| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0482/И |
| Дугаар | 525 |
| Огноо | 2018-07-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 525
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Х газар /дарга Б.С/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Д сумын 6 дугаар багт оршин суух, М овогт Уы Ад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2000000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б аймгийн Х газрын дарга Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү газрын харьяа Б аймгийн Аын газраас Т Аын тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхойлсон Ү бүрэн эрхийн хүрээнд Н Х сангийн 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн Ааар Н Х тухай хуулийн 13.5.5 дугаар зүйл, Засгийн Газрын 2012 оны 185 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 4.7 заалтыг тус тус зөрчин У.Ад ихэр хүүхдэд олгох нэг удаагийн тэтгэмж олгосныг аймгийн Аын газраас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 03/27 тоот хууль журам зөрчин олгосон тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай акт тавьсан билээ. Аын газраас заасан хугацаанд хууль журам зөрчин авсан тэтгэмжийг төлөөгүй тул У.Аээс 2000000 /хоёр сая / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Д сумын 6-р багийн иргэн болох эх У овогтой А миний бие хөдөө нөхөр болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Хоёр ихэр хүүхэдтэй. Хүүхдүүд минь одоо эсэн мэнд бойжиж сургуульд сурч байна. 2013 онд ихэр хүүхэдтэй эцэг эхэд 2 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг Х хэлтсээс өгнө гэхээр тухайн онд зохих материалыг бүрдүүлэн миний сум хариуцан ажиллаж байсан Х мэргэжилтэн Д.А гэдэг хүнд өгсөн. Тэр мэргэжилтэн миний өгсөн материалыг хүлээж аваад тухайн сард аймгийн Х хэлтэст явуулж, тэндээс хянагдаж, олгох уу, үгүй үү гэсэн зөвшөөрөл ирнэ гэсэн. Дараа нь сум хариуцсан мэргэжилтнээс очиж асуусан чинь аймгаас олгохоор зөвшөөрсөн байна. Сарын сүүлээр аймгаас банканд санхүүжилт шилжин ирж файл үүссэнээр Т банканд очиж, бичиг баримтаа аваачиж үзүүлэн банкнаас мөнгийг ав гэсэн. Тэгээд миний бие банканд очиж иргэний үнэмлэх үзүүлж ихэр хүүхдэд олгох 2 сая төгрөгийн тэтгэмжийг хүлээж авсан. Тэгээд миний бие банканд очиж иргэний үнэмлэхээ үзүүлэн ихэр хүүхдэд олгох 2 сая төгрөгийн тэтгэмжийг хүлээж авсан. Миний бие төрөөс олгож буй тэтгэмжийг бүх шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн зохих хууль журмын дагуу авсан гэж ойлгож байна. Хэрэв ихэр хүүхэдтэй олгохгүй юм бол тухайн үед миний аймгийн Н Х бүрдүүлж өгсөн материалыг аймгийн Х хэлтэст ажиллаж байгаа хяналтын мэргэжилтэн, сангийн мэргэжилтэн дарга нь яагаад зөвшөөрсөн вэ? Тийм учраас иргэн У.А миний хувьд ямар ч буруугүй ба одоо 2 сая төгрөгийг дахин төлөхгүй гэж бодож байна. Тухайн үед мөнгө аваад өрхийн хэрэгцээнд зарцуулсан. Мөнгийг буруу олгосон буруутай этгээд төлнө гэж ойлгож байна. Одоо миний хувьд 2 сая төгрөгийг төлөх ямар ч чадваргүй, ямар ч орлогогүй болохоор төлж чадахгүй. Би хэзээ ч энэ мөнгийг төлөхгүй гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь Б аймгийн Д сумын 6 дугаар багийн иргэн У.Аээс хууль зөрчин авсан тэтгэмжийн мөнгө 2000000 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч У.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, “... хоёр ихэр хүүхэдтэй, хүүхдүүд минь одоо эсэн мэнд бойжиж сургуульд сурч байна. 2013 онд ихэр хүүхэдтэй эцэг, эхэд 2 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг Х хэлтсээс өгнө гэхээр тухайн онд зохих материалыг бүрдүүлэн миний сумын хариуцсан ажиллаж байсан Х мэргэжилтэн Д.А гэдэг хүнд өгсөн. Дараа сум хариуцсан мэргэжилтнээс очиж асуухад аймгаас олгохоор зөвшөөрсөн байна, сарын сүүлээр аймгийн банканд санхүүжилт шилжиж ирж файл үүссэнээр Т банканд очиж бичиг баримтаа аваачиж үзүүлэн банкнаас мөнгө ав гэсэн, тэгээд миний бие банканд очиж иргэний үнэмлэх үзүүлэн ихэр хүүхдэд олгох 2 сая төгрөгийн тэтгэмжийг хүлээн авсан. У.А миний хувьд ямар ч буруугүй ба одоо авсан 2 сая төгрөгийг дахин төлөхгүй гэж бодож байна. Тухайн үед мөнгө аваад өрхийн хэрэгцээнд зарцуулсан, мөнгийг буруу олгосон буруутай этгээд төлнө гэж ойлгож байна. Одоо миний хувьд 2 сая төгрөгийг төлөх ямар ч чадваргүй, ямар ч орлогогүй болохоор төлж чадваргүй, би хэзээ ч энэ мөнгийг төлөхгүй” гэж маргасан болно.
Хариуцагч У.Ад хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан эрх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх нотлох баримтаа гаргаж өгч нотолж чадаагүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан Ү газрын харьяа Б аймгийн Аын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/27 дугаартай “Хууль, журам зөрчиж олгосон ихэр хүүхдийн тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай” актад: ... 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ихэр хүүхдийн тэтгэмж авсан У овогтой А нь 2003 оны 01 дүгээр сард төрсөн ихэр хүүхдийн тэтгэмж авсан нь аймгийн ЭМГ-ын мэдээллийн сан, Н эмнэлгийн архив, Н хэлтсийн өрхийн мэдээллийн сангаас авсан мэдээллээр нотлогдож байна. Энэ нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна гэж үзэх үндэстэй байна. Энэхүү зөрчил нь Н Х тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.5-д “энэ хуулийн 19.2.4-д зааснаас бусад 2 ба түүнээс ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгоно” гэснийг МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Н Х тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 4.7-д “Хоёр болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа эх, эцэг, асран хамгаалагч-д хүүхэд нь 4 нас хүрэхээс өмнөх хугацаанд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно“ гэснийг, Хүн амын хөгжил, Н хамгааллын сайдын “Тодруулга хүргүүлэх тухай” 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/245 дугаар албан тоотод “2012 оны 07 дугаар сар эсхүл энэ үед 4 насанд хүрээгүй байсан ихэр хүүхэд энэ арга хэмжээнд хамрагдана” гэснийг тус тус зөрчсөн байна. Иймд Т Аын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “Аын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт, албан шаардлага өгөх ...”, Монгол Улсын Ерөнхий Аорын 2016 оны ... дугаар тушаалаар баталсан “Т Аын байгууллагын Аын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 3.1-д “... дараах алдаа зөрчилд Т Аын байгууллага төлбөрийн акт тогтооно” гэсэн заалтыг үндэслэн Тогтоох нь 1. Д сумын харьяат У.Ад хууль журмыг зөрчиж олгосон ихэр хүүхдийн, хоёр сая төгрөгийн тэтгэмжийг тус сумын Х мэргэжилтэн Д.Ат хариуцуулж, Т сан дахь Н Х сангийн 020091005 дүгээр дансанд нөхөн төлүүлэх, 2. Актын биелэлтийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор аймгийн Аын газарт ирүүлэхийг Хөдөлмөр, нийгэм халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.С, сангийн ерөнхий нягтлан бодогч Ш.Маржангүл, Д сумын Х мэргэжилтэн Д.А нарт хариуцуулав” гэжээ.
Хариуцагч У.А нь ихэр хүүхдэд олгох тэтгэмжийг хууль зөрчиж авсан болох нь дээрх Ү газрын харьяа Б аймгийн Аын газрын актаар тогтоогдож байна гэж үзлээ.
Хариуцагч У.А нь Ү газрын харьяа Б аймгийн Аын газрын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Аын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “Аын дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу Ү газрын харьяа Б аймгийн Аын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/27 дугаартай актад гомдол гаргаагүй тул уг акт нь хүчин төгөлдөр байна гэж үзлээ.
Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч У.А ихэр хүүхдийн тэтгэмж 2000000 төгрөгийг авсан болох нь Ү газрын харьяа Б аймгийн Аын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/27 дугаартай “Хууль, журам зөрчиж олгосон ихэр хүүхдийн тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай” акт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байх тул хариуцагч У.Аээс ихэр хүүхдэд олгох тэтгэмж 2000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Х газрын Н Х санд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь төсвийн байгууллага учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан хэмжээгээр шүүхийн зардлыг хариуцагчаар төлүүлэн улсын орлого болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б аймгийн Х газрын дарга Б.С, хариуцагч У.А нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Н Х тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.5-д заасныг тус тус баримтлан У.Аээс ихэр хүүхдийн тэтгэмж 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан Б аймгийн Х газрын Н Х санд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Б аймгийн Х газар нь төсөвт байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч У.Аээс 46950 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН