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “СТСЕ МОН” ХХК-ийн техник хэрэгслүүдийг манаж байсан Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Үапд Үопдхие, Ниапд Хиекш нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, тэдний манаж байсан техник хэрэгслүүдээс эд зүйлс дээрэмдэж бусдад 6273800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.М, Э.А нар нь 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24- нд шилжих шөнө Э.А, Э.Э, С.Б, Б.Мэ нартай бүлэглэн, үгсэн тохиролцож Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Бөхөг” гэх газарт шинэ нисэх онгоцны буудал руу явах асфальтан замын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “СТСЕ МОН” ХХК-ийн техник хэрэгслүүдийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 6273800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мэ нь: “2018 оны 04 сарын 23-ны өдөр гэрт байж байхад Алтанзул, Амармөрөнгийн ажил руу хамт явъя гэсэн. Хямдхан түлш авъя гэсэн. Энхжаргал бид хоёр уулзаад Алтанзулынд очсон. Тэгээд Энхжаргал бид хоёр ард нь явж байгаад унтсан байсан. Сэрэхэд Портер дараад зогссон. Үсрээд буугаад сандраад буцаад суусан. Амармөрөн зөрж буугаад зүгээрээ андаа иймээ, тийм ээ юм байхгүй гэсэн. Намайг машинд сууж байсан чинь эд нарыг ачилцаад өгчих гэсэн. Тэгээд юмыг нь ачилцаж өгөөд Алтанзулын гэрийн гадаа очсон. Тэгээд гэрийнхээ гадаа хүргүүлсэн. Зодоон цохионд нь ер оролцоогүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А нь: “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А нь: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг зөв” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э нь: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Отгонболд нь: “Зургаан хүн байгаа. 6 сая төгрөг болсон. Би ч гэсэн залуу хүн. Анх бол асфальт үүсгэгчийн аккумлятор нь олдохгүй ховор акумлятор. Өдөрт хэдэн төгрөг их зардал гаргадаг. Би эд нарыг нөгөө хятадуудаасаа аягүй сайн өмгөөлж байгаа. Бэлэн мөнгө алга болсон гэсэн. Би өөрөө Монгол хүн болохоор энэ хүмүүст ял өгмөөргүй байна гээд байцаагчид нь хэлж байсан. Хятадууд хэлж байсан. Би ийм хэргээр яваад баймааргүй байна. Иргэний нэхэмжпэгчээс салмаар байна. Чамаас өөр төлөөлөх хүн байхгүй гэж хэлсэн. Би 3 сая төгрөг нэхэмжилсэн байгаа” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Отгонболд: “2018 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө ажил дээрээ ирэхэд өнгөрсөн шөнө үүрээр зам тавьж байсан техник хэрэгслийг харж хоносон БНХАУ-ын 2 иргэнийг дээрэмдэж техник хэрэгслээс түлш, аккумлятор, товуд, тосол багажны цүнх, маслын шүүр, товуд шахагч зэргийг аваад дээрээс нь индүүний шил, гэрэлтүүлэгч зэргийг хагалаад явсан байсан. Үүний дараагаас цагдаагийн байгууллагаас манайд ажиллаж байсан хоёр хятад иргэнээс мэдүүлэг авсан тухайн мэдүүлэг авах ажиллагаанд би орчуулагчаар орж хэргийн талаар мэдсэн юм. Манай компани нь Сэргэлэн сумын нутагт шинээр баригдсан шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам тавих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Хэргийн талаар хэрэг болох үед байсан хоёр хятад ажилтанаас асуухад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө Портер маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж байгаа техник хэрэгслийг хараад сууж байхад шөнийн 01 цагийн орчим саарал өнгийн 8-12 хүний суудалтай марк дугаар тодорхой бус 4 залуу, 2 эмэгтэй ирж эхлээд зам асууж удалгүй эргэж ирээд хоёр хятад ажилтанг айлгаж сүрдүүлж байгаад манай компаний техник хэрэгслээс түлш, аккумлятор болон бусад эд зүйлсийг машиндаа ачиж аваад явсан байсан. Хятад ажилчид машины марк дугаар мэддэггүй учир саарал өнгийн 8-12 хүний суудалтай цонх нь хоёр тийшээ гүйж онгойдог тээврийн хэрэгсэл байсан талаар ярьж байсан. Надад гаргаж өгсөн судалгаагаар асфальт дэвсэгч техникийн 4 ширхэг аккумлятор, индүүний машины 6 ширхэг аккумлятор, индүүний 303 маркийн аккумлятор 6 ширхэг 302 маркийн аккумлятор 2 ширхэг, Портер маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг аккумлятор, аккумляторын холбогч утас товуд, тосоол, багажны цүнх, товуд шахагч, маслын шүүр 4 ширхэг, тос масло 1 сав, 300 литр түлш, хятад ажилчны барьж байсан \Ауо маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдаж 303 маркийн техникийн гэрэлтүүлэгч, индүүний шил зэргийг хагалаад явсан байсан. 100а 4 ширхэг аккумлятор, 80а 15 ширхэг аккумлятор, аккумляторын холбогч утас 9 ширхэг, 2 сав товуд, багажны цүнх 4 ширхэг, товуд шахагч багаж 4 ширхэг, 303 маркийн индүүний шил, 303 маркийн гэрэлтүүлэгч, маслын шүүр 4 ширхэг, масло, 300 литр түлш, У\уа маркийн гар утас зэрэг байсан. 100 а 4 ширхэг аккумляторыг тус бүрийг нь 380000 төгрөгөөр, 80 а 14 ширхэг аккумляторыг тус бүр 315000 төгрөгөөр 80 а 1 ширхэг аккумляторыг 152000 төгрөгөөр, холбогч утсыг тус бүр19000 төгрөгөөр, тобудын сав тус бүр 167200 төгрөгөөр, тосолыг тус бүр 57000 төгрөгөөр, багажны цүнхийг тус бүр 228000 төгрөгөөр, тобуд шахагч тус бүрийг 15200 төгрөгөөр, индүүний хагарсан шил тус бүрийг 304000 төгрөгөөр гэрэлтүүлэгч тус бүрийг 45600 төгрөгөөр тос маслын шүүр тус бүрийг 133000 төгрөгөөр, тос масло 114000 төгрөгөөр, түлш 300 литрийг 1710 төгрөгөөр гар утссыг 1026000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Ямар нэгэн гэмтэл аваагүй биеийн байдал хэвийн байгаа” гэх мэдүүлэг/хх-44-45 тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжпэгч Э.Батзориг: “Би энэ машиныг 2012 оны үед худалдан авч байсан юм. Одоо бол энэ машиныг нь өөрийн таних Алтанзул гэх хүүхэнд 2017 оны 11 дүгээр сарын үед урьдчилгаа 2000 000 /хоёр сая/ төгрөг бэлнээр аваад үлдэгдэл 3000 000 /гурван сая/ төгрөгийг 3 сарын хугацаатай хувь лизингээр зарсан юм. Машины эзэмшил бол “Бичил глобус” ББСБ нэр дээр бүртгэлтэй боловч би зээлээ бүрэн төлөөд харин машины эзэмшлийг шилжүүлэх гэхээр Алтанзул унаж байх хугацаандаа торгуульд оруулж тэр торгуулаа төлж дуусахаар нь нэр шилжүүлэх гээд хүлээгээд байж байна. Одоо Алтанзул өгөх ёстой 3000 000 /гурван сая/ төгрөгнөөс 1000000 нэг сая төгрөгийг цувуулаад өгсөн. Одоо үлдлэгдэл 2000000 /хоёр сая/ төгрөгийг мөн адил цувуулж өгнө гэсэн бид хоёр ямар нэг гэрээ хийгээгүй зөвхөн амаар тохироод худалдсан юм. Би Алтанзулыг сураггүй алга болчихоор нь гэр орноор нь хайсан чинь Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэхээр нь асууж сураглаж байгаад мэдлээ. 2013-2014-2015 оны хооронд Зүүн салаа 100 айл хоёрын хооронд би шугаманд явдаг байхад миний кондуктар хийдэг байсан юм. Өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би Алтанзулаас үлдэгдэл 2000 000 /хоёр сая/ төгрөгийг нэхэмжилнэ. Өөр гомдол санал

нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-49 тал/,

мөрдөн байцаалтад хохирогч Үапд уопдхие: “Өөрийн алдсан ОРРО маркийн гар утсаа хэдэн төгрөгөөр үнэлэх эсэхээ би сайн мэдэхгүй байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-51 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Ниапд Хиекш: “..2018 оны 04 сарын 23-24-нд шилжих шөнө болсон асуудлыг Үапд Үопдхие бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан гэсэн. Надад түүн дээр нэмж ярих зүйл алга. Тэр хүмүүсийн нэг залуу нь миний нурууны хойд хэсэгт өшиглөсөн. Миний нуруу хэсгээр бага зэрэг хөндүүрлэж байна. Өөр зовиурлаж байгаа зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Бид хоёрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би машин жолоодож явсан. Бид хоёр хүн ирж байхаар нь айгаад машинаасаа бууж алхаж чадаагүй юм. Огт харж байгаагүй. Надад өөр ярих зүйл гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-54 тал/, ... 2018 оны 14 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01 цаг 09 минутанд гар утсаараа тоглоом тоглож сууж байхад явган 30 орчим насны хар өнгийн цахилгаантай хүрэмтэй, толгой нүцгэн хүн ирээд юм асуусан тэгэхээр нь ойлгоогүй учир гараараа мэдэхгүй гэсэн дохио өгч хариулсан. Тэгээд явганаар яваад манай машин техник байсан газрын цаад талд тээврийн хэрэгслээ тавьж ирсэн байсан. Тэгээд машиндаа суугаад явсан хойгуур нь сууж байсан портер маркийн тээврийн хэрэгслийг асааж машин техникээ тойрч үзээд нөгөө залуугийн ирж зогссон байранд машинтайгаа зогсож байтал 20 минутын дараа гэрлээ унтраас улсын дугаараа тайлж авсан 8-12 хүний суудалтай мөнгөлөг саарал өнгийн зүүн гар талдаа рулийн хүрдтэй тээврийн хэрэгсэл ирж зогсоод дотроос нь 20 орчим насны 2, 30 орчим насны 1, нөгөө залууг нь анзаараагүй юүдэнтэй малгай өмссөн бараан өнгийн хувцастай 4 залуу бууж ирэхээр нь айгаад машинаа асаагаад зугатаах гэтэл бид хоёрын сууж байсан машины зүүн талын цонхыг юмаар цохиж хагалаад хамт байсан өвгөн гар утсаараа ярих гэж байхад нь хараад гар утсыг нь булааж аваад машин дотор нь зодсон би хэрхэн яаж зодож байсныг нь хараагүй бид хоёр хоёулаа доошоо тонгойгоод толгойгоо гараараа дарчихсан байсан гэхдээ хүчтэй цохиж зодоогүй намайг нэг нь гараараа нуруу руу цохиж машинаас татаж буулгаад хөл рүү нэг удаа өшиглөсөн тэгээд миний гар утсыг аваад дотроос сем картыг аваад утсыг буцаагаад өгсөн. Харин тэр хамт явсан өвгөний утсыг нь бол өгөөгүй. Тэгж байгаад хамт байсан өвгөн бид хоёрыг портерын арын нугасанд суулгаж хоёр залуу нь харж байхад нөгөө хэд нь машин техник рүү очиж асаагуурын гэрэлтэй ямар нэгэн зүйлүүдийг нь тайлж аваад машиндаа хийгээд байснаа бид хоёрыг харж байсан 2 залуу яваад нүүрэндээ маск зүүсэн хоёр эмэгтэй ирж бид хоёрыг харсан нөгөө хэд нь машин техникээс хулгай хийж байгаад 03 цаг 45 минутанд явсан явахдаа машины түлхүүрийг авчихсан байж байгаад буцаагаад өгөөд явсан. Нийтдээ миний харснааср 2 эмэгтэй 5 эрэгтэй хүн байсан би айсан учир өмссөн хувцас, нүүр царайг нь тодорхой харж чадаагүй. Ирсэн цагийг нь утаснаасаа харсан. Тэгэхэд анх явганаар нэг залуу ирэхэд нь 01 цаг 09 минут болж байсан. Удалгүй 01 цаг 30 минутанд машинтайгаа ирсэн явсан цагийг нь мөн гар утсаараа харсан тэгэхэд 03 цаг 48 минут болж байсан. Миний утасны цаг Монгол улсын цагтай яг таарч байсан. Улсын дугаар байгаагүй би машины марк мэддэггүй саарал өнгийн хойноо гүйдэг хаалгатай, цонхнууд нь бас хоёр тийшээ гүйж онгойдог цонхтой тэд нар явахдаа цонхоороо орж арынхаа хаалгыг онгойлгож байсан. Өлзийт хорооллын чиглэлтэй явсан.Танихгүй бид хоёр машинаасаа буугаагүй арынх нь нугасанд сууж байсан бид хоёрын нүүр лүү гэрэл тусаад байсан болохоор нь нарийн тодорхой харж чадаагүй учир одоо харвал танихгүй. Машиныг нь ирж зогсоход дотроос нь хүмүүс бууж ирж байгаа зэргийг харсан. Биеийн байдал зүгээр цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө техник хариуцсан хүн биш болохоор ямар эд зүйлс аль техникээс алдагдсан талаар мэдээгүй” гэх мэдүүлэг/хх-62-63 тал/,

мөрдөн байцаалтад хохирогч Үапд уопдхие гэрчээр мэдүүлэхдээ:Би Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СТСЕ ХХК-д ажилладаг бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний шөнийн 01 цаг 09 минутын орчим Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын ертөнцийн зүгээр баруун хойд талд баригдаж байгаа засмал дээр Ниапд Х1еки1 -ийн хамт ажиллаа хийж байхад өнгө, марк, улсын дугаар нь тодорхойгүй, 8-12 орчим хүн тээвэрлэх боломжтой тээврийн хэрэгсэл ирсэн ба нэг эрэгтэй хүн бууж ирээд ямар нэгэн зүйл асуусан гэхдээ түүнийг ойлгоогүй, тэгтэл машиндаа суугаад Өлзийт хороолол явах замаар хойшоо явж байгаад 10 орчим минутын дараа машин ирж байгаа чимээ сонсогдоод байхаар нь Ниапд Х1екш-ээс машин ирж байна уу гэж асуухад тийм байна гэсэн. Тэгээд бид хоёр портерээ асаагаад тэр хавиар тойрч үзэхэд өмнө нь ирсэн машин гэрлээ унтраагаад буцаж ирээд бид хоёрын машиныг хааж зогсоод 4 эрэгтэй хүн бууж ирээд машины жолооч талын цонх хагалсан тэгээд намайг утсаа бариад байж байхад 1 залуу нь ирээд машин дотор байхад нүүр лүү цохиж биеийн хэвлийн хэсэг рүү өшиглөсөн тэгээд бид хоёрыг машин дотроос гаргахгүй 1 залуу нь харж байсан. Харин нөгөө 5 залуу нь замын ажил хийж гүйцэтгэдэг тоног төхөөрөмжийн эд зүйлийг аваад байсан тэгээд хэсэг хугацааны дараа бид хоёрыг харж байсан 1 залуу нь нөгөө 5 залуу руугаа явж машин дотроос 2 эмэгтэй хүн гарч ирж хоёрыг үргэлжпүүлэн харж зогсож байгаад нөгөө залуучууд эд зүйлээ аваад дууссаны дараа бүгд машиндаа суугаад Өлзийт хороолол явдаг засмал замаар яваад өгсөн. Тэд нарыг явсаны дараа би тэндээ тоног төхөөрөмжөө харж үлдээд Ниапд Хиекш компани ажилчдын байр луу явсан. Би машин техник мэдэхгүй учир яг ямар эд зүйл алдагдсан талаар мэдэхгүй байна. Миний зүүн талын нүд болон хэвлийн хэсгээр өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний барьж байсан ОРРО маркийн гар утсыг барьж явсан. Минийх 2 сим карт уншдаг андройд утас байсан ба 80309848 гэсэн монгол дугаар, 15997868328 дугааруудыг ашиглаж байсан. 1МЕ1 кодыг нь мэдэхгүй, хайрцаг сав, баталгааны хуудас байхгүй. Надад өөр ярих зүйл, гомдол, санал байхгүй ” гэх мэдүүлэг /хх-55-56 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Баярхүү нь: “2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн үед Амармөрөн гэх залуу нэг танихгүй залуугийн хамт манай найз Зоригоо гэх залуугийн унаж байсан саарал өнгийн 23-27 УНО улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж 6 ширхэг буюу 2 том 4 жижиг аккумляторыг /130000/ нэг зуун гучин мянган төгрөгөөр өгсөн. Сүүлд нь манай эхнэрт аккумлятор өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Одоо Амармөрөнгийн авчирч өгсөн 6 ширхэг аккумляторынх нь 5 ширхэгийг нь зарчихсан. Эхлээд 2 ширхэгийг нь хувь хүнд үлдсэнийг нь Цорж төвд бөөнөөр нь өгчихсөн. Одоо 1 ширхэг аккумлятор нь байгаа. Би асууж байгаад 6 ширхэг аккумлятор авсан. Машиныг нь сайн таних учраас ямар нэгэн асуудал байхгүй юм байна гэж ойлгоод авсан. Надад аккумлятор өгөхдөө хямдхан гэж гуйж байгаад өгсөн. Олон ширхэг аккумлятор болохоор нь би айгаад сайн асууж байгаад авсан. Ямар нэгэн юм болбол машиныг нь таних учир гайгүй байх гэж бодсон. Том аккумляторыг нь 35000 төгрөгөөр жижиг аккумляторыг 15000 төгрөгөөр бодож авсан. Хувиараа машин тэрэг засдаг Сүхээ гэх миний таньдаг хүнтэй хамт Амармөрөн машин тэрэг засаад байдаг учраас зүс танидаг түүнээс ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Дотно найзууд 2-3 жил манай эсрэг талын автогражинд энэ микро машиныг тавьдаг их давгүй залуу байдаг юм. Сүүлийн үед энэ микрог унахаа больчихсон юм. Би асууж асууж авсан хямдхан гэж гуйж байгаад өгсөн. Буцах хаягтай болохоор нь авсан ” гэх мэдүүлэг /хх-65 тал/,

мөрдөн байцаалтад Э.А яллагдагчаар мэдүүлэхдээ: “ 2018 оны 04 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хуучин ажиллаж байсан газрын хажуу талд зам тавьж байсан техник хэрэгслээс түлш хулгай хийх санаатай 23-27УНО улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэлтэй Алтанзул, Мандухай, Энхжаргал. Баатарбилэг, Мөнх-Эрдэнэ нарын хамт 23 цагийн орчим Улаанбаатар хотоос гарсан юм. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигтийн хөндий гэх газар луу зам тавьж байгаа техник дээр очиж түлш хулгай хийх гэтэл техникүүдийн хажууд давхар кабинтай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд 2 хужаа сууж байсан. Тэгэхээр би машинаасаа бууж очоод Улаанбаатар хот руу явах зам асуутал ойлгохгүй дохио зангаар яриад байхаар нь буцаж очиж машиндаа суугаад зүүн тйишээ 5 орчим км газар явж очиж зогсоод Баатарбилэг, Мөнх-Эрдэнэ, Энхжаргал нартай ярилцаж байгаад нөгөө хоёр хужааг айлгаж байгаад хэдэн литр түлш аваад буцъя гэж тохиролцоод буцаж иртэл нөгөө хоёр хужаа машинаа асаахаар нь шууд машинтайгаа очиж Баатарбилэг бууж зөв талаар очиж Энхжаргал буруу талаар очиж нөгөө хоёр хужааг барьж аваад Энхжаргал нэг хужааг нь хоёр удаа алгадахаар би буруу талын урд хаалгаар очиж Энхжаргалд алгадуулсан хужааг аваад хойд талын хаалгыг нь онгойлгож хоёр талын зассан нааран дээр хэвтүүлээд зөв талаар нь тойрч очиж нөгөө хужааг нь гарыг нь хүлсэн байсан уяаг тайлаад хойд талын хаалгыг нь онгойлгоод хойд талын наарлуу оруулаад Энхжаргал, Баатарбилэг, Мөнх-Эрдэнэ нар замын индүү, асфаль дэвсдэг машин зэргийн түлшийг 20 литрийн саваар авч зөөж байсан. Би Мандухай, Алтанзул хоёрыг машинаас буулгаж ирээд энэ хоёр хужааг харж бай гэж хэлж үлдээгээд өөрөө түлш зөөхөөр Энхжаргал, Баатарбилэг, Мөнх-Эрдэнэ нар дээр ирж түлж зөөгөөд дараа нь аккумляторуудыг нь Баатарбилэг, Энхжаргал, Мөнх- Эрдэнэ бид нар өөрсдийн багажаар тайлж машиндаа ачсан. Товуд багажны цүнх, маслын шүүр, масло, индүүний гэрэлтүүлэгч зэргийг машиндаа ачаад шууд Улаанбаатар хот руу үүрээр Алтанзулын гэрт очиж авсан юмаа хашаанд буулгаад тэндээсээ тарцгаасан юм. Маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр СХД-ийн Зүүн салааны 2 дугаар буудалд байх түүхий эд авдаг газарт Баатарбилэг, Алтанзул бид нар 6-7 ширхэг том аккуляторыг нь 35.000 төгрөгөөр жижиг аккумиляторыг 15000 төгрөгөөр бодож нийтдээ 7 ширхэг аккумлятор зарсан. Маргааш буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Алтанзул, Баатарбилэг нар үлдсэн аккумиляторыг нь хаана зарсан юм. Бусад эд зүйлсийг нь компани хохирогчид хүлээлгэн өгсөн. Бид нар дээрэмдээгүй зөвхөн хулгай хийх санаатай очсон тэгсэн хоёр хужаа байгаад байхаар нь айлгаж байгаад хэдэн литр түлш авъя гэж тохиролцоод л авсан. Тэгсэн Энхжаргал айлгах гэж байгаад нэг хужааг нь 2 удаа алгадсан түүнээс өөрөөр зодсон хүн байгаагүй. Алтанзулын эзэмшлийнх байгаа юм. Би 17ширхэг аккумилятор, 300 орчим литр түлш, 6 ширхэг индүүний жижиг гэрэлтүүлэгч, маслын шүүр 2-3 ширхэг, 18 литрийн савтай масло, 5 литрийн савтай 2 ширхэг тосол, товуд шахагч 3 ширхэг, багаж хийдэг улаан цэнхэр өнгийн 2 ширхэг хайрцаг зэрэг эд зүйлс авснаас 3 ширхэг аккумлятор, 5 литрийн тосол, 3 ширхэг товуд шахагч, 18 литрийн савтай масло, индүүний 6 ширхэг гэрэл, 2 ширхэг маслын шүүр, 2 ширхэг багажны хайрцаг зэргийг буцааж өгсөн. Би хажуу талын чулуу бутлах карьерт 2017 оны 04 дүгээр сарын 20-ноос 08 сар хүртэл ковш барьж байсан юм. Би яармагийн гүүрэн дээр кран, шланз барьдаг юм. Өмнөх өдөр тэндээс түлш тэндээс хямдхан авсан юм” гэх мэдүүлэг/хх-135-136 тал/,

мөрдөн байцаалтад С.Б яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би Алтанзул, Мандухай нарын хамт гэртээ унтаж байхад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Амармөрөн манайд 23 цагийн орчим ганцаараа ирээд ийшээ юманд явчихаад ирье гэж Алтанзулд хэлсэн. Амармөрөн намайг танихгүй Алтанзултай найз байгаа юм. Тэгээд бид нарыг аваад замаасаа Мөнх-Эрдэнэ, Энхжаргал нарыг аваад Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал руу зам тавьж байгаа газарт ирэхэд цагаан өнгийн давхар кабинтай портер маркийн тээврийн хэрэгсэл дотор 2 хужаа сууж байхаар нь бид нар зүүн тийшээ өнгөрөөд 2-3 км орчим яваад тэгээд Амармөрөн бид нартай яах уу? хоёр хужаа хараад байна хэдүүлээ айлгаж сүрдүүлж байгаад хэдэн литр түлш аваад авъя гэж тохиролцоод тэгээд буцаж очиж зогсоод Энхжаргал буугаад портер маркийн тээврийн хэрэгсэлд сууж байсан 2 хужаагийн буруу нь буюу жолоочийн эсрэг талын арын хаалгаар нь орж зүүн талд нь сууж байсан хужаагийн араас нь гараараа цохисон тэгэхээр нь би зөв талын хаалгаар нь очиж түлхүүрийг сугалж аваад руль дээр сууж байсан хужааг машинаас нь татаж буулгаж ирэхэд Амармөрөн машинаас бууж ирээд намайг машин руу ор гэхээр нь би машиныхаа гадна талд зогсож байхад Амармөрөн миний буулгаж ирсэн хужааг арынх нь суудал руу оруулсан мөн хамт байсан хужааг нь бас арагш нь оруулсан энэ үед Энхжаргал, Мөнх-Эрдэнэ бид нар техникийн банкнаас 20 литрын 4-5 ширхэг саваар түлш зөөж машинд байсан цэнхэр өнгийн 200 литрын сав руу хийж эхэлсэн энэ үед Амармөрөн 2 хужаа дээр үлдсэн Мандухай, Алтанзул хоёр машиндаа л суугаад байсан. Бид нар нийт 8 техникээс 300 орчим литр түлш аваад, дараа нь аккумляторуудыг нь тайлж аваад, тэгээд тракторуудад байсан жижиг дөрвөлжин хар гэрэлүүдийг нь тайлж аваад, кабинд байсан багажны улаан хайрцаг, шар өнгийн хайрцагтай дорцов, товуд шахагч, масло, тосол зэрэг эд зүйлсүүдийг аваад машиндаа ачсан. Нэг хужаагийнх нь гар утас алга болчихоор нь Мандухай, Алтанзул хоёроор хайлгаад олоогүй. Тэгээд бид нар шууд манай хашаанд ирж авсан юм аа буулгасан. Маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Алтанзул 100 литр түлш литрийг нь 1500 төгрөгөөр зарж Амармөрөнд өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Амармөрөн аккумлятороос зараад мөнгө явуул гэж Аптанзулд хэлэхээр нь Алтанзул бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны 2 дугаар буудалд түүхий эд авдаг газарт эхлээд 8 ширхэгийг 28000-12000 мянгын хооронд зарж Амармөрөнд мөнгийг нь дансаар явуулсан. Би бол мөнгө төгрөг авч хэрэглээгүй. Үлдсэн түлшийг нь Амармөрөн манай микронд хийж шугаманд яваад дуусгасан. 2018 оны 04 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд үлдсэн аккумляторуудыг нь зараад мөнгө явуул гэж Амармөрөнг хэлэхээр нь Алтанзул бид хоёр түүхий авдаг 2 дугаар буудлын ченжид 6 ширхэг аккумлятор зарж мөнгийг нь Амармөрөнд дансаар явуулсан. Алтанзул бид хоёр мөнгө авч үлдээгүй нийт хичнээн төгрөг болж байсныг нь санахгүй байна. Бусад зүйлсийг нь хохирогчид бид нар хүлээлгээд өгчихсөн. Мөнх-Эрдэнэ гэр лүүгээ нэг аккумлятор авч явсаныг буцааж хүлээлгэж өгсөн. Гэртээ байж байхад Амармөрөн гэх залуу ирээд л юманд яваад ирье гэхээр нь дагаад явчихсан. Би тухайн үед Алтанзулаас бусад найз нарыг нь огт танихгүй хараагүй хүмүүс байсан. Мандухай нь манайд ирчихсэн байсан юм. Надад бол янз бүрийн юм аа яриагүй Алтанзулыг дагаад л явчихсан юм. Алтанзул энэ машиныг авсан гэсэн гэхдээ Алтанзулын нэр дээр биш Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэхээр торгуултай гээд нэр нь шилжихгүй түүнээс банк бусад мөнгөө төлчихсөн гэсэн. Том жижиг нийлсэн 17 ширхэг аккумлятор, 300 литр түлш, багажний төмөр хайрцаг, дорцов, товуд шахагч, масло, гэрэл зэрэг эд зүйл авсан юм. Би Аптанзулаас бусад хүмүүсийг нь танихгүй. Алтанзултай би 2016 онд танилцаад 2018 оны 03 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байсан юм. Би ерөөсөө явж байгаагүй. Намайг Алтанзулын гэрт ирснээс хойш надад юм мэдэгдээгүй. Бид нар ярилцаж байгаад хохирогчтойгоо гэрээ байгуулж байгаад гэрээний дагуу сар бүр тогтмол мөнгө төлж хохиролыг барагдуулах талаар хохирогчтойгоо ярилцсан. Бид нар урд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-137-138 тал/,

мөрдөн байцаалтад Э.А яллагдагчаар мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22 цаг өнгөрч байхад Амармөрөн манай гэрт ирээд машинаар чинь юманд яваад ирье хамт явчих гэж надаас гуйсан тэгэхээр нь Баатарбилэгийг аваад явах гэтэл Мандухай манай гэрт ганцаараа үлдэх гэхэд нь Амармөрөн чи ханиндаа цугтаа явчихгүй гэж хэлээд надад чи Мөнх-Эрдэнэ руу залгаад хүрээд ир гэж хэл гэхээр нь би Мөнх-Эрдэнэ рүү залгаад Амармөрөн чамайг манай гэрт хүрээд ир гэж байна аа Энхжаргалыг дагуулаад ирээрэй юманд явчихаад ирье гэж хэлсэн юм. Тэгээд 23 цаг өнгөрч байхад манайхаас хөдөлсөн. Би явахдаа Амармөрөнд хаашаа явах талаар асуухад Өлзийт явна гэж хэлээд хөдөлсөн юм. Тэгээд онгоцны буудал руу зам тавьж байгаа техникүүд дээр ирээд хажуугаар нь гарахад 2 хятад нь машинтайгаа гэрэл тусгаж хараад байхаар нь өнгөрч яваад зүүн талд нь нилээн зайтай очиж зогсоод Амармеран, Баатарбилэг, Энхжаргал, Мөнх- Эрдэнэ нар одоо яах уу? гэж ярилцаж байгаад нөгөө хоёр хужааг айлгаж байгаад хэдэн литр түлш авъя хэлээд буцаад ирэхэд нөгөө 2 хятад гэрэл тусгаад хараад байхаар нь Мөнх-Эрдэнэ, Энхжаргал, Баатарбилэг нар буугаад явсан тэгсэн Мөнх- Эрдэнэ эргэж орж ирээд Амармөрөн буугаад явсан. Тэгээд удаагүй байж байтал Амармөрөн орж ирээд эмийн сан аваад өг гэхээр нь эмийн сан авч өгөөд яасан талаар асуухад нэг хужааг нь Энхжаргал цохисон байна аа лент наагаад өгье гээд эмийн сан аваад явсан. Мөнх-Эрдэнэ машинаас буугаад Мандухай бид хоёр машиндаа үлдсэн. Тэгсэн Амармөрөн ирээд та хоёр очоод утсыг нь хайгаад өг нэг хужаагийн утас нь алга болчихлоо гэхээр нь Мандухай бид хоёр буугаад хужаагийн сууж байсан цагаан өнгийн давхар кабинтай портер маркийн тээврийн хэрэгслийн дотор гадна талаар нь хайгаад утсыг нь олоогүй. Тэгээд Мөнх-Эрдэнэ, Энхжаргал, Баатарбилэг нар машин руу түлш, аккумлятор зөөж байгаад одоо болсон явъя гээд шууд манай хашаанд ирж авсан аккумилятор, түлш, гэрэлт, багажний хайрцаг, товуд шахагч, масло, тосол зэргийг буулгаж үлдээгээд Мөнх-Эрдэнэ, Энхжаргал хоёр явган яваад бусад нь манай гэрт хоноод маргааш нь Баатарбилэг, Амармөрөн хоёр Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны 2 дугаар буудлын автобусны буудлын харалдаа байдаг түүхийн цэгт аккумлятор зарсан хэдэн ширхэгийг зарсаныг нь мэдээгүй. Маргааш нь Амармөрөн надад мөнгө хэрэгтэй байна үлдсэн аккумиляторыг нь зараад мөнгийг нь дансаар над руу шилжүүл гэхээр нь Баатарбилэг бид хоёр үлдсэн байсан 6-7 ширхэг аккумляторыг нь зараад Амармөрөнд 100.000 төгрөгийг явуулсан нийт 106000 төгрөг болсон. Түлшийг өмнөх өдөр нь шугамд явдаг Халзаа, Цоомоо гэх хүмүүст 200 литр түлшийг 1500 төгрөгөөр бодож 300.000 төгрөгөөр зараад 200.000 төгрөгийг Амармөрөнд өгөөд 100.000 төгрөгийг нь би Амармөрөнгөөс зээлж хэрэглэсэн юм. Бусад эд зүйлсийг нь хохирогчид хүлээлгэж өгсөн түүнээс зарж үрсэн зүйл байхгүй. Амармөрөн түлш хулгай хийх гэж л ярилцаад явсан юм. Дээрэм хийх талаар хэн ч яриагүй. Хулгайлах гэсэн чинь 2 хужаа хараад байхаар нь очиж айлгаж байгаад авъя гээд очиж айлгаж байгаад түлш, аккумилятор зэргийг авсан. 17 ширхэг аккумилятор, 300 литр түлш, багажний хайрцаг 2 ширхэг, товуд шахагч 3 ширхэг, 5 литрын савтай 2 сав тосол, 18 литрын масло,6 ширхэг гэрэл зэрэг эд зүйлс авсан. Түлш, аккумлятор зэргээс бусдыг нь хүлээлгэж өгсөн. Өмнөх өдөр нь Амармөрөнгийн ажиллаж байсан газраас 100 орчим литр түлш Мөнх-Эрдэнэ, Амармөрөн бид нар очиж хямдхан 1300 төгрөгөөр авсан юм. Би энэ машиныг 2017 оны 12 дугаар сард Батзориг гэх хүнээс хувь лизинг хийж 2.000.000 төгрөгөөр авсан. Тухайн үед Батзориг надад хэлэхдээ ББСБ-н дээр байгаа зээлээ хаачихсан торгуулийн асуудал байгаа торгуулыг нь төлчихвөл нэр дээрээ шилжүүлж болон гэж хэлсэн. Түүнээс хойш торгуулыг нь төлөөгүй. Том жижиг нийлсэн 17 ширхэг аккумлятор, 300 литр түлш, багажний төмөр хайрцаг 1 ширхэг , хуванцар хайрцаг 1 ширхэг, товуд шахагч 3 ширхэг, 18 литрын савтай масло, 6 ширхэг гэрэл зэрэг эд зүйл авсан. Баатарбилэгтэй хамтран амьдрагч танилцаад 3-4 жил болж байна нэг гэрт хамт амьдраад 4 сар орчим болж байна. Мандухай миний багын найз, Амармөрөн, Мөнх-Эрдэнэ нартай шугамд явж байгаад танилцсан. Энхжаргалыг бол зүс танина. Ажил төрөл хийж байж төлнө. Бид нар урд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Би 100.000 төгрөг Амармөрөнд хэлж авсан. Миний машинд 1 аккумлятор тавьсан байсныг нь хохирогчид өгсөн. Мандухай, Баатарбилэг хоёрт юм өгөөгүй. Мөнх-Эрдэнэд 1 ширхэг аккумлятор, 30 литр түлш өгсөн. Энхжаргалд 1 ширхэг аккумлятор өгсөн. Бусдыг нь Амармөрөн ихэнхийг нь авсан. Мандухай, Баатарбилэг хоёрт бид нар хэргийн талаар хэлэлгүй дагуулаад явчихсан юм. Энэ хоёрт ямар нэг буруу байхгүй. Хулгай хийж олсон мөнгөөс мөнгө төгрөг аваагүй” гэх мэдүүлэг /хх-139-140 тал/,

мөрдөн байцаалтад Б.Мэ яллагдагчаар мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ хашаандаа машинд юм хийгээд байж байхад Алтанзул утсаар залгаад урдынх шигээ явчихаад ирье гэхээр нь би за гэж хэлсэн Урд нь Амармөрөнгийн ажиллаж байсан яармагийн гүүрэн дээрээс түлш хямдхан очиж авдаг байсан юм. Тэгээд түлш очиж авах нь гэж ойлгосон надад Алтанзул 30 литр түлш өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд орой 22 цаг өнгөрөөд 23 цаг болж байхад Алтанзул утсаар залгаад манай гэрийн гадаа хүрээд ир гэсэн Энхжаргал руу Амармөрөн утсаар ярьчихсан эцэс дээр хүлээж байгаа гэхээр нь эцэс орж

Энхжаргалыг аваад тэгээд Алтанзулын гадаа очсон чинь Алтанзулын гэрээс Алтанзултай хамт амьдардаг Баатарбилэг буюу Монхоо Алтанзулын найз хүүхэн, Амармөрөн нар гарч ирээд Алтанзулын 23-27УНО улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэлтэй бид нар доошоо яваад Сонгинохайрхан дүүргийн хажууд ус нь халаад зогссон тэгээд усыг нь хөртөл хэвтэж байтал Энхжаргал бид хоёр унтчихсан байсан. Тэгсэн буу гэхээр нь сэрсэн чинь түлш авах газраа ирчихсэн байна хоёр хужаа хараад байна гэж Амармөрөн хэлээд машинаасаа буугаад нөгөө хоёр хужаа дээр очиж уулзаад буцаж машиндаа сууж хөдлөөд зүүн тийшээ нилээн явж зогсоод одоо яах уу? гэхэд нь бид нар наад хоёр хужаа жаахан айлгаж байгаад хэдэн литр түлш аваад явъя гэж ярилцаад буцаж очоод Амармөрөн машинаараа хужаагийн цагаан өнгийн портер машиныг урдуур нь дараад хөндөлсөөд зогссон тэгээд эхэлж Баатарбилэг, Энхжаргал хоёр буугаад явсан араас нь би буугаад буцаад машиндаа ортол Амармөрөн зөрж буугаад нөгөө 2 хужаа дээр очиход Энхжаргал над дээр ирээд түлш аккумлторыг нь авчих гэнээ гэж хэлэхээр нь бууж ирээд Баатарбилэг, Энхжаргал бид нар замын индүү, зам засдаг техникүүдээс 17 ширхэг аккумиляторыг Баатарбилэг, Энхжаргал хоёр тайлж аваад би зөө> микрондоо хийсэн. Дараа нь аккумиляторыг тайлсан техникүүдээс 25 литрийн усны саваар шаланкаар түлшийг нь Энхжаргал сорж би машин руу зөөж тавиад хамгийн сүүлд Амармөрөн ирж түлш сорж саванд хийгээд Баатарбилэг бид хоёр зөөж машиндаа хийж дуусаад Амармөрөн явъя гээд явцгаасан юм. Би мэдээгүй надад дээрэм, хулгай хийх талаар хэлээгүй Амармөрөнгийн ажиллаж байсан газраас очиж түлш хямдхан авах гэж байна гэж ойлгосон. Би цохиж зодож байхыг нь хараагүй. Нийт 17 ширхэг аккумилятор, 300 гаруй литр түлш, товуд шахагч 3 ширхэг, 6 ширхэг гэрэл, 18 литрын савтай масло, багажны хайрцаг 2 ширхэг, 5 литрын тосол 2 савыг авсан. Баатарбилэг тосол, масло, гэрэл зэргийг тайлж авсан. Хаана очсоноо мэдээгүй буцааж явж байхад нь харахад Өлзийт хороололын Магнай трейд шатахуун түгээх станцын хажуугаар гарч хот руу явсан. Тэгээд замдаа унтаж яваад Алтанзулын гэрийн гадаа очиж 1 ширхэг аккумилятор, 30 литр түлш аваад Баатарбилэгээр гэртээ хүргүүлж буусан. Түүнээс хойш уулзахгүй байж байгаад цагдаад баригдсан. Алтанзул өнгөрсөн өвөл 12 дугаар сард Зоригоо гэх ахаас авсан гэсэн би сайн мэдэхгүй байна. Амармөрөнтэй 2011 онд халтуур хийж байгаад танилцсан. Алтанзултай 2009 онд шугаманд явж байгаад танилцаж байсан. Энхжаргалтай нэг сургуульд сурдаг багын найзууд юм. Баатарбилэг, Мандухай нарыг харж байгаагүй огттанихгүй. Би 1 ширхэг аккумилятор, 30 литр түлш л авсан. Бусад эд зүйлсийг нь Алтанзулын гадаа буулгасан. Яаж зарж үрсэнийг нь мэдэхгүй. Би 1 ширхэг аккумилятороо буцаагаад өгчихсөн одоо 30 литр түлшээ өгнө. Үгүй бид нар Зүүн салаа 100 айлын хооронд микро автобустай шугаманд л явдаг юм” гэх мэдүүлэг /хх-141-142 тал/,

мөрдөн байцаалтад Б.М яллагдагчаар мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 23-ны орой Алтанзулын гэрт 23 цаг өнгөрч байхад Амармөрөн гэх бүдүүн өндөр залуу ганцаараа ирээд Алтанзул түүний хамтран амьдрагч Баатарбилэг бид нарыг унтах гээд орондоо орчихсон байхад Алтанзул түүний найз залуу хоёрт Амармөрөн ойрхон явчихаад ирье гэж хэлсэн. Намайг болохоор ганцаараа үлдэх гэж байгаа юм бол Алтанзултай хань болоод цугтаа явчих гэхээр нь би хамт гартал хашааных нь гадаа Энхжаргал, Мөнх-Эрдэнэ гэх хоёр залуу ирчихсэн зогсож байсан. Тэгээд ямар ч байсан Улаанбаатар хотоос гараад явсан би ер нь хот сайн мэдэхгүй 1 цаг орчим яваад нэг газарт ирээд микрогоо зогсоогоод Амармөрөн машинаас бууж нөгөө хоёр хятад дээр очиж уулзаад эргэж ирж машиндаа суугаад бид нар хөдлөөд хэсэг яваад зогссон тэгсэн Амармөрөн, Энхжаргал, Мөнх-Эрдэнэ, Баатарбилэг нар хоорондоо энэ хоёр хужааг айлгаж байгаад хэдэн литр түлш аваад явъя гэж ярилцаад буцаад нөгөө газраа ирж зогсоод Энхжаргал, Баатарбилэг, Мөнх- Эрдэнэ нар буугаад араас нь Амармөрөн буусан. Алтанзул бид хоёр микроны урд талын суудал дээр сууж байхад хэсэг хугацааны дараа Амармөрөн ирээд эмийн сан асуусан тэгээд эмийн сан авч явчихаад 10-20 орчим минут болоод Амармөрөн буцаж ирээд Алтанзул бид хоёрт нэг хүнийх нь утас алга болчихсон олдохгүй байна хайлцаад өгчих гэхээр нь буугаад очиход цагаан өнгийн портор маркийн тээврийн хэрэгсэлтэй дотор нь хоёр эрэгтэй хүн байсан. Алтанзул бид хоёр машиных нь доогуур дээгүүр утсыг нь хайж байгаад олдохгүй байхаар нь буцаад микрондоо суусан. Би хулгай хийнэ гэдгийг мэдээгүй ойрхон юманд явчихаад ирье Алтанзултай хань болоод явчих гэж Амармөрөн гэх залууг хэлэхээр нь дагаад явчихсан юм. Тэнд очоод Энхжаргал, Мөнх- Эрдэнэ, Баатарбилэг нар хэдэн тийшээ тарж бутраад том том техникүүд дээр очоод л микро автобус руугаа юм зөөгөөд байхаар нь хулгай хийгээд байна гэдгийг мэдээд машинаас буугаагүй. Машинд түлш үнэртээд байсан. Яг юу юу авч байсныг нь хараагүй. Тэгээд тэндээс буцаж яваад Алтанзулын гэрийн гадаа очиж зогссон тэгэхэд шууд гэр лүү ороод унтаад амарсан. Хулгай хийсэн эд зүйлсийг хаана зарж үрсэн яасан талаар би мэдэхгүй би 100 төгрөг ч аваагүй” гэх мэдүүлэг /хх-143-144 тал/,

мөрдөн байцаалтад Э.Э яллагдагчаар мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой гэртээ байж байхад оройн 23 цагийн орчим Амармөрөн залгаад ойрхон Өлзийт хороолол руу түлшинд явчихаад ирье гэхээр нь эхлээд дургүй байж байгаад зөвшөөрөөд Баянхошууны шинэ эцэсийн буудал дээр Мөнх-Эрдэнэтэй уулзаад Алтанзулын хашааных нь гадаа очиход Амармөрөн, Алтанзул, Алтанзулын найз залуу гэх Баатарбилэг, найз охин гэх Мандухай нар гарч ирээд 23-27 УНО улсын дугаартай Х.Грейс маркийн машинд сууж байхад нь таараад хамт суугаад уулзахад Амармөрөн, Мөнх-Эрдэнэ, бид хоёр ойрхон Өлзийт хороолол руу явчихаад ирье л гэж хэлсэн. Бид нар 1 цаг орчим яваад Өлзийт хороололын хажуу талд шинээ: зам тавьж байгаа газарт ирээд эхлээд Баатарбилэг, Амармөрөн хоёр машинаасаа буугаад явган яваад тэнд байсан хоёр хужаа дээр очиж уулзаад ирэхдээ 2 хужаа байна гэтэл араас нөгөө хоёр хужаа нь машинтайгаа гэрлээ тусгаж араас хөдлөхөөр бид нар урагшаа хөдлөөд 2-3 км орчим Төв аймаг тал руу яваад зогсож байгаад яах уу? гэж ярилцаж байгаад хоёр хужааг айлгаж байгаад хэдэн литр түлш авъяа гэж тохиролцоод буцаж очоод хамгийн түрүүнд машинаас би буугаад цагаан өнгийн давхар кабинтай портер дотор сууж байсан 2 хужаагийн буруу талаар нь буюу жолоочийн эсрэг талаар очиж онгорхой цонхоор нь гараа оруулж хаалгыг нь онгойлгож ороод баруун талд нь сууж байсан хужаагийн араас нь гараараа 2 удаа алгадаад машинаас буулгасан тэгтэл жолоочийн руль дээр сууж байсан хужааг Баатарбилэг машинаас буулгаад хужаагийн ногоон өнгийн зузаан күртик байсныг нь газар дэвсэж байгаад нөгөө 2 хужааг газар суулгаж байгаад микронд байсан цэнхэр өнгийн бүрээстэй зэс утсаар нөгөө хоёр хужаагийн гарыг нь хойд талд нь хоёуланг нь би хүлээд Амармөрөнд үлдээгээд машиндаа авч явсан 200 литрын цэнхэр поошиг, 25 литрын жижиг 4-5 сав байсан тэр савуудаар зам дээр байсан техникүудээс түлшийг нь шаланкаар соруулж авчирсан савнуудаа дүүргээд, аккумлятор, түпхүүр, багаж, масло, түлш, гэрэл зэрэг эд зүйлсийг нь Баатарбилэг, Мөнх-Эрдэнэ нарын хамт салгаж аваад машинд хийж дуусгаад буцаад нөгөө хоёр хужаа дээрээ ирж харахад Амармөрөн гарыг нь хүлсэн уяаг нь тайлаад хоёуланг нь машинд нь суулгачихсан байсан. Тэгээд л тэндээс авсан юм аа янзалж баглаад Алтанзулын гэр лүү ирж хашаанд нь авсан бүх юм аа буулгаад би 1 ширхэг аккумлятор авч Баатарбилэгээр гэртээ хүргүүлээд буусан юм. Анх бол Амармөрөн надад Өлзийт хороолол руу түлшинд явчихаад ирье л гэж хэлсэн тэгээд орой очтол уг газарт нь хоёр хужаа техникээ хараад цагаан өнгийн портертой байж байхаар нь Амармөрөн, Баатарбилэг хоёр очиж уулзаад ирэхдээ бид нарт хоёр хужаа байна аа гээд хөдөлж өөр газарт очиж зогсоод айлгаж байгаад хэдэн литр түлш авъя гэж бүгдээрээ тохиролцоод л буцаж очсон түүнээс учиргүй зодож цохисон зүйл байхгүй би зөвхөн сүр үзүүлж айлгах зорилгоор нь нэг хужааг нь толгой руу хоёр удаа гарынхаа алгаар алгадсан түүнээс өөр цохиж зодсон хүн байхгүй. Би ганцаараа л хүлчихсэн өөдөөс эсэргүүцээгүй. Бид нар 300 орчим литр түлш, 17 ширхэг том жижиг нийлсэн аккумлятор, товуд шахагч 3 ширхэг, 6 ширхэгжижиг гэрэл, 18 литрын савтай масло, багажны хайрцаг, 2 савтай тосол зэрэг эд зүйлс авсан. Мандухай, Алтанзул хоёрыг бол машинд нь үлдээсэн. Амармөрөн хужаа нарыг хараад зогсож байсан. Баатарбилэг, Мөнх-Эрдэнэ бид нар түлш, аккумлятор зэргийг авч машиндаа хийсэн. Товуд шахагч, масло. тосол, гэрэл зэргийг нь сүүлд нь Амармөрөн, Баатарбилэг, Мөнх-Эрдэнэ бид нар нэмж авсан юм.Би анх хужаагийн машин руу ороход руль дээр сууж байсан хужаа гар утсаа гаргаж ирэхээр нь би булааж аваад халаасандаа хийчихсан байсан тэгээд явахдаа сем картыг нь эвдээд утсыг нь буцаагаад өгсөн. Би

  1. ширхэг аккумлятор л авсан бусадыг нь мэдэхгүй байна. Миний авсан аккумлятор хашаанаас алга болчихсон. Манай ээжийг Ням гэдэг би ээжээрээ овоглож хэлсэн юм. Эцгийг Эрдэнэчулуун гэдэг юм. Албан ёсны бичиг баримтаар бол би Э.Э гэж явдаг юм. Намайг харахад машинд л сууж л байсан би энэ хоёрыг машинаас бууж суусныг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх145-146 тал/,

 

&

 
   


-хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-22 тал/,

 

-хэрэг учрал болсн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33-34 тал/,

-2018.04.24 Төв аймаг Сэргэлэн сумын 4-р багийн нутагт зам тавьж байсан том оврын тээврийн хэрэгсэл болон багаж хэрэгслээ манаж байсан 2 хятад иргэнийг дээрэмдсэн гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-36 тал/,

-эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-37-42 тал/, -“СТСЕ МОН” ХХК-ийн “Иргэний нэхэмжлэгч томилох тухай” албан бичиг /хх-47

тал/,

-Орчуулагч, хэлмэрч томилох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-52 тал/,

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №237 дугаар шинжээчийн дүгнэлтэд

  1. Я.Юунг шүэгийн биед зүүн нүдний зовхи, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-81

тал/,

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №238 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. Х.Шүэкүэйгийн биед гэмтэл тогтоогдохгүй” гэжээ /хх-83 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07- ны өдрийн №70 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

  1. Шинжилгээнд Мөр №1. Гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин Мөр №2. Гэж дугаарласан гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
  2. Шинжилгээнд тэнцэх 1 ширхэг гарын мөр Папилон санд байгаа иргэдийн гарын дардастай болон эзэнгүй хэргийн гарын мөрнүүдтэй тохирохгүй байна” гэжээ /хх-86 тал/,

-“СТСЕ МОН” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №18/001 дугаартай “Нэхэмжпэл гаргах тухай” албан бичиг, хавсралт /хх-89-90 тал/,

- “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-92-95 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ын 23-27 УНО улсын дугаартай дгасе маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-100-105 тал/,

-23-27 УНО Хьюндай Грейс маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-154 тал/,

-“Бичил Глобус” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Э.Батзориг нь өр төлбөргүй болно гэх тодорхойлолт” /хх-188 тал/,

-2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжпэх тухай” прокурорын тогтоол /хх-192-193 тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-194 тал/,

-Шүүгдэгч Б.М нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн

  1. дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнссан” гэх лавлагаа / хх-164 тал/,

-Шүүгдэгч С.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа / хх-166 тал/,

-Шүүгдэгч Э.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа / хх-169 тал/,

-Шүүгдэгч Э.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа / хх-172 тал/,

-Шүүгдэгч Э.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа / хх-175 тал/,

-Шүүгдэгч Б.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа / хх-178 тал/,

-Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус судласан болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.А, Э.Э, С.Б, Б.Мэ нар нь Э.А, Б.М нартай тохиролцсоноос өөр гэмт хэрэг болох 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Бөхөг” гэх газарт шинэ нисэх онгоцны буудал руу явах асфальтан замын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “СТСЕ МОН” ХХК-ийн техник хэрэгслүүдийг манаж байсан Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Үапд Үопдхие, Ниапд Хиекш нарт хүч хэрэглэж тэдний манаж байсан техник хэрэгслүүдээс эд зүйлсийг дээрэмдэж бусдад 6273800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.М, Э.А нар нь 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24- нд шилжих шөнө Э.А, Э.Э, С.Б, Б.Мэ нартай бүлэглэн, үгсэн тохиролцож Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Бөхөг” гэх газарт шинэ нисэх онгоцны буудал руу явах асфальтан замын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “СТСЕ МОН” ХХК-ийн техник хэрэгслүүдийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 6273800 төгрөгийн хохирол учруулсан гэм хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Отгонболдын мэдүүлсэн: “..Хэргийн талаар хэрэг болох үед байсан хоёр хятад ажилтанаас асуухад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө портер маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж байгаа техник хэрэгслийг хараад сууж байхад шөнийн 01 цагийн орчим саарал өнгийн 8-12 хүний суудалтай марк дугаар тодорхой бус 4 залуу, 2 эмэгтэй ирж эхлээд зам асууж удалгүй эргэж ирээд хоёр хятад ажилтанг айлгаж сүрдүүлж байгаад манай компаний техник хэрэгслээс түлш, аккумилятор болон бусад эд зүйлсийг машиндаа ачиж аваад явсан байсан. Хятад ажилчид машины марк дугаар мэддэггүй учир саарал өнгийн 8-12 хүний суудалтай цонх нь хоёр тийшээ гүйж онгойдог тээврийн хэрэгсэл байсан талаар ярьж байсан. Надад гаргаж өгсөн судалгаагаар асфальт дэвсэгч техникийн 4 ширхэг аккумилятор, индүүний машины 6 ширхэг аккулятор, индүүний 303 маркийн аккумлятор 6 ширхэг 302 маркийн аккумлятор 2 ширхэг, портер маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг аккумлятор, аккумляторын холбогч утас товуд, тосоол, багажны цүнх, товуд шахагч, маслын шүүр 4 ширхэг, тос масло 1 сав, 300 литр түлш, хятад ажилчны барьж байсан \/|уо маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдаж 303 маркийн техникийн гэрэлтүүлэгч, индүүний шил зэргийг хагалаад явсан байсан. 100а 4 ширхэг аккумлятор, 80а 15 ширхэг аккумлятор, аккумляторын холбогч утас 9 ширхэг, 2 сав товуд, багажны цүнх 4 ширхэг, товуд шахагч багаж 4 ширхэг, 303 маркийн индүүний шил, 303 маркийн гэрэлтүүлэгч, маслын шүүр 4 ширхэг, масло, 300 литр түлш, Х/^а маркийн гар утас зэрэг байсан. 100 а 4 ширхэг аккумляторыг тус бүрийг нь 380000 төгрөгөөр, 80 а 14 ширхэг аккумляторыг тус бүр 315000 төгрөгөөр 80 а 1 ширхэг аккумляторыг 152000 төгрөгөөр, холбогч утсыг тус бур19000 төгрөгөөр, тобудын сав тус бүр 167200 төгрөгөөр, тосолыг тус бүр 57000 төгрөгөөр, багажны цүнхийгтус бүр 228000 төгрөгөөр, тобуд шахагч тус бүрийг 15200 төгрөгөөр, индүүний хагарсан шил тус бүрийг 304000 төгрөгөөр гэрэлтүүлэгч тус бүрийг 45600 төгрөгөөр тос маслын шүүр тус бүрийг 133000 төгрөгөөр, тос масло 114000 төгрөгөөр, түлш 300 литрийг 1710 төгрөгөөр гар утссыг 1026000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Ямар нэгэн гэмтэл аваагүй биеийн байдал хэвийн байгаа” гэх мэдүүлэг /хх-44-45 тал/, хохирогч Үапд уопдхие: “Өөрийн алдсан ОРРО маркийн гар утсаа хэдэн төгрөгөөр үнэлэх эсэхээ би сайн мэдэхгүй байна. Гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-51 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Ниапд Хиекиьийн мэдүүлсэн: “..2018 оны 14 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01 цаг 09 минутанд гар утсаараа тоглоом тоглож сууж байхад явган 30 орчим насны хар өнгийн цахилгаантай хүрэмтэй, толгой нүцгэн хүн ирээд юм асуусан тэгэхээр нь ойлгоогүй учир гараараа мэдэхгүй гэсэн дохио өгч хариулсан. Тэгээд явганаар яваад манай машин техник байсан газрын цаад талд тээврийн хэрэгслээ тавьж ирсэн байсан. Тэгээд машиндаа суугаад явсан хойгуур нь сууж байсан портер маркийн тээврийн хэрэгслийг асааж машин техникээ тойрч үзээд нөгөө залуугийн ирж зогссон байранд машинтайгаа зогсож байтал 20 минутын дараа гэрлээ унтраас улсын дугаараа тайлж авсан 8-12 хүний суудалтай мөнгөлөг саарал өнгийн зүүн гар талдаа рулийн хүрдтэй тээврийн хэрэгсэл ирж зогсоод дотроос нь 20 орчим насны 2, 30 орчим насны 1, нөгөө залууг нь анзаараагүй юүдэнтэй малгай өмссөн бараан өнгийн хувцастай 4 залуу бууж ирэхээр нь айгаад машинаа асаагаад зугатаах гэтэл бид хоёрын сууж байсан машины зүүн талын цонхыг юмаар цохиж хагалаад хамт байсан өвгөн гар утсаараа ярих гэж байхад нь хараад гар утсыг нь булааж аваад машин дотор нь зодсон би хэрхэн яаж зодож байсныг нь хараагүй бид хоёр хоёулаа доошоо тонгойгоод толгойгоо гараараа дарчихсан байсан гэхдээ хүчтэй цохиж зодоогүй намайг нэг нь гараараа нуруу руу цохиж машинаас татаж буулгаад хөл рүү нэг удаа өшиглөсөн тэгээд миний гар утсыг аваад дотроос сем картыг аваад утсыг буцаагаад өгсөн. Харин тэр хамт явсан өвгөний утсыг нь бол өгөөгүй. Тэгж байгаад хамт байсан өвгөн бид хоёрыг портерын арын нугасанд суулгаж хоёр залуу нь харж байхад нөгөө хэд нь машин техник рүү очиж асаагуурын гэрэлтэй ямар нэгэн зүйлүүдийг нь тайлж аваад машиндаа хийгээд байснаа бид хоёрыг харж байсан 2 залуу яваад нүүрэндээ маск зүүсэн хоёр эмэгтэй ирж бид хоёрыг харсан нөгөө хэд нь машин техникээс хулгай хийж байгаад 03 цаг 45 минутанд явсан явахдаа машины түлхүүрийг авчихсан байж байгаад буцаагаад өгөөд явсан. Нийтдээ миний харснааср

  1. эмэгтэй 5 эрэгтэй хүн байсан би айсан учир өмссөн хувцас, нүүр царайг нь тодорхой харж чадаагүй. Ирсэн цагийг нь утаснаасаа харсан. Тэгэхэд анх явганаар нэг залуу ирэхэд нь 01 цаг 09 минут болж байсан. Удалгүй 01 цаг 30 минутанд машинтайгаа ирсэн явсан цагийг нь мөн гар утсаараа харсан тэгэхэд 03 цаг 48 минут болж байсан” гэх мэдүүлэг /хх-62-63 тал/, хохирогч Үапд уопдхие-ийн гэрчээр мэдүүлсэн: “2018 оны 04 дүгээр сарын 24-ний шөнийн 01 цаг 09 минутын орчим Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын ертөнцийн зүгээр баруун хойд талд баригдаж байгаа засмал дээр Ниапд Х1еки1 -ийн хамт ажиллаа хийж байхад өнгө, марк, улсын дугаар нь тодорхойгүй, 8-12 орчим хүн тээвэрлэх боломжтой тээврийн хэрэгсэл ирсэн ба нэг эрэгтэй хүн бууж ирээд ямар нэгэн зүйл асуусан гэхдээ түүнийг ойлгоогүй, тэгтэл машиндаа суугаад Өлзийт хороолол явах замаар хойшоо явж байгаад 10 орчим минутын дараа машин ирж байгаа чимээ сонсогдоод байхаар нь Ниапд Х1екш-ээс машин ирж байна уу гэж асуухад тийм байна гэсэн. Тэгээд бид хоёр портерээ асаагаад тэр хавиар тойрч үзэхэд өмнө нь ирсэн машин гэрлээ унтраагаад буцаж ирээд бид хоёрын машиныг хааж зогсоод 4 эрэгтэй хүн бууж ирээд машины жолооч талын цонх хагалсан тэгээд намайг утсаа бариад байж байхад 1 залуу нь ирээд машин дотор байхад нүүр лүү цохиж биеийн хэвлийн хэсэг рүү өшиглөсөн тэгээд бид хоёрыг машин дотроос гаргахгүй 1 залуу нь харж байсан. Харин нөгөө 5 залуу нь замын ажил хийж гүйцэтгэдэг тоног төхөөрөмжийн эд зүйлийг аваад байсан тэгээд хэсэг хугацааны дараа бид хоёрыг харж байсан 1 залуу нь нөгөө 5 залуу руугаа явж машин дотроос 2 эмэгтэй хүн гарч ирж хоёрыг үргэлжпүүлэн харж зогсож байгаад нөгөө залуучууд эд зүйлээ аваад дууссаны дараа бүгд машиндаа суугаад Өлзийт хороолол явдаг засмал замаар яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-55-56 тал/, гэрч Б.Баярхүү мэдүүлсэн: “2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн үед Амармөрөн гэх залуу нэг танихгүй залуугийн хамт манай найз Зоригоо гэх залуугийн унаж байсан саарал өнгийн 23-27 УНО улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж 6 ширхэг буюу 2 том 4 жижиг аккумляторыг /130000/ нэг зуун гучин мянган төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг /хх-65 тал/, хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-22 тал/, хэрэг учрал болсн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33-34 тал/, 2018.04.24 Төв аймаг Сэргэлэн сумын 4-р багийн нутагт зам тавьж байсан том оврын тээврийн хэрэгсэл болон багаж хэрэгслээ манаж байсан 2 хятад иргэнийг дээрэмдсэн гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-36 тал/, эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-37-42 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-92-95 тал/ болон мөрдөн байцалт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

-

Иймд шүүгдэгч С.Б, Э.Э, Э.А, Б.Мэ нарыг хүч хэрэглэж эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М, Э.А нарыг бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас 6273800 төгрөгийн хохирол учирсан байх боловч иргэний нэхэмжлэгч Д.Отгонболд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10-д “иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжпэлээсээ татгалзах эрхтэй” гэсний дагуу иргэний нэхэмжпэгч Д.Отгонболд нь иргэний нэхэмжпэлээсээ татгалзалж 3000000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний нэхэмжпэгч Д.Отгонболдын 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Б.М 400000 төгрөгийг, шүүгдэгч Э.А 400000 төгрөгийг, шүүгдэгч Э.А 1000000 төгрөгийг, шүүгдэгч С.Б 400000 төгрөгийг, шүүгдэгч Б.Мэ 400000 төгрөгийг нийт 2600000 төгрөгийг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд төлсөн байна.4

 

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын өөрт оногдох хэсэг болох 400000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг төлж барагдуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

 

  1. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлага авсан хэдий боловч иргэний нэхэмжлэгч Д.Отгонболд нь хохирлыг төлөгдсөн гэж үзэж хохирол төлбөр барагдсан, гомдол саналгүй гэж шүүхэд амаар болон бичгээр мэдэгдсэн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 14-д “Нэхэмжлэлээс татгалзсан нь хууль зөрчсөн, эсхүл аль нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх нь түүний хүсэлтийг хүлээн авахгүй байж болох ба энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасан хууль зөрчсөн аль нэг этгээдийн эрх, хууль ёсны сонирхлыг хохироосон нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул иргэний нэхэмжлэгч Д.Отгонболдын хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Эыг хохирол барагдуулсан гэж үзсэн болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт тус бүр 400 000 төгрөг төлөхөөс шүүгдэгч Э.А нь 1000000 төгрөгийг төлсөн байх бөгөөд илүү төлсөн 600000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлага гаргахгүй гэснийг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын өмгөөлөгчийн “гар утас алдагдсан зүйл байхгүй учраас хохирлоос хасч тооцож өгнө үү” гэсэн хүсэлт нь үндэслэлгүй.

Учир нь иргэний нэхэмжпэгч Д.Отгонболд нь гэмт хэрэг үйлдэх үед алдагдсан эд зүйлийн үнэлгээг хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжпэлийн шаардлагаа багасгаж тооцсонг тус тус дурдах нь зүйтэй байна.

Дөрөв:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, Ц.Рашзэвэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгч нарын гэм буруу дээр маргаж байх боловч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

Шүүх шүүгдэгч С.Б, Б.М, Э.А, Э.Э, Э.А, Б.Мэ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шүүгдэгч Б.М, Э.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял, шүүгдэгч С.Б, Э.Э, Э.А, Б.Мэ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Агийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “Хан-Уул дүүргийн прокурорын газарт шалгагдаж байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх хүсэлтийг, шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ц.Рашзэвэг нар нь “хэргийн зүйлчлэл тохироогүй, зүйлчлэлийг өөрчлөх тухай” хүсэлтийг тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Э.А нь Хан-Уул дүүргийн прокурорын газарт шалгагдаж байгаа талаар буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Харин шүүгдэгч Б.Мэ, Э.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, хямд түлш авах зорилгоор хэрэг учрал болсон газар очсон гэх боловч үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсож бусдын эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэж идэвхтэй үйлдэл хийсэн болох нь шүүгдэгч нарын бие биенээ гэрчлэн мэдүүлж байгаа мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар давхар нотлогддог бөгөөд шүүгдэгч Б.Мэ нь хэрэг учрал болох үед хохирогчийн биед халдаагүй, хүч хэрэглээгүй гэх боловч тухай гэмт хэргийг таслан зогсоогоогүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос авч захиран зарцуулж байгаа, мөн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн болно. \

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж хууль зүйн туслалцаа үзүүлж үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирлхыг хамгаалж эрх зүйн дүгнэлтээ хийж мэтгэлзэж шүүх хуралдаанд оролцож байгаа хэдий боловч шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хор хохиролыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.

Тав: Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.А, Б.М, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Мөнх- Эрдэнэ, Э.А, Э.Э нарын цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 23-27 УНО улсын дугаартай Хьюндай Грейс маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол/хх-192-193 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-194 тал/ үйлдэн битүүмжилсэн байна.

Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар /хх-154 тал/ 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг “Бичил Глобус” ХХК гэж тодорхойлж байх боловч хэргийн материалд авагдсан баримтуудаар Э.Батзориг нь “Бичил Глобус” ХХК-д тухайн тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан, “Бичил Глобус” ХХК-д зээлээ эргүүлэн төлсөн болох нь “Бичил Глобус” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Э.Батзориг нь өр төлбөргүй болно гэх” тодорхойлолтоор/хх-188 тал/ тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч Э.Батзориг шүүгдэгч Э.Атай 2017 оны 11 сард өөрийн эзмшлийн 23-27 УНО дугаартай тэээврийн хэрэгслийг 5000 000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцож, урьдчилгаа 2000 000 /хоёр сая/ төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 3000 000 /гурван сая/ төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээр /өөрсдөө хувь лизингээр гэх /авахаар тохиролцож 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжпэгч Э.Батзоригийн “Одоо бол энэ машиныг нь өөрийн таних Алтанзул гэх хүүхэнд 2017 оны 11 дүгээр сарын үед урьдчилгаа 2000 000 /хоёр сая/ төгрөг бэлнээр аваад үлдэгдэл 3000 000 /гурван сая/ төгрөгийг 3 сарын хугацаатай хувь лизингээр зарсан юм. Машины эзэмшил бол Бичил глобус ББСБ нэр дээр бүртгэлтэй боловч би зээлээ бүрэн төлөөд харин машины эзэмшлийг шилжүүлэх гэхээр нь Алтанзул унаж байх хугацаандаа торгуульд оруулж тэр торгуулаа төлж дуусахаар нь нэр шилжүүлэх гээд хүлээгээд байж байна. Одоо Алтанзул өгөх ёстой 3000 000 /гурван сая/ төгрөгнөөс 1000000 нэг сая төгрөгийг цувуулаад өгсөн. Одоо үлдлэгдэл 2000000 /хоёр сая/ төгрөгийг мөн адил цувуулж өгнө гэсэн бид хоёр ямар нэг гэрээ хийгээгүй зөвхөн амаар тохироод худалдсан юм” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Аын “Э.Батзоригоос 2017 онд энэ машиныг худалдаж авсан үнэн. Одоо Э.Батзоригт 2000000 төгрөг төлөх нь үнэн.Тухайн тээврийн хэрэгслийг би унаж хэрэглэж байгаа” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Э.А нь 2017 оны 11 сараас 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч өөрийн эзэмшилдээ шилжүүлж, захиран зарцуулах эрх 2017 оны 11 сараас эхлэн үүссэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.”, 111.2.1 “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” гэж зааснаар 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийг Э.Ад шилжүүлсэнээр Э.Батзоригийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж шүүх үзсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч С.Б, Б.М, Э.А, Э.Э, Э.А, Б.Мэ нар нь 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Э.А гэж шүүх үзсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаар 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хэвээр үлдээж, улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Э.Батзориг нь мөрдөн байцаалтын шатанд 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэл болох 2000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шатанд 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийг буцаан авах талаарх хүсэлтийг гаргасан байна.

Шүүх 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.Аын эзэмшилд шилжиж, иргэний нэхэмжлэгч Э.Батзоригийн өмчлөх эрх дуусгавар болсон, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх үндэслэлээр улсын орлого болгож шийдвэрлэсэн байх тул иргэний нэхэмжлэгч Э.Батзоригийн 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийг буцаан авах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй, Э.Батзоригийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин шүүгдэгч Э.А, иргэний нэхэмжлэгч Э.Батзориг нарын хооронд хийсэн хэлцэл нь иргэд хоорондын амаар тохиролцож хийсэн хэлцэл байх тул иргэний нэхэмжпэгч Э.Батзориг нь нэхэмжпэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

ТШүүгдэгч Авга овогт Э.А, Мэргэн ван овогт Б.М, Баяраанхан овогт С.Б, Галдай овогт Э.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг,

Шүүгдэгч Тайжууд овогт Э.А, Боржигон овогт Б.М нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Э.Э, Э.А, С.Б, Б.М нарыг 1/нэг/ жилийн хорих хугацаагаар ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батдоржийн

Мандухай, Э.А нарыг хорих ял оногдуулахгуйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Э.Э, Э.А, Б.Мэ нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Э.Э, Э.А, Б.Мэ нарын тус тус цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.Б, Э.Э, Э.А, Б.Мэ нарын ял эдлэх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.А нарт ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.А нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулсугай.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М, Э.А, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 21.2 дугаар зүйлд тус тус зааснаар хэрэгт битүүмжпэгдсэн 23-27 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжпэлийг хэвээр үлдээж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №00588532 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгч Д.Отгонболдод хохирлын төлбөрт 2600 000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж, иргэний нэхэмжпэгч

Э.Батзориг нь 23-27 УНО “Хьюндай Грейс” маркийн тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэл болох 2000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхтэй болохыг дурдсугай.

Ю.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн

  1. 9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

И.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б, Э.Э, Э.А, Б.Мэ нарт авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.М, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА