Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/161

 

                                                      Монгол улсын нэрийн өмнөс

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа

хохирогч Д.Б

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн И овогт Б.А холбогдох эрүүгийн ........ тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр Төв аймгийн .............төрсөн .. настай эрэгтэй, халх, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн .....................тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, И овогт Б.А /РД:............./

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн ................тоотод 2017 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 06 цагийн үед иргэн Д.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгг дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Цаашдаа дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. Эхнэрээсээ уучлалт гуйж, сайн дураараа эвлэрсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөр Б.А үл ойлголцох асуудлаас болж маргаан үүслээ. Цаашдаа нөхөртөө итгэж найдаж байна. Бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Д.Н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны

  1. дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед манай бэр Д над руу залгаад Б 07 цагийн үед Н ах Н эгч хобрыг аваад манайд хүрээд ир гэсэн мессеж бичсэн байна, Б, А нар юу болсон юм бэ гэж ярихаар нь би Б руу залгаад юу болсон талаар асуутал өчигдөр А найзууд ирээд ээж хад руу хамт явсан, орой ирээд найзуудаа цагаан хаалга дээр гаргаж өгч байгаад архи уусан. А маргааш ажилтай гэр рүүгээ харих уу гэхэд А уурлаад надтай муудалцсан гэж ярьж байсан. Тэгээд А явахгүй болохоор нь Б гэр рүүгээ явган явсан гэж хэлсэн. Б ажил дээрээ байж байгаад өглөөний 06 цагт гэртээ орж хувцас, цүнхээ авах гээд орсон чинь нөхөр А нь чи хаана хоноод ирж байгаа юм гээд хэрүүл хийгээд манай дүүг зодсон гэсэн. Би хажууд нь байгаагүй учир сайн мэдэхгүй. А манай дүүг зодоод гуя нуруун хэсэгт нь хөхрүүлсэн болохоор би цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Р.Д хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэпгээ: 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед утсаа үзтэл Б утаснаас "Н эгч, Н ах хоёрыг аваад хурдан манай гэрт хүрээд ир" гэсэн мессеж 2 удаа ирсэн байсан. Тэгэхээр нь би Н эгч рүү залгаад Б өглөөний 06 цагийн үед мессеж ирүүлсэн байна, тань руу Б ярьсан уу гэхэд Н эгч одоо Б руу залгаад яръя гэж хэлээд утсаа салгасан. Би Н эгч рүү залгаад юу болсон талаар асуутал Б А зодсон байна гэж хэлсэн. 16 цагийн үед Н эгчийн гэр рүү очиход эмнэлэг явсан гэхээр нь эмнэлэг рүү очтол Н эгч цагдаа дуудсан, А хүрээд ир гэхэд ирэхгүй, утсаа таслаад байна гээд сууж  байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт: Д.Б биед зүүн өгзгөнд, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь Төв аймгийн .................тоотод 2017 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 06 цагийн үед иргэн Д.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Б ”би уурлаад явган яваад ажил дээрээ очиж байгаад өглөө ажилтай болохоор гэрт орж цүнх, хувцасаа авах гээд

  1. цагийн үед гэртээ орсон чинь манай нөхөр А хаагуур явж байгаад ирж байгаа юм гээд хэрүүл хийгээд байсан. Тэр үед миний уур гараагүй байсан болохоор чамд ямар хамаатай юм гээд түлхээд цүнх, хувцасаа аваад гарах гэсэн чинь манай нөхөр А намайг түлхэхэд би хувцасны шкаф мөргөөд унасан”... “Би нөхөр Б.А ул ойлголцох асуудлаас болж маргаан үүслээ. Цаашдаа нөхөртөө итгэж найдаж байна. Бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү"....гэх мэдүүлэг, гэрч Р.Д “би Н эгч рүү залгаад юу болсон талаар асуутал Б А зодсон байна гэж хэлсэн. 16 цагийн үед Н эгчийн гэр рүү очиход эмнэлэг явсан гэхээр нь эмнэлэг рүү очтол Н эгч цагдаа дуудсан, А хүрээд ир гэхэд ирэхгүй, утсаа таслаад байна гээд сууж байсан"...гэх мэдүүлэг, шинжээчийн 249 тоот дүгнэлт болон шүүгдэгч Б.А хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б А Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.А сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.А холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгг шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.А эвлэрч байх тул Б.А холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248 1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь;

  1. Шүүгдэгч И овогт Б.А бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.А сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох ............. тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
  4. Б.А урьд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.