| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0202/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/214 |
| Огноо | 2018-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгч Б.Д. Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Д.С нарт холбогдох эрүүгийн 1825002990211 дугаартай хэргийг шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Прокуророос, шүүгдэгч Б.Дыг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 10-35 тоотод нөхөр Д.С рүү аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Сийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт эхнэр Б.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Их залуу баг Овоотын 10-35 тоотод Д.С, Б.Д нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ үл ойлголцон 2 маргалдаж улмаар Б.Д нь аяга шидэж Д.Сийн биед хуйханд урд хэсэгт шарх үүсгэсэн хөнгөн гэмтэл учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.С нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт машин жолоодож явахдаа Б.Дыг бусадтай хардан зодож биед нь хамрын таславчны муруйлт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: -Хохирогч Д.Сийн мөрдөн байцаалтад өгсөн... Тэгэхээр нь би уурлаад сая бэлэн машин дуудаж байхад тэр машинтай явчихгүй юун сүртэй юм бэ гэж хэлээд барьж байсан рүнктэй архиа Д луу шидчихсэн юм. Тэгтэл над руу Д яг юу авч шидсэнийг нь хараагүй. Миний толгойноос цус гараад айлын хивсэн дээр цус гоожоод эхэлсэн. Мөнхбаяр тухайн үед миний цусыг арчаад байх шиг байсан. Д гэрээс нь гарчихаад буцаж орж ирээд миний үс толгойноос зулгаагаад хэд хэдэн удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг, -Хохирогч Б.Ды мөрдөн байцаалтанд өгсөн ...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө эрт манай нөхөр Д.С адуундаа явсан юм. Би ажилдаа яваад орой ажил тарах үед манай ажпын газрын хүмүүс болох Баасандулам, Мөнхчулуун, Ариунсайхан, Амгаланбаатар нар ганц юм уучихъя ажил тарчихсан юм чинь гэхээр нь би нөхөр хөдөө явчихсан болохоор тэд нартай хамт Б гэр лүү явсан юм. Тэнд будаатай хоол хийчихсэн байсан болохоор хоол унд идэнгээ 1 шил 0,75 грамын архи хувааж уусан...Маргааш буюу 2018 оны 11-р сарын 09-ны өглөө нь намайг ажилдаа явахад гэрийн гадна машинтайгаа зогсож байгаад намайг ажил дээр хүргэж өгөх замдаа надаас өчигдөр хэн хэнтэй хаагуур явсан талаар асуухаар нь би хамт явсан хүмүүсээ бүгдийг нь хэлээд үнэнээ хэлсэн. Тэгтэл С намайг манай ажпын газрын Ариунсайхантай хардаж өрөөнд орж хэрүүл хийж та хоёр явалддаг юм уу гээд хэл амаар доромжилоод... Бид хоёр гэр рүүгээ харих замдаа С надтай хэрүүл хийгээд яваад байсан ба би машины урд талд суугаад явж байхад С жолоо барьж явж байгаад зүүн гараараа миний нүүрэн тус газар цохиж автал миний хамарнаас их хэмжээний цус гараад тогтохгүй байсан ба машинаа зогсоож байгаад миний толгой тархигүй хэд хэдэн удаа цохиж аваад Ариунсайхантай хардаж хэрүүл хийгээд байсан...гэх мэдүүлэг, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 361 дугаартай: ...Д.Сийн биед хуйханд урд хэсэгт шарх үүсчээ. Уг гэмтэл нь мэс заслын оёдол хийгдсэн байх тул ямар хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. Хуйханд урд хэсэгт дэх шарх нь ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, Шинэ гэмтэл байна ” гэх дүгнэлт, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 391 дугаартай: ...Б.Ды биед хамрын таславчны муруйлт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын таславчийн муруйлт нь ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 3 Энгийнхөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, уг гэмтэл нь хуучин гэмтэл байна ” гэх дүгнэлт, -Гэрч Д.Ц өгсөн...Тэгтэл эхнэр Д нь гадуур зөндөө такси байна. Яах гэж дүүгээ дуудаж байгаа юм бэ гээд маргалдаад байсан. Удалгүй Сгийн дүүгийн эхнэр утсаар яриад хаягаа хэлээрэй би очиж явна гэж ярьтал Д гэнэт уурлаад чи дүүгээ дууддаг хэн бэ? гэх мэт үгээр хэрүүл хийгээд эхэлсэн. Тухайн үед би Мөнхбаяртай юм яриад сууж байгаад тэр хоёрыг анзаараагүй. Нэг мэдсэн чинь Д С рүү аяга аваад шидчихсэн чинь толгойг нь хагалсан. Тэгээд бид тэр хоёрын дундуур нь ороод салгах гэтэл Д миний нүүрийг маажиж, намайг үсдэж байгаад миний толгой руу цохисон. Тэгээд Даас салаад Сийг дагуулаад дүү АлтанСд нь очоод цус нь тогтохгүй болохоор нь эмнэлэг дээр очиж оёо тавиулсан” гэх мэдүүлэг, - Гэрч Б.М өгсөн... Тэгээд би тухайн үед нилээн согтуу байсан учраас хэн хэн нь эхэлж юм авч шидсэнийг нь хараагүй. Нэг харсан чинь С ахын толгойноос цус гарчихсан байхаар нь би С ах найз Ганбатыг аваад гэрээсээ гарч байхдаа би С ахыг гэр оронд хэрүүл марган зодоон цохион хийлээ гэж хэлээд маргалдаад гарсан...”гэх мэдүүлэг, -Гэрч Б.Б өгсөн... С ах гарчихаад буцаж орж ирээд ширээн дээр байсан рүнктэй архийг Д эгч рүү шидчихсэн чинь хөмсөгний дээд талд нь оночихсон юм. Тэгтэл Д эгч уурлаад чи яахаар аа над руу рүнктэй архи шидэж байга юм бэ гэж хэлээд ширээн дээр байсан цайны аягийг аваад шидтэл С ахын толгой тус газар нь оночихсон юм. Би тэр хоёрыг салгаад С ахын найз Цэрэндавга С ахыг аваад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг, -гэрч Б.Б өгсөн “ 2017 оны 11 сарын 09-ний өглөө ажил дээр ирээд сууж байхад нягтлан Д эгч нөхөртэйгөө орж ирсэн юм. Тэгтэл нөхөр С нь манай ажлын газрын инженер Ариунсайхантай эхнэр Дыг хардаад өчигдөр та нар хаагуур явсан талаар асуугаад...Ариунсайхан руу дайраад цохиж авсан. Тэгээд хэсэг хэрүүл хийж байгаад С Дыг аваад машинтай явсан. Өдөр би 15 цагийн үед нийгмийн даатгалын сургалтанд сууж байхад Д эгч над руу залгаад хаана байгаа талаар асуухаар нь би нийгмийн даатгал дээр сургалтанд сууж байна гэж хэлтэл Д гараад ир би нийгмийн даатгалын гадаа байна гэж хэлэхээр нь би гараад Д эгч болон түүний нөхөр С нар машинтай ирчихсэн зогсож байсан Д эгчийн нүүр ам нь хөхрөөд хавдчихсан уйлчихсан байдалтай хамт байсан. Надад өрөөнийхөө түлхүүрийг өгөөд шаардлагатай үед над руу залгаарай гэж хэлээд түлхүүрээ өгөөд явсан юм” гэх мэдүүлэг, -шүүгдэгч Б.Ды яллагдагчаар өгсөн... Архи тойруулаад явж байгаад С дээр иртэл С барьж байсан рүнктэй архиа над руу шидчихсэн чинь миний зүүн хөмсгөн дээр оночихсон юм. Тэгээд уур хүрээд ширээн дээр байсан аягыг аваад С рүү шидчихсэн чинь толгойн тус газар нь оночихсон юм... гэх мэдүүлэг, 4 -шүүгдэгч Д.Сийн яллагдагчаар өгсөн... Тухайн үед миний уур хүрээд хамт ажилладаг Ариунсайхантай уулзаад яахаараа та нар архи дарс уудаг юм бэ гэж хэлээд 1 цохиж авсан. Тэгээд хэсэг хэрүүл маргаан хийж байгаад намжсан. Өдөр цайны цагаар Дтай хамт гэр лүүгээ харих замд та нар яахаараа учиргүй архиддаг юм гээд хэлчихсэн чинь эхнэр миний өөдөөс хэрүүл хийгээд орилж хашиграад байхаар нь машин барьж байхдаа зүүн гарынхаа араас Ды нүүрэн тус газар цохичихсон чинь хамарнаас нь цус гарчихсан эхнэр над руу дайраад байхаар би дахиж толгойн тус газар нь 2 удаа цохиж авсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д: “Гэм буруугаа хүлээж байна” гэж, шүүгдэгч Д.С:”Гэм буруугаа хүлээж байна”гэж тус тус мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр нотлох баримтуудаар, Д.С нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр эхнэр Б.Дыг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Д.Стэйгээ үл ойлголцон маргалдаж аяга шидэж толгой тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байна. Хохирогч нарын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, Б.Д, Д.С нарын энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нийгэмд аюултай,санаатай хийсэн үйлдэл байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д, Д.С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-47-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр хариуцлага оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд нь тохирно гэж дүгнэсэн болно. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байдалтай байсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй. 5 Хохирогч нар нэхэмжлэл гаргаагүй, төлбөр нэхэмжлээгүй болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж эд мөрийн баримтаар хураагдсан хагархай стаканыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заасан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Г овогт Бийн Д, О овогт Дн С нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Д.С нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Д, Д.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд, сард 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ