Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/173

 
 

 

 

 

Зуунмод сум

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч И.О

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох эрүүгийн 201719000285 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ......өдөр Төв аймгийн ....суманд төрсөн, ..настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт Төв аймгийн ............дугаар хороо 2 дугаар гудамж 34 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2005 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхээр 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145 2, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэг зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ял, 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 41 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээ зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц.Б /РД:...... 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц Б нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн .......... гэх газар иргэн Д.М итгэмжлэн өгсөн 12 цагаантай мөнгөн эмээлийг завшиж үргэдүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүугдэгч Ц.Б шуүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Д.М 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот явахдаа нэг хоноод ирнэ гэж надад хэлээд явсан. Гэрт нь би ганцаараа үлдэж, гэрийн эд зүйл болон, малыг харж үлдсэн. Хохирогч Д.М хохирол төлбөргүй болгож, уучлалт гуйж, эвлэрсэн гэв

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөнгөн эмээлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/

Эмээлэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Хохирогч Д.М хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны © 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн .............гэх газар гэртээ Баасанбатын хамт байж байгаад Улаанбаатар хот руу хоёр үхэр зарах гээд 11 цагийн үед гэрээсээ гарахдаа Б хандан миний дүү манай гэрийг болон мал харж байгаарай гэж хэлээд үлдээгээд явсан. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 04 цаг 40 минутын үед гэртээ дүү Э, М нарын хамт иртэл Б манай гэрт байсан 12 цагаантай хивсэн гөлөмтэй, жийжүү дөрөөтэй мөнгөн эмээл, Хонда маркийн хар өнгийн мотоцикль хоёрыг хулгай хийгээд явсан байсан. Тэгэхээр нь би Булган аймгийн Рашаант сумын төвөөс өөрийн Хонда маркийн улсын дугааргүй хар өнгийн мотоциклоо бүрэн бүтнээр нь олж аваад Улаанбаатар хотод байх М дүүдээ хандан Б манай гэрээс мөнгөн эмээл аваад явсан, ломбардаар хайгаарай гэж хэлсэн. Удалгүй М над руу залгаад Б таны мөнгөн эмээлийг хорооллын “......” ломбарданд мөнгөний барьцаанд тавих гэж байгаад надад баригдлаа гэж хэлсэн. Ц.Б өөрийн эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул ямар нэгэн нэхэмжпэх зүйл болон гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Х.Б хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу хүү М 2 үхэр зарна гээд явахдаа Б гэрийнхээ эд зүйл болон малаа харж байгаарай гэж хэлээд явсан. Тухайн өдрийн орой нь М гэрт ортол Баасанбат байхгүй байхаар нь малд явсан гэж бодоод хоносон. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 05 цагийн үед манай хүү М хотоос ирээд миний мотоцикпь болон гэрт байсан м эмээл байхгүй байна Б аваад явсан байна гэхээр нь би М гэрт ортол гэрийн хойморт байсан монгон эмээл байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн гэртээ ороод хэтэвчээ үзтэл 1 ширхэг 10.000 төгрөг, 2 ширхэг 5000 төгрөг, 20 ширхэг 1000 төгрөг байхгүй болсон өөр гэрээс эд зүйл алдагдаап/й байсан. Манай хүү М өөрийн Х маркийн мотоциклоо Булган аймгийн Рашаант сумын төвөөс бүтэн олж авсан. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ач хүү М нь Б Улаанбаатар хотод ломбарданд эмээлийг тавих гэж байхад нь олж аваад эмээлийг М бүрэн хүлээлгэн өгч Б надад 40.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй...гэх мэдүүлэг /хх- ийн 22 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ... /хх-ийн 16-17, 23-24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг Бичигтийн зүрхий ар гэх газар иргэн Д.М итгэмжлэн өгсөн 12 цагаантай мөнгөн эмээлийг завшиж үргэдүүлэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.М “2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 04 цаг 40 минутын үед гэртээ дүү Э, М нарын хамт иртэл Б манай гэрт байсан 12 цагаантай хивсэн гөлөмтэй, жийжүү дөрөөтэй мөнгөн эмээл, Хонда маркийн хар өнгийн мотоцикль хулгай хийгээд явсан байсан....Ц.Б өөрийн эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй”...гэх мэдүүлэг,

гэрч Х.Б"2017 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 05 цагийн үед манай хүү Мөнгөн хотоос ирээд миний мотоцикль болон гэрт байсан мөнгөн эмээл байхгүй байна Б аваад явсан байна гэхээр нь би Мөнгөний гэрт ортол гэрийн хойморт байсан мөнгөн эмээл байхгүй байсан. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ач хүү М нь Б Улаанбаатар хотод ломбарданд эмээлийг тавих гэж байхад нь олж аваад эмээлийг М бүрэн хүлээлгэн өгч Б надад 40.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад гомдол санал нэхэмжпэх зүйлгүй байхгүй гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Ц.Б хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ируүлсэн зүйл ангиар шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Б холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгө, малыг завшсан буюу үрэгдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч Д.М нь шүүгдэгч Ц.Б сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.

Битүүмжлэлийн талаар:

Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хар өнгийн Хонда маркийн улсын дугааргүй мотоциклийн битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигч Д.М буцаан олгож, шүүгдэгч Ц.Б хохирогч Д.М эмээлийг завшихийг завдахдаа хохирогч Д.М хар өнгийн Хонда маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн тул хар өнгийн Хонда маркий мотоциклийн үнэлгээ болох 250.000 төгрөгийг шүүгдэгч Ц Б гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эд мөрийн баримтын талаар.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208 1 3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1 -297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. С овогт Ц.Б бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгө завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.М нь шүүгдэгч Ц.Б сайн • дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох 201719000285 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хар өнгийн Хонда маркийн улсын дугааргүй мотоциклийн битүүмжпэлийг хүчингүй болгож, эзэмшигч Д.М буцаан олгосугай.                                                                            
  4. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М эзэмшлийн хар өнгийн Хонда маркийн мотоциклийн үнэлгээ болох 250.000 төгрөгийг Ц.Б хурааж улсын орлого болгосугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.М гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыгтус тус дурьдсугай.
  6. Ц.Б авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Б бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.