Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/39

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Нарийн бичгийн дарга:*******

Улсын яллагч:*******

Шүүгдэгч:******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн*******од холбогдох 1822000780038 тоот хэргийг 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн******* суманд 1977.10.17-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн******* сумын******* баг “Гэр чулуу” гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй гэх, /РД:ЗП77101711/ овогт,

Шүүгдэгч нь 2018 оны 03 сарын 05-ны өдөр Дундговь аймгийн******* сумын******* баг “Гэр чулуу” гэх газар иргэн маргаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна гэв.

- Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018.03.05-ны өдөр Дундговь аймгийн******* сумын Шороот гэх газраас хүнд захисан байсан адуугаа аваад******* сумын Гэр чулуу гэх газарт ирсэн. Замд хоёр нэмнээтэй даага таараад миний тууж явсан адуу руу унагалдаад ирээд нийлсэн. Тэгээд тэр хоёр дааганы эзнийг нь хүлээгээд адуугаа тогтоогоод хэсэг сууж байтал нэг мотоцикльтой хүн ирэхээр нь би тэр хүнд хандан энэ хоёр дааганы тамгыг нь үзье, манай даага юм шиг байна гэсэн. Тэгтэл тэр хүн би тэгвэл эзнийг нь дуудлаа гээд буцаад явсан. Тэгээд төд удалгүй 2 залуу мотоцикльтой ирээд нэг залуу нь намайг дээлний захнаас холбож бариад элэг рүү нэг удаа, дахиад нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр залуу яваад өгсөн. Тэгээд тэр хоёрын араас нь адуугаа туугаад гэрийнх нь гадаа ирээд хоёр дааганы нэмнээг хоёр залуугийн хамт авч үзэхэд манай адууны тамга мөн байсан. Тэгээд манай адууны тамга мөн байна, манай даага мөн байна гэхэд ижилхэн тамга байж болдоггүй юм уу гэж хэлээд нэг залуу нь намайг дээлний захнаас барьж сэгсэрээд түлхсэн. Түлхэхэд нь би хашааны мод ташаагаараа мөргөсөн. Тэгтэл хамт байсан залуу нь боль боль гээд хорьсон. Би зодуулах юм байна гэж бодоод хоёр даагаа орхичихоод адуугаа туугаад явсан” гэх мэдүүлэг /хх-6-7/

- Гэрч “ 2018.03.05-ны өдөр 15 цагийн үед би хонио болон 2 даага, үхрээ гэрийнхээ ойролцоо ойртуулах гээд явсан. Тэгээд 2 даагаа авах гээд очтол айлын адууны захад байсан. Тэгээд 2 даагаа туугаад явах гэтэл адууны захад морьтой хүн байсан. Тэр хүн надтай уулзаад манай 2 даага байна тамгыг нь үзье гэсэн. Би 2 даагаа барьж үзүүлэх гэтэл баригдахгүй болохоор нь би тэгвэл эзнийг нь аваад ирье гээд гэрлүүгээ яваад******* ахыг аваад тэр адуу тууж яваа хүн дээр очсон. Тэгээд******* ах мотоциклиос буугаад тэр хүнийг яах гээд завгүй байхад лай болоод, хүүхэд дээрлэхээд байгаа пизда вэ гээд тэр хүнийг нэг удаа баруун шанаа руу нь хальт алагдах шиг болсон. Өөрөөр бол цохиогүй би******* ахыг хараад мотоцикль дээрээ сууж байсан” гэх мэдүүлэг /хх-11-12/

- Шинжээчийн 2018.03.07-ны өдрийн 180200111 тоот: биед тархи доргилт, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-18/ зэрэг болно.

Дээрх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч******* нь 2018 оны 3 сарын 5-ны өдөр Дундговь аймгийн******* сумын 6 дугаар баг “Гэр чулуу” гэх газарт иргэн маргалдаж, улмаар түүнийг зодсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч*******ын дээрхи үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 180200111 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч******* нь хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч*******од Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөг төлсөн, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогтод 450 нэгжээр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 1 /нэг/ сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ