Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 169/2022/0107/Э |
Дугаар | 2018/ШЦТ/08 |
Огноо | 2018-01-15 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга:*******
Улсын яллагч:*******
Шүүгдэгч:******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн*******д холбогдох 1722001100064 тоот хэргийг 2018 оны 1 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1974.04.30-нд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдэнэдрийлинг ХХК-д менежер ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхэд, хадам эцгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 7 дугаар хороо 104-12 тоотод оршин суух, “хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 2017 онд шагнуулсан гэх, 1997 онд торгуулийн ялаар шийтгүүлж байсан гэх, 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ХБ74043075/******* овогт******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд дуудагдан ирсэн этгээдийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч******* нь 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойш 13 км-т Улаанбаатараас Өмнөговь аймаг хоорондын зам дээр Ланд круйзер-100 маркийн 0124 УНУ дугаартай автомашинаар******* жолоодож явсан Марк-2 маркийн 01-24 ӨМА дугаартай автомашиныг мөргөн, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч******* бие махбодид хүндэвтэр хохирол учирсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд: - Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2017.11.06-ны өдөр Улаанбаатараас Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажлаар явсан. Тэр өдөр гадаа шуургатай, цас орсон, зам нилээд гулгаатай мөстэй байсан. Дэлгэрцогт сумын тэнд явж байтал замын голд гэнэт машин гараад ирсэн. Би машин харсан боловч гулгасаар яваад очоод машин мөргөсөн. Тэр машин зам дээр замын нөгөө тал руу унасан байсан машины хүнд туслах гээд явж байсан замынхаа эсрэг урсгал руу орж буцаж эргэж байсан юм билээ. Зам тээврийн осол надаас болж гарсныг зөвшөөрч байна Хохирол төлбөрийг байгууллага төлсөн. Одоо цалингаасаа суутгуулаад явж байгаа” гэж мэдүүлэв. - Хохирогчийн: Би 2017.11.06-ны орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Мандалговь чиглэлд 2 зорчигчийн хамт өөрийн эзэмшлийн 01-29 ӨМА дугаартай марк-2 автомашинтай явж байтал Дэлгэрцогт сумаас хойш 13 орчим км-т замын ертөнцийн зүгээр баруун талд нэг автомашин унасан байдалтай замын хажууд хүн гар өргөөд зогсож байсан. Би тухайн хүнийг хараад 200 орчим метрийн цаана зогсоод ослын дохиогоо асаагаад буцаж эргээд ертөнцийн зүгээр замын зүүн талын хэсэгт замаа чөлөөлөөд зогстол хойд зүгээс урагшаа чиглэлтэй цагаан өнгийн ланд круйзер -100 маркийн автомашин жолоодлого алдсан бололтой замын гол хэсгээр ирээд миний машины зүүн урд хэсэг рүү мөргөж миний машин ертөнцийн зүгээр зүүн түлхэгдэж гарсан. Миний машины зүүн урд хэсэг эвдэрч мөн хойд хаалга болон хаалганы хойд хэсэгт гэмтсэн гэх мэдүүлэг /хх-10-11/ - Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч: Манай байгууллагын 11-09 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэлгээний байгууллагаар хийлгэсэн үнэлгээгээр 1185000 төгрөгий хохирол учирсан.******* нь тухайн зардлыг өөрөө гаргаж тээврийн хэрэгслийг янзлуулсан ба манай байгууллагын хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг /хх-14/ - Гэрч: 2017.11.06-ны өдрийн 19 цагийн үед Эрдэнэдрийлинг ХХК-д хамт ажилладаг хамт ажлынхаа 11-09 УНУ улсын дугаартай Ланд-100 маркийн автомашиныг жолоодоод Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ажилаар явж байсан. Зам цасан шуургатай байсан тул үзэгдэх орчин тааруу байсан. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 13 кмт замын хажууд нэг машин замын хажууд онхолдсон байхыг хараад чихэвчний хөгжмөө сонсоод нүдээ аниад сууж байтал гэнэт тормос гишгээд эхлэхээр нь нүдээ нээгээд хартал замын эсрэг урсгалд цагаан өнгийн марк-2 автомашин эргэх үйлдэл хийж байсан. тоормос гишгэсэн боловч замын халтиргаа их замын ертөнцийн зүгээр зүүн тал руу налуу байсан учраас эсрэг урсгал руу гулгаж очоод цагаан өнгийн марк-2 машины зүүн урд хэсгээр мөргөсөн. Тухайн үед 70-80 цагийн хурдтай явсан байх. Миний биед шарх гэмтэл учраагүй гэх мэдүүлэг /хх-16-17/
- Гэрч: 2017.11.06-ны өдөр Ханбогд явах гээд Улаанбаатар хотоос унаа олоод 17 цагийн үед гарсан. Зам халтиргаа гулгаатай байсан болохоор 50-60 км цагийн хурдтай явсан. Би машинд унтаж байтал гэнэт түс хийгээд чанга дуу гарсан. Тэгээд сэрсэн чинь машинтай мөргөлдсөн байсан. Миний биед гэмтэл учраагүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-18/
- Гэрч: 2017.11.06-ны өдөр Ханбогд явах гээд Улаанбаатар хотоос унаа олоод 17 цагийн үед гарсан. Зам халтиргаа гулгаатай байсан болохоор 50-60 км цагийн хурдтай явсан. Би машинд унтаж байтал гэнэт түс хийгээд чанга дуу гарсан. Тэгээд сэрсэн чинь машинтай мөргөлдсөн байсан. Миний биед гэмтэл учраагүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-19/
- Шинжээчийн 2017.11.08-ны өдрийн 170200325 тоот дүгнэлтэд:******* биед бүсэлхийн 3-р нугламын урд дээд хэсэг сэлтэрч хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ /хх-21/
- Шинжээчийн 2017.11.10-ны өдрийн 82 тоот дүгнэлтэд: Ланд -100 маркийн 11-09 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ осолд нөлөөлсөн байна. Марк-2 маркийн 01-29 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. Ланд-100 маркийн 11-09 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчиж осол болоход нөлөөлсөн байна гэжээ /хх-25/
- Техникийн шинжээчийн 2017.11.09-ны өдрийн дүгнэлтэд: 01-29 ӨМА улсын дугаартай TOYOTA МАРК-2 маркийн тээврийн хэрэгсэл нь 2016.12.14-нд Улаанбаатар хотод техникийн хяналтын оношлогоонд хамрагдсан байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүр асна, хөдөлгөөнд оролцох боломжтой, тормоз хэвийн ажиллана, ослын улмаас зүүн гар талын доод шулуун гар хойш мурийсан, рүлийн шарнер марийсан, зүүн урд их гэрэл хагарсан, копут, зүүн урд крило, хаалга зүүн хойд хаалгандаа ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэлтэй байна. Ослын улмаас зүүн гар талын крило дотогш цөмөрч чихэгдсэн, лонжром дээш пөмбийж цөмөрсөн, төв гал хамгаалагчийн сууриараа хагаран, копут зүүн урд хэсгээрээ доош нугларсан, зүүн гар талын хойд хаалга дотогш цөмөрсөн, зүүн урд их гэрэл дохионы гэрлийн хамт хагарсан зүүн урд шулуун гар хойш мурийж рулийн шарнер мурийсан эвдрэл гэмтэл илэрлээ. Дээрх гэмтлүүд нь ослоос болж үүссэн гэмтэл бөгөөд осол болоход нөлөөлөөгүй. Осол гарахад хүргэсэн шалтгаан нь цаг уур, замын нөхцөл байдлаас болсон байх талтай гэжээ /хх-27/
- Техникийн шинжээчийн 2017.11.13-ны өдрийн дүгнэлтэд “11-09 УНУ улсын дугаартай TOYOTA LAND-105 маркийн тээврийн хэрэгсэл нь 2016.02.21-нд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт техникийн хяналтын оношлогоонд хамрагдсан байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүр асна, хөдөлгөөнд оролцох боломжтой, тормоз хэвийн ажиллана, ослын улмаас зүүн урд талын их гэрэл хагарсан, урд нүүрний сетка хагарсан, зүүн урд крило урд хэсгээрээ цөмөрсөн буферийн урд хэсэг хойш мурийсан бөгөөд ослын ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэлтэй байна. Ослын улмаас зүүн урд талын их гэрэл хагарсан урд нүүрний сетка хагарсан, зүүн урд крило урд хэсгээрээ цөмөрсөн буферийн урд хэсэг хойш мурийсан зэрэг эвдрэл гэмтэл илэрлээ. Дээрх гэмтлүүд нь ослоос болж үүссэн гэмтэл бөгөөд осол болоход нөлөөлөөгүй. Осол гарахад хүргэсэн шалтгаан нь цаг уур, замын нөхцөл байдлаас болсон байх талтай” гэжээ. /хх-29/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-5, 6/ зэрэг баримтууд хамаарч байна.
Дээрх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч******* нь 2017 оны 11 сарын 6-ны өдрийн 23 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойш 13 км-т Улаанбаатараас Өмнөговь аймаг хоорондын зам дээр 11-09 УНУ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг жолоодож явахдаа тухайн үед харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, цаг агаарын байдал цастай, шуургатай, зам хальтиргаа гулгаатай байдлыг харгалзан хурдаа тохируулж яваагүйн улмаас 01-29 ӨМА улсын дугаартай Марк-2 маркийн автомашиныг мөргөж, хохирогч******* бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шүүгдэгч*******, хохирогч, гэрч О.Чинбаяр,, нарын мэдүүлэг, шинжээчийн 82 тоот дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч*******гийн энэхүү үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ” гэх заалт, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх тул*******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч******* нь “Дэлгэрцогт сумын тэнд явж байтал замын голд гэнэт машин гараад ирсэн. Би машин харсан боловч гулгасаар яваад очоод машин мөргөсөн. Тэр машин зам дээр замын нөгөө тал руу унасан байсан машины хүнд туслах гээд явж байсан замынхаа эсрэг урсгал руу орж буцаж эргэж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч мэдүүлгээр /хх-17/ хохирогч нь зам дээр буцаж эргэх хөдөлгөөн хийсэн нь осол гарахад нөлөөлсөн байдал тогтоогдож байгаа боловч шинжээчийн 2017.11.10-ны өдрийн 82 тоот дүгнэлтээр “Марк2 маркийн 01-29 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа ба шүүгдэгч******* “шинжээчийн дүгнэлтэнд маргахгүй, хүлээн зөвшөөрнө” гэж мэдүүлсэн тул шинжээчийн 82 тоот дүгнэлтийг шүүх баримтлахаар шийдвэрлэсэн болно. Зам тээврийн ослын улмаас хохирогч******* жолоодож явсан Toyota Grand Mark II маркийн 0129 ӨМА дугаартай автомашинд 1.267.000 төгрөгийн хохирол /хх-34, 35/ учирсан, шүүгдэгч*******гийн жолоодож явсан Toyota Landcruiser 100 маркийн 1109 УНУ дугаартай автомашинд 1.185.000 төгрөгийн хохирол /хх-32, хх-32,33/ учирсан нь баримтаар тогтоогдож байна. Харин хохирогч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримт гаргаж өгөөгүй ба “эд хөрөнгө болон бие махбодид учруулсан хохиролд 2 сая төгрөг өгсөн нь үнэн болно” гэх тодорхойлолтыг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. /хх-44/ Шүүгдэгч******* нь тухайн үед албан томилолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэж явсан, Эрдэнэдрийлинг ХХК-д менежер ажилтай, түүний жолоодож явсан автомашин нь Эрдэнэдрийлинг ХХК-ийн өмч болох нь Эрдэнэдрийлинг ХХК-ийн захирлын 2017.11.04-ний өдрийн 17/022 тоот тушаал /хх-43/, мөн захирлын 2017.11.10-ны өдрийн 17/255 дугаартай тодорхойлолт /хх-36/, шүүгдэгч*******гийн өөрийнх нь мэдүүлэг, гэрч Э.Чинбаярын мэдүүлэг /хх-17/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-37/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ….эд хөрөнгөл хууль бусаар санаатай буюу болгооомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д ”Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсан буюу эд юмс нь эвдэрч гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ. Иргэний хуульд зааснаар шүүгдэгч*******гийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч,*******г томилсон байгууллага болох Эрдэнэдрийлинг компани хариуцан арилгах үүрэгтэй байна. Хэргээс үзэхэд хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримт гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл хуульд заасан журмаар гаргаагүй, хохирогчоос “эд хөрөнгө болон бие махбодид учруулсан хохиролд 2 сая төгрөг өгсөн нь үнэн болно” гэх тодорхойлолт ирүүлсэн, иргэний нэхэмжлэгч “манай байгууллагын 11-09 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэлгээний байгууллагаар хийлгэсэн үнэлгээгээр 1185000 төгрөгий хохирол учирсан.******* нь тухайн зардлыг өөрөө гаргаж тээврийн хэрэгслийг янзлуулсан ба манай байгууллагын хохирлыг барагдуулсан” /хх-14/ гэх боловч түүнийг нотлох баримт ирүүлээгүй, шүүгдэгч******* “байгууллага бүх хохирлыг төлсөн, миний цалингаас суутгаж байгаа” гэж мэдүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байна. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар холбогдох иргэний нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүгдэгч*******гийн ажил олгогч байгууллагаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. Бусдын эрүүл мэндийг нөхөн сэргээхтэй холбогдон гарсан зардал болон иргэний нэхэмжлэл нь энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч******* нь 1997 оны 45/В дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэнээс хойш гэмт хэрэг шинээр үйлдээгүй болох нь ял шалгах хуудсаар /хх-55/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн 1.д зааснаар******* нь ялгүй болсон байна. Шүүх шүүгдэгч******* нь ялгүй болсон, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлыг шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч******* овогт*******г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 13.2 дахь заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1.7 дахь заалт, 9.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас******* бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар******* овогт*******д 600 /зургаан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг 2018 оны 4 сарын 15-ны дотор төлж дуусгахыг үүрэг болгосугай.
4. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих журамтайг*******д анхааруулсугай.
5. Шүүгдэгч******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчт 2 сая төгрөг шилжүүлсэн гэсэн, иргэний нэхэмжлэгч Эрдэнэдрийлинг ХХК-д 2 сая төгрөг хүлээлгэн өгсөн гэсэн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч******* иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14-р хороо 14-р хороолол Нарны замын 8-д байрлах Эрдэнэдрийлинг ХХК-иас, иргэний нэхэмжлэгч компани нь шүүгдэгч*******гаас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ