Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 168/2022/0267/Э |
Дугаар | 2022/ШЦТ/263 |
Огноо | 2022-09-01 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/263
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2221000000295 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, эрэгтэй, 6******* настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, урьд нь Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 0******* дүгээр сарын 11-ний өдрийн *******5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2019 оны 0******* дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* 21-1******* тоотод орших өөрийн гэртээ иргэн тамхи гуйлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан 0,75 литрийн Хараа нэршилтэй архины шилээр толгойн тус газарт нь цохиж, биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун чамархай, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид 2 манай гэрт архи ууж гэрлүүгээ явсан. Унтаж байх үед орж ирээд тамхи гуйхаар нь архины шилээр цохисон байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд манай хөрш айл болох 1******* тоотод амьдардаг ах руу орсон юм. ... ах нэг шил архи хувааж ууя гээд бид 2 ууж суусан. Тухайн хувааж уусан архины нэрийг бол мэдэхгүй байна. Би тэдний гэр орохоосоо өмнө найзуудтайгаа архи уусан байдалтай байсан. Ингээд бид 2 архиа хувааж ууж дуусаад би гэртээ орж амрахаар шийдэж гэртээ ороод хэсэг унтаж байгаад 16 цаг өнгөрөөж сэрсэн бөгөөд тамхи татах зорилготой хөрш айлын ахын гэрт орж тамхи асуусан чинь “би чиний тамхийг бэлдэх ёстой юу” гэж хэлээд миний баруун нүдний хэсэгт архины шилээр цохих шиг болсон. ...баруун нүдний дээр хөмсөг хэсэгт язарч 3 оёдол тавиулсан. ... ах надад эхний ээлжинд 50,000 төгрөг өгсөн учир би түүгээр нь эм тариа авсан. Харин түүний дараа 20,000 төгрөг өгсөн. ... надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэжээ. /хх-ийн 10,12 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийн тоот дүгнэлтэд:
1. биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун чамархай, зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
*******. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 07 тал/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 30,36-*******3 тал/
-Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* 21-1******* тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч тамхи гуйлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан 0,75 литрийн Хараа нэршилтэй архины шилээр толгойн тус газарт нь цохиж түүний биед “тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун чамархай, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийн тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 5.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь "......... ах надад эхний ээлжинд 50,000 /тавин мянга/ төгрөг, дараа нь 20,000 /хорин мянга/ төгрөг өгсөн. ... надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” ... гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ шил хараа нэршилтэй 0.75 литрийн савлагаатай архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.*******, 36.2 дугаар зүйлийн 1-*******, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
*******. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ шил хараа нэршилтэй 0.75 литрийн савлагаатай архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийг тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ваанчинсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ