Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж

Нарийн бичгийн дарга*******

Улсын яллагч*******

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч******* нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 1822001600078 дугаартай хэргийг 2018 оны дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр******* аймгийн******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт******* аймгийн сумын дугаар баг, дугаар гудамжны тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх овогт /регистрийн дугаар/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч******* 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг “Замын төгрөг” гэх газарт 8368 ОРО улсын дугаартай “соната 6” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч амь насыг хохироосон гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 5 дугаар сарын 2- ны өдөр Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газраас хотруу гарсан. Замдаа Дундговь аймагт хоол идсэн. Дэлгэрцогт сум өнгөрөөд 30 гаруй километр явж байхад өөдөөс тод гэрэл гарч зам харагдахгүй болсон. Би машиныхаа гэрлээр дохисон боловч нөгөө машин гэрлээ шилжүүлээгүй. Хурдаа хастал юм мөргөсөн. Тэгээд тормоз гишгэтэл урд талд гозгор хар юм харагдаж, замын хажууруу хүн шидэгдсэн. Машинаа зогсоогоод гүйгээд очтол мөргүүлсэн хүн маань амьсгаатай байсан. Тод гэрэлтэй машинаас гурван хүн бууж ирэхээр нь “та нар гэрлээ шилжүүлэхгүй яасан юм, би осол хийчихлээ” гээд очиход машиндаа суугаад яваад өгсөн. Би тэр машины араас гүйгээд улсын дугаар нь хоёр ширхэг 8-ын тоотой, Ланд круйзер 200 маркийн машин болохыг мэдсэн. Замаар явсан приус 20 маркийн машиныг зогсоогоод “түргэн дуудаад өгөөч” гэхэд “ойр хавьд сүлжээ байхгүй, та хүнээ авч яваад эмнэлгийн тусламж үзүүлсэн нь дээр” гэхээр нь хохирогчийг машинд суулгаад Дэлгэрцогт сумруу явсан. Эмнэлэг дээр ирэхэд анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй, замдаа амьсгал хураасан байна гэсэн” гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр би хүүдээ автомашин авч өгөх гээд Улаанбаатар хотруу явсан бөгөөд манай эхнэр хэдэн малаа харж гэртээ үлдсэн. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 21 цагийн үед Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Лувсандагва надруу утсаар яриад “Б.Отгонцэцэг эгч автомашинд мөргүүлээд, мөргөсөн машины жолооч нь эмнэлэг дээр авчирсан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй замдаа нас барчихлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрч “... 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 19 цагийн үед Улаанбаатар хотоос, нарын хамт Дундговь аймгийн чиглэлд засмал замаар гарч явсан. Тэгээд 21 цаг өнгөрч байхад Дэлгэрцогт сумаас нэлээн хойно баруунаас зүүн тийш зам хөндлөн бага мал гарч байхаар нь зогсоод өнгөрүүлсэн. Тэр малын араас нэг хүн малаа туугаад гарч ирээд миний машины урдуур тууж өнгөрөөд миний унаж явсан машины зүүн хойд талд байгаа малыг тууж байхад урд талаас буюу миний зогсож байсны эсрэг урсгалаас нэг машин гарч ирээд эсрэг урсгалд байгаа ямааг дайраад хажуугаар өнгөрсөн. Би машиныг хөдөлгөж засмалын хажуу талруу буулгаж тавиад машинаас буугаад харахад засмал зам дээр дайрагдсан ишиг, ямаанууд майлалдаад хэвтэж байсан. Эсрэг урсгалд явсан машинаас хүн бууж ирээд “түргэн дуудаач” гэхээр нь би шууд машиндаа сууж хөдлөөд Дэлгэрцогт сумын эмнэлэгт ирж болсон явдлыг хэлсэн. Машины урдуур мал туугаад хүн гарахад машиныхаа гэрлийг хол дээр нь тавиатай байсан, ойр дээр нь шилжүүлж тавиагүй... Тэр зөрсөн машин хүн дайрсан талаар мэдэхгүй хараагүй...Миний унаж явсан улсын дугаартай машинд ямар нэгэн нэмэлт гэрэл байхгүй, үйлдвэрээс ирсэн гэрэлтэйгээ байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Гэрчын “...2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр... 21 цагийн үед байх засмал замын баруун талаас зүүн тийшээ ишигтэй ямаанууд зам хөндлөн гарч байхаар нь машинаа зогсоогоод малыг гаргаж байхад малын сүүлийн хэсгийг нэг хүн туугаад миний сууж явсан машины урд талаар гараад зүүн талд гарсан үед урдаас нэг машин ирж байгаа харагдсан чинь шууд ямааны урд захаас дайраад нэг ямаа лав машины доогуур нь орчих шиг болсон. машинаа хөдөлгөж замаа чөлөөлж зогсоод бид хэд машинаас буугаад иртэл ишиг, ямаанууд зам дээр майлалдаад нөгөө машинаас бууж ирсэн хүн “түргэн дуудаач” гэж хашгирахаар нь буцаж машиндаа суугаад Дэлгэрцогт сумын эмнэлэгт ирж хэлсэн. Осол болсон газраас Дэлгэрцогт сум хүртэл 20 километр байх шиг байсан. Би тэр машиныг хүн дайрахыг хараагүй, мал дайрахыг харсан... Миний сууж явсан машинд ямар нэгэн нэмэлт гэрэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

Гэрчийн “... 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 19 цагийн үед ах эзэмшлийн улсын дугаартай Тоёото ланд круйзер маркийн автомашинаар дүүын хамт Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд явсан бөгөөд 21 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 30 орчим километрийн зайд явж байхад замын баруун талаас зүүн талруу ямаанууд зам хөндлөн гарч байхаар нь жолоо барьж явсан манай ах автомашиныхаа хурдыг хасаж зогсоод ямаа тууж байсан бараан өнгийн хувцастай хүнийг урдуураа өнгөрөөж гаргасан. Тэгтэл замын эсрэг урсгалд буюу урдаас хойшоо чиглэлд суудлын автомашин маш хурдтай ирээд замаар гарч байсан ямаануудыг дайрахаар нь, бид гурав авто замын зорчих хэсгийг чөлөөлж автомашинаа байрлуулаад машинаас буугаад осол гаргасан автомашин дээр очих гэхэд тухайн автомашины жолооч нь яаралтай түргэн тусламж дуудаач гэж хэлсэн. Бид 3 буцаж машиндаа суугаад Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төв дээр очиж ах эмнэлэгрүү орж мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/

Гэрч “...2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газраас Улаанбаатар орох гээд соната-6 маркийн машинд суугаад гарсан. Замдаа Дундговь аймгийн төвд хоол идээд хөдлөсөн. Би Дундговь аймгийн төвөөс гараад унтаад өгсөн. Гэнэт түчигнэхээр нь сэрсэн чинь машины жолооч ах “яанаа хүн дайрчихлаа” гэж хэлээд зогссон. Машинаас буугаад дайрсан хүн дээр очиход амьсгаатай, эмэгтэй хүн хэвтэж байхад жолооч ах “түргэн дуудаарай” гээд байсан. Жолооч ах зам дээр машин зогсоогоод цагдаа түргэнд хэлээрэй гээд явуулсан. Бид тэр дайрсан эмэгтэйг машиндаа суулгаад буцаж яваад сүлжээ орсон хойно цагдаад дуудлага өгөөд, замдаа таарсан сумын төвийн эмнэлэгт нөгөө эмэгтэйгээ оруулж өгсөн. Эмч үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/

Гэрч “...2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газраас Улаанбаатар орох гээд машинд суугаад явсан. Замдаа Дундговь аймгийн төвд хоол идээд хотруу гарсан. Би замдаа Дэлгэрцогт сум өнгөрөөгөөд унтаад өгсөн. Гэнэт түчигнээд явахаар нь цочоод сэртэл жолооч “хүн мөргөчихлөө” гэхээр нь машинаас буугаад машины урдуур тойрч ирээд хартал машины баруун хойд талд нэг эмэгтэй хүн замын зүүн талын шуудууд хэвтэж байхаар нь очиход амьсгаатай хүржигнээд байсан. Жолооч ах замын машин зогсоогоод “түргэн тусламж дуудаад өгөөч” гэхэд “цаг хугацаа алдаж байхын оронд аваад яваач” гэхээр нь бид хэд тэр дайруулсан эмэгтэйг машиндаа өргөж суулгаад буцаад Дэлгэрцогт сумын эмнэлэгт авчраад эмчид үзүүлэхэд “өнгөрсөн байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 180100033 дугаартай дүгнэлтэд “1. Талийгаач биед их тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын олон хавирганы хугарал, аарцаг ясны хэлхээ тасарсан хугарал, хугарлуудын түвшин дэх зөөлөн эдийн цус хуралт, дух баруун хацар, баруун, зүүн шуу, зүүн тохой, ар нуруу, зүүн мөрөнд зулгаралт, баруун зовхи, баруун хацар, чамархай, дээд уруулын дотор салст, баруун сарвуу, баруун, зүүн гуя, ар нуруу, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто машины ослын улмаас үүсгэгдэнэ. 2. Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. цусанд спиртын агууламж илрээгүй байна. 4. Талийгаач нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 21-23 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна 5. Талийгаач нь гавал тархи, цээж хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэжээ /хх-ийн 61-62/

Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 26 дугаартай дүгнэлтэд “1. Соната 6 маркийн 8368 ОРО улсын дугаартай автомашины жолооч******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн дүрмийн 23.7-д ... Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө. 2. Зам тээврийн осол нь Соната 6 маркийн 8668 ОРО улсын дугаартай автомашины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн дээрх 2 заалтыг зөрчсөний улмаас гарсан гэх үндэслэлтэй байна” гэжээ /хх-ийн7/

- Дундговь аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн техникийн дүгнэлтэд “1. Соната-6 маркийн 8368 ОРО улсын дугаартай авто машин нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр******* аймагт техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. 2. Ослын улмаас копут баруун урд хэсгээрээ дотогш цөмөрч гажсан, урд буфер баруун урд хэсгээрээ хагарч ойчсон, баруун урд крыло дотогш бага зэрэг цөмөрсөн, урд нүүр хагарсан, радиатор хойш гүйж патурба хойш шахагдсан, шил арчигч шингэний сав хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэлийг сэргээн засварлах боломжтой. 3. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослоос болж үүссэн бөгөөд осол болоход нөлөөлөөгүй болно. 4. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр******* аймагт техникийн хяналтын үзлэгт хамрагдахдаа урд болон хойд тоормозны хэмжээ хэвийн сайн зөрүүгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалт -0.3 мм, хүрдний сул явалт 2 градус стандартын шаардлага хангаж тэнцсэн байдалтай байв. Тухайн тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд урд тэнхлэг дэх тормозны хэмжээ 3.0-3.4 /11.76%/-тай хэвийн сайн, хойд тэнхлэг 1.9-1.2 /36.84%/-тай муу, урд тэнхлэгийн хажуу гулсалт -5.2 мм, урд их гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахааргүй байдалтай байв” гэжээ /хх-ийн 81/

- Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай дүгнэлтэд “1. Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудаст Батбилэг овогтой Чагдарсүрэн, 47 дугаар хуудаст овогтой нарын өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд Тоёото Ланд круйзер 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.а-д “...Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ” гэсэн заалтыг зөрсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Уг заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлөхгүй. 2. Дээрх гэрч нарын мэдүүлгээс үзэхэд соната-6 маркийн 8368 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.а-д “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж авсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 23.7-д “...малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртож ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэжээ /хх-ийн 97/

- Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-ийн 93/ - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/ - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21/ - Хохирогч нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 30/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн8/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн0-107, 175-191/

- Хохирол төлбөртэй холбоотой баримт /хх-ийн9-152/

-д шийтгэлийн хуудас оногдуулсан баримт /хх-ийн 158-159/

- Хохирол барагдуулсан талаархи баримт /хх-ийн 197-200/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч******* 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг “Замын төгрөг” гэх газарт 8368 ОРО улсын дугаартай “соната-6” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна. Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тус аймгийн Прокурорын газарт болон тус шүүхэд гаргасан хүсэлтдээ “Миний бие*******гоос гэм хорын хохиролд 11875000 төгрөгийг хүлээж авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” /хх-ийн 197/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокуророос түүнд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хугацаатайгаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэлээ. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан*******гийн эзэмшлийн “В” ангиллын дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчийн оршин суугаа газрын буюу******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогтг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч*******д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч******* тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчад 11875000 /арван нэгэн сая найман зуун далан таван мянган/ төгрөгийн хохирол төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 зааснаар хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч*******гийн эзэмшлийн дугаартай жолоочийн үнэмлэхийг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хуулбарыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ