| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
| Хэргийн индекс | 176/2017/0198/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/175 |
| Огноо | 2017-06-06 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/175
Монгол улсын нэрийн өмнөс
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Т холбогдох эрүүгийн ......... тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ........өдөр Төв аймгийн ..........төрсөн, .... настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-., аав, ээж, дүү нарын хамт Төв аймгийн ............багт оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ц.Т /РД:........./
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ...... оршин суух өндөр настан Т.Л гэрт цүнхэн нь хийж хадгалсан байсан алтан сүүжин ээмгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэмт хэрэг үйлдэхгүй. Лхам эмээгийн бөгжийг хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/
Хохирогч Т.Л хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэрийн хаалга хүн цохиод Л эгчээ Т байна, хаалгаа гэж хэлээд цохиод байхаар нь гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхөд гаднаас Т согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай танихгүй залуугийн хамт танайд хоноё гэхээр нь би Т та нар харанхуй шөнө юу хийж өндөр настай хүн амраахгүй, дээрэлхэж хаалга цохиод байгаа юм гэхэд тэр хоёр гэрээс гарч удахгүй Т ганцаараа орж ирээд надад амрах айл байхгүй, танайд хоноё гэхээр нь өөрийнхөө хүүхдүүдтэй адилтган өрөвдөж зөвшөөрч Т баруун талын орон дээр хувцастайгаа унтсан. Маргааш нь өглөө нь 10 цаг өнгөрөөж босоод хонох айл байхгүй гээд дахин манай гэрт хоносон. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг гадуур аргал түлээ оруулж байхад Т миний бичиг баримт болон алтан сүүжин ээмэг хийдэг цүнхэн дотороос нэг ширхэг ээмгийг нь авч явсныг би мэдээгүй. Миний ач охин Д ирээд эмээ алтан ээмэгээ яагаад зүүхгүй байгаа юм гэхээр нь ээмэгээ гаргаж зүүх гээд цүнхэн дотроосоо гаргах гэтэл нэг өрөөсөн ээмэг байгаагүй, цүнхний бүх тасалгаа булан ёроолыг нэг бүрчлэн нэгжиж үзэхэд олдоогүй. Гэрт хүмүүс орж ирддэггүй болохоор Т аваад явчихлаа гэж таамаглаж сумынхаа хэсгийн төлөөлөгчид хэлж ээмэгээ буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй....Төв аймгийн .........багийн өндөр настан Т.Л би иргэн Ц.Т сайн дураараа эвлэрсэн, түүнээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, миний бие хөл муу даралт ихтэй тул шүүх хуралд очиж оролцож чадахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ ..их гарын алтан сүүжин ээмэг 1 ширхэг 800.000 төгрөг гэх /хх-ийн 15-16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн .........суух өндөр настан Т.Л гэрт цүнхэн дотор нь байсан сүүжин алтан ээмгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Л Миний ач охин Д ирээд эмээ алтан ээмэгээ яагаад зүүхгүй байгаа юм гэхээр нь ээмэгээ гаргаж зүүх гээд цүнхэн дотроосоо гаргах гэтэл нэг өрөөсөн ээмэг байгаагүй, цүнхний бүх тасалгаа булан ёроолыг нэг бүрчлэн нэгжиж үзэхэд олдоогүй. Гэрт хүмүүс орж ирддэггүй болохоор Тэгшээг аваад явчихлаа гэж таамаглаж сумынхаа хэсгийн төлөөлөгчид хэлж ээмэгээ буцааж авсан тул гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй байхгүй...гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хэрэг бүртгэлтийн шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Т Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Т холбогдох гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Хохирогч Т.Л нь шүүгдэгч Ц.Т сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Т.Л нь шүүгдэгч Ц.Т эвлэрсэн байх тул Ц.Т холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг
баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Т.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: