| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0198/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/211 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Г.Г, Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г, Б.Г нарт холбогдох эрүүгийн 1825001960178 дугаартай хэргийг шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Прокуророос шүүгдэгч Б.Г 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” баарны гадна Т.Өыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн Г.Гтэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр “Sugar” баарны гадна А.Өыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Гийг Б.Гтэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” баарны гадна А.Өыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 03 дугаар сарын 08-ны шөнийн 00 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр 2 сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” баарны гадна Б.ГанЭрдэнэ нь согтуугаар Т.Өтай үл ойлголцон маргалдан зодолдож Т.Өын биед доод зүүн нэгдүгээр шүдний эмтэрсэн хугарал, нүүрэнд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Г.Гтэй бүлэглэн А.Өыг зодож биед нь зүүн хөмсөгний төгсгөл хэсэгт зовхинд шарх, дээд уруулын дотор тал, баруун чихний дэлбээний дээд хэсэгт цус хуралт, дух, баруун шанаа, хүзүү нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулжээ. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, -Хохирогч А.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.......2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 00 цаг 30 минутын үед би найз Өын хамт Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Sugar” баарны гадна явж байгаад зүс мэдэх Өтай таарсан. Тэгтэл тэр эмэгтэйтэй явсан залуус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба бид хоёрыг хардсан юм шиг байсан. Уул нь маргалдах ямар нэг шалтгаан байгаагүй. Тэгтэл нэг залуу нь ирээд юу гэж хэллээ сайн санахгүй байна. Ямарч байсан маргалдаад бид хоёр заамдалцаад авсан. Тэгээд баарны үүдний хашлага дагуу намайг заамдаж явсан залуу миний шанаа руу хэд хэд цохисон. Тэгтэл манай найз Ө ирээд салгасан. Намайг цохиод байсан залуу салж яваад улам олуулаа болоод эргээд ирсэн. Тэгээд манай найз бид хоёрыг хоёр талд салгаж аваад зодсон” гэх мэдүүлэг, -хохирогч Т.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Өтай цуг явсан залуу нь манай найз Өтай маргалдсан байсан. Тэгээд Өыг заамдаж аваад цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би очоод салгасан. Гэтэл нөгөө залуу салж яваад эргээд олуулаа болоод хүрээд ирсэн. Тэгээд олуулаа нийлээд Ө бид хоёрыг зодсон. Г миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд миний хамар болон амнаас цус гарсан... ” гэх мэдүүлэг, -гэрч Ж.Пүрэв-Очирын өгсөн....” Тэгээд баарнаас гараад ирэхэд баарны үүдэнд манай ажлын Өгийн найз залуу Г нэг залуутай барьцалдаад авчихсан байсан. Мөн манай ажлын Г гэх залуу нэг залуутай барьцалдаад зодолдож байсан. Тэгэхээр нь би Г дээр очоод салгаад Б эгчид өгөөд таксинд суулгаад аваад яв гэж хэлсэн. Тэгэхэд Гийн хамраас цус гарчихсан байсан. Нөгөө зодолдож байсан залууг яасаныг анзаарч хараагүй шууд л Гийг салгаад аваад явсан. Тэгээд Г дээр очсон нөгөө Гтэй зодолдож байсан залуу нөгөө залуутай нийлээд Г доош нь дарчихсан хоёр талаас нь зодож байсан. Тэгэхээр нь очиж Г салгаж аваад Г Ө хоёрыг цааш нь явуулаад өөрөө яваад өгсөн юм. Цаашаа юу болсон талаар би мэдэхгүй байна.гэх мэдүүлэг, -гэрч С.Бийн өгсөн.....”Баарнаас гараад ирэхэд Өгийн найз залуу Г нэг залуутай барьцалдаж аваад зогсож байсан бөгөөд Г очоод Г салгаад нөгөө залуутай барьцалдаад авсан байсан. Тэгсэн О очоод Гийг салгаж аваад Г бид хоёрыг таксинд суулгаж өгөөд өөрөө үлдсэн. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, 3 -гэрч Ц.Өгийн өгсөн....”.....тэгээд би эргээд харсан чинь Г нөгөө Ө, Ө хоёртой барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр би салгах гээд очсон чинь тэр гурав хайсанд тээглээд газар унасан. Тэгэхээр нь Г татаж босгоод цаашаа явсан чинь Ө, Ө хоёр салж өгөхгүй Г куртикны малгайнаас доош нь дараад өшиглөөд байсан. Би Г нүүрийг гэмтээх байх гэж бодоод цамцны малгайгаар нь дараад хамгаалж байсан. Тэгсэн манай ажлын О Г нар баарнаас гарч ирээд явж байхаар нь би Ог ирээд салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд О ирээд тэр гуравыг салгасан чинь ГанЭрдэнэ уурлаад Өыг нэг цохисон чинь Ө газар унасан. Мөн Өыг цохиж авч байх шиг байсан. Манай ажлын Г ямарч байсан Ө, Ө хоёрын нэг барьж аваад цохиж байгаа харагдаж байсан. Тэгээд Г бид хоёр салаад яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг, -Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 240 дугаартай: А.Өын биед зүүн хөмсөгний төгсгөл хэсэгт зовхинд шарх, дээд уруулын дотор тал, баруун чихний дэлбээний дээд хэсэгт цус хуралт, дух, баруун шанаа, хүзүү, нуруунд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Уг гэмтлүүдийн зүүн хөмсөгний төгсгөл хэсэгт зовхиндох шарх нь ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана. Бусад гэмтлүүд нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, -Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 241 дугаартай: Т.Өын биед доод зүүн нэгдүгээр шүдний эмтэрсэн хугарал, нүүрэнд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Уг гэмтлүүдийн доод зүүн нэгдүгээр шүдний эмтэрсэн хугарал нь ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана. Бусад гэмтлүүд нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, -Шүүгдэгч Б.Г яллагдагчаар өгсөн....”Би баарнаас гарч ирээд эхлээд Өтай маргалдаж барьцалдаж авсан. Тэгсэн араас найз охины ажлын газрын Г гэх залуу салгаад Өтай барьцалдаад аваад үлдсэн бөгөөд би зөрөөд Өтай барьцалдаж авсан. Тэгээд Г яваад өгсөн бөгөөд Ө, Ө нар намайг куртикны малгайгаар доош нь дараад хоёр талаас зодож байхад найз охины ажлын газрын О гэх ах салгаж холдуулсан. Тэгэхээр нь би Өын араас нь очоод баруун шанаа тус газар нь цохисон чинь газар муужраад унасан. Тэгээд дараа нь Өыг барьж аваад нүүрэн тус газар нь хэд хэд цохиж авсан юм” гэх мэдүүлэг, -Шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар өгсөн ...Тэгсэн баарны үүдэнд манай ажлын Өгийн найз залуу Г тэр Ө гэх залуутай барьцалдаж аваад байж байсан. Тэгэхээр нь би дундуур нь очоод салгах гэсэн чинь миний хамар руу цохисон бөгөөд би зөрүүлээд нүүр болон толгой руу цохиж авсан юм. Тэгээд миний 4 хамраас цус гарсан бөгөөд манай ажлын О гэх залуу ирээд намайг салгаад авч явсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г: Гэм буруугаа хүлээж байна. Өтай зодолдсон. Дараа нь Өтай барьцалдаж авсан байхад Г хажуугаар орж ирж цохисон. Өөрсдөө эхэлж намайг цохисон юм” гэж, -Шүүгдэгч Г.Г: Гэм буруугаа хүлээж байна. Г, Ө 2 барьцалдсан байхаар нь би очиж Өын нүүрэн тус газар нь 2 цохисон”гэж тус тус мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр нотлох баримтуудаар, Э.Г нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Өтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодолдож, Г.Гтэй бүлэглэн хохирогч А.Өтай зодолдож хохирогч нарын биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байна. Шүүгдэгч Б.Г, Г.Г нарын энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй, нийгэмд аюултай,санаатай хийсэн үйлдэл болно. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр үйл баримт нотлогджээ. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г, Г.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-41, 49-57-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, хэрэг гарсан нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байдалтай байсан болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч А.Ө, Т.Ө нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч 5 нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Т овгийн Бгийн Г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц соён овгийн Гий Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 нэгжтэй тэнцэх буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Гийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Г, Г.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, шүүгдэгч Б.Г сард 125,000 төгрөг, шүүгдэгч Г.Г сард 112,500 төгрөг төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ