Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/171

 

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХЛН ШАТНЫ ШҮҮХИЙН

:арын өдер                                        Дугаар_____                                                        Зуунмод сум

Монгол улсын нэринн өмнөөс                                                                             

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа

хохирогч Д.Б

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99 1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Д холбогдох эрүүгийн 201719000329 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .............өдөр Хөвсгөл аймгийн Ар булаг суманд төрсөн 27 настай эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт ............оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овогт Б.Д /РД:.......... /

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б Д нь .............өдөр эхнэр Д.Б мөнгө төгрөгний асуудлаас болж маргалдан Д Б толгой тус газар гараараа 1 удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйж бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн гэв.

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Б.Д ажилдаа явахгүй, архи уулаа гэж уурласнаас болж маргалдаж

 

Б.Д миний толгой руу 2 удаа цохисон. Урьд өмнө намайг цохиж, зодож байгаагүй, Би нөхөр Б.Д сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

............293 тоот шинжээчийн дүгнэлт Д.Б биед баруун чамархай, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 12- 13 дугаар хуудас/

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 28-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь ...........эхнэр Д.Б мөнгөний асуудлаас болж маргалдан Д Б толгой тус газар гараараа 1 удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Б Б.Д ажилдаа явахгүй, архи уулаа гэж уурласнаас болж маргалдаж Б.Д миний толгой руу 2 удаа цохисон Урьд өмнө намайг цохиж, зодож байгаагүй, Би нөхөр Б.Д сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг, шинжээчийн 293 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Д үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Д Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.Д сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.Д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.Д эвлэрч байх тул Б.Д холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыгтус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн

  1. дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.Д сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Д холбогдох 201719000329 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн
  1. дэх хэсэгт зааснаар Б.Д эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй.
  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
  2. Б.Д урьд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэпг зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол. эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Даваадоржид оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухайн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.