Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/177

 

                                                 Монгол улсын нэрийн өмнөс

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр

хохирогч Ю.Б

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г

шүүгдэгч Ч.Мягмарсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.М холбогдох эрүүгийн ............ тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ...........өдөр Төв аймгийн ....төрсөн, ..настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт Төв аймгийн .........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч.М /РД:........../

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.М нь Төв аймгийн ..........гадаа 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ю.Б бие эрх чөлөөнд халдан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ. Би М.А хувийн харилцаатай учир хардаж хохирогч Ю.Б зодсон. Би Ю Б уучлалт гуйж, хохирол төлбөрийг барагдуулж, сайн дураараа эвлэрсэн гэв.

Хохирогч Ю.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би М.А 2-3 удаа утсаар ярьж байсан. Над руу ярьж мах өгөөч гэхээр нь би мах өгөхөд Ч.Мягмарсүрэн уурлаж намайг цохисон. Би Ч.М 4.350.000 төгрөгний хохирол авсан. Надад гомдол санал байхгүй, сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид хамарны мэс заслын хагалгаа хийлгэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 198 тоот шинжээчийн дүгнэлт Ю.Б биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамар, зүүн нүдний алим, баруун гуяанд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн тухай баримт, өвчний түүх /хх-ийн 33-45 дугаар хуудас/

Гэрч М.А хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр М хамт Төв аймгийн .........таксины зогсоолын хажууд байх махны зах орж мах зээлэхээр явж байтал Ю.Б ах явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Ю.Б ахыг охинынх нь гэрийн гадаа хүлээж байтал миний араас Ч.М ирсэн Ю.Б ах надад гэрт ороод хүлээгээд байж бай, ах нь охиноосоо мах аваад ирье гэж хэлсэн. Удалгүй Ю.Б ах 1 кг хүрэхээргүй мах аваад гараад иртэл Ч.М шууд Ю.Б ахын нүүр хэсэгт толгойгоороо мөргөөд нүүр рүү нь цохисон. Тэгтэл Ю.Б ахын хамраас цус гарахаар нь би болиоч хүн аллаа гэж хэлтэл Ю.Б ахыг дахиад нүүр рүү нь гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 567 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: Шүүх эмнэлэгийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ю.Б биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хацар, хамар, баруун гуяанд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ю.Б харааны байдал нь баруун нүд 0.2, зүүн нүд 0 байгаа нь учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна . гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгм Ч.М нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн ............нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны иргэн Ю.Б бие эрх чөлөөнд халдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 198, 567 тоот шинжээчийн дүгнэлтүүд, гэрч М.А Ю.Б ах надад гэрт ороод хүлээгээд байж бай, ах нь охиноосоо мах аваад ирье гэж хэлсэн. Удалгүй Ю.Б ах 1 кг хүрэхээргүй мах аваад гараад иртэл Ч.М шууд Ю.Б ахын нүүр хэсэгт толгойгоороо мөргөөд нүүр рүү нь цохисон. Тэгтэл Ю.Б ахын хамраас цус гарахаар нь би болиоч хүн аллаа гэж хэлтэл Ю.Б ахыг дахиад нүүр рүү нь гараараа цохисон....гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Б өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.М үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар

шүүгдэгч Ч.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.М холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Б нь шүүгдэгч Ч.М сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлсэн байна,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэпг шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Ю.Б нь шүүгдэгч Ч.М эвлэрч байх тул

Ч.М холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.М нь хохирогч Ю.Б харилцан тохиролцож хохирлын 435.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ю.Б нь

хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1 Б овогт Ч.М бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт             хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ю.Б нь шүүгдэгч Ч М сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ч.М холбогдох ......... тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ч.М эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  3. Ч.М нь хохирогч Ю.Б хохирлын 435.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ю.Б нь гомдолгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  4. Ч.М авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.\
  6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх д  тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.М оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.