Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/197

 

                                                     Монгол улсын нэрийн өмнөөс

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгм Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа

шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тавууд овогт А.Ц холбогдох эрүүгийн .......... тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Төв аймгийн ...........төрсөн, .. настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн ............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тавууд овогт А.Ц /РД:............./

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ........дугаар багийн нутаг дэвсгэрт Бага төв гэх газарт иргэн Ч.Т, Ж.Ш, Ш.Н нарын хамт архидан согтуурсны улмаас маргалдаж иргэн Ч.Т зодож бие махбодид нь хөнгөн зэргийг гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Ч.Т уучлалт гуйж, сайн дураараа эвлэрсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Хохирогч Ч.Т хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэггээ: 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Эрдэнэчулууны хамт Цэрэнлхагвын гэрт орж адууны засаа идчихээд Б.Х, Ж.Ш, А.Ц бид нар 5 шил архи уусан. Би А.Ц хандаж ах нь танай аав, ээжтэй сайхан

 

                               

 

найзалж нөхөрлөж явсан гэж хэлтэл А.Ц нь чи унтаж хэвтсэн гээд ярих гээд байна уу гэж нүүр рүү цохиж хаалганы босго руу шидсэн гэв.

Гэрч Б.Х хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ц намайг адуу засаад өгчих гэхээр нь би адуу засах гээд очиход Т, Ш, Ц нар байсан. Тэгээд адуугаа засаж дуусаад Ц нэг шил архи гаргаж өгөхөөр нь бид нар хувааж уусан Ц, Ш нарыг манай гэрт очъё гээд дагуулаад явсан. Бид 3 манай гэрт очоод 1 шил архи гаргаж уугаад байж байсан чинь Т орж ирээд архинаас уусан Би унтаад босч иртэл гэрийн гадна муудалцаад байх шиг байхаар нь хартал Ц нь Т зодчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот шинжээчийн дүгнэлт: Ч Т биед зүүн нүдний доор хацарт язарсан шарх, баруун тохой, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, цээжний зүүн тал, хэвлийн баруун тал, зүүн чихний ард цус хуралт, зүүн чихний ард хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ............дугаар багийн нутаг дэвсгэрт Бага төв гэх газарт архидан согтуурсны улмаас маргалдаж иргэн

Ч.Т зодож бие махбодид нь хөнгөн зэргийг гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Т “би А.Ц хандаж ах нь танай аав, ээжтэй сайхан найзалж нөхөрлөж явсан гээд хэлтэл А.Ц чи унтаж хэвтсэн гээд ярих гээд байна уу гээд нүүр рүү цохиж, хаалганы босго руу шидсэн" гэх мэдүүлэг, гэрч Т.Х “бид 3 манай гэрт очоод 1 шил архи гаргаж уугаад байж байсан чинь Тост орж ирээд архинаас уусан. Би унтаад босч иртэл гэрийн гадна муудалцаад байх шиг байхаар нь хартал Цэрэнлхагва нь Тостыг зодчихсон байсан".. гэх мэдүүлэг болон шүүгдэгч А.Ц үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч А.Ц Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Ц холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэпг заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүхэд хохирогч Ч.Т нь шүүгдэгч А.Ц сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж ирүүлсэн байна.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Ч.Т нь шүүгдэгч А.Ц эвлэрч байх тул А.Ц холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ч.Т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тавууд овогт А.Ц бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн

  1. дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Т нь шүүгдэгч А.Ц сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн А.Ц холбогдох 201719000318 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн
  1. дэх хэсэгт зааснаар А.Ц эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй.
  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Т гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
  2. А.Ц урьд оршин суугаа газраасаа гадагш явж болохгуй тухай баталгаа авах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Ц оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.