Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 317/ШЦТ/2018

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН ӨМНӨӨС

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

  • шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв
  • улсын яллагчаар Б.Энхболд
  • шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
  • шүүгдэгч Г.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мд холбогдох эрүүгийн 1834006900278 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух хаягтай, 6 удаагийн ял шийтгэлтэй, урьд нь

-Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ялаар шийтгэснийг 03 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-Төв аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 06 жил хорих ялаар,

-Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт тус тус зааснаар 07 жил хорих ялаар, -Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар 07 жил 05 сар хорих ялаар,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1400 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар,

 

1

 
   


-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан ба 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 604 ^ цагийн ялыг эдэлж одоо 96 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял эдлээгүй үлдсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Г.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 09 дүгээр сарын 01 -ний өдрийн орой 21 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Билүүт 6-1 тоот Л.Баатарсүрэнгийн гэрт эхнэр Л.Отгонсүрэнтэй нь үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар заазуураар Л.Баасансүрэнгийн зүүн дуулга булчинд, Л.Отгонсүрэнгийн зүүн бугалганд зүсэж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр адуундаа явж байсан чинь 2 мотоциклтой 2 залуу, 2 хүүхэн явж байсан. Тэгээд миний морийг авч зургаа дарчихаад надад нэг шил архи өгсөн. Архийг нь би нэг найзтайгаа хамт хувааж уусан. Тэгээд Отгонсүрэн эгчийн гэрт унтах гээд очиход намайг хөөгөөд байхаар нь би уурлаад маргалдаж заазуураар цохьсон, нөхрийг нь бас заазуурдсан” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч Л.Отгонсүрэнгийн мөрдөн бйацаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Г.М 19 цагийн үед манайд согтуу орж ирээд алаад өгнө гээд хашиграад байсан. Тэгэхээр нь загнаад чи дандаа архи уух юм, хүмүүсийн итгэлийг яагаад алдаад байгаа юм бэ. Би чамд гэр орон хүртэл авч өглөө гэхэд чи муу тэр ямбий гэрээ аваарай гээд миний өөдөөс салаавч өгөөд, мах эвдээд ил тавьсан байсан жижиг заазуур аваад над руу дайраад байхаар нь би нөхөр Баатарсүрэнг дуудахад 2 давхараасаа бууж ирээд Г.Мийн 2 гарыг нь бариад авсан. Тэгэхээр нь би хажуугаар нь гараад зугтах гэтэл миний зүүн гар талын бугалга хэсэг рүү цохих шиг болсон тэгээд би гарлуугаа хартал өөх нь зухуйсан байдалтай цус гарч байсан. Тэгээд би гэрээс гараад эмнэлэг болон цагдаад мэдэгдсэн. Мөн манай нөхрийн зүүн талын мөрөн дээр заазуураараа зүссэн байсан. Архи уусан согтуу байсан учраас л агсарч байгаа хэлбэр нь юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямарч хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-15- 16 тал/
  2. Хохирогч Л.Баатарсүрэнгийн мөрдөн бйацаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны

09 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим гэртээ 2 давхартаа гараад унтаж байсан юм. Тэгтэл 1 давхарт байсан манай эхнэр Отгонсүрэн Баадай гэж намайг чангаар дуудсан.

Би 2 давхараасаа буутал Г.М манай гэрт согтуу ороод ирчихсэн зүүн гартаа манай гэрийн мах эвдээд тавьсан жижиг заазуурыг барьчихсан манай эхнэр лүү дайрч байсан.

Би шууд очоод Г.Мийн хоёр гарнаас бариад автал манай эхнэр хажуугаар гарч зугтаасан би Г.Мийн хоёр гарыг зуурч байхад бид хоёр хамт гэрээс гарсан. Тэгтэл манай эхнэр хашаандаа байхгүй байсан. Тэгэхээр нь би Г.Мийг тавьтал Г.М манай хашаанаас гараад явсан. Миний зүүн мөрен тус газар хүйтэн оргиод байхаар нь гараа хийгээд үзтэл миний мөрнөөс цус гарч байсан, мөр зүсэгдсэн байсан. Би Г.Мтэй ноцолдож байх үед зүсүүлсэн байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г.М миний үгэнд ордог байсан. Архи уухгүй эрүүл үедээ бол их сайн ааштай дуугайвтар хүний үгээр инээгээд л явж байдаг хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/.

  1. Шүүгдэгч Г.Мийн мөрдөн бйацаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "... Отгонсүрэнг би багаас нь мэддэг учир тэдний гэрээр ороод гаръя гээд очсон. Тэдний гэрт очиход харанхуй болчихсон байсан. Гэрт ньв ороход Отгонсүрэн эгч 2 дугаар ангийн зээтэйгээ байсан. Намайг гэрт нь ороход Отгонсүрэн эгч гэрээсээ хөөгөөд хэл амаар доромжпоод байсан. Отгонсүрэн эгч заазуураараа миний зүүн гарын бугалга хэсэг рүү араар нь цохисон. Тэгэхээр нь би заазуурыг булааж аваад Отгонсүрэн эгчийн зүүн гарын бугалага хэсэг рүү 1 удаа заазуурын иртэй хэсгээр заазуурдсан. Тэгсэн Отгонсүрэн эгч нөхөрийгөө дуудахад нөхөр Баатарсүрэн нь дээд давхараасаа бууж ирээд Мө яаж байна гэхэд нь би Баатарсүрэн ахын зүүн дал, мөр хавьцаа нэг удаа заазуурын иртэй хэсгээр заазуурдсан. Тэгчихээд гэрээс нь гараад морио унаад Цэдэн-Ишийн дэлгүүрт ороод байж байтал цагдаа нар ирээд бариад авсан. Би тэд нарыг заазуурдах санаа зорилготой очоогүй. Тэдний гэрт ороход Отгонсүрэн эгч ууртай намайг элдвээр хэлээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь согтуудаа тийм асуудал гаргасан...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/, яллагчаар мэдүүлсэн: "...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Отгонсүрэн гэдэг багийн даргынхаа гэрт ороод амаръя, хамаатан садан шахуу хүн хонуулах байх гэж бодоод орсон. Отгонсүрэн намайг зайл битгий манайхаар ирж байгаарай гээд хөөхөөр нь би та чинь яагаад байгаа юм бэ гэхэд над руу заазуур аваад шидсэн. Тэгээд заазуур нь хажуугаар өнгөрч. Эргээд хартал нөхөр нь данх аваад шидэх шиг болохоор нь цохих байх гэж бодоод заазуурын иртэй хэсгээр нь нөхөрийнх нь мөр хавьцаа нэг удаа цохисон. Тэгээд шууд гараад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 тал/
  2. Насанд хүрээгүй гэрч Б.Амгаланбаатарын мөрдөн бйацаалтын шатанд мэдүүлсэн: “...Ээж Л.Отгонсүрэнгийн хамтаар 1 давхартаа байж байтал манай гэрт Мө ах согтуу орж ирээд ээжтэй хэрэлдээд байсан. Би айгаад л байсан. Тэгсэн Мө ах гэрийн мах янзалж байсан заазуурыг аваад ээж рүү дайрсан би айгаад уйлсан. Тэгтэл аав хоёр давхараас буусж ирээд Мө ахтай ноцолдоод гэрээс гарсан. Тэгээд дараа нь аавын зүүн мөрнөөс цус гараад байсан. Мө ах эрүүл байхдаа манай ойр зуурын ажилд аавд их тусалдаг хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/
  3. Гэрч А.Батхишигийн мөрдөн бйацаалтын шатанд мэдүүлсэн: “...Г.Мд би 2018 оны 06 дугаар сард хар зүсмийн даага бэлгэнд өгсөн, манай сумын Пүрэвдорж гэдэг хүн алаг адуу бэлэглэсэн. Мөн 2018 оны 06 дугаар сард сумаас 4 ханатай Монгол гэр бэлгэнд өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 26 тал/
  4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10 тал/
  5. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/
  6. Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №578 тоот Л.Баатарсүрэнгийн “...биед зүүн дуулга булчинд шарх, зүүн дуулга булчин, хүзүүний булчинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл ньшүух эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/.
  7. Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №579 тоот Л.Отгонсүрэнгийн “...биед зүүн бугалганд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн щ хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/.
  8. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн 1/1107 тоот Г.Мийн ялын тооцооны талаарх лавлагаа /хх-75/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Мийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 21 цагийн ф орчим Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Билүүт 6-1 тоот Л.Баатарсүрэнгийн гэрт эхнэр Л.Отгонсүрэнтэй нь үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар заазуураар Л.Баасансүрэнгийн зүүн дуулга булчинд, Л.Отгонсүрэнгийн зүүн бугалганд зүсэж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан болох нь: шүүгдэгч Г.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Отгонсүрэн эгч заазуураараа миний зүүн гарын бугалга хэсэг рүү араар нь цохисон. Тэгэхээр нь би заазуурыг булааж аваад Отгонсүрэн эгчийн зүүн гарын бугалага хэсэг рүү 1 удаа заазуурын иртэй хэсгээр заазуурдсан...би Баатарсүрэн ахын зүүн дал, мөр хавьцаа нэг удаа заазуурын иртэй хэсгээр заазуурдсан...Би тэд нарыг заазуурдах санаа зорилготой очоогүй. Тэдний гэрт ороход Отгонсүрэн эгч ууртай намайг элдвээр хэлээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь согтуудаа тийм асуудал гаргасан...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/, хохирогч Л.Отгонсүрэнгийн мөрдөн бйацаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Г.М 19 цагийн үед манайд согтуу орж ирээд алаад өгнө гээд хашиграад байсан...мах эвдээд ил тавьсан байсан жижиг заазуур аваад над руу дайрсан...миний зүүн гар талын бугалга хэсэг рүү цохих шиг болсон тэгээд би гарлуугаа хартал өөх нь зухуйсан байдалтай цус гарч байсан...манай нөхрийн зүүн талын мөрөн дээр заазуураараа зүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/, хохирогч Л.Баатарсүрэнгийн # мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим...Г.М манай гэрт согтуу ороод ирчихсэн зүүн гартаа манай гэрийн мах эвдээд тавьсан жижиг заазуурыг барьчихсан манай эхнэр лүү дайрч байсан...Миний зүүн мөр зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/, насанд хүрээгүй гэрч

Б.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Мө ах гэрийн мах янзалж байсан заазуурыг аваад ээж рүү дайрсан...аавын зүүн мөрнөөс цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-20 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10 тал/, шинжээчийн N9578, №579 тоот дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Мийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Мийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй байна.

Хохирогч Г.Отгонсүрэн, Л.Баатарсүрэн нарт шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 580 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Мийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 96 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 676 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь “ шүүгдэгч Г.Мийг гэм буруутайд тооцсон учраас улсын яллагчаас гаргасан 676 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг дэмжиж байна ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Г.М нь өмнө нь удаа дараа ял шийтгүүлж байсан, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж байсан энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 624 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Мд оногдуулсан 624 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоол оногдуулсан буюу тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 96 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Тав: Бусад асуудлаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ишгүй заазуурны ир хэсгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, эрүүгийн 1834006900278 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
  1. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 624 /зургаан зуун хорин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан шүүгдэгч Г.Мд оногдуулсан 624 /зургаан зуун хорин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 96 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн
  1. дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ишгүй заазуурны ир хэсгийг устгахыгтус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыгтус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн
  1. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ю.ЭНХМАА