Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 340/ШЦТ/2018

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан,

Улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн О.Нт холбогдох эрүүгийн 1834003820262 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 нөхөр, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх О.Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч О.Н нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Цагаанбулаг хорооллын 1-2 тоотод Ж.Эг өөрийн нөхөр Н.Отгонбаатартай хардаж, нүүрэн тус газарт нь аяга шидэж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Манай найз байгаа юм. Хүмүүс явалддаг гээд байхаар нь итгэдэггүй байсан. Хотод эмнэлэгт хэвтэж байгаад шөнө 2 цагийн үед очсон юм. Гэтэл гэртээ ороход манай хүүхэд ганцаараа унтаж байсан. Аав нь хаана байна гэтэл Эрка эгчийнх рүү явсан гэхээр нь очоод үзтэл хаалга онгойлгохгүй байсан. Онгойлгохгүй бол татаад орлоо шүү гэхэд тэр ойморийнх нь орон дээр нэг шил архи, нэг ундаа тавьчихсан хэвтэж байсан. Уурлаад архитай аяга аваад архийг нь цацах гэтэл аяга нь хамт явчихсан. Тэгээд би айгаад гараад гэр рүүгээ гүйсэн” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч Ж.Эгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 24-ний 03 цагийн орчимд гэрийн хаалгыг хүн цохиод байсан. Би орноосоо босож хаалгаа онгойлгоход Отгонбаатарын эхнэр О.Н орж ирээд Отгонбаатарыг надтай хамт унтаж хэвтлээ гээд ширээн дээр байсан дунд гарын жижиг шаазан аяга аваад миний толгой руу шидэж баруун хөмсөг сэтэлсэн. Би гараараа нүүрээ дараад газар суутал Отгонбаатар босож ирэхэд О.Н зугтаагаад яваад өгсөн. Отгонбаатар цагдаад дуудлага өгөөд намайг эмнэлэгт хүргэж 3 оёдол

тавиулсан........ би О.Нт ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг/хх-ийн

20-21 дүгээртал/,

  1. Гэрч Ж.Эгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын 25-ны 00 цагийн орчимд би гэртээ өөрийн найзууд болох Ариунаа түүний таньдаг гээд 2 хүнтэй 4-лээ “Ерөөл” шошготой 0.5 литрийн савалгаатай архи хувааж уугаад сууж байтал миний зүс таних ах болох Отгонбаатар маш их архи уусан байсан. Би архи уу гээд нэг аягалаад өгөхөд Отгонбаатар ах ууж барьж чадахгүй сууж байгаад ах нь жаахан унтаж байгаад гэртээ харьж болох уу гэж хэлэхэд би зөвшөөрч гэрийн зүүн талын орон дээр ор засаж өгсөн. Удалгүй манай Ариунаа бас хамт явж байсан найзуудтайгаа яваад өгсөн. Би хүмүүс гаргаж өгөөд гэрийн хоймортоо ор засаад унтсан. Шөнө 02 цагийн орчим манай гэрийн хаалгыг хүн цохиод байхаар нь би хаалгандаа ойртож хэн бэ гэж асуутал О.Н /Отгоноо/ байна гэж хэлсэн. Би хаалаа тайлаад сайн уу гэж хэлэхийн зуургүй шүүгээ дээр байсан баг зэргийн шаазан бариултай аягыг аваад шууд миний нүүр рүү шидээд хэрүүл хийгээд зогсож байхад Отгонбаатар чи яаж байгаа юм бэ би цагдаа дуудна гэхэд О.Н манайхаас гараад зугтаасан... О.Н миний нүүрэнд гэмтэл учруулсан гэмтлийн нөхөн төлбөр 500.000 төгрөг эмчилгээний зардал гэж өгсөн одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй болно... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,
  2. Гэрч Н.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Ганаагийн хамтаар өөрийн найз эмэгтэй болох Ж.Эгийн гэр рүү явсан. Очтол Ж.Э найз Ариунаатай хамт “Ерөөл” гэх шошготой 0.5 литрийн савалгаатай нэг шил архи уугаад сууж байсан. Ганаа бид хоёр Ариунаа, Эрдэнэсүрэнгийн ууж байсан архинаас ууж дуусгахад Ариунаа гэртээ харилаа гэсэн чинь Эрдэнэсүрэн Ариунаа, Ганаа нарыг гэрээсээ гаргаж өгөөд орж ирнэ гэж хэлээд гэрээсээ гарсан. Би тухайн үед архи маш их хэрэглэсэн байсан болохоор Эрдэнэсүрэнг гэртээ орж ирэхэд ах нь жаахан согтоод байх шиг байна. Жаахан хэвтэж байгаад гэр рүүгээ явлаа гэж хэлэхэд Эрдэнэсүрэн зөвшөөрсөн. Би нэг хэсэг унтаж байгаад сэрэхэд шөнийн 02 цагийн орчим Эрдэнэсүрэнгийн гэрийн хаалгыг хүн цохиод байсан. Эрдэнэсүрэн босож хаалгаа онгойлгоход манай эхнэр О.Н орж ирээд намайг Эрдэнэсүрэнтэй хамт унтаж хэвтлээ гээд ширээн дээр байсан дунд гарын жижиг шаазан аяга аваад Эрдэнэсүрэнгийн толгой руу шидэж харагдсан. Би унтаж байсан орноосоо босоод Эрдэнэсүрэнг хартал баруун хөмсөгний дээд хэсгийн арьс ярагдаж зүсэгдэж цус гоожиж байсан. Тухайн үед манай эхнэр Эрдэнэсүрэнгийн толгой руу аяга шидээд гараад зугтаасан. Удалгүй Эрдэнэсүрэн цагдаа дуудаж эмнэлэг орж 3-н оёдол тавиулсан     Намайг айлд хонож байсныг хараад Эрдэнэсүрэнтэй хардаж нүүр рүү нь

аяга шидсэн гэж би бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/

  1. Гэрч Ү.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын 24-ний шөнө 03 цаг 30 минутын орчимд О.Н нь Эрдэнэсүрэнгийн хөмсөг рүү аяга шидэж гэмтэл учруулсан гээд Эрдэнэсүрэн эмнэлэг дээр ирэхдээ баруун хөмсөгнөөс их цус гарсан мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн. Ингээд би Эрдэнэсүрэнгийн баруун хөмсөгт учирсан 3 см хэмжээ язарсан өнгөц шарханд 3-н оёдол тавьж ариун боолт хийж анхны тусламж үзүүлсэн. Оёдол тавиулснаас хойш 10 хоногийн дараа эмнэлэгт ирж оёдол авахуулсан. Тухайн үед дээрх гэмтэл нь эдгэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/
  2. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №327 дугаартай: “...1.Ж.Эгийн биед баруун хөмсөг дээд хэсэгт сорвит гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/
  1. Шүүгдэгч О.Нийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын 24-нд би Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар суманд байрлах гэртээ шөнө 02 цагт ирээд гэртээ ортол манай хүү Сүхбат ганцаараа унтаж байсан. Тухайн үед манай нөхөр Отгонбаатар гэртээ байхгүй болохоор би Отгонбаатарыг Эрдэнэсүрэнгийн гэрт байгаа болов уу гээд шөнийн 02 цаг өнгөрч байхад монгол гэрт нь очиход хаалга нь цоожтой байсан. Би Эрдэнэсүрэнгийн гэрийн хаалгыг 30 гаруй минут цохиж байхад Эрдэнэсүрэн хувцастайгаа хаалгаа онгойлгосон. Тэгээд би Эрдэнэсүрэнгийн гэрт ороод нэг хүн унтаж байхаар нь хөнжлийг нь сөхөхөд Отгонбаатар нь ганцаараа шалдан унтаж байсан. Ингээд би Отгонбаатар Эрдэнэсүрэн хоёрыг бэлгийн харилцаанд орсон юм байн гэж ойлгоод нэг шаазан аяга аваад Эрдэнэсүрэнд хандаж хэлэхдээ та нар ямар муухай юм бэ гэж хэлээд Эрдэнэсүрэнгийн толгой руу шидээд гэрээс нь гараад яваад өгсөн. Тэр хоёрыг бэлгийн харилцаатай байдаг талаар хүмүүс ярьдаг би тэр хоёрыг бэлгийн харилцаанд орж байхад харж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн36-37 дугаар тал/
  2. Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/
  3. Хохирогч Ж.Эгийн Төв аймгийн Заамар сумын цагдаагийн газар гаргасан өргөдөл /хх-ийн 10 дугаар тал/

Шүүгдэгч О.Нийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.Гурав: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Н нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Цагаанбулаг хорооллын 1-2 тоотод Ж.Эг өөрийн нөхөр Н.Отгонбаатартай хардаж, нүүрэн тус газарт нь аяга шидэж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нийн мэдүүлсэн “...Аав нь хаана байна гэтэл Эрка эгчийнх рүү явсан гэхээр нь очоод үзтэл хаалгаа онгойлгохгүй байсан. Онгойлгохгүй бол татаад орлоо шүү гэхэд тэр 2 хойморийнх нь орон дээр нэг шил архи, нэг ундаа тавьчихсан хэвтэж байсан. Уурлаад архитай аяга аваад архийг нь цацах гэтэл аяга нь хамт явчихсан. Тэгээд би айгаад гараад гэр рүүгээ гүйсэн...“ гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ж.Эгийн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 24-ний 03 цагийн орчимд гэрийн хаалгыг хүн цохиод байсан. Би орноосоо босож хаалгаа онгойлгоход Отгонбаатарын эхнэр О.Н орж ирээд Отгонбаатарыг надтай хамт унтаж хэвтлээ гээд ширээн дээр байсан дунд гарын жижиг шаазан аяга аваад миний толгой руу шидэж баруун хөмсөг сэтэлсэн. Би гараараа нүүрээ дараад газар суутал Отгонбаатар босож ирэхэд О.Н зугтаагаад яваад өгсөн. Отгонбаатар цагдаад дуудлага өгөөд намайг эмнэлэгт хүргэж 3 оёдол

тавиулсан........ би О.Нт ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн

20-21 тал/, гэрч Н.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...шөнийн 02 цагийн орчим Эрдэнэсүрэнгийн гэрийн хаалгыг хүн цохиод байсан. Эрдэнэсүрэн босож хаалгаа онгойлгоход манай эхнэр О.Н орж ирээд намайг Эрдэнэсүрэнтэй хамт унтаж хэвтлээ гээд ширээн дээр байсан дунд гарын жижиг шаазан аяга аваад Эрдэнэсүрэнгийн толгой руу шидэж харагдсан. Би унтаж байсан орноосоо босоод Эрдэнэсүрэнг хартал баруун хөмсөгний дээд хэсгийн арьс ярагдаж зүсэгдэж цус гоожиж байсан. Тухайн үед манай эхнэр Эрдэнэсүрэнгийн толгой руу аяга шидээд гараад зугтаасан. Удалгүй Эрдэнэсүрэн цагдаа дуудаж эмнэлэг орж 3-н оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №327 дугаартай: “...1.Ж.Эгийн биед баруун хөмсөг дээд хэсэгт сорвит бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Нийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч О.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Шүүгдэгч О.Н нь хохирогч Ж.Эд хохирлын 500.000 төгрөгийг төлсөн талаар хохирогч Ж.Эгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн өгсөн мэдүүлэг болон хохирогч Ж.Эд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “надад гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч О.Нийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хувийн байдлыг дүгнэж шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Тав: Бусад асуудлаар:

Эрүүгийн 1834004940221 тоот хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Н бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. О.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
  4. Шүүгдэгч О.Нт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
  2. Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч О.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА