Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

0008 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга:*******

Улсын яллагч:*******

Шүүгдэгч:******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн*******т холбогдох 1822001060040 тоот хэргийг 2018 оны 5 сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн******* суманд 1978.11.10-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг сайн мэднэ гэх, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн******* сумын************** “Бөгий” газарт нутаглах, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗП78111013/ овогт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 4-р баг “Модон” гэх газарт нутагдлах иргэн гэрт 2018 оны 3 сарын 31-ний өдрийн 16 цагийн орчимд иргэн толгойн тус газарт заазуураар цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна.

Үүнд: - Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018.03.31-ний өдөр малаа усалчихаадд бууж утсаар ярих гээд очсон. Тэднийх эзэнгүй байсан. Тэгээд утсаар ярьчихаад гарах гэтэл гадаа нар согтуу ирчихсэн байсан. Тэгээд явах гэтэл гэрт ор гэхээр нь ортол надад 0,75 литрийн Экс архи өгсөн, түүнийг уучихаад байж байтал 0,5 литрийн мөн экс архи гаргаж өгсөн. Тэгээд манай урд талд хороо барина гээд байхаар нь эрүүл саруулдаа яръя гэж хэлэхэд намайг элдвээр хэлээд, бэлэн гаргаад байсан. миний энгэр заамнаас бариад боогоод байсан. Би бие засах гээд гарахдаа шүүгээнээс заазуур авсан байсан юм. Тэгээд эргэж орж ирэхэд өөдөөс бэлэн гаргаад дайраад байхаар нь биеэ хамгаалах гээд түрүүнээсээ заазуур гаргаад цохьсон. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудуулсан гэв;

- Яллагдагчийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... архиа уугаад сууж байхад айлд очно гээд явсан 2 хүн буцаад ирсэн. Тэгээд согтуу чи манайаас муу бор шороо хармалдаг гээд гээд олон долоон юм яриад байсан. Би өөдөөс нь нилээд хэдэн үг хэлээд сүүлдээ маргалдаад эхэлсэн. Тэгтэл хажуунаас орж ирээд манай өмнө байдаг Төмөртийн энгэрт хороо барина гээд би буулгахгүй гээд та нар манай малыг бэлчээх газаргүй болгоно, яах гээд байгаа юм ондоо газар хороогоо барь гэж хэлээд би хувьдаа буулгахгүй шүү гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс агсраад чамайг алаад хаяна шүү чи муу энэ хонхороос зайл гээд өөдөөс бэлэн гаргаад байхаар нь уур хүрээд түрүүнд байсан заазуураар толгой руу нь цохиод авсан чинь нүүрийг нь дагаад нэл цус гарсан. Тэгээд би муудалцахаа больсон. Тэгээд би та нар цагдаа дууд гэж хэлээд Үржинхандад хандаж хэлсэн чинь танихгүй хүүхэн цагдаа дуудсан. Тэгээд сумын цагдаа, эмнэлэг ирээдтар бид 2-ыг сум руу аваад явсан гэх мэдүүлэг /хх-28-30/

- Хохирогч: … бид хэд малаа хашчихаад тэнгэр муухай байхаар нь сумаас авчирсан архинаасаа 1 шил 0.75-ын Экс архи задалж ууж байхад саахалт айлын******* гэх хүн мал сураад ирсэн. Тэгээд архиа уугаад дахиад нэг шил архи гаргаж уусан. Тэгээд би юу болсныг сайн мэдэхгүй байна нэг мэдсэн миний толгойноос цус гараад эхэлсэн, тэгээд би ухаан орсон. Тэнд байсан хүмүүс толгойг нь боогоод байхад цус нь тогтохгүй байна гээд байсан. гэдэг хүн миний толгой руу заазуураар зүссэн гэсэн. Би бас хэлсэн ярьсан зүйлээ сайн санахгүй байгаа. Хадам ахтай бас маргалдсан гэсэн. Би гомдолтой. Биеэ үзүүлж байгаад гарсан зардлаа нэхэмжилнэ. манай хоёр айл саахалт буугаад 3 жил гаран болж байна. Энэ хугацаанд ямар нэгэн муудалцаж маргалдсан асуудал огт гаргаж байгаагүй. Харинын өвөлжөөнийх нь өмнө байдаг бор шороон дээр хороо барих санаатай байгаа юм. Тэр газар нутаг нь Сайхан-Овоо сумын 4-р багийн нутаг байгаа юм. Тэгээд эхнэрийнхээ нэр дээр авах гээд хөөцөлдөж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-5-6/

- Гэрч мэдүүлэгтээ “ ...гийн гэрт гэдэг хүн ирчихсэн байсан. ..нөхөр бид хоёр унтах гэж байтал гэнэт заазуурдчихлаа шүү дээ гээд, Үржинханд орилохоор нь босоод иртэлтарын толгойноос цус гоожиж байсан. Тэгээд би айгаад цагдаад дуудлага өгсөн” гэжээ /хх-7-8/

- Гэрч мэдүүлэгтээ “ ... гэнэт ах нүдний буланд босох шиг болтол гэрт байсан хүмүүс заазуурдчихлаа гэсэн. Тэгээд босоод иртэл ширээний урд суусан байдалтай толгойноос нь цус гоожсон. ах 2 зүүн орны наад талд яаж байгаа юм бэ гээд маргалдаж байсан.” гэжээ /хх-9/

- Гэрч мэдүүлэгтээ “...би та нар чимээгүй бай гэж хэлсэн боловч хэн ч намайг тоогоогүй. Тэгээд******* уурлаад түрүүнээсээ заазуур гаргаж ирээд толгой руу заазуураар зүсээд хаясан.ыг арагш нь татаад салгаад авсан. Тэгтэлд уурлаад баруун орон дээр дарж унаад зодоон бололгүй салсан. Тэгээд*******тар луу дахиад дайраад байхаар нь та яах гээд дээрэлххээд байгаа юм бэ гэж уурлаад би салгасан. Тэгээд манай дүү цагдаад дуудлага өгсөн.” гэжээ. /хх-10-11/

- Гэрч мэдүүлэгтээ “ ... тэгээд нэг сэртэл толгойгоо заазуурдуулчихлаа гээд толгойноос нь цус гоожоод сууж байсан. Харин би*******ыг салгаад авсан. Тэгсэн над руу дайраад байсан.Би өөдөөс нь нилээд олон юм ярьсан шиг байгаа юм ” гэжээ /хх-12-13/

- Эмнэлгийн тодорхойлолтод “Асуулгаас: 2018.03.31-нй 17 цагийн үед*******т толгой руугаа заазуурдуулсан, түлхэж унагаад зүүн хавирга гэмтээсэн гэв…Толгойн орой хэсэгт 6 см орчим урт 0,5 см орчим гүн зүсэгдсэн шархтай 6 оёдол тавьсан. Зүүн талдаа 5, 6-р хавирга орчимд дарахад хөндүүр бага зэрэг овойж хавдсан” гэжээ /хх-22/

- Шинжээчийн 2018.04.02-ны өдрийн 1802000128 тоот дүгнэлтэд: биед толгойд шарх, уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй болон мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл” гэх /хх-23/ баримтууд хамаарч байна.

Дээрх баримт болон хохирол төлбөрийн талаарх, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч******* нь “Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хамаарах газарт хороо бариулахгүй” гэсэн шалтгаанаар хохирогчтай маргалдаж, улмаар ахуйн хэрэглээний жижиг заазуураар толгойн тус газарт нь заазуураар цохиж, толгойн орой хэсэгт нь 6 см орчим урт, 0,5 см орчим гүн зүссэн шарх гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч*******ын мэдүүлэг, хохирогч мэдүүлэг /хх5-6/, гэрч,,, нарын мэдүүлэг /хх 7-13/, эмнэлгийн тодорхойлолт, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-23/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч бие махбодид толгойн хэсэгт зүсэгдсэн шархаас гадна мохоо зүйлийн үйлчиллээр үүссэн уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. /хх-23/ Эдгээр гэмтэл нь шүүгдэгч*******ын үйлдэлтэй холбоогүй болох нь хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, гэрч, нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүх шинжээчийн дүгнэлтийн холбогдох хэсгийг баримтлах шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч******* нь “Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хамаарах газарт хороо бариулахгүй” гэсэн шалтгаанаар хохирогчтай маргалдаж, улмаар ахуйн хэрэглээний жижиг заазуураар толгойн тус газарт нь заазуураар цохиж, толгойн орой хэсэгт нь 6 см орчим урт, 0,5 см орчим гүн зүссэн шарх гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч*******ын мэдүүлэг, хохирогч мэдүүлэг /хх5-6/, гэрч,,, нарын мэдүүлэг/хх 7-13/, эмнэлгийн тодорхойлолт, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-23/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч******* нь айлын ахуйн хэрэглээний заазуурыг ”Н.Ганбаатар, нараас биеэ хамгаалах гэж бие засахаар гарахдаа авч түрүүндээ хийсэн” гэсэн мэдүүлэг өгсөн нь баримтаар батлагдахгүй байна. Шүүгдэгч******* нь хохирогчтай маргалдаж, улмаар зэвсэг хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь шууд санаатай үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч бие махбодид “толгойн орой хэсэгт нь 6 см орчим урт, 0,5 см орчим гүн зүссэн шарх” гэх хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр /хх-23/ тогтоогдож байна. Хэргээс үзэхэд хохирогч нь “эмчилгээний зардал гаргуулна” гэсэн мэдүүлэг өгч /хх-5-6/ байсан боловч эмчилгээ хийлгэсэн зардлын талаархи баримт гаргаж өгөөгүй, “хохиролд 800.000 төгрөг авсан” гэх тайлбар /хх-53/ гаргасан, ХААН банкин дахь дансанд 2018.04.07-ны өдөр 800000 төгрөгийн орлого орсон /хх-51/ болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч******* хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч шаардах эрхтэй байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч баримт гаргаж өгөөгүйн улмаас хохирогчийн шаардсан төлбөр үндэслэлтэй эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл эмчилгээ хийлгэснийг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн харъяа газрын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй байна. Шүүгдэгч******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч “хохирол төлбөрөө авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ архидан согтуурсан нь хохирогч, шүүгдэгч нарын хэн алиных нь мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч цагдаагийн албан хаагч гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн аваад*******ын согтуурлын хэр хэмжээг шалгаагүй нь буруу байна. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан боловч уг нөхцөл байдал нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул шүүх шүүгдэгч*******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйд тооцлоо. Дээрх нөхцөл байдлыг харгалзан*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д шүүхээс торгох ял оногдуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг шийдвэрлэхийн тулд шүүхээс хугацаа тогтоох шаардлагатай тул шүүгдэгчийг өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгах байдлаар тогтоохоор шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн хуванцар иштэй, 22 см урттай заазуурыг /хх-17/ гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн нь тогтоогдсон тул энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн заазуурын үнэлгээ хийлгээгүй, эзэмшигчийг нь иргэний нэхэмжлэгчээр тогтоолгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Ийм тохиолдолд шүүх шийдвэрээрээ адил төрөл чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлүүлэх шийдвэр гаргах боломжгүй байна. Иймд шүүгдэгч*******т уг үүргийг биелүүлж, иргэнг хохиролгүй болгохыг даалгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогтт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг шүүгдэгч*******т даалгасугай.

4. Шүүгдэгч******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй ба хохирогчт 800000 төгрөгийг ХААН банк 5019489674 тоот дансанд тушаасан болохыг тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан эмчилгээний зардал нэхэмжлэх тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч*******аас нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн заазуурыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт /дарга/ шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2-т зааснаар заазуурын эзэмшигчд заазуурын үнийг төлж хохиролгүй болгохыг шүүгдэгч*******т үүрэг болгосугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих журамтайг шүүгдэгч*******т анхааруулсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хүчин төгөлдөр болтол*******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэжмээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ