Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/172

 

 

Дугаар

Зуунмод сум

оны ^"сарын өдөр

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.О

-шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99 1, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Н.О холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, .........өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь

  1. 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн .........эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлагдах ялаар шийтгэгдэж, 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан.
  2. 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр .............эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өршөөл үзүүлэх хуулийн дагуу хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.
  3. 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ............эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
  4. 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ..........эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
  5. 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ...........эрүүгийн хэргийн 16 дугаар шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх хуулийн дагуу хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан ба 5 удаагийн ял шийтгэлтэй, Их тамир овогт Надмидцэрэнгийн Отгонбаатар Регистрын дугаар:чб78021518

Холбогдсон хэргийн талаар:/яллэх дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний орой Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн нутаг 4-1 тоотод байх иргэн Н.Ч өмчлөлийн Зоргол хүнсний дэлгүүрийн байшингийн зүүн талын вакум цонхны порчикийг түлхэн онгойлгон орж, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа, хяналтын камер, толь зэргийг санаатайгаар хагалж, эвдэж гэмтээн 135 000 төгрөгийн хохирол,

Дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2016 оны 09 дүгээр сарын 21-ний сэжигтнээр тооцогдон Төв аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байх явцдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Мөрдөн байцаалтаас оргон зайлсан байхдаа буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд иргэн Ө.Б зүй бус үйлдлийн улмаас наарны модны хэлтэрхийгээр иргэн Ө.Б толгойн тус газарт нь 3 удаа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Н.Ч 2016 оны 08 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Тэгээд би 2016 оны 07 сарын 21-ний орой 17 цагийн үед хотоос ирээд дэлгүүрээ онгойлгоод ортол камер хагалаад толь хагалаад хаячихсан байсан. Тухайн үед юу юу алдагдсан талаар мэдээгүй. Маргааш нь манай найз орж ирээд чи миний дуранг зарж байна уу гэж асуухаар нь би гэнэт санаад нөгөө 2 дуранг байхгүй байсан. Мөн том ундаа 5 ш, ууттай чихэр 4ш, бэлэн хоол нэг боодол, шоколад 4ш зэрэг эд зүйлүүд алга болсон. П /Н.От/ Цогтоод хоёр дуран зарсан байна гэхээр нь Цогтоо гэдэг хүнтэй уулзаад П чамд 2 дуран зарсан байна гэхэд Ц тийн тийн надад 2 хужаа дуран өгсөн. Тэгээд манай дэлгүүрт П /Н.О/ орж хулгай хийснийг мэдээд сүүлд цагдаагийн байгууллагад хандсан. Манай дэлгүүрийн камер уг нь ажилладаг шинэ камер байсан. Харин холбоогүй байсан. Одоо тэр камер надад байгаа. Хулгай орсны нөгөөдөр манай дэлгүүрт Д орж ирэхээр нь би манай дэлгүүрт хулгай орсон гэж хэлсэн чинь Даариймаа хүүшээ өчигдөр би хүүхэдтэйгээ П /Н.О/ орсон чинь манай хүүхэд бид хоёрт нэг нэг яг ийм модон чихэр өгсөн. Тэгээд Поороо /Н.О/ улаан өнгийн бэлэн гоймон дэвтээгээд идэж байхаар нь би одоо жижиг оврын дэлгүүр ажиллуудаг болсон юм уу гээд хошигнож инээлдсэн гэж хэлсэн. Би гомдолтой байна би одоо эвдэрсэн камер, алдагдсан эд зүйлүүдээ нэхэмжилж авмаар байна... /хх-ийн 19-20/, 2017 оны 03 сарын 29-ний өдөр хохирогчийг дахин мэдүүлсэн: Би 2 дурангаа буцааж авсан, бусад эд зүйлүүдийг надад өгөхөөсөө өнгөрсөн байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 110/

Гэрч Д.Ц мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 08 сарын эхээр Н.О над дээр ирээд надад нэг дуран байгаа чи тэр дуранг аваадах гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгтэл Н.О нэг цүнхтэй юм авч ирсэн тэр дотроосоо хоёр ширхэг нэг нүдний дуран гаргаж ирээд энийг авчих гээд байсан. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь чи надад зээлээр дэлгүүрээс архи аваад өгчих дараа нь хоёулаа болно биз гэсэн. Тэр өдөр Н.О нилээн согтуу явж байсан. ... Ч гэх эмэгтэй над дээр ирээд Н.О чамд хоёр дуран өгсөн байна гэхээр нь тиймээ Н.О надад 2 ширхэг хужаа дуран өгсөн гэж хэлсэн чинь яваад өгсөн. Хэд хоногийн дараа сумын цагдаа ирээд Н.О өгсөн дуранг авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

-Эд зүйлийн үнэлгээ: Нэг нүдний дуран 2 ширхэг 160 000 төгрөг, хяналтын камер 1 ширхэг 110 000 төгрөг, толь 1 ширхэг25 000 төгрөг, бэлэн гойтон 5 ширхэг

  1. 000 төгрөг, том ундаа 5 ширхэг 15 000 төгрөг, ууттай чихэр 4 ширхэг 22 000 төгрөг, шоколад 4 ширхэг 16 000 төгрөг, модон чихэр 10 ширхэг 1 000 төгрөг нийт 359 000 төгрөг гэх /хх-ийн 28/      2016 оны 08 сарын 10-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн

үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/

  1. оны 09 сарын 22-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: Төв аймгийн Заамар сумын төвд ... Н.О нь Заамар сумын
  1. ..........З нэртэй хүнсний дэлгүүрийг заав. ... уг дэлгүүрийн зүүн талд байх вакум цонх руу мөн орсон газраа заав. ... дэлгүүр орж цонхны хажуу талын шилэн лангууг зааж эндээс хоёр дуран байсныг хулгайлсан гэж заав. ... уг дэлгүүрээс баруун урд зүгт байх блокон хашаан дотор орж хулгайлсан эд зүйлсээ оруулж тавьсан гэх гэрийг Н.О өөрөө заав. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17/

Хохирогч Ө.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ 0,75 литрийн нэг шил архи ганцаараа уусан чинь тасарсан байна лээ. Нэг мэдсэн цагдаагийн байгууллагын саатуулах байрны эмчийн өрөөнд /нүүрнээс цус гарсан байсан/ сэрсэн. Тэгээд тэндээс 103 дуудаж нүүрэндээ оёдол тавиулсан. Тийм л асуудал болсон. Яг юу болсныг би санахгүй байна. Оёдол тавиулаад саатуулах байрандаа хоносон...", Дээрх гэмтлүүдийг

  1. оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд Н.О гэх хүн учруулсан байсан. Сүүлд камерын бичлэг үзэхэд тэр Н.О гэх хүн намайг цохиж байгаа бичлэг байсан...", "...Хуулийн дагуу шийдүүлэх саналтай байна. Би буруутай этгээдээс эмчилгээний зардлаа гаргуулж авна. Эм тарианы мөнгө нийтдээ 200 гаран мянган төгрөг болсон. Надад одоо баримт нь байхгүй байна. Толгойн зураг авахуулсан 85,000 төгрөгийн, шүүх эмнэлэгт үзүүлсэн 3000 төгрөгийн баримт байгаа. Бусад нь байхгүй байна..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 165/.

Гэрч Н.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Намайг эрүүлжүүлэх байрны камерт байхад 21 цагийн орчимд миний саатуулагдаж байсан камерт үл таних нэг эрэгтэй хүн орж ирсэн. Тэр орж ирсэн хүн камерт саатуулагдаж байсан хар хувцастай хүнийг шалан дээр хэвтэж байхад нь мөр рүү нь гараараа цохьсон. Тэгэхэд нөгөөх хар хувцастай нь босож ирээд нөгөө мөр рүү нь цохьсон залуутай маргалдаж барьцалдаад камерын шалны модноос хугалж аваад нүүр лүү нь 2-оос

  1. удаа цохьсон. Тэгсэн камерт саатуулагдаж байсан хүмүүс болон жижүүрийн цагдаа нар тэр хоёрыг салгасан. Сүүлд орж ирсэн залууг нь эмч үзсэн. Модоор цохидог залууг өөр камер луу цагдаа нар аваад явсан...", "...Сүүлд орж ирсэн танихгүй залуу нь камерт саатуулагдаж, шалан дээр хэвтэж байсан залууг очиж мөр лүү нь цохьсноос болж хэвтэж байсан залуу нь босож ирээд мод хугалж аваад нөгөө мөр лүү нь цохьсон залууг модоороо нүүр лүү нь 2-оос 3 удаа цохьсон... гэсэн мэдүүлэг/хх-ийн 156/.

Гэрч Ч.Л мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...саатуулах байрны Б-1 камерт байсан хүмүүс дунд хоёр хүний нэг нь дээр нь гарсан доор байгаа хүнийхээ толгой руу мод барьсан хатгаж байсан. Тэгээд тухайн үйл явдлыг харангуутаа Ө.Х орж тэр хоёр хүнийг салгасан Сүүпд мэдэхэд модоор хатгаж байсан хүнийг Н.О гэж байсан. Хатгуулсан хүнийг Ө.Б гэж байсан. Тэгээд Н.О Б-2 дугаар камерт хийж тусгаарлан зодуулсан Ө.Б эмч Э.О үзүүлсэн...", "...Ө.Б нь хана налаад хөлөө жийгээд суусан. Н.О нь дээрээс нь толгой руу нь модоор хатгаж байсан. Н.О боссон, суусан байсныг одоо санахгүй байна...", "...Модоор хатгахаас өөрөөр цохиж зодож харагдаагүй. Ямарч байсан нэлээн олон удаа модоороо хатгаж байсан. Ойролцоогоор 4-өөс 5 удаа байх...", "...Ө.Б толгой, зулай, чих, хамар хэсэг нь гэмтсэн байсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 170/.

Гэрч Ө.Х мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Тэр өдөр 22 цаг 15 минутанд саатуулах байрны Б-1 камерт саатуулагдаж байсан Н.О гэх хүн Ө.Б гэх хүнтэй муудалцаж Н.О нь наарны модноос мод хугалж аваад Ө.Б толгой хэсэг рүү модоороо хатгаж байхад нь цагдаа Лхагвасүрэн бид хоёр салгаад Н.О тус камераас тусгаарлаж, Ө.Б эмч Э.О үзүүлж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, 22 цаг 20 минутанд түргэн дуудаж Ө.Б үзүүлсэн...", "...Зодолдож эхлэнгүүт нь түлхүүрээр камерын цоожийг онгойлгож ороод салгасан. Ердөө 10 секунд л болсон...", "...Модоор хатгахаас өөрөөр цохиж зодоогүй. 3 удаа лав модоороо хатгасан...", "... Ө Б нүдний доор шалбарсан, хамар нь хөндлөн зүсэгдсэн, духан дээр шалбарсан цус болсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 173/.

Гэрч Э.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Тэгээд 22 цагийн үед Н.О гэдэг хүн хамт эрүүлжүүлэгдэж байсан нэг хүнээ модоор цохичихсон юм. Тэг үед би яг юу болсон талаар мэдээгүй. Манай хоёр цагдаа эрүүлжүүлэгдсэн хүмүүс хоорондоо маргаад байна гэж байсан ба би тэр үед хүмүүс үзээд их завгүй байсан. Тэгээд цохиулсан гээд байсан хүнийг нь үзсэн чинь баруун чихний дээд хэсэгт язраад дотогшоо урагдсан байсан. Би цусыг нь тогтоох гээд бараагүй. Тэгээд 103 түргэн тусламж ирээд чихний дээд хэсэгт 4 оёдол тавиад хамрынх нь цус нь тогтохгүй байсан. Тухайн үед 103 ирээд хамранд оёо тавих шаардлагагүй гээд явсан юм. Хамрын цус тогтохгүй байсан болохоор дахин дуудаж оёо тавиулсан юм...", "...Тухайн үед камерын бичлэг үзэхэд цохиулсан хүн нь орж ирээд Н.О өдөөд унтуулахгүй дахин дахин хоргоогоод маргалдаад нэг зүгээр болоод дахин цохиулсан хүн нь Н.О өдөөд байгаа дүр зураг харагдаж байсан. Н.О нь наарны булангийн мод сугалж аваад шууд сууж байсан. Тэгээд цохиулсан хүн дахиж ирж өдөнгүүт нь Н.О шууд босож ирээд баруун чихний тэр хавьруу нь олон удаа цохиод байсан дүр зураг харагдаж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 211-212/.

Гэрч З.Т мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Н.О гэх хүний байсан камерын ойролцоо Ө.Х, Ч.Л гэдэг цагдаа нар байсан ба эрүүлжүүлэгдсэн хүмүүс хоорондоо зодолдоод байна гээд орж салгаж байсан. Тэгээд нэг хүн нь хамрандаа болон баруун чихэндээ гэмтэл авсан цус гараад байсан. Эмч Э.О тэр хүнийг үзээд түргэн тусламж дуудаад оёо тавиад байсан. Бид нар юу болов яав ийв гээд камерын бичлэг үзэхэд одоо миний санаж байгаагаар цохиулсан хүн нь камерт орж ирээд Н.О гэх хүн дээр мордож суучихаад 2-3 удаа цохиод мөн босоод эргэж очоод байх шиг байсан. Тэгтэл Н.О гэх хүн нь хэвтэж байснаа гэнэт босож ирээд гартаа жижиг мод барьчихсан савчаад байгаа түр зураг харагдаж байсан...", '...Камерын бичлэг үзэж байхад хэвтэж байсан наарныхаа булангаас жижиг хэсэг сугалж аваад цохиж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 213-214/.

Гэрч О.Х мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Цагдаа нарын өрөөнд байхад хяналтын камерт хоёр нөхөр муудалцаад хоорондоо зодолдох гээд байх шиг байна гээд Ө.Х, Ч.Л гэдэг хоёр цагдаа очиж салгаж байсан. Би тэр үед хяналтын камераар харж байгаад араас нь гүйгээд очиход нэг нь нэгнийхээ чих, хамарнаас цус гаргачихсан байсан. Тухайн уйл явдал хоромхон зуур 30 гаран секунтын үйл явдал болсон. Намайг очиход манай хоёр цагдаа тэр хоёр хүнийг салгаад хоёр талд барьчихсан байсан. Тухайн үед болсон үйл явдал нэг жижиг туранхай залуу нааран дээр буланд хэвтсэн байсан. Харин том биетэй залуу нь тэр жижиг биетэй залууг өөрөө өдөөд дээрэлхэх маягтай байсан. Миний харснаар бол тэр жижиг биетэй залуу нь маш хурдан нэг жижиг мод барьчихсан том биетэй залуугийнхаа чих, хамар руу цохиод гэмтээсэн. Би бодохдоо жижиг биетэй залуу нь наарны мод хугалаад доороо хийгээд бэлдээд тавьчихсан байсан байх гэж бодож байна. Тэгээд тэр хоёр хүнийг тусгаарласан...”, "...Миний бодлоор наарны модноос цуулж аваад цохисон байх. Дараа нь тэр хүний хэвтэж байсан наарны хажуу булан нь эмтэрчихсэн байсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 215-216/.

Яллагдагчаар Н.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Улаанбаатар хотод орж ирээд архи уугаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүлжүүлэх байранд орсон. Тэгээд эрүүлжүүлэх байранд унтаж байхад 1 хүн зүгээр байлгахгүй болохоор нь би наарны мод сугалж аваад цохисон, тэгээд тэр хүний биед хөнгөн гэмтэл учруулсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 219/.

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Э гаргасан №2869 дугаартай дүгнэлтэд:

  1. Ө биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун чихний дээд гадаргуун шарх, хамрын нурууны язарсан шарх, дух язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, духны зуллгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэх /хх-ийн 176/.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: ... Уг гурван өрөөний урд захын өрөөнд хэрэг учрал болсон гэх тул уг өрөөнд үзлэгийг үргэлжлүүлэхээр тогтов. Уг өрөөний зүүн хана руу хоёр ширхэг модон наарыг налуулж босгож байрлуулсан байх ба цэвэрлэгээ хийхийн тулд наарыг дээрх байдлаар байрлуулсан гэж саатуулах байрны эмч тайлбарласанг тэмдэглэлд тусгав. Саатуулах өрөө нь цагаан өнгийн плета шалтай байх ба шалны гадаргуу дээр зүүн хананаас баруун зүгт 1,2 метр, хойд хананаас урд зүгт 1,7 метр зайд улаан хүрэн өнгийн цус мэт зүйп дуссан байдалтай бохирлогдсон ул мөр илрүүлж гэрэл зургаар бэхжүүлэв. Саатуулах байрны эмч “уг модны хэсгээр саатуулагдаж байсан иргэн саатуулагдаж байсан өөр иргэний бие махбодид халдсан” гэж тайлбарлан нэг талын тэгш гадаргуу нь саарал өнгийн будагтай, нэг талын төгсгөл нь тэгш гадаргуутай, нөгөө талын үзүүр нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 36 см урттай модны цуурсан хэсэг өгснийг тэмдэглэлд тусгаж модны цуурсан хэсгийг эд мөрийн баримтаар хураан авав. Хана руу налуулж байрлуулсан модон наарны гадаргууд үзлэг хийхэд 1 кананы урд хэсэгт налуулж байрлуулсан модон наарны гадаргуу хэвийн эмтэрсэн цуурсан ул мөргүй байх ба хойд хэсэгт түшүүлж тавьсан наарны дээд буюу саарал өнгийн будагтай гадаргуугийн зүүн хойд булангаас урд зүгт 50 см зайд байх банзны урд захын зүүн булангаас хөндпөн чигт 36 см урттай хэсэг цуурсан бололтой байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг хэсэг дээр дээрх модны цуурсан хэсгийг байрлуулж үзэхэд таарч байсныг тэмдэглэлд тусгав.Уг модны хэсэг дээр "хэрэг учрал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар хураан авсан 36 см урттай модны цуурсан хэсэг" гэсэн бичиг бүхий цагаан өнгийн цаасаар шошго хийв... /хх- ийн 143-146/.

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл: "... Төв аймгийн Цагдаагийн газрын 119 тоот өрөөнд саарал өнгийн модны хугарсан хэлтэрхий байх ба уг мод нь саарал өнгийн будагтай, хатгасан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр үзүүр хэсгээрээ бохирлогдсон, 36 см урттай модны хэлтэрхий байв. Үзлэгийг Самсунг С-

  1. маркийн гар утсаар 2 кадр зураг авч тэмдэглэлд тусган бэхжүүлэв. /хх-ийн 208- 209 дүгээр хуудас/.

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэсдэгч Б.Эр сэжигтэн Н.О гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, /хх-ийн 34 дүгээр хуудас/.

Сэжигтэн Н.О Төв аймгийн цагдаагийн газарт баталгаа ф гаргасан гар бичвэр. /хх-ийн 35 дугаар хуудас/.

Т.О 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцсон тогтоол. /хх-ийн 36 дугаар хуудас/.

Цагдаагийн Ерөнхий Газрын эрэн сурвалжлах АСАП санд, сэжигтэн Н.О эрэн сурвалжилсан материалууд /хх-ийн 69-73 дугаар хуудас/.

Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.С 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бичсэн Мөрдөн байцаагчийн даалгаврын хариу /хх-ийн 74/.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын М.Г 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 158 дугаартай тогтоолоор сэжигтэн Н О нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч оргон зайлсан гэх ф үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн гэх /хх-ийн 78/.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын М.Г 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаартай сэжигтэн Н.О эрэн сурвалжлах, олж илрүүлэх тогтоол /хх-ийн 79/.

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /гэрэл зургууд/: ...Та мөрдөн байцаалтаас оргон зугтаад хаагуур явснаа заана уу гэхэд яллагдагч Н.О нь Төв аймгийн Цагдаагийн газраас хөдөлж, Богд уулын урд хэсгээс Богд уул руу зааж, Богд уулыг явган давсан гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг газраас хөдөлж Улаанбаатар хот Баянзүрхийн товчоон дээр ирж Богд уулын ар хэсгээс Богд уул руу зааж орж ирсэн газрын зүгийг заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг газраас хөдөлж засмал зам руу зааж зам даган алхан Ботаникийн автобусны буудал руу явсан гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг автобусны буудал дээр ирж эндээс автобусанд суусан гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг газраас хөдөлж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг Улаан Чулуутын хуучин эцэс гэх газар ирж автобусны буудал руу зааж уг газарт автобуснаас буусан гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг газраас баруун урд зүгт гудамж руу зааж айлд очсон гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Гудамжны дундуур явж байгаад 21 гэсэн дугаартай хашаа руу зааж уг айлд орж хоносон гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг газраас хөдөлж Төв аймгийн Лүн сумын нутаг буюу Төв аймгийн Баянхангай сумаас баруун урд зүгт 46 км зайтай газар явж, Лүн сумын Хүрэн гэх газарт ирж айлын гэр рүү зааж, уг айлд 4 сар орчим мал малласан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг газраас хөдөлж Улаанбаатар хотод ирж өмнө ирсэн 21 гэсэн дугаартай айлын гадаа ирж зааж 1 хоносон гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг айлаас хөдөлж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Хархорин захын хойд талын замын хойд талд ирж зүс таних хоёр хүнтэй таарсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэлд тусгав..." /хх-ийн 83-85 дугаар хуудас/.

Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Н.О гэх хүнийг танина. Би Н.О ахтай найз байсан. О гэх хүн 9 сард санагдаж байна. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Намайг партизан гэх газарт ажиллаж байхад манайд ирсэн байсан. Тэгээд ирсний маргааш нь би

Н.О хүрээд ир энд хийх ажил байна гээд дуудсан. Тэгээд бид 2 партизанд 7-8 орчим хоног хоносон санагдаж байна. Тэгээд бид хоёр манайд очоод нэг хоноод маргааш нь Лүн суманд манай эхнэрийн дүүгийнд очиж мал маллахаар явсан. Тэнд мал маллаж байгаад 2017оны 02 сард манайд ирээд дүүгийнхээс чинь ирлээ. Цалин мөнгө дээр тохирохгүй байна гээд ирээд нэг хоночихоод яваад өгсөн... гэсэн мэдүүлэг/хх-ийн 86/.

Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... 2016 оны 09 сар билүү 10 сард орой болсон хойно ирсэн юм. Хаанаас ирсэн юу хийж байгаад ирсэн талаараа хэлээгүй. Заамар гэх газарт алтан дээр байж байгаад ирлээ гэж байсан. Тэгээд манайд нэг хоночихоод маргааш өглөө нь партизан гэх газар манай нөхөр рүү ажил хийхээр явсан юм. Тэр үед манай нөхөр партизанд ажил хийж байсан юм. Тэгээд би нөхөр рүүгээ О ирлээ гэж хэлсэн. Тэгээд партизанд 10 орчим хоног ажил хийж байгаад манайд хүрээд ирсэн. Тэр үед манай дүү төв аймагт хөдөө мал дээр мал маллаж байсан ба малчин хэрэгтэй гэж ярьж байхаар нь би О мал маллах уу гэсэн чинь тэгье гээд тэгээд манай дүүгийнд мал маллахаар явсан. Тэгээд энэ оны 2 сард цалин мөнгөндөө тохирохгүй байна мал нь үхээд байна гээд хүрээд ирсэн. Тэгээд манайд нэг хоночихоод яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 88/.

Гэрч Х.Ө мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Н.О гэдэг хүн 2016 оны 10 дугаар сарын 10-аас 2017 оны 02 дугаар сарын 10-ний орчим хүртэл 4 сарын хугацаанд манайд сард 200,000 төгрөгийн цалинтай туслах малчин хийж

байсан. Улаанбаатар хотод Б гэх хүргэн ахынд очсон чинь Н.О гэх хүн байсан ба таньдаг хүн байгаа юм мал маллана гэхээр нь туслах малчнаар авсан. Тухайн үед манайд туслах малчин хэрэгтэй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 90/.

Яллагдагчаар Н.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Тэгээд цагдаад баригдаад 72 цаг саатуулагдаад цаашид хоригдолгүй гараад, тухайн үед намайг батлан даалтанд авах хүн байхгүй байсан болохоор гадагш явж болохгүй байх баталгаа бичиж өгсөн юм. Тэгээд шалгагдаж байгаад очих газар байхгүй, мөнгө төгрөг байхгүй байсан болохоор би Төв аймгийн Цагдаагийн газраас гараад Богд уул давж мөрдөн байцаалтаас оргосон. Тэгээд хотод очиж айлд очоод тэндээсээ хөдөө явж айлд мал маллаж 4-5 сар болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 219/.

БУСАД БАРИМТ СЭЛТ:

-2017 оны 05 сарын 08-ны өдрийн 61 дугаартай прокурорын тогтоолд: Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Н.Отгонбаатарын холбогдуулан шалгасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай шинж чанараа алдсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол" зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх-ийн 224/

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд. Төв аймгийн Заамар сумын төв 4-р баг 4-р хэсэг 4-01 тоотод байрлах Зоргол нэртэй ажиллаагүй хүнсний дэлгүүр байх ба уг дэлгүүрт орж тасалгааны баруун хэсэгт дээвэр дээр суурилуулсан хар өнгийн хяналтын камер байв. Уг камер нь цагаан өнгийн таазанд бэхлэсэн суурьтай байх ба уг сууринаас камер нь бэхэлгээгээрээ салсан хөдөлгөөнтэй байв. Сууринд уг камерний бүхээг эсэг суурилагдсан байх боловч бүхээг хэсэг нь байхгүй байв гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 107/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Н.О хураан авсан 2 ширхэг нэг нүдний дуранг хохирогч Н Чимгээд хүлээлгэн өгөв гэсэн /хх-ийн 109/,

-шүүгдэгч Н.Отгонбаатарын ял шийтгэлийн хуудсыг шалгахад: 5 удаагийн ял шийтгэлтэй.Үүнд:

  1. 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлагдах ялаар шийтгэгдэж, 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан.
  2. 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өршөөл үзүүлэх хуулийн дагуу хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.
  3. 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
  4. 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
  5. 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хэргийн Сум дундын 16 дугаар шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх лавлагаа /хх-ийн 48/

-шүүгдэгч Н.О 2017 оны 02 сарын 15-ны өдөр, 2017 оны 04 сарын 11-ний өдөр тус тус сэжигтнээр /хх-ийн 99, 180-181/, 2017 оны 02 сарын 16- ны өдөр, 2017 оны 04 сарын 11-ний өдөр тус тус яллагдагчаар /хх-ийн 100-102, 182-183/ байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний орой Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн нутаг 4-1 тоотод байх иргэн Н.Ч өмчлөлийн Зоргол хүнсний дэлгүүрийн байшингийн зүүн талын вакум цонхны порчикийг түлхэн онгойлгон орж, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа, хяналтын камер, толь зэргийг санаатайгаар хагалж, гэмтээн 135 000 төгрөгийн хохирол,

Дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2016 оны 09 дүгээр сарын 21-ний сэжигтнээр тооцогдон Төв аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байх явцдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Мөрдөн байцаалтаас оргон зайлсан байхдаа буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд иргэн Ө.Б зүй бус үйлдлийн улмаас наарны модны хэлтэрхийгээр иргэн Ө.Б толгойн тус газарт нь 3 удаа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Н.О нь сопгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний орой Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн нутаг 4-1 тоотод байх иргэн Н.Ч өмчлөлийн Зоргол хүнсний дэлгүүрийн байшингийн зүүн талын вакум цонхны порчикийг түлхэн онгойлгон орж, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа, хяналтын камер, толь зэргийг санаатайгаар хагалж, эвдэж гэмтээн 135 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

2016 оны 08 сарын 10-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/

2016 оны 09 сарын 22-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: Төв аймгийн Заамар сумын төвд ... Н.О нь Заамар сумын

  1. дүгээр хэсэг 4-1 тоотод байрлах Зоргол нэртэй хүнсний дэлгүүрийг заав. ... уг дэлгүүрийн зүүн талд байх вакум цонх руу орсон газраа заав. ... дэлгүүр орж цонхны хажуу талын шилэн лангууг зааж эндээс хоёр дуран байсныг хулгайлсан гэж мөн заав. ... уг дэлгүүрээс баруун урд зүгт байх блокон хашаан дотор орж хулгайлсан эд зүйлсээ оруулж тавьсан гэх гэрийг Н.Отгонбаатар өөрөө заав. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17/

-Эд зүйлийн үнэлгээ: Нэг нүдний дуран 2 ширхэг 160 000 төгрөг, хяналтын камер 1 ширхэг 110 000 төгрөг, толь 1 ширхэг 25 000 төгрөг, бэлэн гоймон 5 ширхэг 10 000 төгрөг, том ундаа 5 ширхэг 15 000 төгрөг, ууттай чихэр 4 ширхэг 22 000 төгрөг, шоколад 4 ширхэг 16 000 төгрөг, модон чихэр 10 ширхэг 1 000 төгрөг нийт 359 000 төгрөг гэх /хх-ийн 28/

Хохирогч Н Ч 2016 оны 08 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Тэгээд би 2016 оны 07 сарын 21-ний орой 17 цагийн үед хотоос ирээд дэлгүүрээ онгойлгоод ортол камер хагалаад толь хагалаад хаячихсан байсан. Тухайн үед юу юу алдагдсан талаар мэдээгүй. Маргааш нь манай найз орж ирээд чи миний дуранг зарж байна уу гэж асуухаар нь би гэнэт санаад үзэхэд нөгөө 2 дуран нь байхгүй байсан. Мөн том ундаа 5 ш, ууттай чихэр 4ш, бэлэн хоол нэг боодол, шоколад 4ш зэрэг эд зүйлүүд алга болсон. Поороо /Н.О/ Ц хоёр дуран зарсан байна гэхээр нь Ц гэдэг хүнтэй уулзаад П чамд 2 дуран зарсан байна гэхэд Ц тийн тийн надад 2 хужаа дуран өгсөн гэсэн. Тэгээд манай дэлгүүрт П /Н.О/ орж хулгай хийснийг мэдээд сүүлд цагдаагийн байгууллагад хандсан. Манай дэлгүүрийн камер уг нь ажилладаг шинэ камер байсан. Харин холбоогүй байсан. Одоо тэр камер надад байгаа. Хулгай орсны нөгөөдөр манай дэлгүүрт Даариймаа орж ирэхээр нь би манай дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн чинь Д хүүшээ өчигдөр би хүүхэдтэйгээ П /Н.О/ орсон чинь манай хүүхэд бид хоёрт нэг нэг яг ийм модон чихэр өгсөн. Тэгээд П /Н.О/ улаан өнгийн бэлэн гоймон дэвтээгээд идэж байхаар нь би би одоо жижиг оврын дэлгүүр ажиллуудаг болсон юм уу гээд хошигнож инээлдсэн гэж хэлсэн. Би гомдолтой байна, одоо эвдэрсэн камер, алдагдсан эд зүйлүүдээ нэхэмжилж авмаар байна... /хх-ийн 19- 20/, 2017 оны 03 сарын 29-ний өдөр хохирогчийг дахин мэдүүлсэн: Би 2 дурангаа буцааж авсан, бусад эд зүйлүүдийг надад өгөхөөсөө өнгөрсөн байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 110/

Гэрч Д.Ц мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Н.О хураан авсан 2 ширхэг нэг нүдний дуранг хохирогч Н.Ч хүлээлгэн өгөв гэх /хх-ийн 109/,

Дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2016 оны 09 дүгээр сарын 21-ний сэжигтнээр тооцогдон Төв аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байх явцдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  1. оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагч, цагдаагийн % ахлах дэслэгч Б Э сэжигтэн Н.О гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, /хх-ийн 34 дүгээр хуудас/.

Сэжигтэн Н.О Төв аймгийн цагдаагийн газарт баталгаа гаргасан гар бичвэр. /хх-ийн 35 дугаар хуудас/.

Т.О 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцсон тогтоол. /хх-ийн 36 дугаар хуудас/.

Цагдаагийн Ерөнхий Газрын эрэн сурвалжлах АСАП санд, сэжигтэн Н О эрэн сурвалжилсан материалууд /хх-ийн 69-73 дугаар хуудас/.

Төв аймгийн ............дахь сум дундын Цагдаагийн хэлтийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.С 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бичсэн Мөрдөн байцаагчийн даалгаврын хариу /хх-ийн 74/.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын М.Г 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 158 дугаартай тогтоолоор сэжигтэн

Н.О нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч оргон зайлсан гэх үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн гэх /хх-ийн 78/.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын М.Г 2016 оны

  1. дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаартай сэжигтэн Н.О эрэн сурвалжлах, олж илрүүлэх тогтоол /хх-ийн 79/.

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ф /хх-ийн 83-85 дугаар хуудас/.

Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 86/.

Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 88/.

Гэрч Х.Ө мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 90/.

Яллагдагчаар Н.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх- ийн 219/.

Мөрдөн байцаалтаас оргон зайлсан байхдаа буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд иргэн Ө.Б

Ө толгойн тус газарт нь 3 удаа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ө.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн165/.

Гэрч Н.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 156/.

Гэрч Ч.Л мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 170/.

Гэрч Ө.Х мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 173/.

Гэрч Э.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 211-212/.

Гэрч З.Т мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 213-214/.

Гэрч О.Х мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 215-216/.

Яллагдагчаар Н.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх- ийн 219/.

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Э гаргасан №2869 дугаартай дүгнэлтэд: 1. Ө.Б биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун чихний дээд гадаргуун шарх, хамрын нурууны язарсан шарх, дух язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зйүлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэх /хх-ийн 176/.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Саатуулах байрны эмч "уг модны хэсгээр саатуулагдаж байсан иргэн саатуулагдаж байсан өөр иргэний бие махбодид халдсан” гэж тайлбарлан нэг талын тэгш гадаргуу нь саарал өнгийн будагтай, нэг талын төгсгөл нь тэгш гадаргуутай, нөгөө талын үзүүр нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 36 см урттай модны цуурсан хэсэг өгснийг тэмдэглэлд тусгаж модны цуурсан хэсгийг эд мөрийн баримтаар хураан авав. Хана руу налуулж байрлуулсан модон наарны гадаргууд үзлэг хийхэд 1 кананы урд хэсэгт налуулж байрлуулсан модон наарны гадаргуу хэвийн эмтэрсэн цуурсан ул мөргүй байх ба хойд хэсэгт түшүүлж тавьсан наарны дээд буюу саарал өнгийн будагтай гадаргуугийн зүүн хойд булангаас урд зүгт 50 см зайд байх банзны урд захын зүүн булангаас хөндлөн чигт 36 см урттай хэсэг цуурсан бололтой байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. /хх-ийн 143-146/.

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл: "... Төв аймгийн Цагдаагийн газрын 119 тоот өрөөнд саарал өнгийн модны хугарсан хэлтэрхий байх ба уг мод нь саарал өнгийн будаггай, хатгасан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр үзүүр хэсгээрээ бохирлогдсон, 36 см урттай модны хэлтэрхий байв. Үзлэгийг Самсунг С-

  1. маркийн гар утсаар 2 кадр зураг авч тэмдэглэлд тусган бэхжүүлэв. /хх-ийн 208- 209 дүгээр хуудас/ болон шүүгдэгч Н.О мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогддог бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.О бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.О ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

Шүүгдэгч Н.О ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хор уршиг зэргийг харгалзан үзэж Н.О оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирлын талаар:

Хохирогч Н.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан гэх эд зүйлийн үнэлгээгээр 135 000 төгрөг нэхэмжилснийг, хохирогч Ө.Б нь эмчилгээний зардалд 88 000 төгрөгийг баримттайгаар нэхэмжилснийг тус тус шүүгдэгч Н.О гаргуулан хохирогч нарт олгох зүйтэй байна.

Эд мөрийн баримтын талаар:

  1. оны 05 сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тоггоолоор хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр үзүүр хэсгээрээ бохирлогдсон, 36 см урттай модны хэлтэрхий 1 ширхгийг шийтгэх тогтоол хчүин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.О нь 107 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 291, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297 1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Шүүгдэгч И овогт Н.О бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийн санаатайгаар гэмтээсэн, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шүүгдэгч Н.О шийтгэсүгэй.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, ялтан Н.О биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.О оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.О хохирогч
  • Н.Ч нэхэмжилсэн 135 000 төгрөгийг, хохирогч Ө.Б нэхэмжилсэн 88 000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч нарт тус тус олгосугай.

б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, 36 см урттай модны хэлтэрхий 1 ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгуй болохыг тус тус дурдсугай

  • 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.О цагдан хоригдсон 107 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, түүний эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.