Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0173

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр Дугаар 128/ШШ2021/0173 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М******* нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б, Эм бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Судалгааны сорьцууд хадгалагдаж буй хөлдөөгчүүдэд тавьсан 000101, 000102 дугаартай лацнуудыг авахгүй байгаа хариуцагч улсын байцаагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, лацнуудыг авах даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А //, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж /шүүхэд төлөөлөх эрхийн № хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б, Эм бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* НҮТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М******* НҮТББ нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/110 тоот Зохицуулах хороо
байгуулах тухай тушаалын дагуу Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн
халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө судалгааг олон улсын
судалгааны стандарт, ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн арга аргачлалыг боловсруулан
АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, АНУ-ын Харвардын Их
сургуулийн Ёс зүйн хяналтын хороо болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх
Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооноос Монгол Улсын хууль дүрэм, Эрүүл мэндийн
сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/214 дүгээр тушаалаар олгогдсон эрх
мэдэл, хариуцлагын хүрээнд холбогдох бүх зөвшөөрлүүдийг авч АШУҮИС, ХӨСҮТ-тэй
хамтран явуулсан болно.

Дээрх хамтын ажиллагаатай холбоотойгоор АШУҮИС-иас 2015 оны 02 дугаар
сарын 27-ны өдрийн 1/391 дугаар албан бичгээр уг судалгааг эхлүүлэх зөвшөөрөл
хүссэний дагуу Эрүүл мэнд, спортын яамны Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооны
2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор энэхүү судалгааг 2015-
2019 онд багтаан хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн.

Тус судалгаанд Улаанбаатар хотын 6-н дүүргийн 18 ерөнхий боловсролын
сургуулийн 6-13 насны 8851 хүүхэд хамрагдсан. Манай судалгааны баг уг судалгааны үр
дүнд Д аминдэм хэрэглэх нь Д аминдэмийн дутагдлын нөхсөнөөр хүүхдийн биеийн
дархлааны хэвийн үйл ажиллагааг ханган сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх ач
холбогдолтой гэдгийг нотлох зорилготой юм, Монгол Улсын эрүүл мэндийн шинжлэх
ухааны судалгаа, лабораторийн чадавх, чадамжийг дээшлүүлэн 9814 хүүхдэд өндөр
хөгжилтэй орнуудад хийгдэх боломжтой сүрьеэгийн халдварыг сийвэнд тодорхойлох QFТ
шинжилгээг амжилттай нутагшуулсан.

Судалгааны хүрээнд хүүхдүүдээс нусны сорьц аван, сийвэнд Д амин дэмийн
түвшнийг тодорхойлж, сүрьеэгийн шинжилгээ (QFТ) авах ба сүрьеэгийн шинжилгээний
хариу сөрөг гарсан сурагчид санамсаргүй түүврийн аргаар хуваарилагдан Д амин дэмийн
анхны тунг уух байдлаар судалгаа ява
гдсан бөгөөд бид хамтран ажиллаж буй
байгууллагатай байгуулсан гэрээ, эрдмийн зөвлөлийн баталсан арга аргачлал, түүнд өгсөн ёс зүйн хорооны зөвшөөрлийн дагуу судалгаа дууссанаас хойш {материал цуглуулдаг) судалгааны сорьцуудыг 3 жил хадгалах үүргийг хүлээж ажилласан.

Уг судалгаа нь 2015 оноос хойш 3 жилийн хугацаанд батлагдсан арга, аргачлалын
дагуу амжилттай үргэлжилж, дата цуглуулан дагаж судалсан бөгөөд Монгол Улсад шинэ
жишиг тогтоосон судалгаа болсон.

Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 01-ний
өдрийн Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д
амин дэмийн нөлөө төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай 01/151 дугаар
хяналт шалгалтын удирдамж гарч, хяналт шалгалтыг тус газрын Эм, био бэлдмэлийн
хяналтын улсын ахлах байцаагч Ч.О ахлан, Эмчилгээний чанарын хяналтын
улсын ахлах байцаагч Б.О, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын
ахлах байцаагч Д.Б, Эм, био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч
Ш.Э нар хамтран явуулахаар болсон.

Дээрх хяналт шалгалт нь удирдамжийн дагуу холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг уг судалгаа, төслийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж
байгаа эсэхийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх зорилготой бөгөөд үүний хүрээнд тус
удирдамжийн Гуравт зааснаар 1-т Бичиг баримтын болон бүтээгдэхүүний хаяг шошго, савлалт, хадгалалт, хэрэглээний байдалд үзлэг шалгалтыг хийж, судалгаанд хамрагдаж буй хүүхдүүд, багш, сургуулийн эмч, асран хамгаалагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцах хэлбэрээр хийх, 2-т Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг ХАБҮЛЛ-д шилжүүлж тодорхойлох, 3-т Шаардлагатай тохиолдолд судалгаанд оролцогчдоос эмнэлзүйн шинжилгээнд хамруулах гэх байдлаар хяналт шалгалгын ажиллагааны хүрээг тодорхойлж өгсөн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3.-т Төлөвлөгөөт
бус хяналт шалгалгыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан
асуудлын хүрээнд хийнэ гэж заасан.

Гэтэл хариуцагч Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нар нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцдаа буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18:51 цагт АШУҮИС-ийн 124 тоот өрөөнд байрлах судалгаанд ашигласан сорьцуудыг хадгалж байсан хоёр хөлдөөгчийг 001610 881А болон 001641 881А дугаар лац ашиглан үндэслэлгүйгээр лацдаж, битүүмжилсэн.

Ингэхдээ 01/045/2018-1 дугаар Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл болон 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн гараар бичсэн тэмдэглэл үйлдсэн байх ба уг
тэмдэглэлд зөвхөн Улсын ахлах байцаагч Б.О гэх гарын үсэг зурагдсан байна.

Улсын мэргэжлийн хяналгын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны
өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан Лац, ломбо хэрэглэх журам-ын 2.4-т Улсын байцаагч эд зүйлийг битүүмжилсэн тухай акт үйлдэх бөгөөд актад лац, ломбоны дугаарыг заавал бичнэ гэж заасан байтал Улсын байцаагч нар дээрх байдлаар зөвхөн тэмдэглэл үйлдсэн байдаг.

Энэхүү төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ажлын 10 хоногт хийж гүйцэтгэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/151 дугаар хяналт шалгалтын танилцуулга гаргаж үүний 3.3-т "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Быг байлцуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах АШУҮИС-ийн захирал Г.Бтай биечлэн уулзаж, төсөл хэрэгжүүлж, судалгааны аргачлал хэлэлцэж, батлахтай холбоотой баримт бичгүүдийг гаргуулах, тайлбарлуулах хэлбэрээр судаллаа. Үүнд: " гээд 3.3.5 дахь хэсэгт Мөн тус сургуулийн хичээлийн төв байрны 124 тоот, өргөтгөлийн 422 тоот өрөөнүүдэд хяналт хийж, 124 тоот өрөөнд судалгаанд оролцогчдын цуснаас авсан сорьцыг хадгалж буй 2 хөргүүрийг битүүмжлэх арга хэмжээ авч, хадгалалт хамгаалалтын асуудлыг М******* нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад хариуцуулан ажиллаж байна гэх байдлаар удирдамжид заагаагүй, хамааралгүй ажиллагаа хийсэн болохоо дурдсан.

Ийнхүү судалгааны сорьцуудыг лацдаж, битүүмжилснээс хойш Улсын ахлах
байцаагч Ч.О нь судалгааны сорьцуудаас өөр тусдаа зүйл болох эм, /витамины худалдааны нэр/ Витамин 03 буюу Холекальциферол-ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХАБҮЛЛ-д 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн лабораторийн шинжилгээ хийлгэсэн байдаг.

Улмаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас явуулсан хяналт шалгалт дууссан тул манай байгууллагын зүгээс судалгааны сорьцуудыг лацдаж, битүүмжилсэн асуудлаар Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт, гомдол гаргахад уг асуудлаар эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэх хариуг амаар өгч байсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шалгагдаж, тус газрын
прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах
тухай 4690 дугаар тогтоолоор М******* НҮТББ-ын хэрэгжүүлж
буй Сургуулийн насны хүүхдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин
дэмийн нөлөө төслийн үйл ажиллагаа нь хүүхдийн эсрэг чиглэсэн тэдгээрийн эрүүл мэнд,
амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг зориуд халдаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хааж шийдвэрлэсэн.

Мөн Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор "... судалгааны багийг хурлаар оруулж, ёс зүй зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж, судалгааг цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх талаар мэдэгдсэн баримтууд зэргээр хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй, бусдыг залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдож байх тул хэргийг xааж шийдвэрлэсэн байтал Мэргэжлийн хяналгын ахлах байцаагч нар судалгааны сорьцууд хадаалж буй хөлдөөгчүүдэд тавьсан 001610 88гА дугаар болон 001641 881А дугаар лацнуудыг авахгүй өнөөдрийг хүрсэн.

Ийнхүү Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийх үедээ
холбогдох хууль, дүрэм журмыг зөрчин гүн хөлдөөгчийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний
өдрөөс хойш 2 жилийн турш үндэслэлгүйгээр лацдаж, битүүмжилснээс үүдэн хөлдөөгчүүд
доторх сорьцын бүрэн бүтэн чанар аюулгүй байдлыг хянах боломжгүй (болсноос гадна
2019 оны 04 дүгээр сараас эхлэн 2 хөлдөөгчийн сигнал нь дуугарч, мотор нь доголдон
яаралтай засвар үйлчилгээ хийлгэх нэн шаардлагатай нөхцөл байдал бий болсон.

Манай байгууллагаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35/19 дүгээр албан
бичгээр хандахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06/1474 дүгээр албан бичгээр Хууль хяналтын байгууллагаас хадгалагдаж буй сорьцыг хэрхэх талаар одоогоор манай байгууллагад хандсан асуудал байхгүй байгаа тул АШУҮИС-ийн 124 тоот өрөөнд сорьц хадгалж буй 2 хөргүүрийн лац авах асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн.

Түүнчлэн энэ талаар удаа дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон
холбогдох бусад байгууллагад хандаж байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч арга хэмжээ аваагүй болно.

Мөн М******* НҮТББ-аас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 159/19 дугаар албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09/20 дугаар албан бичгээр Шадар сайдад хандсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Шадар сайдын зөвлөх О.Эрдэмчимэг МХЕГ-ын албан хаагчид, М******* НҮТББ-ын гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч нарыг байлцуулан уулзалт зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтаар уг асуудлыг шийдвэрлэх үр дүнд хүрээгүй, хууль хяналгын байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн тул шүүхэд хандаж байгаа болно.

Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдол, түүний хариуг нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд дээр дурдсан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Шадар сайдын зөвлөх О.Э МХЕГ-ын албан хаагчид, М******* НҮТББ-ын гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч нарыг байлцуулан хийсэн уулзалтын талаарх тэмдэглэл, бичлэг зэрэг баримт нь манайд байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасны дагуу тус баримтыг гаргуулах нь зүйтэй байна.

Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны 156 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Лац, ломбо хэрэглэх журмын 2.8-д Улсын байцаагч /байгаль орчны хяналтын улсын байцаагчаас бусад битүүмжилсэн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.12-т заасны дагуу дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор уг арга хэмжээг хянан битүүмжлэлээс чөлөөлнө. Улсын байцаагчийн эд зүйл битүүмжилсэн лац, ломбыг өөр улсын байцаагч хөндөхийг хориглоно" гэж заасан.

 


Иймд Судалгааны сорьцууд хадгалж буй хөлдөөгчүүдэд тавьсан 001610 SSiА дугаар, 001641 SSiА дугаар лацнуудыг авахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.О, Эм бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.О*******, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 001610 SSiА дугаар, 001641 SSiА дугаар лацнуудыг авахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М******* НҮТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Судалгааны сорьцууд хадгалж буй хөлдөөгчүүдэд тавьсан 000102 дугаар болон 000101 дүгээр лацнуудыг авахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.О, Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.О, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, лацнуудыг авахыг даалгах гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монголын Эрүүл мэндийн үүсгэл нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /НҮТББ/-аас танай шүүхэд хандаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.О, эм, био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.О, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б бидэнд холбогдуулан судалгааны сорьц хадгалж буй хөлдөөгчүүдэд тавьсан 001610381А, 001641 ЗЗгА дугаарын лацнуудыг авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, лацнуудыг авахыг даалгахаар хандсан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2018 оны 05 дугаар сард Монголын эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөл ТББ,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн мэдээллийн дагуу Монголын
Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт, шалгалт хийсэн юм.

Хяналт шалгалтын ажлын хэсэгт М******* НҮТББ-аас гаргаж өгсөн судалгааны батлагдсан аргачлалд:

-Судалгаанд оролцогчдоос 5 Ш цусны сорьц авах ба сүрьеэгийн далд
хэлбэрийн халдварыг илрүүлэх ОРТ-О тест хийхэд 3 мл цус, Д амин дэмийн хэмжээ тогтооход 2 мл цус байна.

-Сорьцыг судалгаа дууссанаас хойш 3 жил АШУҮИС дээр хадгалах ба санхүүжилт шийдэгдээд сорьцыг цааш ашиглах бол оролцогчоос зөвшөөрөл авна.

-Сорьц ба дата Харвардаас өөр хамтрагчид илгээх асуудалд төсөл зарим
хөлдөөсөн сорьцыг Монголоос АНУ руу илгээх хэрэг гарч болно, энэ үед сорьцоо
хөлдөөгч контейнер ашиглан Харвардын их сургууль дээрх профессор Сакеи
лабораторид илгээх тухай дурдсан байсан. Хяналт шалгалтын явцад төслийн судалгааны ажилтан, эм зүйч О******* судалгаанд хамрагдсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 12, 49 дүгээр дунд сургуулийн хүүхдүүдийн эцэг эхээс сорьцыг дахин ашиглах удам зүйн судалгаа хийх нэмэлт зөвшөөрлийн хуудсыг тарааж байгаатай таарсан ба эцэг, эхийг 70 гаруй хувиас зөвшөөрөл авсан талаар тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Мөн бидэнд АШУҮИС-ын Эрдмийн зөвлөл, Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооноос өгсөн тайлбарт батлуулсан судалгааны аргачлалд сорьцыг дахин ашиглаж удам зүйн шинжилгээ хийх, гадагш зөөвөрлөх асуудал тусаагүй байсан тухай мэдээлсэн юм.

Дээрх байдлуудаас М******* НҮТББ нь АНУ
/Харвард/-д Монгол улсад баталгаажуулснаас өөр судалгааны аргачлал
танилцуулж санхүүжилтийг зөвшөөрүүлсэн байх магадлалтай, үүнийхээ дагуу
сорьцыг дахин ашиглах эрх зүйн орчин бүрдээгүй байхад төслийн судалгааны
ажилтан, эм зүйч О*******ийн хийсэн үйлдэл, өгсөн тайлбараас харахад
холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр, судалгааны батлагдсан аргачлалаас
гажиж сорьцыг дахин удам зүйн шинжилгээ хийхэд ашиглахаар завдсан гэж үзэж,
энэ үйлдлийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар сорьцыг битүүмжилсэн болно.

Сорьцыг битүүмжлэлтэй байх явцад Мэргэжлийн хяналтын байгууллагаас
дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс сорьц хадгалсан өрөөнд үзлэг
хийх тухай ирүүлсэн хүсэлтийн хүрээнд мөрдөн байцаагч Т*******, мөн уг
НҮТББ-ын төлөөллийг байлцуулан үзлэг хийлгэсэн;

-М******* НҮТББ-аас сорьц хадгалж буй хөргүүр
гэмтсэн, инженер үзлэг хийх талаар ирүүлсэн хүсэлтийн дагуу очиход инженер гэх
хүн нь ямар зорилгоор ирснээ ч мэдэхгүй байсан;

-Мөн тус НҮТББ-аас сорьцыг ХӨСҮТ-д зөөвөрлөж, байршуулах талаар
хүсэлт ирүүлсэн тул уг байранд зөөвөрлүүлэх асуудлыг хамтран шийдвэрлэхээр
болоход хөлдөөгч нь ХӨСҮТ-ийн байранд багтахгүй байна гэх зэргээр удаа дараа
төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байгаа болно.

-М******* НҮТББ-аас Монгол улсын Шадар сайдад
сорьцын битүүмжлэлийн асуудлаар хандсан байсан ба энэ асуудалтай танилцах,
шийдвэрлэхээр Монгол улсын Шадар сайдын ахлах зөвлөх С.Э******* нь 2020
оны 03 дугаар сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭМБСХГ-ын дарга С.С*******гийн өрөөнд хяналт шалгалт хийсэн улсын байцаагч нар, уг НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Э******* нарыг байлцуулан уулзаж, сорьц битүүмжилсэн болон сорьцыг чөлөөлүүлэх асуудлаар талуудын саналыг сонсож, ЭМЯ-ны Анагаахын ёс зүйн хяналтын хороо, Тагнуулын ерөнхий газарт зарим асуудлаар тавьж шийдвэрлүүлэхээр болж хяналт шалгалтын баримт материалыг авсан, мөн Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл ирж бидэнтэй уулзаж, хяналт шалгалтын холбогдох баримтыг татаж шалгахаар болсон юм.

Иймд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Тагнуулын ерөнхий газраас тайлбар, мэдээлэл авах нь зүйтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч, хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч М******* НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М******* НҮТББ-аас тус шүүхэд анх Судалгааны сорьцууд хадгалж буй хөлдөөгчүүдэд тавьсан 001610 SSiA дугаар, 001641 SSiA дугаар лацнуудыг авахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.О, Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.О, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, лацнуудыг авахыг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагчаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.О, Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.О, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б нарыг тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.О, Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.О нар ажлаас чөлөөлөгдөж тухайн улсын байцаагч нарын оронд Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б, Эм бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н нар шинээр томилогдсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Судалгааны сорьцууд хадгалагдаж буй хөлдөөгчүүдэд тавьсан 000101, 000102 дугаартай лацнуудыг авахгүй байгаа хариуцагч улсын байцаагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, лацнуудыг авах даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагчаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б, Эм бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н нарыг тодорхойлсон болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцдаа буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18:51 цагт АШУҮИС-ийн 124 тоот өрөөнд байрлах судалгаанд ашигласан сорьцуудыг хадгалж байсан хоёр хөлдөөгчийг үндэслэлгүйгээр лацдаж, битүүмжилсэн боловч одоог хүртэл лацнуудыг авахгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байх тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, лацнуудыг авахыг даалгаж өгнө үү гэж,

Хариуцагч нараас ...М******* НҮТББ нь АНУ
/Харвард/-д Монгол улсад баталгаажуулснаас өөр судалгааны аргачлал
танилцуулж санхүүжилтийг зөвшөөрүүлсэн байх магадлалтай, үүнийхээ дагуу
сорьцыг дахин ашиглах эрх зүйн орчин бүрдээгүй байхад төслийн судалгааны
ажилтан, эм зүйч О*******ийн хийсэн үйлдэл, өгсөн тайлбараас харахад
холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр, судалгааны батлагдсан аргачлалаас
гажиж сорьцыг дахин удам зүйн шинжилгээ хийхэд ашиглахаар завдсан гэж үзэж,
энэ үйлдлийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар сорьцыг битүүмжилсэн, хуулийн байгууллагаас тайлбар авах шаардлагатай гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын А/110 дугаар Зохицуулах хороо байгуулах тухай тушаалын дагуу Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө судалгааг боловсруулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АМШУҮИС/-ийн Эрдмийн зөвлөлөөр батлуулж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо болон АНУ-ын Харвардын их сургуулийн Ёс зүйн хяналтын хорооноос холбогдох зөвшөөрлүүдийг авч АМШУҮИС болон Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран явуулжээ.

Уг судалгаанд Нийслэлийн 6 дүүргийн 18 Ерөнхий боловсролын дунд сургуулийн 6-13 насны хүүхдүүдийг хамруулж, судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс цусны сорьц аван сийвэнд Д амин дэмийн түвшин тодорхойлж, сүрьеэгийн шинжилгээ сөрөг гарсан хүүхдүүдийг түүврийн аргаар хуваарилан Д амин дэмийн анхны тунг уух байдлаар судалгаа хийж, хамтран ажилласан байгууллагатай байгуулсан гэрээ, эрдмийн зөвлөлийн баталсан аргачлал, Ёс зүйн хорооны зөвшөөрлийн дагуу судалгаа дууссанаас хойш 3 жил хадгалах үүрэг хүлээсэн байна.

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 1/1196 Хяналт шалгалт хийлгэх тухай албан бичгийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай 01/151 дугаар Хяналт, шалгалтын удирдамж батлагдан, тус газрын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.О ахалж, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Э нар хамтран уг төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийхээр заажээ.

Уг хяналт, шалгалт нь батлагдсан удирдамжийн дагуу холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх зорилготой бөгөөд үүний хүрээнд тус удирдамжийн 3 дах хэсэгт 1-т Бичиг баримтын болон бүтээгдэхүүний хаяг шошго, савлалт, хадгалалт, хэрэглээний байдалд үзлэг шалгалтыг хийж, судалгаанд хамрагдаж буй хүүхдүүд, багш, сургуулийн эмч, асран хамгаалагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцах хэлбэрээр хийх; 2-т Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг ХАБҮЛЛ-д шинжлүүлэн тодорхойлох; 3-т Шаардлагатай тохиолдолд судалгаанд оролцогчдоос эмнэл зүйн шинжилгээнд хамруулах гэж хяналт, шалгалтын ажлын хүрээг тодорхойлж, шалгалтын хугацааг 2018 оны 05 дугар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын 5 хоногт хийж гүйцэтгэнэ гэж заажээ.

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар хяналт, шалгалт хийх явцдаа Хяналт, шалгалтын удирдамжид заагдаагүй ажиллагаа буюу АМШУИС-ийн 124 тоот өрөөнд хадгалагдаж байсан Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын судалгаанд ашигласан сорьцуудыг хадгалж байсан 2 хөлдөөгчийг 001610 SSiA болон 001641 SSiA дугаар лац тавьж битүүмжилсэн байх бөгөөд 01/045/2018-1 дугаар Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл болон 1 хуудас гараар бичсэн анхааруулгад улсын байцаагч Д.Б, Б.О, Ч.О нар, 3 хуудас гараар бичсэн тэмдэглэлд улсын ахлах байцаагч Б.О гарын үсэг зурсан байна.

Ийнхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар нь уг төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлын 10 хоногт хийж гүйцэтгэн, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/151 дугаар 7 зүйл бүхий Хяналт, шалгалтын танилцуулга гаргаж, танилцуулгын 1-т шалгалтын үндэслэл, зорилго, 2-т шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа, 3-т шалгалтын явцад хийгдсэн ажил, хамрагдсан асуудал, 4-т шалгалтад хамрагдсан объектын талаарх мэдээлэл, 5-д өмнөх шалгалтын талаар, 6-д шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдлын талаар, 7-д дүгнэлт хийж, цаашид судалгааны албан ёсны нэгж болон судалгааны аргачлал тодорхойгүй, судалгаанд хэрэглэж байгаа бүтээгдэхүүний зарцуулалт зөрүүтэй байгааг үндэслэн цаашид хуулийн байгууллагад шалгуулах шаардлагатай талаар дурджээ.

Улмаар 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс Улсын ахлах байцаагч Ч.О нь нэхэмжлэгч Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын хэрэгжүүлсэн судалгаанд оролцсон сургуулийн хүүхдүүдэд уулгасан витамин D3 буюу Холькальциферол-ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХАБҮЛЛ-д лабораторийн шинжилгээ хийж 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06/045/244 тоот Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Бүтээгдэхүүний тухай шалгуулахаар шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-аас хяналт шалгалтын асуудал дууссан тул судалгааны сорьцууд хадгалагдаж буй 2 хөлдөөгчийг лацдаж, битүүмжилсэн асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт удаа дараа албан бичгээр хүсэлт гаргасан боловч уг асуудлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгч байжээ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4690 дугаар Прокурорын тогтоолоор Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын хэрэгжүүлж буй ... Сургуулийн насны хүүхдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө төслийн үйл ажиллагаа нь хүүхдийн эсрэг чиглэсэн тэдгээрийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг зориуд халдаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

Мөн Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор ... судалгааны багийг хурлаар оруулж, ёс зүй зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж, судалгааг цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх талаар мэдэгдсэн баримтууд зэргээр хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй, бусдыг залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдож байх тул гэж, мөн Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 169а дугаар прокурорын тогтоолоор ... Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо нь олон улсын хамтарсан судалгаа, Шинжлэх ухааны болон захиалгат, цөм технологи, инновацын судалгаанд зөвшөөрөл олгох, хянах, дүгнэлт гаргах, түдгэлзүүлэх, зогсоох эрхтэй бөгөөд цагдаагийн байгууллагын шалгалтын эцсийн шийдвэр гарсны дараа судалгааны багийг хурлаар оруулж ёс зүй зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж судалгааг цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх талаар мэдэгдсэн баримтууд зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар уг асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байх тул гэсэн үндэслэлээр тус тус хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06/1804 дугаар албан бичгээр Нийслэлийн Прокурорын газрын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Ц.Н*******ад хандан ... мэргэжлийн хяналтын байгууллагаас лацдаж, битүүмжилсэн Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын хэрэгжүүлж буй Сургуулийн насны хүүхдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө төслөөс хүүхдүүдээс цуглуулсан сорьцыг хэрхэх талаар шийдвэр гаргаж асуудлыг яаралтай шалгаж өгнө үү гээд хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлжээ.

Тагнуулын ерөнхий газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01//1626 Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Эд хандан ... Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын хэрэгжүүлж буй Сургуулийн насны хүүхдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө төслийн хүрээнд олж авсан 9824 хүүхдийн 19648 сорьцыг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй гэж үзэж байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 804 дугаар албан бичгээр Монгол Улсын Шадар сайд Ө.Э*******д хандан ... Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо нь олон улсын хамтарсан судалгаа, шинжлэх ухааны захиалгат, цөм технологи, инновацын судалгаанд зөвшөөрөл олгох, хянах, дүгнэлт гаргах, түдгэлзүүлэх, зогсоох эрхтэй бөгөөд дээрх судалгаанд зориулж авсан цусны ийлдэс бүхий дээжүүдийг устгах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй байна гэсэн хариуг тус тус хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдов.

Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 804 дугаар албан бичигт дурдсан асуудлаар тодруулга авахаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6773 Тайлбар гаргуулах тухай албан бичгийн хариуд Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооноос Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №01 тоот тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 02 хурлын протокол, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх шинжээчийн удирдамж, Шинжээчийн томилолтууд, Судалгааны ажилтай танилцсан шинжээчдийн илтгэх хуудас, Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын албан бичиг зэргийг ирүүлсэн боловч тэдгээр баримтуудад нэхэмжлэгчийн судалгаанд зориулж авсан цусны ийлдэс бүхий дээжүүдийг устгах талаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-аас Судалгааны сорьцууд хадгалагдаж буй 2 хөлдөөгчид тавьсан улсын байцаагч нарын 001610 SSiA болон 001641 SSiA дугаар лацнуудыг авахгүй байгаа гэх асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт болон Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдад хандан хүсэлт гаргасан нь дараах байдлаар тогтоогдов. Тухайлбал:

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-аас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35/19, 36/19 тоот албан бичгүүдээр хүсэлт гаргасныг тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.С*******гээс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06/1474 дугаар албан бичгээр ... Хууль хяналтын байгууллагаас хадгалагдаж буй сорьцыг хэрхэх талаар одоогоор манай байгууллагад хандсан асуудал байхгүй байгаа тул АШУҮИС-ийн 124 тоот өрөөнд сорьц хадгалж буй 2 хөргүүрийн лац авах асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Мөн нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдад 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 159/19, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09/20 дугаар албан бичгүүдээр хандсаны дагуу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Шадар сайдын зөвлөх О.Э болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчид, Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулсан боловч судалгааны сорьцуудад тавигдсан лацнуудыг авах эсэх асуудал дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй байна.

Үүнийг нэхэмжлэгчээс хариуцагч улсын байцаагч нарыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж, түүний үндэслэлээ ... Улсын байцаагч нар нь төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх явцдаа судалгааны сорьцуудыг хадгалж байсан 2 хөлдөөгчийг үндэслэлгүйгээр лацдаж, битүүмжлэн хуулийн байгууллагад шилжүүлэн Прокурорын байгууллагаас холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байтал өнөөдрийг хүртэлх хугацаанд уг лацнуудыг авахгүй, шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус ... гэж маргасан.    

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.1.хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг хэлэхээр, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх; зарчмаар явуулахаар, 4.1.6.хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэхээр тус тус тогтоосон байна.

Түүнчлэн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид хяналт шалгалтын байгууллага гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна, 52.1.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, 52.2.Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ, 52.3.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ, 5.12-т Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заажээ.

Мөн Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 156 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Лац, ломбо хэрэглэх журам-ын 2.4-т Улсын байцаагч эд зүйлийг битүүмжилсэн тухай акт үйлдэх бөгөөд актад лац, ломбоны дугаарыг заавал бичнэ, 2.8-д Улсын байцаагч /байгаль орчны хяналтын улсын байцаагчаас бусад/ эд зүйлийг битүүмжилсэн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.12-т заасны дагуу дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор уг арга хэмжээг хянан үзэж, өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргах бөгөөд улсын байцаагч өөрийн биеэр битүүмжлэлээс чөлөөлнө. Улсын байцаагчийн эд зүйл битүүмжилсэн лац, ломбыг өөр улсын байцаагч хөндөхийг хориглоно гэж заасан.

Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын хэрэгжүүлсэн Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө төслийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцдаа Хяналт, шалгалтын удирдамжид заагдаагүй АМШУИС-ийн 124 тоот өрөөнд хадгалагдаж байсан Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын судалгаанд ашигласан сорьцуудыг хадгалж байсан 2 хөлдөөгчийг 001610 SSiA болон 001641 SSiA дугаар лац тавьж битүүмжлэн, холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлснийг Прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн зүгээс судалгааны сорьцыг улсын хилээр гадагш гаргахаар завдсан үйлдэл тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр лацнуудыг авч, битүүмжлэлээс чөлөөлөхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн  хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/151 дугаар Хяналт шалгалтын танилцуулгын 3.3 дугаар зүйлийн 3.3.5-д Мөн тус сургуулийн хичээлийн төв байрны 124 тоот, өргөтгөлийн 422 тоот өрөөнүүдэд хяналт хийж, 124 тоот өрөөнд судалгаанд оролцогчдын цуснаас авсан сорьцыг хадгалж буй 2 хөргүүрийг битүүмжлэх арга хэмжээ авч, хадгалалт, хамгаалалтын асуудлыг Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-д хариуцуулан ажиллаж байна, 7 дугаар зүйлийн 7.7-д судалгааны албан ёсны нэгж болон судалгааны аргачлал тодорхойгүй, судалгаанд хэрэглэж байгаа бүтээгдэхүүний зарцуулалт зөрүүтэй байгааг үндэслэн цаашид хуулийн байгууллагад шалгуулах шаардлагатай гэсэн танилцуулга гаргаж, холбогдох байгууллага шалган прокурорын тогтоол гарснаас хойш 3 жил шахам болж байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12, Лац, ломбо хэрэглэх журам-ын 2.8-д заасан арга хэмжээг авалгүйгээр Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын хүсэлтэд удаа дараа татгалзсан хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

Иймд Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын судалгааны сорьцууд хадгалагдаж буй хөлдөөгчүүдэд тавьсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нарын 000101, 000102 дугаартай лацнуудыг авахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль журамд нийцүүлэн лацнуудыг авахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б, Эм бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12, 52.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б, Эм бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Судалгааны сорьцууд хадгалагдаж буй хөлдөөгчүүдэд тавьсан 000101, 000102 дугаартай лацнуудыг авахгүй байгаа хариуцагч улсын байцаагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, лацнуудыг авахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР