Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 535

 

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамж 32, Гялс төвийн байрт үйл ажиллагаа явуулах, “Л” ХХК /гүйцэтгэх захирал Д.Б/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Э газар /дарга С.А/,

Хариуцагч: Б аймгийн Н эмнэлэг /дарга Т.С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б аймгийн Э газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Х.Б, Т.Н, Б аймгийн Н эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Оношлуур худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15116750 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор батлагдсан "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" үндэсний хөтөлбөрт хепатитийн вирусийн халдварын илрүүлгийг элэгний хатуурал, хорт хавдрын эрт илрүүлэгтэй хамтатган зохион байгуулах чиглэлээр тус хөтөлбөрийн 3.2.1.1-д заасны дагуу 2017 онд 40-65 насны хүн амд хепатитийн В, С вирүсийн халдварыг илрүүлэх арга хэмжээг авахаар тусгагдсаны дагуу Б.аймгийн Э газраас зарласан тендер шалгаруулалтад,"Л" ХХК нь оролцон шалгарч 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн Э газартай №1 дугаартай "Оношлуур худалдан авах гэрээ"-г байгуулан ажилласан. Манай компани гэрээний дагуу 36265880 /гучин зургаан сая хоёр зуун жаран таван мянга найман зуун ная/ төгрөгийн үнэнд оношлуур нийлүүлэх байсан ч захиалагч байгууллагын захиалгын дагуу 2017 онд нийт 26425955 /хорин зургаан сая дөрвөн зуун хорин таван мянга есөн зуун тавин таван/ төгрөгийн үнэ бүхий хепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлууруудыг нийлүүлсэн болно.  Б   аймгийн   Н   эмнэлгээс   дээрх   оношлууруудын үнэнд өнөөдрийг хүртэл нийт 11309205 /арван нэгэн сая гурван зуун есөн мянга хоёр зуун таван/ төгрөгийг манай компанид төлсөн бөгөөд одоо гэрээний төлбөрийн үлдэгдэлд 15116750 /арван таван сая нэг зуун арван зургаан мянга долоон зуун тавин/ төгрөг дутуу байгаа юм. Одоо хөтөлбөрийн дараагийн үе шат буюу 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирусийн халдварыг илрүүлэх арга хэмжээ улс даяар хэрэгжээд явж байхад манай компани өмнөх оны төлбөрөө ч бүрэн гүйцэд авч чадаагүй байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр тогтоолын 3 дугаар заалтын дагуу даатгуулагчийг элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах журмыг хамтран батлахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Э мэндийн сайд нарт, илрүүлэг шинжилгээг 2017 оны батлагдсан төсөвт багтаан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус зөвшөөрсөн. Б аймгийн сумдад дээрх хөтөлбөр 2017 ондоо багтаж хэрэгжиж дууссан боловч аймгийн Н эмнэлгээс сумдын эмнэлгээс элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээний тайланг бүрэн гүйцэд авч чадаагүй, сумдаас ирүүлээгүй гэдэг шалтгаанаар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийг хүргүүлэхгүй байгаагаас манай компани үлдэгдэл санхүүжилтээ авч чадахгүй хохирсоор байна. Э даатгалын санд санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгө мөнгө нь байгаад байдаг, Б аймгийн Н эмнэлэг, сумдын Э төв, өрхийн эмч нарын ажлын уялдаа холбоогүй, хариуцлагагүй байдал л ийм байдалд хүргээд байна. Энэ нь ч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017.11.28-ны өдрийн 7/3085 тоот албан бичгээр тогтоогдож байгаа болно. Иймд Оношлуур худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15116750 /арван таван сая нэг зуун арван зургаан мянга, долоон зуун тавин/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус компанид олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Э газрын дарга С.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л ХХК-иас танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн Э газар нь Э тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу Э тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэдэг. Хуульд заасан дээрх эрх хэмжээний хүрээнд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн дагуу аймгийн хэмжээнд явагдах хепатитийн вирусийн халдварын илрүүлэг хийх ажлыг зохион байгуулж ирүүлэг хийхэд шаардагдах оношлуур худалдан авах гэрээг баталгаажуулсан. Гэрээнд захиалагч талыг төлөөлж аймгийн Н эмнэлгийн дарга Т.С гарын үсэг зурсан. Гэрээний дагуу нийлүүлсэн оношлуурыг Н эмнэлэг хүлээн авч хөдөө сумдын Э байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Э газрын зүгээс оношлуур хуваарилах жагсаалтыг гаргаж Н эмнэлэгт хүргүүлэх, илрүүлэг шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах чиглэлээр Э байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, энэ чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Аймгийн Э газар, Н эмнэлэг, Сумдын Э төв, сум дундын эмнэлгүүдийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний 4.5-д зааснаар аймгийн Н эмнэлэг нь "Элэгний В, С вирусийн ирүүлэг, шинжилгээнд хамрагдсан даатгуулагчийн нэрсийн жагсаалт, төлбөрийн нэхэмжлэлийг харилцагч нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэн санхүүжилтийг гүйцэтгэлээр хүлээн авах", 5.1-д зааснаар сум, тосгоны Э төв, сум дундын эмнэлэг нь "Харьяа нутаг дэвсгэрийн 40-65 насны, Э даатгалын шимтгэлээ төлсөн иргэдийг вэб-д суурилсан elegbuten.mohs.mn программд бүртгэж, элэгний В,С вирусийн ирүүлэг, шинжилгээнд хуваарийн дагуу хамруулах"-аар үүрэг хүлээсэн ба гэрээний 7.1-д зааснаар гэрээний хугацаанд ажил гүйцэтгээгүй болон тухайн үед аль нэг талаас шалтгаалан ажил зогссон тохиолдолд буруутай тал хариуцлага бүрэн хүлээх ёстой. Э газрын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн ба Н эмнэлэг, сум, тосгоны Э төв, сум дундын эмнэлгүүдийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж энэ маргаан үүссэн. Талуудын хүлээх эрх, үүргийг "Хамтран ажиллах гэрээ"-нд тодорхой заасан учир нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 15116750 төгрөгийг буруутай талууд хариуцах бөгөөд нийт төлбөрийн 640000 төгрөгийг Б, 970000 төгрөгийг Б, 1282500 төгрөгийг Б, 620000 төгрөгийг Б, 250000 төгрөгийг С, 80000 төгрөгийг Т, 1495000 төгрөгийг У, 920000 төгрөгийг Д, 1060000 төгрөгийг Н, 1792500 төгрөгийг Ц сумын Э төв, сум дундын эмнэлгүүд, 5999250 төгрөгийг Н эмнэлэг хариуцан төлөх ёстой. Нөгөө талаар Л ХХК нь гэрээний 4-д зааснаар нийлүүлэгч нь 1 багцад 6 нэр төрлийн барааг 2017 оны 05 дугаар сарын 26-наас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй хугацаа алдсан. Энэ талаар тухайн үед тус компанийн холбогдох мэргэжилтэнд мэдэгдэж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Э газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Э газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний өмнө уг ажлыг хариуцаж ажиллаж байсан М надад уг ажлыг хүлээлгэж өгөхдөө холбогдох бичиг баримтуудын хамт надад хүлээлгэж өгсөн байгаа. Уг баримтуудыг шүүхэд нотлох баримт болгож гаргаж өгсөн. Э газар аливаа ажлыг гүйцэтгэхдээ хийх ажлын талаар зөвлөмж хүргүүлж, арга зүйгээр хангах үүрэгтэй. Тухайн үед Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд элэгний В, С вирүс оношлуур худалдан авах тендерийг зохион байгуулж өгсөн. Э газар бүх сумдын лаборант болон Н эмнэлгийн лаборантуудад Н байдлаар сургалт зохион байгуулсан тухайгаа тухайн үед ажиллаж байсан М надад хэлсэн байсан. Н эмнэлэг “Худалдан авах гэрээ”-г баталж өгсөн. “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулах үүрэгтэй байгууллага байгаа. Өмнө нь бүх эмийн тендерийг Н эмнэлгийн захиалсан тендерийн дагуу захиалгыг нь хийж өгдөг. Гэрээг нь тухайн эм худалдан авах байгууллага гэрээ хийж өгдөг. Гэхдээ Н эмнэлэг тендерийн дагуу захиалсан байгууллагаас өөрсдөө очиж эмийг худалдаж авч, гэрээг нь хийдэг байсан. Анх “Л” ХХК-иас нэхэмжлэл ирсний дагуу Н эмнэлгийн лабораторийн их эмчтэй холбогдож энэ талаар асуухад тухайн үед надад ийм тайлбар гаргаж байсан. Үүнд: Надад М гэрээ хийсэн компаниас ирсэн оношлууруудыг өгсөн. Би өөрөө хүлээж авсан. Уг оношлууруудыг сумуудад тарааж өгсөн. Сумууд тухайн үед шивэлтээ надад хийлгээгүй учраас тайлангаа Нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлж чадаагүй учир мөнгө нь орж ирээгүй. Бүх сумуудад өгсөн оношлууруурын /тест/  тоо хэмжээг гараар бичиж өгсөн байгаа. Тухайн үед би уг баримтыг албан бичгээр бичиж өгөхийг шаардсан боловч Н эмнэлгийн лаборант их эмч Гүлнар гэж хүн бичиж өгөөгүй. Бүх сумуудад бичсэн тухай өөрийнхөн бичиг байгаа. Нэгэнт өгсөн юм чинь бүх сумуудын хариуцаж ажиллаж байгаа учир албан тоот хүргүүлж, Н байдлаар төлье гэсэн. Бүх сумуудын бичиг өгснөөр би өөрөө компьютерт шивж өгсөн. Өгсөн хүмүүсийн тоогоор үлдэгдлийг нь хасахаар үлдсэн тест нь гарч ирж байгаа. Тэгээд албан ёсоор Э газар албан бичиг явуулсан байгаа. Н эмнэлгийн дарга тухайн үед хариуцлагагүй байдлаас ийм асуудал үүссэн тул уг 6000000 төгрөгийг төлж өгнө гэж байсан гэв.

Хариуцагч Б аймгийн Э газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нгийн тайлбарт нэмж тайлбар хэлье. Гэрээний талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч онолын талаас тайлбарлаж байна. Гэрээ байгуулсан асуудалд маргаан байхгүй. Гол маргаан нь гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудал байна. Яагаад хэрэгжилттэй холбоотой асуудал гарч байгаа бэ гэвэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын болон, Э сайд нарын хамтарсан 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/94/А193 тоот тушаалаар шинжилгээнд хамруулах даатгалын байгууллага яаж санхүүжүүлэх журмыг зааж өгсөн. Энэ журмын дагуу тухайн сум, сум дундын болон өрхийн эмнэлэгт тодорхой программд шивэх ёстой. Шивсний дагуу Н эмнэлэгт хүргүүлж, дараагаар нь Нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэл хүргүүлсний дагуу улсын төсвөөс санхүүжүүлэгдэж явах учиртай. Тухайн үед ажлын хариуцлагагүй байдал гаргаж, холбогдох санд мэдээлэл нь зөв шивэгдээгүй, нэхэмжлэлийг Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлээгүйгээс болж уг асуудал үүссэн байгаа. Энэ талаар Н эмнэлэгт хамааралгүй юм шиг тайлбар хэлж байна. Э газар аймгийн хэмжээнд Э бодлогын хэрэгжилт, мэргэжил удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах байгууллага байгаа. Энэ гэрээний хүрээнд тухайн хөтөлбөр баталгаажуулсан. Захиалагч Н эмнэлэг тендерийн нийт дүнг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Энэ гэрээ нь Н эмнэлэгт хамааралгүй зүйл биш. Дараагаар нь холбогдох газартай хамтарч холбогдох хүмүүст сургалт зохион байгуулсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд сум, сум дундын эмнэлэг болон Э газар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээнд талуудын хүлээх эрх, үүргийг тодорхой заасан. Гэрээний дагуу ажил хийгдсэн. Оношлууруудыг сумуудад тараасан тухай тайлбарласан. Нэхэмжилж байгаа 15116750 төгрөг нь аль сумуудад ямар байдалтай гарсан нь тодорхой харагдаж байгаа. “Хамтран ажиллах гэрээ”-г яагаад байгуулсан бэ гэхэд Оношлуур нийлүүлэх гэрээ байгуулаагүй, дараагаар нь орон нутагт хийсэн гэрээ байгаа. Гэхдээ сумуудтай хамтран гэрээ байгуулсан. Энэ нь Э газар болон Н эмнэлэг хоёр үүрэг хүлээж байгаа. Гэрээний 4.5 дугаар зүйлд заасан байгаа. Н эмнэлэг энэ үүргийг биелүүлээгүйгээс болж санхүүжилт хийгдээгүй. Энэ талаар холбогдох баримт хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан.  Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 07/3088 дугаартай албан бичигт тодорхой байгаа. Энэ хугацаанд ирүүлсэн тохиолдолд бүрэн хэрэгжилт хийх боломж байсан. Энэ ажиллагаа хийгдээгүйгээс болж энэ асуудал гарч байгаа. Э газар гэрээнд баталгаажуулалт хийсэн үнэн. Гэхдээ Э газрын дарга албан ёсоор захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулж төлөөлөл байгаа гэсэн зүйл ярих шаардлагагүй. Гэрээний 2 дугаар зүйлд гэрээний үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас хариуцлага алдсан холбогдох байгууллага төлөх ёстой. Төлбөрийн 5999250 төгрөг нь Н эмнэлгийн өөрт хамаарч байгаа асуудал байгаа. Эхэндээ Н эмнэлгийн дарга  6000000 төгрөг төлнө гэж явж байсан. Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр байдлаар тайлбарлаж байна. Тухайн сумуудад тухай бүр хүргэж мэдээг нь нэгтгэж авч нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэл хүргүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан учраас Э газар хамааралгүй гэдгийг тайлбарлаж хэлье гэв.

Хариуцагч Б аймгийн Н эмнэлгийн дарга Т.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Л" ХХК-иас Б аймгийн Э газар болон Б аймгийн Н эмнэлэгт холбогдуулан 15116750 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "...Б аймгийн Э газраас зарласан тендер шалгаруулалтад "Л" ХХК нь оролцон шалгарч 2017 очы 5 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн Э газартай №1 дугаартай "Оношлуур худалдан авах гэрээ"-г байгуулан ажилласан" гэж тайлбарлаж, нотлох баримт болгож "Оношлуур худалдан авах гэрээ"-ний хуулбарыг нэхэмжлэлдээ хавсаргажээ.

2. Хариуцагч Б аймгийн Э газраас 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу   тайлбартаа: "...  илрүүлэг   хийхэд шаардлагатай оношлуур худалдан авах гэрээг баталгаажуулсан. Гэрээнд захиалагч талыг төлөөлж аймгийн Н эмнэгийн дарга Т.С гарын үсэг зурсан ... 5999250 төгрөгийг Н эмнэлэг хариуцан төлөх ёстой" гэжээ.

3. Нэхэмжлэгч "Л" ХХК болон Б аймгийн Э газар хооронд байгуулагдсан /он, сар, өдөр нь тодорхойгүй/ №1 тоот "Оношлуур худалдан авах гэрээ"-ний хуулбар хэрэгт авагджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох №1 тоот "Оношлуур худалдан авах гэрээ"-нээс үзэхэд "Л" ХХК болон Б аймгийн Э газар хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх, үүрэг үүссэн юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Б аймгийн Н эмнэлэг нь "Оношлуур худалдан авах гэрээ"-ний нэг тал биш юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн   авах үүргийг тус тус хүлээнэ" гэж хуульчилсан. "Оношлуур худалдан авах гэрээ"-ний 4 дэх хэсэгт зааснаар нийлүүлэгч /нэхэмжлэгч "Л" ХХК/ нь 1 багцад 6 нэр төрлийн барааг 2017 оны 05 дугаар сарын 26-наас 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө гэж заасан. Гэвч нэхэмжлэгч "Л" ХХК-иас гэрээнд заасан үүргээ зөрчсөн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт: "... манай компани гэрээний дагуу 36265880 төгрөгийн үнэнд оношлуур нийлүүлэх байсан ч захиалагч байгууллагын захиалгын дагуу 2017 онд нийт 26425955 төгрөгийн үнэ бүхий хепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлууруудыг нийлүүлсэн болно" гэсэн гэсэн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч "Лайфтромик" ХХК-иас нийлүүлж буй бараа хариуцагч Б   аймгийн   Н   эмнэлэгт   хүлээлгэж  өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй.  Өөрөөр хэлбэл,  хариуцагч  Э газар гэрээний захиалагч болохын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 26425955 төгрөгийн үнэ бүхий хепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлууруудыг хүлээж авах үүрэг хүлээсэн, эдгээр барааг Э газар хүлээж авсны дараа нь Б аймгийн Н эмнэлэг хүлээж авах учиртай. Үүнийг хариуцагч Э газрын хэлтсийн дарга Н.М гэрчилнэ.

4. Хариуцагч Б аймгийн Э газраас гаргаж өгсөн "Хамтран ажиллах гэрээ"-ний тухайд:

Н эмнэлэг "Хамтран ажиллах гэрээ"-ний талууд болон оролцож байгаа нь үнэн боловч уг гэрээний дагуу хепатит В, С вирус илрүүлэх шинжилгээний оношлууруудыг хүлээж аваагүй, мөн хэн нэгэнд хүлээлгэж өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н эмнэлэг нь "Хамтран ажиллах гэрээн"-ий 4.5-д заасан ажил үүргийг л хариуцаж байгаа болно. Хариуцагч Н эмнэлэг 11309205 төгрөгийн үнэ бүхий оношлуурыг хариуцагч Э газраас хүлээн авсан гэж үзэж байгаа ба холбогдох төлбөр тооцоог Э газартай хийх ёстой байсан боловч нэхэмжлэгч "Л" ХХК-ийн данс руу шилжүүлсэн болно. Ингэлээ гээд нэхэмжлэгч "Л" ХХК-нд төлбөр төлөх үүрэг үүссэн гэж бодохгүй байна. Өөрөөр хэлбэл бид улсын ажилд хойрго хандаагүй, сэтгэл гаргаж Э газрын хийх ёстой ажил үүргийг санаачилга гаргаж гүйцэтгэсэн гэж үзэж болно. Хэрэв цаашид сумын Э төвөөс "Хамтран ажиллах гэрээ"-ний 4.5-д заасны дагуу нэрсийн жагсаалттай холбогдох төлбөрийн нэхэмжлэлийг аймгийн Нийгмийн даатгалд хүргүүлж, санхүүжилт орж ирсэн тохиолдолд нэхэмжлэгч "Л" ХХК-нд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй болно. Б аймгийн Н эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 169 дүгээр албан бичигт дурдсан 6000000 төгрөг тийм учиртай тайлбар болно. Түүнээс биш нэхэмжлэгч "Л" ХХК болон Б аймгийн Э газар хооронд байгуулагдсан гэрээний үүргийг хариуцах тухай санаа агуулаагүй болно. Дүгнэж хэлэхэд, Б аймгийн Н эмнэлгийн зүгээс оношлуур худалдан авах гэрээний санал гаргаж байгаагүй, оношлуур худалдан авах гэрээг бие даан нэхэмжлэгч "Л" ХХК-тай байгуулж байгаагүй буюу оношлуур худалдан авах гэрээний тал биш, Н эмнэлэгт төлбөр төлөх үүрэг үүсээгүй тул Б аймгийн Н эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Н эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Л” ХХК-аас Б аймгийн Э газар болон Б аймгийн Н эмнэлэгт холбогдуулан 15116750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахад:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

“Оношлуур худалдан авах гэрээ”-ний 4 дэх хэсэгт зааснаар нийлүүлэгч /нэхэмжлэгч “Л” ХХК / нь 1 багцад 6 нэр төрлийн барааг 2017 оны 05 дугаар сарын 26-наас 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө гэж заасан.

Гэвч нэхэмжлэгч “Л” ХХК-аас гэрээнд заасан үүргээ зөрчсөн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт: “манай компани гэрээний дагуу 36265880 төгрөгийн үнэнд оношлуур нийлүүлэх байсан ч захиалагч байгууллагын захиалгын дагуу 2017 онд нийт 26425955 төгрөгийн үнэ бүхий гепатит В, С вирүс илрүүлэх шинжилгээний оношлууруудыг нийлүүлсэн болно” гэсэн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Н эмнэлэг 11309205 төгрөгийн үнэ бүхий оношлуурыг хариуцагч Э газраас хүлээн авсан гэж үзэж байгаа ба холбогдох төлбөр тооцоог Э газартай хийх ёстой байсан боловч нэхэмжлэгч “Л” ХХК-ийн данс руу шилжүүлсэн болно.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээ тайлбарлах тухай зохицуулалт байгаа. Гэрээг тайлбарлахад гэрээнд тусгасан гэрээний утга агуулгыг харах ёстой. Хариуцагч болох Э газар юу гэж тайлбарлаж байгаа бэ гэхэд Э газар энэ гэрээг зөвхөн баталгаажуулсан. Хууль зүйн үндэслэлийг тайлбарлах юм бол Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т хэлцлийг төлөөлөгчөөрөө дамжуулж байгуулж болон гэсэн байгаа. Иймд хэлцэл байгуулагдсан гэж үзэж болно. Хэлцэл байгуулж Н эмнэлгийн дарга гарын үсэг зурсан үнэн. Түүнчлэн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т зааснаар төлөөлөгчид бүрэн эрх олгох тухай заасан байгаа. Иргэний хуулийн тусгай ангийн 343 дугаар зүйлийн 343.2-т гүйцэтгэсэн гэрээний ажлын үр дүн байна гэж заасан. Тэгэхээр уг ажлыг  дутуу гүйцэтгэсэн болох харагдаж байгаа. Э газар 36 сая гаруй төгрөгийг барааг Э газарт хүлээлгэж өгсөн асуудал байгаа. Иргэний хуулийн тусгай ангийн 333 дугаар зүйлийн 333.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн ажил гүйцэтгэсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байгаа. Энэхүү хуулийн агуулгаас үзэх юм бол ажил гүйцэтгэгч гэдэг нь “Л” ХХК захиалагч гэдэг нь Э газар болж байгаа. Хариуцагч Э газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 436 тоот хариу тайлбарт хууль заасан эрх хэмжээний хүрээнд “Элэг бүтэн үндэсний хөтөлбөр”-ийн дагуу аймгийн хэмжээд явагдах гепатит В, С вирус илрүүлэх хийх ажлыг зохион байгуулж, илрүүлэг хийх ажлыг оношлуур худалдан авах гэрээг баталгаажуулсан гэснээр өөрөө хүлээн зөвшөөрч байгаа.

Хамтран ажиллах гэрээнээс хэд зүйл танилцуулахад Хамтран ажиллах гэрээний 3 дугаар бүлэгт Э газрын эрх үүрэг заасан. Мөн 3 дугаар бүлгийн 3.2-т элэгний В, С вирусийн илрүүлэг багц цогц цуглуулах зөөвөрлөхөд шаардлагатай багаж хэрэгсэл болон илрүүлэг шинжилгээний бүртгэл мэдээллийн программын бэлэн байдлыг хангана гэж заасан. Эхлээд Э газар энэ хэрэгслийг хангасны дараа Н эмнэлэг сумдаас тайлан мэдээг авч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, Нийгмийн даатгалын хэлтсээс мөнгө нь орж ирсэн тохиолдолд энэхүү мөнгийг шилжүүлж явах нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа. Энэхүү харилцаан өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал биш. Нэхэмжлэлийн шаардлагыг харах ёстой. Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл байгаа. Тэгэхээр энэ гэрээг тайлбарлах ёстой. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт байгаа. Н эмнэлэг “Хамтран ажиллах гэрээний 4.5 дугаар зүйлд заасан үүргийг хариуцаж байгаа. Энэхүү үүрэг нт юу вэ гэхээр Э газрын өмнөөс төлөөлөл хэрэгжүүлж, сумдаас ирүүлсэн тайланг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, мөнгө нь орж ирсэн тохиолдолд “Л” ХХК-д шилжүүлж байгаа асуудал нь зөвхөн төлөөлөл гэж ойлгож болно. Үүргийг хариуцах ёстой хариуцагч буюу Э газар хариуцах ёстой гэсэн тайлбар гаргаж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч Б аймгийн Э газар болон Б аймгийн Н эмнэлгээс оношлуур худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15116750 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Б аймгийн Э газар нь “...хуульд заасан дээрх эрх хэмжээний хүрээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн дагуу аймгийн хэмжээнд явагдах хепатитийн вирусийн халдварын илрүүлэг хийх ажлыг зохион байгуулж ирүүлэг хийхэд шаардагдах оношлуур худалдан авах гэрээг баталгаажуулсан. Гэрээнд захиалагч талыг төлөөлж аймгийн Н эмнэлгийн дарга Т.С гарын үсэг зурсан. Э газрын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн ба Н эмнэлэг, сум, тосгоны Э төв, сум дундын эмнэлгүүдийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж энэ маргаан үүссэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Э газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж,  хариуцагч Б аймгийн Н эмнэлэг нь “... Н эмнэлгийн зүгээс оношлуур худалдан авах гэрээний санал гаргаж байгаагүй, оношлуур худалдан авах гэрээг бие даан нэхэмжлэгч “Л” ХХК-тай байгуулж байгаагүй буюу оношлуур худалдан авах гэрээний тал биш, Н эмнэлэгт төлбөр төлөх үүрэг үүсээгүй тул Н эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус шүүхэд тайлбар гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.

Хариуцагч Б аймгийн Э газар болон Н эмнэлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нотлох баримтыг гаргаж өгөх үүргийг хуулиар хүлээж, баримтад гарын үсэг зурсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан эрх үүргээ биелүүлээгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэг талаас Б аймгийн ЭМГ-ын дарга С.А /захиалагч/, нөгөө талаас “Л” ХХК гүйцэтгэх захирал Д.Б /нийлүүлэгч/  дараах зүйлийг харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр №01 дугаартай “Оношлуур худалдан авах гэрээ”-г байгуулж, хоёр тал гарын үсэг зурж, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 22 хуудас/

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай “Журам батлах тухай” Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”, хоёрдугаар хавсралтаар баталсан “Даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний багц”, гуравдугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар Даатгуулагчийн Э үзлэгийн хуудас”, Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний үнийн санал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Э сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/94, А/193 дугаартай “Журам батлах тухай” хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Даатгуулагчийг элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам”, уг тушаалын хоёрдугаар, гуравдугаар хавсралт болон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Б аймгийн Э газар нь “Л” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Оношлуур худалдан авах гэрээ”-г байгуулсан байна.    

Уг гэрээний 2 дугаарт захиалагч Б аймгийн Н эмнэлэг /цаашид бараа гэх/  36265880 төгрөг /цаашид гэрээний үнэ гэх/ нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэжээ. Гэрээнд захиалагч Б аймгийн Э газар нь “Оношлуур худалдан худалдан авах гэрээ”-г нийлүүлэгч “Л” ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан бөгөөд захиалагчийг төлөөлж Б аймгийн Н эмнэлгийн дарга Т.С гарын үсэг зурсан байх ба зөвхөн захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан болохоос биш захиалагч Б аймгийн Э газар нь оношлуур худалдан авах гэрээний 7-д зааснаар үүрэг хариуцлагыг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч “Л” ХХК болон хариуцагч Б аймгийн Э газрын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан харилцаа үүсэж, Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч “Л” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч Б аймгийн Э газар нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг, мөн хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар “Л” ХХК нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж, захиалагч Б аймгийн Э газар нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна гэж үзлээ.

Хариуцагч Б аймгийн Э газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Б аймгийн Э газар нь “... талуудын хүлээх эрх үүргийг Хамтран ажиллах гэрээнд тодорхой заасан нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 15116750 төгрөгийг буруутай талууд хариуцах бөгөөд нийт төлбөрийн 640000 төгрөгийг Б, 970000 төгрөгийг Б, 1282500 төгрөгийг Б, 620000 төгрөгийг Б, 250000 төгрөгийг С, 80000 төгрөгийг Т, 1495000 төгрөгийг У, 920000 төгрөгийг Д, 1060000 төгрөгийг Н, 1792500 төгрөгийг Ц сумын Э төв, сум дундын эмнэлгүүд, 5999250 төгрөгийг Н эмнэлэг хариуцан тус тус төлөх ёстой” гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хамтран ажиллах гэрээний дагуу дээрх сумуудын Э төвөөс төлбөрийг нэхэмжлэх эрх нь хариуцагч Б аймгийн Э газар болон Н эмнэлэгт байгаа гэж үзлээ.    

Харин нэхэмжлэгч “Л” ХХК болон хариуцагч Б аймгийн Н эмнэлгийн хоёрын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй буюу Б аймгийн Н эмнэлгийн дарга нь гэрээнд захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан болохоос биш Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүсээгүй байх тул “Л” ХХК-ийн нэхэмжилж байгаа гэрээний үлдэгдэл 15116750 төгрөгийг төлүүлэх нь үндэслэлгүй байна. 

Хариуцагч Б аймгийн Н эмнэлгийн дарга Т.С нь 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 201 дугаартай, 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 208 дугаартай, 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 48 дугаартай албан бичгүүдээр нэхэмжлэгч “Л” ХХК-нд мэдэгдэл хүргүүлж байсан байна. 

Хариуцагч Б аймгийн Н эмнэлгийн шүүхэд гаргасан тайлбартаа “... 11309205 төгрөгийн үнэ бүхий оношлуурыг хариуцагч Б аймгийн Э газраас хүлээн авсан гэж үзэж байгаа ба холбогдох төлбөр тооцоог Э газартай хийх ёстой байсан боловч нэхэмжлэгч “Л” ХХК-ийн данс руу шилжүүлсэн” гэж тайлбарлаж байсныг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Б аймгийн Э газрын хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б аймгийн Н эмнэлэг, сумуудын Э төв, Сум дундын эмнэлгүүдийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ /зарим гэрээ нь сар өдөргүй, дугааргүй /-үүд нь нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Оношлуур худалдан авах гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хамааралгүй нотлох баримт байна.

Иймд хариуцагч Б аймгийн Э газраас гэрээний төлбөрийн үлдэгдэл 15116750 төгрөгийг гаргуулан Л ХХК-нд олгож, хариуцагч Б аймгийн Н эмнэлэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б аймгийн Э газрын санхүүгээс 233534 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Л” ХХК-нд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Э газраас оношлуур худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15116750 /арван таван сая нэг зуун арван зургаан мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-нд олгож, хариуцагч Б аймгийн Н эмнэлэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Э газрын санхүүгээс 233534 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН